2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/411

 

           

 

 

 

 

 

 

   2025         02            07                                    2025/ШЦТ/411

 

 

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Энхзул,

            улсын яллагч Г.Лхагвасүрэн,

            шүүгдэгч *************, түүний өмгөөлөгч *************,

шүүгдэгч *************, түүний өмгөөлөгч ************* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ************* овгийн *************г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

************* овгийн *************ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дах хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2308018420794 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 1 дүгээр сарын 09-ний  өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, ************** оны 07 дугаар сарын 17-ны өдөр ************* хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, яс ундас Халх, ************* дунд боловсролтой, мэргэжилгүй, Тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бул 5, ээж, ********* хүүхдийн хамт, ********* дүүргийн ********* дугаар хороо **************** тоотод оршин суух хаягтай, урьд нь:

 -2011 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 294 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

-2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 477 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6-д зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

 -2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 168 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хонгийн хугацаагаар баривчлах ял шийтгэгдэж, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр суллагдсан.

-2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 878 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тустай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдэж, 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болсон.

-2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхийн 319 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дах хэсэгт зааснаар 560 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдэж, 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр дуусгавар болсон.

-2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн,

-2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 822 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт хорих ялын хэмжээг 3 жил 90 хоногоор тогтоож эдлүүлж буй,  ************* овгийн ************* /РД:***************************/,

 

2. Монгол Улсын иргэн, *************** оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ************* хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт, **************** дүүргийн ***************** дүгээр хороо *************** дүгээр хороолол **************гудамж *************** байр *************** тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо ********************* дүүргийн ******** дугаар хороо, ****** ***** хотхон **** дугаар байрны **************** тоотод оршин суух, урьд нь:

-2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 477 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшилсон,

-2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 439 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр дууссан.

-2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 321 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 3 жил 1 сар хорих ял шийтгэгдэж, 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан.

-2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн харгийн анхан шатны шүүхийн 825 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдэж, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дуусгавар болсон.

 -2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн харгийн анхан шатны шүүхийн 182 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, ************* овгийн ************* /РД:*************/,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

1.Шүүгдэгч *************, ************* нар бүлэглэн 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо авто сургуулийн буудлын хажууд байрлах РС тоглоомын газраас машин суулган явж гэр хороолол дунд аваачин хохирогч *************ын эзэмшлийн iPhone 11 маркийн гар утас, биед явсан 5.000 төгрөг зэргийг илээр, хүч хэрэглэн заналхийлж довтлон авч бусдад 985.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.Шүүгдэгч ************* нь 2023 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Цоглог" худалдааны товийн орчим Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа *************ын тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хуч хэрэглэж эсэргүүцсэн, мөн хохирогч *************ын үүрэг гүйцэтгэх үедээ ашиглаж байсан Цагдаагийн ерөнхий газрын авто баазын эзэмшилд бүртгэлтэй ************* УАТ улсын дугаартай Киа Рио маркийн тээврийн хэрэгслийн хойд буферийг өшиглөж хагалан 797.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

3. Шүүгдэгч ************* нь 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "*************" төвийн гадна үл ялих зүйлээр шалтаглан иргэн *************гийн биед халдаж, түүнд "хамар ясны хугарал, хамар таславчийн мурийлт, хамрын нуруу, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд зулгаралт" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

4.Шүүгдэгч ************* нь 2024 оны 04 дүгээр сарын 14-ний шөнө **************** дүүргийн ************** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах************* байрны **************** тоотод хохирогч *************ийг "Намайг араас мөрддөг гэл үү" гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь гараараа цохих, нүүр, гар, бие руу нь өшиглөх, дэвсэх зэргээр зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн сарвуунд зулгаралт, зүүн дээд зовхи, баруун бугалга, шуу, сарвуу, зүүн шуу, зүүн гарын дунд хурууны хумсанд цус хуралт, зулай, зуун чамархай, дагзны хуйх, зүүн эрүү, шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу  хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ************* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мэдүүлэг өгөхгүй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

Шүүгдэгч ************* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би тухайн өдөр машинд цуг явж байсан ч дээрэм хийхийг мэдээгүй байсан тул 17.2 дугаар зүйлийн 2 дахь заалттай санал нийлэхгүй байна. Харин бусад зүйл анги дээр маргах зүйлгүй, миний буруу учраас гэм буруугаа хүлээж байна. ************* бид 2 хуурай ах дүү хоёр. Би *************аас 5000 төгрөг гуйж аваад түц орж ундаа авч хувааж уусан. Түүнд гар хүрч, хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

Гэм буруугийн талаар:

 

Улсын яллагчаас: Шүүгдэгч *************г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

************* овгийн *************ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дах хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлтийг,

-шүүгдэгч *************гийн өмгөөлөгч *************: “...************* нь гэм буруу дээр маргахгүй, хохирлоо төлсөн байгаа тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцож байна”гэсэн дүгнэлтийг,

шүүгдэгч *************ий өмгөөлөгч *************: “...миний үйлчлүүлэгч *************д холбогдох хэргээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх, бусад хэргийн зүйлчлэл дээр маргахгүй хүлээн зөвшөөрч байна. Учир нь, *************г хохирогчоос гар утас авахад ************* оролцоогүй, хүч хэрэглэсэн, заналхийлсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, идэвхгүй хараад зогссон байдаг. Харин хохирогчоос 5000 төгрөг л авсан байдаг. Иймээс хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт болгож зүйлчлэхээр байгаа юм” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүх тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг талуудаас шинжлэн судалсныг үнэлж дүгнэхэд:

   I. Шүүгдэгч *************, ************* нар нь бүлэглэн 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо авто сургуулийн буудлын хажууд байрлах РС тоглоомын газрын гаднаас хохирогч *************ыг машиндаа суулган авч явж, гэр хороолол дунд аваачин түүнд хүч хэрэглэхээр заналхийлж довтолж, түүний  эзэмшлийн iPhone 11 маркийн гар утас, биед явсан 5.000 төгрөг зэргийг авч бусдад 985.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь:

 

1. Гэмт хэргийн талаарх, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд: “...************* нь бусдад гар утсаа алдсан" тухай (1 дүгээр хавтаст хэргийн 14 дэх тал),

 

2. Хохирогч *************ын: “...Би 2024 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн 13 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо авто сургуулийн РС тоглоом газраас гараад явж байхад *************, ************* ах нар машинтайгаа РС-ний үүдэнд зогсож байсан. ************* ах машинд суучих гэж хэлэхээр нь би машинд суугаад *************, ************* ах нартай хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Содон хороолол арын зам дээр бид гурав байж байгаад ************* ах надаас мөнгө нэхээд асуухаар надад байсан 5,000 төгрөг өгсөн.  ************* ах надаас ахдаа гар утсаа өгчих гэхээр би өөрийн эзэмшлийн улаан өнгийн Айпоне-11 маркийн гар утсаа өгсөн чинь ************* ах энэ утсыг Ломбардад тавиад удахгүй аваад өгнө гэж надад хэлэхээр нь би наад гар утас чинь миний гар утас биш, ************* ахын гар утас гэсэн чинь надад *************ын дугаарыг өгчих хэлээд намайг гар утсаныхаа apple ID кодоо гарга гээд өндөр дуугаар хэлэхээр нь би айсандаа apple ID кодыг гаргаж өгөөд буцаагаад би машин голын хайрцаг дээр тавсан чинь *************г ах миний гар утсыг оролдож үзээд халаасандаа хийсэн. Бид гурав машинтайгаа яваад намайг авто сургуулийн буудал дээр буулгаад *************, ************* хоёр миний гар утсыг өгөхгүй аваад явсан.

************* ах гар утасны apple ID-г кодыг асуухаар би хэлсэн юм. Намайг ************* ах ямар нэгэн хутга гаргаж ирж айлган сүрдүүлсэн зүйл байхгүй. Миний гар утсыг утас өгөхгүй аваад явсан, би гар утсаа авъя гэж 4, 5 удаа хэлэхэд надад өгөөгүй, би гар утас ломбардад тавиад чамд авч өгөхгүй гэхээр нь би айсандаа цагдаагийн газар ирээд худал мэдүүлэг өгсөн. Би ************* ахыг Ломбардад тавина гэж хэлэхээр итгээгүй шууд зарна, тэгээд миний гар утас олдохгүй гэж бодоод хутга гаргасан гэж худал мэдүүлэг өгсөн юм. Худал мэдүүлэг өгсөндөө буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 20-21, 23-24 дэх тал)

 

3.  Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Ц-0461 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан: “хохирогч *************ын дээрэмдүүлсэн гэх iPhone 11 маркийн гар утсыг 980.000 төгрөгөөр үнэлсэн..." (1 дүгээр хавтаст хэргийн 39-41 дэх тал)

 

4. Шүүгдэгч *************ий: "... ************* бид 2 СХД 21 хорооллын орчим явж байгаад *************тай тааралдсан, тэгээд *************ыг машинд суулгаад  СХД 23 хорооны нутаг дэвсгэр гэр хорооллын дунд очоод  ************* айлгаж дарамталж байгаад гар утсыг нь авсан. Тэгээд *************ыг Содон хорооллын ойролцоо буулгаад ************* бид 2 СХД 21 хороололд байрлах ломбардад барьцаанд тавьсан. Тухайн үед ямар нэгэн байдлаар хутга болон зэвсэг ашигласан үйлдэл байхгүй. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан, ер нь бол ************* машинд орж ирнэ гэдгийг ч бодоогүй байсан. Харин машинд суухын өмнө *************аас 5000 төгрөг авсан нь үнэн. Мөн гар утсыг нь авахад тухайн тээврийн хэрэгсэлд *************гийн хамт явж байсан нь үнэн болно. Тухайн утсыг *************гийн нэр дээр ломбардад тавьсан санагдаж байна.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 36, 51-52 дахь тал)

 

5. Шүүгдэгч *************гийн: "... Би 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдөр найз *************тэй өөрийн автомашинтай явж байгаад Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “*************” нэртэй РС тоглоомын гадаа өдөр 13 цагийн үед таньдаг дүү болох *************тай таараад надад яаралтай мөнгөний хэрэг гарсан байсан учир *************т хандаж “ахдаа гар утсаа хэд хоногийн хугацаатай ломбардад тавиад өгөөч ээ, удахгүй аваад өгнө” гэж хэлэхэд ************* ч зөвшөөрч бид гурав авто машинтайгаа шууд ломбард руу хөдөлсөн. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр автобусны буудлын ард байдаг ломбард гадаа очоод тэр ломбард *************ын Айфоне-11 маркийн гар утсыг 600.000 төгрөгөөр тавьсан. ************* бид хоёр хотын төв рүү явцгаасан. Мөн *************ын гар утас 985.000 төгрөгийн хохирол учирсан хөрөнгийн үнэлгээний дагуу манай ээж ************* нь *************т 985.000 төгрөгийг шилжүүлэн гаргаж өгсөн, одоо хохирол мөнгөний асуудал байхгүй бүгдийг нь барагдуулсан байгаа" гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 1-2 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай  гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг  гэмт хэрэгт тооцно” гэж заасан байх ба  “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т ямар гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хамаарахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт хуульчилж өгсөн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйл /Дээрэмдэх гэмт хэрэгт/-ийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” үйлдлийг, 2 дахь хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр  заналхийлж  авахаар довтолсон” үйлдлийг ойлгохоор тусгасан байна.

Шүүгдэгч *************, ************* нар нь үйлдлээрээ нэгдэн өөрөөс дүү, танилын харилцаатай хохирогч *************ыг дуудан авчирч, машинд суулган авч явах замдаа шүүгдэгч ************* нь бэлэн мөнгө, шүүгдэгч ************* нь гар утас өгөхийг шаардсан, айлгасан байх ба хохирогч ************* нь тэд нараасаа айсандаа эд зүйл, бэлэн мөнгө зэргийг гаргаж өгсөн нь хохирогч *************ын мэдүүлэгт дурдагдсан, мөн шүүгдэгч нар нь түүнээс дээрх эд зүйлийг авснаа үгүйсгээгүй төдийгүй хохирогчийн гар утсыг барьцаалан зээлдүүлэх газарт тавьж авсан мөнгийг хамтдаа хэрэглэсэн гэдгээ ч мэдүүлсэн, тэдгээрийн мэдүүлэг хоорондоо зөрүүгүй, бие биеэ нотолсон шинжтэй байна.

Шүүгдэгч нар нь хохирогч *************ын эд зүйлийг авах зорилгоор хохирогчийг машинд суулган гэр хороолол дунд аваачин эд зүйлээ өгөхийг шаардсан, тодруулбал, хохирогч нь эд зүйлээ өгөхөөс цааргалсан байхад авах гэж улайрч нэхсэн, айлгасан төдийгүй эд зүйлийг нь авсан даруй түүнийг зам зуур буулгаж орхисон энэ үйлдэл нь бусдын  эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийн шинжийг хангасан байх бөгөөд дээрх шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж оролцсон байх тул тэдгээрийг бүлэглэж, бусдын  эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэн.

Өөрөөр хэлбэл, хохирогч нь шүүгдэгч нарт сайн дураараа эд зүйлээ өгөөгүй, хохирогчид шууд хүч хэрэглээгүй ч хэрэглэхээр айлгасан, заналхийлсэн үйлдэл нь бусдын  эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг шинжийг илэрхийлж байгаа ба ингэснээр хохирогчоос эд зүйлийг нь ямар нэгэн саадгүйгээр авсан, шүүгдэгч нар нь хохирогчийн тухайн эд зүйлийг захиран зарцуулах бодит бололцоог өөрсдөдөө олгосноор гэмт хэрэг төгссөн байх тул үйлдлээрээ бүлэглэн үйлдсэн гэж дүгнэсэн болно.

Дээрх байдлаас үзвэл, шүүгдэгч *************ий өмгөөлөгч *************оос гаргасан “*************д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлж өгнө үү гэсэн дүгнэлтийг хүлээн авах боломгүй байна.

Иймд шүүгдэгч *************, ************* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцсон болно.

 

II. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос *************д холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэв. Учир нь,

Прокуророос шүүгдэгч *************ийг 2023 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Цоглог" худалдааны товийн орчим Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа *************ын тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн, мөн хохирогч *************ын үүрэг гүйцэтгэх үедээ ашиглаж байсан Цагдаагийн ерөнхий газрын авто баазын эзэмшилд бүртгэлтэй ************* УАТ улсын дугаартай Киа Рио маркийн тээврийн хэрэгслийн хойд буферийг өшиглөж хагалан 797.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дах хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “...хууль сахиулах албаны тоног төхөөрөмж, барилга, байгууламжид халдаж үйлдсэн бол ...” гэсэн шинжээр үйлдэгдсэн байхаар заасан.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: 3.1.1."тээврийн хэрэгсэл" гэж хүн, ачаа, суурилагдсан тоног төхөөрөмжийг замаар тээвэрлэхэд зориулсан хэрэгслийг;, 3.1.2."механикжсан тээврийн хэрэгсэл" гэж мопедоос бусад, хөдөлгүүрээр тоноглогдсон тээврийн хэрэгслийг;

Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.32. “автомашин” гэж мотоцикл, трактор, өөрөө явдаг машин механизмаас бусад механикжсан тээврийн хэрэгслийг ойлгохоор заасан.

Харин тоног, төхөөрөмж гэдэг нь үндсэндээ эд ангийн нийлбэрүүдээс бүтэх ба тоног төхөөрөмжөөр ямарваа зүйлийг засварлах, үйлдвэрлэх эсвэл нөлөөлөх боломжтой. Тухайлбал, цахилгаан төхөөрөмж,  гэр ахуйн төхөөрөмжхэмжих төхөөрөмж, барилгын төхөөрөмж хамаарахаар өргөн ойлголт байна.

Нэгэнт прокуророос шүүгдэгч *************ийг Цагдаагийн ерөнхий газрын авто баазын эзэмшилд бүртгэлтэй ************* УАТ улсын дугаартай Киа Рио маркийн тээврийн хэрэгслийн хойд буферийг өшиглөж хагалан 797.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн байх тул түүний үйлдлийг давхардуулан хүндрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэх нь үндэслэлгүй тул тус хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дах хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь үндэслэл бүхий байна.

 

Шүүгдэгч *************ий үйлдсэн хэргийн тухайд:

Тэрээр 2023 оны  02 дугаар сарын 04-ний шөнө 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, "Mongolia's PC тоглоомын газарт  Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа *************ын тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн,

Улмаар тухайн цаг хугацаанд Цагдаагийн ерөнхий газрын авто баазын эзэмшилд бүртгэлтэй ************* УАТ улсын дугаартай Киа Рио маркийн тээврийн хэрэгслийн хойд буферийг өшиглөж гэмтээсний улмаас 797.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт нь:

 

1. СХДЦГ ЦХ-1, Шуурхай удирдлагын тасгийн Дуудлага лавлагааны хуудаст 991084... дугаарын утаснаас 2023 оны 02 дугаар сарын 04-ний оройн 22:03:34 минутад: “...нохойтой хүн орж ирээд үйл ажиллагаанд саад учруулаад байна...” гэх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 125 дахь тал),

 

2. Хохирогч *************ын: "...Би Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа жолоочийн ажил хийдэг юм. Тухайн өдөр буюу 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 05-ны өдрийн хооронд дуулгат 113 чиглэлт албаны ************* УАТ улсын дугаартай тээврийн хэрэгслээр эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч *************ын хамтаар үүрэг гүйцэтгэсэн. Тухайн өдрийн 22 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Mongolia's PC"-нд нохойтой согтуу хүн орж ирээд үйл ажиллагаанд саад учруулаад байна гэх дуудлага мэдээлэл ирсэн. Тухайн дуудлага мэдээллийн дагуу ахлах дэслэгч **************** хамтаар очиход ************* гэх залуу найзууд гэх хүмүүсийн хамтаар байсан ба нохойтойгоо РС-нд орчихсон, хүмүүстэй хэрүүл маргаан хийгээд, согтуу агсан тавиад байна гэж РС-ний эзэн ярьсан. Тухайн иргэний нохой нь хошуувчгүй, хүмүүс рүү хуцаж дайраад байхаар нь тухайн аж ахуй нэгжээс гаргаад регистрийн дугаарыг нь асууж шалгах гэхэд хэлж өгөхгүй, нохойгоороо бид 2 руу дайруулж хуцуулаад, шаардлага биелүүлэхгүй байсан. Тэгээд эсэргүүцэл үзүүлээд байхаар нь ойролцоо явж байсан чиглэлийн албан хаагч нар болох *************** нарыг дуудаж ************* гэх залууг гавлаж машинд суулгах гэхэд шаардлага эсэргүүцэж албаны ************* УАТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойд талын буфер руу өшиглөж хагалсан. Тэгээд л машинд суулгаад хэлтсийн байранд авч ирж эрүүлжүүлсэн юм. ************* нь ямар нэгэн хохирол төлж барагдуулсан зүйл байхгүй, тээврийн хэрэгслийн хойд буфер хэсэг тэр чигээрээ хагархай явж байгаа...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 141-142 дахь тал),

 

3. Цагдаагийн Ерөнхий газрын авто баазын 2023 оны 06 дугаар сарын 15- ны өдрийн ************* дугаартай албан бичгээр “Киа-Рио” маркийн ************* УАТ улсын дугаартай автомашинд хохирол учруулсан хэрэгт Ашиглалтын хэсгийн дарга, цагдаагийн хошууч *************ийг иргэний нэхэмжлэгчээр томилж байна” гэх албан бичиг (2 дугаар хавтаст хэргийн 143 дахь тал),

 

4. Иргэний нэхэмжлэгч *************ийн: “...Цагдаагийн дэд ахлагч ************* эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч *************ын хамтаар үүрэг гүйцэтгэх үедээ ашиглаж байсан цагдаагийн ерөнхий газрын авто баазын нэр дээр бүртгэлтэй ************* УАТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг иргэн ************* гэх хойд буферыг өшиглөж хагалсан байсан. Уг тээврийн хэрэгсэл нь Бүгд Найрамдах Солонгос улсад 2021 онд үйлдвэрлэгдсэн. 2021 оны 08 дугаар сард тус дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасагт ашиглагдаж байгаа юм....байгууллагад учирсан хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 146 дахь тал),

 

5. Гэрч *************ын: "...би тухайн өдөр буюу 2023 оны 02 дугаар сарын 04- ний орой 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх "Монголиас" нэртэй РС-нд найз *************ын хамтаар тоглоод сууж байхад гаднаас ************* буюу ************* ах нохойтойгоо, ************** гэх залуутай хамт орж ирсэн. Тухайн үедээ ************* ах архи уучихсан согтуу байсан бөгөөд РС-нд байсан хүмүүстэй маргалдаад байсан. Намайг тэнд байж байхад цагдаа нар хүрч ирсэн бөгөөд ************* ах цагдаа нарын шаардлагыг эсэргүүцээд РС-нээс гарахгүй ноцолдож байгаад гарч явсан. Би тухайн РС-нд үлдсэн бөгөөд цаашаа юу болсон талаар нь мэдэхгүй байна. Дуудлага мэдээллийн дагуу ирсэн цагдаа нар шаардлага биелүүлээд дагаад явахыг шаардахад ************* архи согтуу болохоор цагдаа нарын үгэнд орохгүй, агсам согтуу тавиад байсан. Тэгээд цагдаа нар хүчээр авч гарсан..” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 148 дахь тал),

 

6. Гэрч *************ын: "... Тухайн өдөр би Дуулгат 113 чиглэлд хуваарийн дагуу ************* УАТ улсын дугаартай тээврийн хэрэгслээр эргүүлийн үүргийг тус хэлтсийн цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч *************ын хамт үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдрийн 22 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ************* нэртэй цахим тоглоомын газарт ************* гэх иргэн найзуудтайгаа нохойтой орчихсон хүмүүстэй хэрүүл маргаан үүсгээд агсам тавиад байна гэсэн дуудлага мэдээлэл ирсний дагуу тухайн дуудлага дээр очиж үүрэг гүйцэтгэсэн. Тухайн дуудлага мэдээлэл дээр очиж ажиллахад ************* гэх иргэний нохой нь хошуувчгүй хүмүүс рүү хуцаж дайрч байсан тул шаардлага тавин тухайн аж ахуй нэгжээс гаргаж, тухайн иргэний регистр болон биеийн байцаалтыг шалгуулахыг шаардахад тухайн иргэн нохойгоороо бид хоёр руу боргуулж дайруулан шаардлагыг эсэргүүцсэн. Иймээс ойр орчимд байгаа чиглэлийн алба хаагч нараас дэмжлэг хүсэж *************д албадлагын арга хэмжээг авч нэг бүрийн тусгай хэрэгсэл гавыг ашиглан хөдөлгөөнийг нь хорьж баруун хөлөөрөө өшиглөж хагалсан. Ямар нэгэн халдаж зодсон зүйл байхгүй. Нохойгоо боргуулж хуцуулсан. Миний биед гэмтэл учирсан зүйл байхгүй”гэсэн мэдүүлэг мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 151-152 дахь тал),

 

7. "Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2023 оны 02 дугаар  сарын 08-ны өдрийн 2763 дугаартай “автомашинд учирсан хохирлыг нийт 797.000 төгрөгөөр үнэлсэн..." гэх хөрөнгийн үнэлгээний тайлан (2 дугаар хавтаст хэргийн 156-157 дахь тал),

 

8. Шүүгдэгч *************ий: "...Цагдаагийн алба хаагч ирээд намайг авч явна гээд байхаар нь би явахгүй гэж эсэргүүцээд цагдаагийн албаны машины урд буфер руу өшиглөсөн юм...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 187 дахь тал) зэрэг бичгийн баримтуудаар нотлогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийн шинж нь хууль сахиулагч буюу хохирогчийн тавьсан хууль ёсны шаардлага байх ба гэм буруутай этгээд нь алба хаагчийн ажил үүргийн хүрээнд тавьсан шаардлагыг хүч хэрэглэн эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн үйлдэл хийсэн байхыг шаардахаар хуульчилсан байна.

Шүүгдэгч *************гийн хувьд, хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон ба шүүгдэгч ************* нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймээс шүүгдэгч *************гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг тус зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон.

 

Мөн шүүгдэгч ************* нь тухайн үед цагдаагийн албан хаагчид хүч хэрэглэж эсэргүүцэх явцдаа Цагдаагийн ерөнхий газрын авто баазын эзэмшилд бүртгэлтэй ************* УАТ улсын дугаартай Киа Рио маркийн тээврийн хэрэгслийн хойд буферийг өшиглөж гэмтээсний улмаас 797.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь хохирогчийн *************,  гэрч *************,*************  нарын мэдүүлгээс гадна шүүгдэгч *************ий өөрийнх нь өгсөн мэдүүлгээр тогтоогдсон болно.

Шүүхээс нотлох баримтаар тооцсон хөрөнгийн үнэлгээний тайлангаар гэмтсэн эд зүйлийн нийт хохирлыг 797.000 төгрөгөөр тооцож үнэлсэн, энэ нь хэмжээний хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад заасан хэмжээнээс дээш байх тул хууль зүйн хувьд бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч ************* нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан ч түүнийг хүсэж үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч *************гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн буюу “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсаншинжийг бүрэн хангасан байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

III. Шүүгдэгч ************* нь 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "*************" төвийн гадна иргэн *************гийн биед шалтгаангүйгээр халдаж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамар таславчийн мурийлт, хамрын нуруу, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь:

 

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 199-201 дэх тал)

 

2. Хохирогч *************гийн: "...Би 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 21 цагийн орчимд найз ***************** нартай Москва хорооллын урд талын хөрс худалдааны төвд байрлах биллиардад уулзаад тэндээ тоглож байгаад найз *************ын гэрт нь очиж хонох гээд бид гурав Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ************* төвийн урдуур гараад явж байтал ************* төвийн гадна талбайн ил зогсоол дээр хэдэн согтуу залуучууд зогсож байгаад бид гурав руу хандаж “Хөөе лалруудаа намайг таних уу? Наанаа суу гээд орилоод байхаар нь бид гурав хажуугаар нь гараад явах гэхэд үл таних нэг залуу нь намайг заамдаж аваад доошоо суу гээд миний хоолойг боогоод байсан. Гэтэл тухайн ************* төвийн хамгаалагч гэх 2 залуу бид нарыг салгаад явуулах гэхэд тухайн залуу намайг тавихгүй зуурч байгаад гэнэт л миний хамар хэсэгт толгойгоороо мөргөчихсөн. Тэгээд миний хамраас цус гараад тогтохгүй байсан бөгөөд хамраа барьж үзэхэд хавдсан байсан. Тухайн үед миний хамраас цус гараад доошоо сууж байхад тэр ************* гэх залуу миний хоёр чихнээс мушгиад доош дараад чамайг хэвтүүлж байгаад ална гээд босгохгүй байсан тул цагдаагийн байгууллагад хандсан. ...Би тухайн залууг танихгүй, өмнө нь харж байгаагүй, хамт явж байсан хүмүүс нь тухайн залууг ************* гэж дуудаад байсан бөгөөд тухайн залуу өөрийгөө *************ын ************* гэж мэдэх үү гээд байсан. Тухайн залуу намайг хэсэг заамдаж байгаад миний хамар хэсэг рүү толгойгоороо нэг удаа мөргөж, миний хамраас цус гаргасан ба удалгүй миний хамар хавдаж хөхөрсөн. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. Тухайн залуу архи уусан байсан, гаднах төрхөөрөө 25-30 орчим настай харагдаж байсан, 170 орчим сантиметр өндөртэй, *************лагдуу биетэй, хүзүүн дээрээ шивээстэй, бор царайтай, үсээ их ургуулж хойш нь самнасан засалттай, эрэгтэй байсан. Өмсөж явсан хувцас нь хар өнгийн цамцтай, толгой дээрээ нүдний шил зүүсэн байсан. Би тухайн эрэгтэйн биед халдаж зодсон зүйл байхгүй. Би 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд хамрын зургаа 130.000 төгрөгөөр авхуулсан. Өөр нэхэмжлэх төлбөрийн баримт байхгүй. Би одоо хамраа тэгшлүүлэх шаардлагатай бөгөөд АСТРА мед эмнэлэгт 1.200.000 төгрөгөөр засна гэж хэлсэн. Эмчилгээний төлбөр, хохирлоо барагдуулчихвал өөр гомдол байхгүй ...би гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журамтай танилцаж гарын үсэг зурсан. Би гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 206-207, 209 дэх тал)

 

3. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 5140 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ:  "...*************гийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд мохоо зүйлийн нэг удаагийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..” гэх (2 дугаар хавтаст хэргийн 216-217 дахь тал)

 

4. Гэрч Н.*************ын: "...*************, ************* нарын хамт 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ************* төвийн үүдээр ертөнцийн зүгээр урдаас, хойшоо чиглэлд алхаж байсан чинь хэсэг бүлэг хүмүүс бид гурвыг "хөөе нааш ир" гэж араас дуудсан. Эргээд харсан чинь *************г 1 үл таних эрэгтэй бариад зогсчихсон, "хөөе доошоо суу, *************-ын ************* гэж намайг таних уу" гээд байхаар нь *хөөе болиоч ээ ах" гэж хэлсэн чинь ************* гэх эрэгтэйн найзууд нь тойроод зогсчихсон “та гурав газар сөгдөж сууж байж эндээс явна шүү” гээд байсан. ************* хүрч ирээд "би *************гийн өмнөөс нь газар сууж өгье" гэж хэлсэн чинь хажуугаас нэг үл таних эмэгтэй чи газар суу, хэвт гэж орилсон. ************* хойшоо ухарсан чинь ************* гэх эрэгтэй *************г суу гэж захиргаадаж дээрэлхсэн байдалтай хэлээд байсан чинь хажууд нь зогсож байсан үл таних эмэгтэй турхирсан байдлаар газар хэвт гээд байсан. *************г гэнэт ************* гэх эрэгтэй нүүрэн тус газарт нь 1 удаа мөргөсөн. Манай найзын хамраас их хэмжээний цус гарсан. Тэгэхээр нь ************* бид хоёр газар суусан. Тэгсэн “одоо найзыгаа аваад яв цагдаад хэлэх юм бол ална шүү ************* гэж мэдэж аваарай та нар” гэж хэлсэн. Тэгээд *************г дагуулаад авч явсан ...************* гэх эрэгтэйн онцлог шинж нь уртавтар үстэй, хар өнгийн нүдний шил, цамцтай, хүзүүндээ шивээстэй, 170-175 см орчим өндөртэй, биерхүү залуу байсан. Би дахиж харах юм бол танина..." гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 211 дэх тал),

 

5. Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: “ тус бичлэгийн 13 дахь секундэд үсээ ургуулж, хойш нь самнасан, хар өнгийн цамцтай толгой дээрээ нүдний шил тавьсан ************* ирж, 01 минут 55 дахь секундэд  хохирогч *************гийн нүүрэн тус газарт мөргөж байгаа нь тусгагдаж бэхжигдсэн. (2 дугаар хавтаст хэргийн 231-234 дэх тал)

 

6. Шүүгдэгч *************ий: "... тогтоолтой танилцаад хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйл байхгүй, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг 2 дугаар хавтаст хэргийн 250 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар,

 

IV. Шүүгдэгч ************* нь 2024 оны 04 дүгээр сарын 14-ний шөнө ************ дүүргийн **************** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ************** байрны ************ тоотод хохирогч *************ийг "Намайг араас мөрддөг гэл үү" гэх шалтгааны улмаас нүүрэн тус газарт нь гараараа цохих, нүүр, гар, бие руу нь өшиглөх, дэвсэх зэргээр зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн сарвуунд зулгаралт, зүүн дээд зовхи, баруун бугалга, шуу, сарвуу, зүүн шуу, зүүн гарын дунд хурууны хумсанд цус хуралт, зулай, зуун чамархай, дагзны хуйх, зүүн эрүү, шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл “...эрэгтэй дүү согтуу зодож байгаад 1 хүүхэд аваад гарсан...” гэх (3 дугаар хавтаст хэргийн 13-15 дахь тал)

 

2. Хохирогч *************ийн: “...манай дүү ************* /************* гэж хочилдог/ ..өнөөдөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 14-ний шөнө 02 цагийн үед хаалга нүдээд байхаар нь би явж очоод хэн бэ гэсэн чинь “би ************* байна” гэхээр нь би хаалгаа тайлаад өгтөл хаалгаар орж ирээд шууд л миний нүүрэн хэсэгт гараараа цохисон. Тэгээд би хойш унаад босох гэхэд миний дээр гарч суугаад ам руу оймс чихчхээд нүүр болон гар, биеийн бүх хэсэгт дэвсэж зодож эхэлсэн, тухайн үед “чи намайг судалдаг гэсэн үү, ******************** ахыг бас судалсан байна тээ, намайг шоронд нь хатаана гэсэн үү? Тэгвэл би чамайг шар *************тай чинь хатаагаад өгнөө, янхан минь” гэх зэргээр намайг 2 цаг орчим зодож байгаад манай том хүүхэд болох ******************** /11-н настай эрэгтэй/-г аваад гараад явчихсан. Тэгэхээр нь би цагдаад хандсан. Миний нүүр болон гар, хөл, биеийн бүх хэсэгт л гараараа болон хөлөөрөө цохиж зодсон. Намайг орилох гэхэд миний аманд оймс чихэж байгаад зодсон. Манай дүү ************* урд өмнө нь 4 удаа шоронд ял эдэлж байсан, хамгийн сүүлд 2022 оны 02 сард шоронд ороод 2023 оны 02 сард буюу 1 жил Мөнгөн морьтод ял эдэлж байгаад суллагдсан бөгөөд суллагдсан цагаасаа хойш зан ааш нь маш их эвдэрч хар тамхи байнга хэрэглэх болсон. Миний толгой хэсэгт энд тэндгүй хавдчихсан байна, маш их өвдөж байна, гарын шуу, биеийн хэсэгт олон тооны хөхрөлт, няцралт үүссэн байна, би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Би гомдолтой байна, хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Миний гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 20-21 дэх тал)

 

3. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 5274 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ:

"...Хэсэг газрын үзлэгт: зүүн дээд зовхинд 3.0х2.0 сантиметр хүрэн ягаан өнгийн, баруун бугалгын дотор дунд хэсэгт 0.5х0.5 сантиметр, шууны гадна дунд хэсэгт 0.5х0.5 сантиметр, сарвуунд чигчий хурууны харалдаа 1.5х1.0 сантиметр, зүүн шууны дотор доор хэсэгт 1.5х1.0 сантиметр бүдэг хүрэн өнгийн цус хуралттай, зүүн сарвууны ар хэсэгт эрхий хурууны харалдаа 2.0 сантиметр зураасан зулгаралттай, зүүн гарын дунд хурууны хумс өндөг хэсгээс ногоон туяа орсон цус хуралттай, хумс хөдөлгөөн орсон, зулайн орой, зүүн чамархай, дагз хэсгийн хуйх хавдсан, эмзэглэлтэй, зүүн эрүү, шанаагаар эмзэглэлтэй.

Дүгнэлт хэсэгт: “...*************ийн биед тархи доргилт, зүүн сарвуунд зулгаралт, зүүн дээд зовхи, баруун бугалга, шуу, сарвуу, зүүн шуу, зүүн гарын дунд хурууны хумсанд цус хуралт, зулай, зүүн чамархай, дагзны хуйх, зүүн эрүү, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэх (3 дугаар хавтаст хэргийн 28-29 дэх тал),

 

4. Шүүгдэгч *************ий: "...тогтоолыг уншиж танилцаад хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа. Би сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө болсон үйл явдлын талаар дэлгэрэнгүй мэдүүлсэн тул надад нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 113, 130 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна. 

 

Хүний Эрхийн түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж заасан ба Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” хэмээн тунхаглан заасан байдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ энэ хуулийн  тусгай ангид заасан нийгэмд  аюултай  гэм буруутай үйлдэл,  эс үйлдэхүйг  гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “ энэ хуулийн  тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай  үйлдэл, эс үйлдэхүйн  улмаас хохирол,  хор уршиг  учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Хэргийн үйл баримтаас үзэхэд, шүүгдэгч ************* нь согтуурсан үедээ ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр  хохирогч *************, ************* нарын биед халдаж гэмтэл учирсан нь хохирогч тус бүрийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгч *************ий өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгүүдийн эх сурвалжтай байна.

Шүүгдэгч *************ий үйлдлээс шалтгаалж  хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан, уг гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул шүүгдэгчийн үйлдлээс улбаатайгаар хохирогч *************, ************* нарт гэмтэл учирсан, хоорондоо шалтгаант холбоотой байна.

Эндээс үзвэл, *************ий хохирогчийн эсрэг хийсэн үйлдэл нь хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан шинжтэй, энэ нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэх ба тэрээр өөрийн дээрх үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан төдийгүй түүнийг хүсэж үйлдсэн, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн гэмтэл учирсан буюу хохирол, хор уршигт зориуд хүргэсэн шинжтэй байна.

Шүүгдэгч *************ий энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол төлбөрийн тухайд:

Шүүгдэгч *************, ************* нарын үйлдсэн дээрэмдэх гэмт хэргийн улмаас хохирогч *************т 985.000 төгрөгийн хохирол учирсан нь “Тэнцвэр эстимэйт” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан, хохирогч ************* нарын мэдүүлгээр тогтоогдсон, үүнээс шүүгдэгч ************* нь хохирогч *************т 985.000 төгрөгийг төлж барагдуулсныг хохирогч *************ын хэрэгт гаргаж өгсөн хүсэлтэд дурдсан байх тул шүүгдэгч нар нь дээрх хохирогчид цаашид төлөх төлбөргүй болно.

 

Харин шүүгдэгч *************ий ганцаар үйлдсэн хэргийн хохирлын тухайд:

а/Хохирогч *************, хохирогч ************* нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нь эдгээр хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

б/ Харин хохирогч ************* нь “...эмчилгээний зардалд 130.000 төгрөгийг нэхэмжилж холбогдох баримтыг гаргаж өгсөн, шүүгдэгч нь уг хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч *************ээс 130,000 төгрөгийг гаргуулж хохирогч *************д олгохоор тогтов. (2 дугаар хавтаст хэргийн 49 дэх тал),

 

Түүнчлэн хохирогч *************гийн сэтгэцэд 2 дугаар зэрэглэл тогтоогдсоныг хүлээн зөвшөөрч байна гэх мөрдөгчийн маягтын  загвар  хэрэгт авагдсан. (2 дугаар хавтаст хэргийн 230 дахь тал)

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуулиар мөрдөгчид сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох эрхийг олгоогүй бөгөөд Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, мөн зүйлийн 40.3 дахь хэсэгт заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын 2 дугаар зүйлийн 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр зохицуулсан.

Хууль зүй, дотоод хэргийн болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1-д зааснаар шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлтэй адилтган үзэхээр тусгасан,  уг хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” хэрэг хамаарч байх тул хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг шийдвэрлэх боломжгүй нөхцөл үүссэн гэж үзнэ.

Мөн хохирогч нь цаашид эмчилгээ хийлгэнэ гэсэн мэдүүлгийг өгсөн байх тул  хохирогч ************* нь цаашид эмчилгээ хийлгэх, хагалгаа хийлгэхтэй холбогдон гарах зардлыг, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нэхэмжлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

в/ Шүүгдэгч ************* нь Цагдаагийн ерөнхий газрын авто баазын эзэмшилд бүртгэлтэй ************* УАТ улсын дугаартай Киа Рио маркийн тээврийн хэрэгслийн хойд буферийг өшиглөж гэмтээсний улмаас 797.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан.

Иргэний нэхэмжлэгч ************* нь тээврийн хэрэгслийн гэмтлийн зардалд  797.000 төгрөгийг шүүгдэгч *************ээс нэхэмжилсэн, уг хохирлыг шүүгдэгч нь төлж барагдуулаагүй тул *************ээс 797,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч *************т олгох үндэслэлтэй байна.

 

г/ Гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл: хохирогч ************* нь “...2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 124.762 төгрөгийн, 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 58.880 төгрөгийн, нийт 183.642 төгрөгийн үйлчилгээ авсан гэх баримт авагдсан байх бөгөөд мөн төлөгдөөгүй байх тул шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх нь үндэслэл бүхий байна. (2 дугаар хавтаст хэргийн 221-222 дахь тал)

Иймээс шүүгдэгч *************ээс нийт 1.110.642 төгрөгийг гаргуулж, дээрх хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч: “...шүүгдэгч *************д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар  хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 4 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 4 жил 4 хоногийн хугацаагаар тогтоох,

Шүүгдэгч *************д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар  хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар                6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 1 сар 10 хоногийн хугацаагаар тогтоох тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч *************гийн өмгөөлөгч ************* нь: “...************* нь гэм буруу дээр маргаагүй,  хохирлыг бүрэн нөхөн төлсөн байгаа. Иймээс түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг хэрэглэж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч *************ий өмгөөлөгч ************* нь.: “...улсын яллагчийн ялын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

Иймээс шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч *************гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг, шүүгдэгч *************ий үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

а/ Шүүгдэгч *************гийн хувьд: шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, амар хялбар байдлаар мөнгө олох гэсэн түүний үйлдлийн арга, сэдэлт, хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчид төлөх төлбөргүй байдал, хувийн байдлын хувьд, шүүгдэгч ************* нь өмнө ял шийтгэгдэж байсан ч дахин өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг тус тус харгалзан шүүгдэгч *************д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жил хугацаагаар хорих ял оногдуулав.

Улмаар шүүгдэгч ************* нь 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 822 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт хорих ялын хэмжээг 3 жил 90 хоногоор тогтоосноос 1 жил 02 сар 26 хоногийн хорих ялыг эдэлж, эдлээгүй үлдсэн хорих ял нь 02 жил 04 хоног болох нь 417 дугаар нээлттэй хорих ангийн ялын тооцооны тодорхойлолтод дурдагдсан байна. (2 дугаар хавтаст хэргийн 26 дахь тал)

Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *************д энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр,  2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 822 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 90 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн  02 жил 04 хоногийг нэмж нэгтгэн түүний эдлэх хорих ялын хэмжээг 4 жил 04 хоногоор тогтоож, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “************* нь гэм буруу дээр маргаагүй,  хохирлыг бүрэн нөхөн төлсөн байгаа. Иймээс түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг хэрэглэж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийн тухайд:

Шүүгдэгч *************гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь ял шийтгэлийн хувьд хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “…энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэг заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах”-даа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-т заасан ...“шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон,  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж заасан.

Эндээс үзвэл, дээрх зүйл заалтыг заавал хэрэглэхээр үүрэг болгоогүй байх тул шүүгдэгч *************гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан  түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

б/.Шүүгдэгч *************ий хувьд: Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, амар хялбар байдлаар мөнгө олох гэсэн түүний үйлдлийн арга, сэдэлт, үйлдлийн оролцоо, мөн хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй нөхцөл байдал, шүүгдэгч ************* нь өмнө ял шийтгэгдэж байсан ч дахин Эрүүгийн хуулийн тусгай ангийн хэд хэдэн бүлэгт заасан гэмт хэрэг  үйлдсэн түүний хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг 3 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар                Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг 6 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *************д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 3 жил 3 сарын хугацаагаар тогтоож, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч *************г нь 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл нийт 189 хоног хоригдсон байх тул түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.(2 дугаар хавтаст хэргийн 13-15,34-35,66-67,76-77,82-8391-92,3 дугаар хавтаст хэргийн 149-150 дахь тал)

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч ************* нь цагдан  хоригдон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 2,4, 37.1, 38.1, 37.12 дугаар зүйлийн 4, 5, 6 дүгээр хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос *************, ************* нарт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс шүүгдэгч *************д холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2.Шүүгдэгч ************* овгийн *************г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд,

Шүүгдэгч ************* овгийн *************ийг:

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Шүүгдэгч *************д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч *************д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг 3 (гурав) сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар                Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг 6 (зургаа) сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *************д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 3 (гурван) жил 3 (гурван) сарын хугацаагаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *************д энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр, 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 822 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 90 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн  02 жил 04 хоногийг нэмж нэгтгэн түүний эдлэх хорих ялын хэмжээг 4 (дөрвөн) жил 04 (дөрөв) хоногоор тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *************гийн цагдан хоригдсон 189 (нэг зуун наян ес) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************, ************* нарын эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************ээс нийт 927.000 (есөн зуун хорин долоо) төгрөгийг гаргуулж, хохирогч *************д 130,000 (нэг зуун гучин мянган) төгрөг, иргэний нэхэмжлэгч *************т 797,000 (долоон зуун ерэн долоон мянган) төгрөгийг олгож, хохирогч ************* нь цаашид гарах эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөр зэргийг  шүүгдэгч *************ээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

9.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *************ээс 183.642 (нэг зуун наян гурван мянга, зургаан зуун дөчин хоёр) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ************* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *************ийг цагдан хорьж, эдлэх ялыг ,энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

            13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *************, ************* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.АЛТАНЦЭЦЭГ