Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/97

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгч ******* өмгөөлөгч Б.Туяамандах

Шүүгдэгч ******* өмгөөлөгч А.Мөнхбат

Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******, ******* овогт ******* нарт  холбогдох эрүүгийн 2521000000093 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, циркчин мэргэжилтэй, малчин, ам бүл 5, ээж, дүү нарын хамт Дорнод аймгийн сумын 6 дугаар баг тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ******* овогт ******* *******. /РД: /

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, ээж, эмээ нарын хамт Дорнод аймгийн сумын 10 дугаар баг тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* . /РД: /

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 01 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Дорнод аймгийн сумын 1 дүгээр баг Сансарын 1-1 тоотод бусадтай архидан согтуурч иргэн маргалдан барьцалдаж авсан үйлдлийг таслан зогсоож байсан иргэн ******* нүүрэн тус газарт цохиж, баруун гаран тус газарт нь хутгаар зүсэж хохирогч ******* биед уруулд цагаан өнгийн сорви, зүүн дээд 1-р шүдний эмтрэл, сулрал, зүүн доод 1-р шүдний сулрал, баруун сарвуунд зүсэгдсэн шарх, баруун сарвууны 3-р хуруу, зүүн сарвууны 1-р хуруунд зүсэгдсэн зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 01 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Дорнод аймгийн сумын 1 дүгээр баг Сансарын 1-1 тоотод бусадтай архидан согтуурч хохирогч *******тай маргалдан хохирогч ******* нүүрэн тус газарт цохиж, гуяны хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун сарвуу шууны өнгөц зүсэгдсэн шарх, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:    

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Надад  ч гэсэн нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

Шүүгдэгч ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө согтуугаар Дорнод аймгийн сумын 1 дүгээр баг Сансарын 1-1 тоотод иргэн маргалдан барьцалдаж авсан үйлдлийг нь таслан зогсоож байсан хохирогч ******* нүүрэн тус газарт цохиж, баруун гаран тус газарт нь хутгаар зүсэж хохирогч ******* биед уруулд цагаан өнгийн сорви, зүүн дээд 1-р шүдний эмтрэл, сулрал, зүүн доод 1-р шүдний сулрал, баруун сарвуунд зүсэгдсэн шарх, баруун сарвууны 3-р хуруу, зүүн сарвууны 1-р хуруунд зүсэгдсэн зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч ******* нь мөн цаг хугацаанд хохирогч *******тай маргалдан хохирогч ******* нүүрэн тус газарт цохиж, гуяны хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун сарвуу шууны өнгөц зүсэгдсэн шарх, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгч-хохирогч ******* “...Намайг очиход , , 3 байсан бөгөөд экс нэртэй 0,75 граммын 2 шил архи уугаад дуусаж байсан. Тэгээд намайг очиход шаг зардаг хүнээс 2 шил архи худалдаж авсан. ...худалдаж авсан архиныхаа 1 шилийг ууж байхад согтоод тэй маргаж муудаад барьцалдаад авахаар нь бид 2 боль гээд салгасан. ... тэй маргаад түүний нүүр рүү 2-3 удаа цохисон бөгөөд тухайн үед би ыг барьж аваад баруун талын орон дээр дарж хэвтүүлээд , ийг боль гээд хойд талын орон дээр хориглоод байсан. ...Тэгээд хэсэг унтаж байгаад босож ирээд рүү дайрч цохих гэхээр нь би голоор нь орж хориглоход миний нүүр рүү уруул хэсэгт 1 удаа цохиод гараад явчихсан. ...би түүнд хандаж яагаад ахыгаа цохиж байгаа юм бэ шүд хөдөлчихлөө  гэхэд тэгээд яадаг юм бэ гээд мах идэж байсан хутгаа бариад босож ирээд над руу далайхаар нь би түүний нүүр рүү нэг удаа цохиод хутгыг нь булааж авах гээд ын хутгатай гарнаас барьж авахад гараа шувт татаж авахдаа миний баруун гарын сарвууг зүссэн. Тэгэхээр нь би аас хутгыг нь булааж аваад түүнийг ор руу түлхэхэд буцаж босож ирээд над руу дайрч   би ыг тэвэрч аваад хамт ор руу унасан. Тэгэхэд миний гарт байсан хутга ын баруун хөлийн гуяны ар хэсэгт хатгасан юм шиг байсан. Намайг босоход надад ах аа та хутгаараа хатгачихлаа ш дээ гэж хэлсэн. Тухайн үед ын баруун хөлийн гуяны ар хэсгээс цус гарч байсан...” гэх мэдүүлэг,

шүүгдэгч-хохирогч ******* “...архиа ууж байгаад би нэлээн согтоод , хоёртой муудахад ******* ах салгаж намайг орон дээр дарж хэсэг унтуулсан байсан. Би унтаж байгаад босож ирээд тэй дахин муудаж ийг цохих гэж дайрахад ******* ах голоор орж цохиулсан. Би уг нь тухайн үед ******* ахыг цохино гэж бодоогүй юм. Тэгээд би гарч яваад хойд гэрт ороод мах идэж байхад араас ******* ах орж ирээд чи яагаад ахыгаа цохиж байгаа юм бэ шүд хөдөлчихлөө гэхээр нь би уурлаад тэгээд яана гээд байгаа юм бэ гээд мах идэж байсан хутгаа бариад ******* ах руу дайрахад ******* ах миний нүүр рүү нэг удаа цохиод миний барьж байсан хутгыг булааж авах гэж ноцолдсон. Тэгээд ******* ах миний гараас хутга булааж аваад намайг түлхэж унагаахаар нь би буцаж дайраад ******* ахыг барьж аваад хамт ор руу унахдаа ******* ахын гарт байсан хутган дээр уначихсан. Тухайн үед би ******* ахад та намайг хатгачихлаа гэсэн чинь ******* ах миний зүүн хөлийн ар хэсгийг хараад тийм байна, цусыг нь тогтоох хэрэгтэй гээд байж байхад орж ирээд эмнэлэг дуудсан...” гэх мэдүүлэг,

гэрч Б.ийн “...удалгүй ******* ирээд бид 4 архи зардаг хүнээс Экс нэртэй 0,75 граммын 2 шил архи аваад 1 шил архийг нь ууж байхад , хоёр маргалдаад хоорондоо зууралдаад авахаар нь ******* бид 2 салгасан. Тэгээд байж байхад надад уурлаад миний нүүр рүү 2-3 удаа цохиход ******* ыг аваад баруун талын орон дээр очоод намайг аваад гэрийн хойд талын орон дээр очсон. Тухайн үед нэлээн согтсон байсан бөгөөд хүн болгоныг ална, зодно гээд дайраад байсан. Тэгээд хэсэг баруун талын орон дээр унтсан бөгөөд удалгүй босож ирээд *******ын нүүр рүү 1 удаа цохиод гэрээс гараад явсан. ...Тэгээд би хойд гэр рүү ороход ******* баруун талын орон дээр суучихсан. орны хажууд налаад зүүн талын хөлөө бариад байж байсан. Тухайн үед ын зүүн хөлийн гуяны ар хэсгээс цус гарч байсан бөгөөд юу болсон талаар асуухад надад ******* хутгаар хатгачихлаа гэсэн...” гэх мэдүүлэг,

гэрч Г.ийн “... нэлээн согтоод надтай маргалдаж намайг зодох гэж дайрахаар нь би цохиулалгүй барьж авахад *******, хоёр салгасан. Тэгээд байж байхад , тэй муудаж түүний нүүр рүү 2-3 удаа цохиход *******, ыг тэвэрч аваад баруун талын орон дээр хэвтүүлсэн бөгөөд би ийг боль гээд хойд талын орон дээр суулгасан. ... ...удалгүй босож ирээд ийг цохих гэж дайрахад ******* голоор нь орж хориглоход *******ын нүүр рүү 1 удаа цохиод гэрээс гараад явсан. ...унтаад өглөө сэрэхэд надад шөнө ******* ын хөл рүү хутгаар хатгасан байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг,

            Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ДОР0725/107 тоот “...******* биед зүүн гуяны хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун сарвуу шууны өнгөц зүсэгдсэн шарх, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Тогтоогдсон гэмтлүүд нь мохоо болон ир үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх тогтоогдсон зүүн гуяны хатгагдаж зүсэгдсэн шарх, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус бүртээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Баруун сарвуу шууны өнгөц зүсэгдсэн шарх гэмтэлд хохирлын зэрэг тогтоогдохгүй...” гэх дүгнэлт,

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ДОР0728/119 тоот “...******* биед уруулд цагаан өнгийн сорви, зүүн дээд 1-р шүдний эмтрэл, сулрал, зүүн доод 1-р шүдний сулрал, баруун сарвуунд зүсэгдсэн шарх, баруун сарвууны 3-р хуруу, зүүн сарвууны 1-р хуруунд зүсэгдсэн зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх уруулын цагаан өнгийн сорви, зүүн дээд 1-р шүдний эмтрэл, сулрал, зүүн доод 1-р шүдний сулрал нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Баруун сарвууны зүсэгдсэн шарх нь ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Хуучин гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон шүүгдэгч нарын харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч, хохирогч *******, ******* нар нь хоорондоо эвлэрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба тэдэнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд *******, ******* нар нь харилцан бие биедээ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч ******* нь Эрүүл мэндийн даатгалын санд тусламж үйлчилгээний зардалд 23,587 төгрөгийг төлсөн байна.

                Прокуророос шүүгдэгч нарт санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* нарыг тус бүр 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Г.НАМУУНТУЯА