Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/98

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч М.Өлзийбаатар

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2521000130100 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 06 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, ээж, дүү нарын хамт Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг ******* гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* . /РД: /

Шүүгдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 02 цагийн орчимд Дорнод аймгийн Баян-Уул сумын 1 дүгээр баг гэх газарт архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ заазуур бусад руу шидэж хохирогч биед зүүн нүдний дээд зовхины цус хуралт болон зүсэгдсэн шарх, зүүн хацрын зүсэгдсэн шарх бүхий  хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 02 цагийн орчимд согтуугаар Дорнод аймгийн Баян-Уул сумын 1 дүгээр баг гэх газарт үл ялих зүйлээр шалтаглан хохирогч рүү заазуур шидэж эрүүл мэндэд нь  зүүн нүдний дээд зовхины цус хуралт болон зүсэгдсэн шарх, зүүн хацрын зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын “...би хоол авч өгөөд гарахдаа дэлгүүрээс 2,5 литрийн 6 пиво авсан. Ингээд ээжийн дүүгийн хүүхэд болох рүү утсаар залгаад ах нь найзуудтайгаа гэрт чинь очиж пиво ууя болох уу гэхэд тэг гэж хэлсэн. Тэгээд ийн гэр рүү очиход ... дүү бас уух юм авъя гээд дэлгүүр орж дахиад 2,5 литрийн 6 пиво авсан. Ингээд бид хэд ийн гэрт очиж , мөн хамт явж байсан 2 ах, бид 5 уусан. Ууж байхад гээд найз ирсэн. ...бид хэд ийг унтаж байхад гар барилдаан хийгээд ширээнийх нь хөлийг хугалчихсан байсан юм. Тэгэхэд та хэд аятайхан ууж чадахгүй, ширээ эвдэллээ, манай гэрээс яв гэж хөөхөөр нь би босож очоод чи ямар том дуугардаг болсон юм гээд хэрэлдэж зодолдсон. Энэ үед хамт байсан салгаад намайг авч гарахаар нь би буцаж ороод хаалганы хажуу талд шүүгээн дээр байсан шар бариултай заазуурыг аваад шидэхэд ийн зүүн хөмсөг, хацар хэсэгт оноод цус гарсан. ...Би ийн биед гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Учирсан хохирлыг төлж барагдуулсан байгаа...” гэх мэдүүлэг, хохирогч “...унтаж сэрээд босоход гэрийн ширээний хөл нь хугарчихсан байсан ба тэр үед нь би уурлаж тэр хэдэд хандан та хэд аятайхан уулдаа, ууж чадахгүй бол манай гэрээс явцгаа гэж хэлэхэд ах  босож ирээд чи ямар том дуугардаг болсон юм бэ гэж хэлээд бид хоёр хэрэлдсэн. Тэгээд хэрэлдэж байх явцад ах намайг нэг удаа шанаадаж цохихоор нь би зөрүүлээд шанаа руу нэг удаа цохисон. Тэгээд ах цаашаа явсан ба  би өмдөө өмсөх гээд орныхоо баруун урд буланд зогсож байхдаа одоо та нар манай гэрээс явцгаа гэж хэлээд орон дээр суух үед ... ах гартаа барьсан шар бариултай заазуурыг над руу шидэхэд ...миний нүүрний зүүн талын хөмсөг, уруулын доод тал хүртэл босоо байрлалтай миний нүүрэнд тус газарт нь онож, уг заазуур нь баруун урагшаа шидэгдсэн. ...цус гарч эхэлсэн ба тэр үед би ахад ...та намайг заазуураар оночихлоо шүү дээ ахаа гэж хэлэхэд миний хэлж байгааг тоосон шинжгүй байсан. ...  миний хохирол гэж эмчилгээнд 2,300,000 төгрөг өгсөн надад цаашид нэхэмжлэх болон гаргах гомдол санал байхгүй. Би сэтгэцэд учирсан хор уршгийн хохирол болох хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12.99 дахин нэмэгдүүлсэн хэмжээний мөнгийг нэхэмжлэхгүй, шүүх хуралд оролцохгүй...” гэх мэдүүлэг, гэрч Ч.ын “..., хоёр эхлээд хоорондоо маргалдаж байснаа эхлээд ын шанаа руу нэг удаа цохиход зөрүүлээд цохисон. ...гадаа байж байтал байшин руу түрүүлж орсон би араас нь ороход ын дээр гарчихсан сандлаар цохиж байсан ба тэр үед ******* чи намайг заазуурдчихлаа гэж хэлж байсан. ...тухайн үед ийн зүүн талын хөмсөгнөөс доошоо уруул хүртлээ зүсэгдсэн цус ихээр гарч байсан бөгөөд эмнэлэг рүү явсан...” гэх мэдүүлэг, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 32 тоот “... биед зүүн нүдний дээд зовхины цус хуралт болон зүсэгдсэн шарх, зүүн хацрын зүсэгдсэн шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь тус бүртээ бүрдэл байдлаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 65 тоот “...*******ын биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эмнэлгийн анхны үзлэгийн тодорхойлолт, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн ДОР0525/010 тоот нэмэлт дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд “хохирол төлбөрт 2,300,000 төгрөг авсан, гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн бариултай 1 ширхэг заазуурыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн бариултай 1 ширхэг заазуурыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Г.НАМУУНТУЯА