Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 156/шШ2021/00598

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг  удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Сартуул овогт У:.Ж Боржигон төмөр овогт Д.Х нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5,14.6-д зааснаар 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Ж.С.г эх Д.Х асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Ж.С.г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 настай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг У.Ж  ар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг зөвхөн хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Д.Х д тайлбарласугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4, 26.6-д зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг дурдаж, эцэг, эхийн хэн нэгэн нь нөгөөдөө хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад болохгүй байхыг зохигчдод даалгасугай.

6. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар хүүхэд эцэг, эхтэйгээ хамт амьдрах, тэдний анхаарал халамжид байх, тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг эхийн хэнтэй амьдрах үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй ба У.Ж   охин Ж.С-тэй уулзах, тэжээн тэтгэх зэрэг эцгийн үүргээ хэрэгжүүлэхэд эх Д.Х зүгээс саад болохгүй байхыг тайлбарласугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч У.Ж улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг, хариуцагч Д.Х гээс улсын тэмдэгтий хураамжид төлсөн 280.350 төгрөгийг тус тус орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Х гээс 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч У.Ж  ас нэг жилийн хугацаанд төлбөл зохих нэг хүүхдийн тэтгэлэгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 55.327 төгрөгийг гаргуулан улсын орлогод, мөн хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 280.350 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 140.175 төгрөг гаргуулан хариуцагч Д.Х д олгосугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 12.200.000 төгрөгийн үнэ бүхий 210 тооны бог мал гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагад 15.200.000 төгрөгийг нэхэмжлэгч У.Ж  ас хариуцагч Д.Х д 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 5.000.000 төгрөгийг, үлдсэн 10.200.000 төгрөгийг 2 хувааж 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн хооронд өгөхөөр эвлэрэн хэлэлцсэнийг баталсугай.

9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногт багтаан гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Д.д үүрэг болгосугай.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

   

   

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.УРАНЗАЯА