| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 156/2019/00626/И |
| Дугаар | 156/ШШ2019/00702 |
| Огноо | 2019-12-09 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 156/ШШ2019/00702
| 2019 оны 12 сарын 09 өдөр | Дугаар 156/ШШ2019/00702 | Хэрлэн сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2019/00687/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Хэнтий аймгиын 4 дүгээрйн ..........оршин суух, Б. Б /РД:СБ42021518/-ын хүсэлттэй,
Нөхөх олговор 40 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э,
прокурор Ж.Батбаатар,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б миний эцэг Г.Д буюу Б нь Дотоод явдлын яамны дэргэдэх тусгай комиссын 1933 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 6 дугаар тогтоолоор 10 жил хорих ялаар шийтгэгдэж, Ардын их хурлын Тэргүүлэгчдийн газрын дэргэдэх Цагаатгах ажлыг эрхлэх комиссын 1962 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 79 дүгээр тогтоолоор цагаатгагдсан. Б нь Быг өргөж аваагүй боловч эх Д нь өргөж авч өсгөсөн тул Б нь Бгийн хүүхэд юм. Б нь шоронд яваад эргэж ирээгүй гэдэг. Дам сургаар Архангельскийн шоронд нас барсан гэсэн. Иймд хүү Б.Бад нөхөх олговорын 40 000 000 төгрөгийг олгож өгнө үү гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хуульд заасан үндэслэл бүрдээгүй, Б.Б нь хэлмэгдэгч Д.Бгийн хүүхэд болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй тул нөхөх олговрыг олгох үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Б.Б нь Г.Д /Б/-ийн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсний цагаатгалын нөхөх олговор болох 40 000 000 төгрөгийг гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргасан байна.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсэгт хэлмэгдэгчийг амьд байхад нь төрсөн болон үрчилж авсан, түүнчлэн хэлмэгдэгчийг нас барснаас нь хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхэд нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид олгох нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй гэж заасан байдаг.
Хэрэгт дараах баримтууд авагджээ:
- Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 05/4032 тоот ... Х.............-ын Д /Б/ нь 1933 оны байдлаар ам бүл 3. Эцэг Х, эх Д. 1933 оны 08 дугаар сард баривчлагдаж Дотоод явдлын яамны дэргэдэх Тусгай комиссын 1933 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 6 дугаар хурлын тогтоолоор 10 жил хорих ялаар шийтгүүлсэн. БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн газрын дэргэдэх Цагаатгах ажлыг эрхлэх комиссын 1962 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 79 дүгээр хурлын тогтоолоор цагаатгасан ... талаарх лавлагаа,
- БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн газрын дэргэдэх Цагаатгах ажлыг эрхлэх комиссын 1962 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 79 дүгээр хурлын тогтоолын хуулбар,
- 1998 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр олгосон, Халибин /Гарам/-ын Д /Б/-ын цагаатгалын үнэмлэхний хуулбар,
- Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 599 дүгээр ... хэлмэгдэгч Г.Бгийн төрсөн хүү Б.Б болох нь тогтоогдсон 1 000 000 төгрөгийн нөхөх олговор олгож байна ... гэх дүгнэлтийг өгсөн шийдвэр,
- Улсын бүртгэлийн хэлтсээс 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр олгосон, Б.Бын эцэг нь Гарамын Б, эх Раднаагийн Д болохыг бүртгэсэн 1 дүгээр маягтын лавлагаа,
- Монгол улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 666 тоот, Халибин /Гарам/-ын Д /Б/-тай холбоотой нас барсан болон хорих ялаас чөлөөлөгдсөн мэдээлэл байхгүй гэх албан бичиг,
- Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 05/881 тоот, Халибин /Гарам/-ын Д /Б/-тай холбоотой хорих ялаас суллагдсан болон ял эдэлж байхдаа нас барсан баримт байхгүй гэх албан бичиг,
- Хүсэлт гаргагчийн 1942 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төрсөн бүртгэл бүхий иргэний үнэмлэхний хуулбар,
- Гэрч Г.Б-ын ... Быг Д үрчилж авсан. Б Быг өсгөөгүй байх ... гэх мэдүүлэг,
Гэрч Д.Д-ын ... Б нь миний төрсөн ах. Бага байхад өвөөгийн дүү Б гэдэг айлд өргүүлсэн гэж ярьдаг. Бг нас барсны дараа төрсөн ээж дээрээ очсон гэдэг. Бидний ээжийг Р.Д гэдэг ... гэх мэдүүлэг,
Гэрч Г.Б-ын ... Б нь 1933 онд хэлмэгдээд буцаж ирээгүй гэдэг. Д нь Быг хүү Бгийнхаа нэр дээр өргөж авсан юм ... гэх мэдүүлэг.
Дээрх баримтуудаар .........-ын Д /Б/ нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цагаатгагдсан, Г.Д /Б/ нь 1933 онд баривчлагдаж 10 жилийн хорих ялаар шийтгүүлсний дараа түүний эх Д нь Б.Быг үрчилж авсан болох нь тогтоогдож байна. Хүсэлт гаргагч тал шүүх хуралдааны явцад өгсөн тайлбартаа Быг Д үрчилж авсан, Б нь шоронд яваад эргэж ирээгүй гэх тайлбарыг өгсөн билээ. Түүнчлэн хэлмэгдэгч............/-ын Д /Б/ нь хорих ял эдэлж ирээд Быг өсгөсөн, хамт амьдарсан гэх баримт хэрэгт авагдаагүй, хүсэлт гаргагчийг Д, Д зэрэг хүмүүс өсгөсөн үйл баримт хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, Үндэсний төв архивын лавлагаа, шүүх хуралдааны явцад өгсөн хүсэлт гаргагч талын тайлбараар тогтоогдсон.
Харин Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 599 дүгээр шийдвэрээр хэлмэгдэгч Г.Бгийн төрсөн хүү нь Б.Б болохыг тогтоож, 1 000 000 төгрөгийн нөхөх олговор олгосон байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан байдаг.
Хэдийгээр урьд шүүхийн шийдвэрээр тогтоосон үйл баримтыг шүүх дахин нотлохгүй гэж заасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэх шаардлагын хүрээнд дурдагдсан шүүхийн шийдвэрээр тогтоосон үйл баримтыг шүүхийн зүгээс хэрэгт авагдсан баримтад тулгуурлан өөрийн дотоод итгэл үнэмшлээр үнэлэхээс татгалзаж, Б.Быг хэлмэгдэгч Г.Д /Б/ үрчилж аваагүй гэх дүгнэлтийг өгч байна.
Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт зааснаах улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Халибин /Гарам/-ын Д /Б/-д олгох 40 000 000 төгрөгийн нөхөх олговрыг нэхэмжлэх эрх Б.Бад үүсээгүй байх тул хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Б.Бын нөхөх олговор 40 000 000 төгрөгийг гаргуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар энэ хүсэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ