Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 156/ШШ2019/00720

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 16 өдөр              Дугаар 156/ШШ2019/00720                        Хэрлэн сум

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2019/00636/И

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: ..........оршин суух Г. Д /РД:............./-ын хүсэлттэй

Нөхөх олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхзул,

прокурор Ж.Батбаатар,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.

 

                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний аав Шагдарын Г нь 1938 оны улс төрийн хилс хэрэгт баривчлагдан, Онцгой бүрэн эрхэт комиссийн 1938 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 15 дугаар тогтоолоор шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдсэн. Хэргийг хянаад БНМАУ-ын Дээд шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 128 дугаар магадлалаар цагаатгагдсан. Надаас өөр нөхөх олговор нэхэмжлэх хүн байхгүй. Иймд нөхөх олговрын 80 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хуульд заасан үндэслэл бүрдсэн тул нөхөх олговор олгоход татгалзах зүйлгүй гэж үзэж байна гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Г.Д нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсний цагаатгалын нөхөх олговор болох 80 000 000 төгрөгийг гаргуулах хүсэлт гаргажээ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх хэсэгт зааснаар Г.Д нь нөхөх олговор нэхэмжлэх эрхтэй байна /Зууны мэдээ сонины 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 173(6140) дугаарт нийтлэгдэж баталгаажсан/.

Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 119 дүгээр шийдвэрээр Г.Д нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цагаатгагдсан Ш.Г-ын охин болох нь тогтоогдож байна.

Шагдарын Г нь 1938 онд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж Онцгой бүрэн эрхт комиссийн 1938 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 15 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр буудан алж, хөрөнгө хураах ялаар шийтгүүлснийг цагаатгасан, түүнчлэн Ш.Г нь хилс хэрэгт хэлмэгдсэнтэй холбогдуулан төрөөс орон сууц олгож байгаагүй болох нь хэрэгт авагдсан БНМАУ-ын Дээд шүүхийн Цэргийн коллегийн хяналтын шатны шүүх хуралдааны 1992 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 128 дугаар магадлал, Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 119 дүгээр шийдвэр, Улсын дээд шүүхээс 1999 оны 10 дугаар сарын 13-ны өдөр олгосон цагаатгалын үнэмлэх, Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 05/2639 тоот лавлагаа, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 615 тоот албан бичиг зэргээр тогтоодож байна.  

Шүүх хуралдааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон прокурорын зүгээс нөхөх олговорыг олгох үндэслэлтэй гэсэн саналыг гаргасан болно.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид дараахь нөхөх олговрыг доор дурдсанаар олгоно, 13.2.1 улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг гэсэн зохицуулалтын хүрээнд Ш.Г нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж буудан алж, хөрөнгө хураах ялаар шийтгэгдсэн, хэлмэгдэх үедээ өөрийн орон сууцтай байсан, үүнтэй холбогдуулж орон сууц олгоогүй тул түүний охин Г.Дд 80 000 000 төгрөгийн нөхөх олговор олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан 80 000 000 төгрөгийн нөхөх олговрыг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Төрийн сангаас гаргуулан Гын Дд олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар энэ хүсэлт нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Т.БАДРАХ