Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/109

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.Ариунаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2521000000052 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1996 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг ******* ******* хотхоны ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 267 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан, ******* овогт ******* . /РД: /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө 02 цагийн орчимд согтуугаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг н газрын саатуулах байрны хаалганы доод хэсгийг өшиглөн цөмлөж хууль сахиулах албаны барилга байгууламжид халдаж 208,000 төгрөгийн хохирол учруулсан ба уг үйлдлийн улмаас хууль ёсны шаардлага тавьсан тус аймгийн н газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан  нулимах, нүүрэн тус газарт нь цохих, өшиглөх зэргээр хүч хэрэглэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Дорнод аймгийн цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасагт хэсгийн байцаагчаар ажилладаг юм. 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Зөрчлийн хэрэг бүртгэгчээр 24 цагийн үүрэг гүйцэтгэхээр хуваарьт томилгооны дагуу ажиллаж байна. Үүрэг гүйцэтгэх хугацаанд шөнийн 01 цаг 30 минутын орчим Хэрлэн сумын 8 дугаар баг Лакс ресторанд хэрүүл маргаан үүсгэж, бусдын биед халдаж танхайрсан гэх зөрчлөөр гэх хүнийг саатуулсан. г саатуулсны дараа удалгүй эрүүлжүүлэх саатуулах байрны хаалгыг гаднаас хүн хүчтэй нүдэхээр нь эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаа, цагдаагийн ахлагч  хаалга нүдээд байгаа хүн рүү очиж уулзахад хоёр эмэгтэй байсан бөгөөд нэг нь "гийн эхнэр нь байна. г авъя" гээд эрүүлжүүлэх байр руу орох гэж дайрсан. Ингээд эрүүлжүүлэх саатуулах байрны эмч болон ахлагч нар тэднийг оруулахгүй гээд байж байхад нь би очоод тухайн хоёр эмэгтэйг цааш нь түлхэж холдуулахад хар куртик өмссөн гэх эмэгтэй нь согтуу над руу дайрч самардахаар нь эрүүлжүүлэх саатуулах байранд оруулж саатуулсан. Энэ үед гэх залуу ирж "эхнэрээ авъя" гэхээр нь би "танай эхнэрийг түр саатуулах гэж байна" гэж хэлэхэд нь эрүүлжүүлэх саатуулах байрны хаалгыг өшиглөж цөмлөсөн. Түүнийг хаалга эвдсэн зөрчил гаргасан тул эрүүлжүүлэх байр руу авч ороход нь "манай эхнэр хөхүүл, 10 сартай нялх хүүхэдтэй, манай эхнэрийг явуулчих, би эрүүлжүүлэхийн хаалгыг эвдсэн юм чинь эрүүлжүүлэхэд хоноё" гэсэн тул түүнийг эрүүлжүүлэхээр болж түүний эхнэр ийг эмэгтэйчүүдийн камераас гаргасан. Энэ үед нь "би эхнэрээ аваад явлаа, та намайг нэг удаа явуулчих" гэхээр нь би "чи хаалга эвдсэн учир би чамайг явуулахгүй, саатуулна" гэхэд нь саатуулагдахгүй, би явна гээд хувцсаа тайлахгүй байсан. нь хувцсаа тайлахгүй эсэргүүцээд байсан тул түүний хувцсыг тайлахаар оролдох үед нь гараараа миний нүүрэн тус газарт цохисон. Тэгэхээр нь түүнийг ахлагч , эмч нарын хамт гавлаж хувцсыг нь тайлж камерт оруулсан. Түүнийг гавлаж байх явцад өөдөөс нулимж хөлөөрөө нэг удаа нүүрэн тус газарт өшиглөсөн... Миний хувьд түүнийг цохиж зодсон зүйл байхгүй. ...Миний бие одоо уг хэрэгтэй холбоотой гаргах гомдол санал байхгүй. Сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоолгох шинжилгээ хийлгэхгүй, сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27, 30/

Гэрч М.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...шөнийн 02 цаг 30 минут өнгөрч байхад эрүүлжүүлэх саатуулах байрны гадна талын хаалгыг хоёр согтуу эмэгтэй ирж тогшсон. ...би хаалга онгойлгоход хар хувцастай эмэгтэй нь " гэдэг хүн эрүүлжүүлэгдсэн үү” гэж асуухад нь би " гэдэг хүн байгаа" гэж хэлэхэд хамт явж байсан саарал хувцастай эмэгтэй " нь манай нөхөр байгаа юм аа, нөхрөө авъя" гэж хэлсэн. Би түүнд "саатуулагдсан хүнийг би гаргах боломжгүй, байцаагчтай нь уулз" гэж хэлээд хаалгаа хаах гэсэн чинь саарал өнгийн хувцастай эмэгтэй нь хаалга хаалгахгүй, гараа хаалганы завсар хийчхээд, нөгөө хар хувцастай эмэгтэй нь хаалганы гадна талын бариулнаас татаад хаалга хаалгахгүй байсан. ...Тэгээд би тэднийг цааш түлхэхэд хар хувцастай эмэгтэй нь газарт унасан. Энэ үед араас хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад нь ирэхэд тэдгээр хоёр эмэгтэй бидэн рүү дайрч ахыг маажих гээд дайрсан. Бид тэднийг холдуулж, одоо эндээс яв гэхэд явахгүй, улам агсарч дайраад байсан учир тэдгээр хоёр эмэгтэйг эрүүлжүүлэх байр руу оруулж, саатуулах гэхэд хар хувцастай эмэгтэйн нөхөр болох гэх залуу эрүүлжүүлэх байрны хаалгыг цөм өшиглөсөн. Тэрээр дотогш бол орж ирээгүй. Ингээд ийг хаалга өшиглөж цөмлөсөн болохоор түүнийг эрүүлжүүлэх саатуулах байранд саатуулахаар дотогш оруулж хувцсыг нь тайлуулж байхад нь гэнэт ахмад ийн нүүрэн тус газарт нь гараараа цохиод авсан. Энэ үед ахмад нь ийг барьж аван газарт унагааж, нэг бүрийн тусгай хэрэгсэл болох гав хэрэглэж гарыг нь ард нь гавлах явцад доороос нь хөлөөрөө жийж нүүрэн тус газарт нь дахиж өшиглөж нулимсан. Ингээд ийг саатуулах байр руу хийж саатуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32/

Гэрч С.н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Дорнод аймгийн цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасагт эрүүлжүүлэх саатуулах байрны эмчээр ажилладаг юм. 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өглөө 08 цагт цагдаагийн газрын эрүүлжүүлэх саатуулах байрны эмчээр 24 цагийн үүрэг гүйцэтгэхээр хуваарьт томилгоонд гарч ажилласан. Энэ хугацаанд буюу шөнийн 02 цаг 30 минут өнгөрч байхад эрүүлжүүлэх саатуулах байрны гадна талын хаалгыг хоёр согтуу эмэгтэй ирж тогшсон. Тэгэхээр нь цагдаа, дэд ахлагч М. нь хаалга онгойлгоход хар хувцастай эмэгтэй нь " гэдэг хүн эрүүлжүүлэгдсэн үү" гэж асуухад нь " гэдэг хүн байгаа" гэж хэлэхэд хамт явж байсан саарал хувцастай эмэгтэй нь “ нь манай нөхөр байгаа юм аа, нөхрөө авъя” гэж хэлсэн. нь түүнд "саатуулагдсан хүнийг би гаргах боломжгүй, байцаагчтай нь уулз” гэж хэлээд хаалгаа хаах гэсэн чинь саарал өнгийн хувцастай эмэгтэй нь хаалга хаалгахгүй, гараа хаалганы завсар хийчхээд, нөгөө хар хувцастай эмэгтэй нь хаалганы гадна талын бариулаас татаад хаалга хаалгахгүй байсан. Тэдгээр хоёр эмэгтэй агсарч дайраад байсан учир эрүүлжүүлэх байр руу оруулж, саатуулах гэхэд хар хувцастай эмэгтэйн нөхөр нь болох гэх залуу эрүүлжүүлэх байрны хаалгыг цөм өшиглөсөн. Ингээд ийг хаалга өшиглөж цөмлөсөн учир түүнийг эрүүлжүүлэх саатуулах байранд саатуулахаар дотогш оруулж хувцсыг нь тайлуулж байхад нь гэнэт ахмад ийн нүүрэн тус газарт нь гараараа цохиод авсан. Энэ үед ахмад нь ийг барьж аван газарт унагааж, ... гав хэрэглэж гарыг нь ард нь гавлах явцад доороос нь хөлөөрөө жийж нүүрэн тус газарт нь дахиж өшиглөж нулимсан. ...Тэрээр ахмадыг хуульд заасан ажил үүргээ гүйцэтгэж байх явцад түүний биед халдсан бөгөөд хувцсаа тайлахгүй, эрүүлжүүлэх байр руу орохгүй гэж эсэргүүцэл үзүүлэн ахмадыг цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/

Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр найз төрсөн өдөр тэмдэглэж найзуудын хамт Лакс ресторанд орж архи уусан. Ингээд Лакс ресторанаас гарч машиндаа суусан байхад найз гийн эхнэр нь манай нөхрийг цагдаа аваад явсан байна, очиж авъя гэхээр нь бид цагдаагийн газрын эрүүлжүүлэх байр руу явсан. Тэгээд би гадаа нь машиндаа үлдсэн. Манай эхнэр болон гийн эхнэр хоёр г авахаар эрүүлжүүлэх байр руу орсон. Тэгээд удаад байхаар нь би араас нь ороход эрүүлжүүлэхийн хаалга хаалттай, манай эхнэр, гийн эхнэр хоёр дотор нь байх шиг байхаар нь би хаалгыг нь тогшсон. Хэсэг тогшиж байгаад нэг удаа хөлөөрөө хаалганы доод тал руу өшиглөхөд хаалга цөмөрсөн. Энэ үед дотроос цагдаа гарч ирээд хаалга тайлсан. Тэгээд би эхнэрээ авъя гэхэд явуулахгүй гээд маргалдаад эхэлсэн. ...Миний хувьд цагдаагийн газрын эрүүлжүүлэх саатуулах байрны хаалгыг эвдэж, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж биед нь халдсанаа хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд эрүүлжүүлэх саатуулах байрны хаалгыг шинээр сольж өгч, хохиролгүй болгосон. Мөн хохирогч М.т 2,000,000 төгрөг өгч хохирлыг барагдуулсан байгаа. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51, 90/

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 64 тоот дүгнэлтэд:

1. биед баруун хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ. /хх-ийн 38-39/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12/

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-15/

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16-21/

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 22/

- Дамно үнэлгээ ХХК-ний РЦ-25-05 тоот дүгнэлт /хх-ийн 57-61/

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 63-66/

- Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67/

- Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 69-74/

- ажилтан, алба хаагчийн дэлгэрэнгүй анкет /хх-ийн 75-76/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Эд мөрийн баримтаар: СД-д буулгасан н газрын саатуулах байрны камерын бичлэгийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж, шүүгдэгч *******өд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө 02 цагийн орчимд согтуугаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг н газрын эрүүлжүүлэх саатуулах байрны хаалганы доод хэсгийг өшиглөн цөмлөж хууль сахиулах албаны барилга байгууламжид халдаж 208,000 төгрөгийн хохирол учруулсан ба уг үйлдлийн улмаас хууль ёсны шаардлага тавьсан тус аймгийн н газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан нулимах, нүүрэн тус газарт нь цохих, өшиглөх зэргээр хүч хэрэглэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч М., гэрч М., С. нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 64 тоот “... биед баруун хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй...” гэх дүгнэлт, теле камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хууль сахиулах албаны барилга байгууламжид халдаж, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Аливаа гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ уг ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шударга ёсны зарчмын шаардлагад нийцэх учиртай.

            Хохирогч М.т шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “хохирол төлбөрт 2,000,000 төгрөг авсан тул гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөр нэхэмжлэхгүй” гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байхаас гадна шүүгдэгч ******* нь н газрын эрүүлжүүлэх байрны хаалгыг шинээр хийж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1  дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

            Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  СД-г хэрэгт хавсаргаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

             1. Шүүгдэгч ******* овогт ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хууль сахиулах албаны барилга байгууламжид халдаж, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т  зааснаар шүүгдэгч ******* ийг 5,400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгчид торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  СД-г хэрэгт хавсаргаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Г.НАМУУНТУЯА