| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2019/00702/И |
| Дугаар | 156/ШШ2019/00722 |
| Огноо | 2019-12-13 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 156/ШШ2019/00722
| 2019 оны 12 сарын 13 өдөр | Дугаар 156/ШШ2019/00713 | Хэнтий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2019/00702/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн хуралдаанд:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.
................ оршин суух, Аийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Х.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ...Би 1973 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1978 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн барилга угсралтын конторт ажилчнаар, 1978 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт слесариар тус тус ажиллаж байсан юм. Би хөдөлмөрийн дэвтэргүй учраас шүүхээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагатай гэж нийгмийн даатгалын байцаагч хэлсэн юм.
Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү... (хх-ийн 1 тал)
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Х.А нь 1973 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1978 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн барилга угсралтын конторт ажилчнаар, 1978 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт слесариар тус тус ажиллаж байсан юм. Х.А нь хөдөлмөрийн дэвтэргүй учраас шүүхээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагатай гэж нийгмийн даатгалын байцаагч хэлсэн юм.
Иймд түүнийг дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү...гэв. (хх-ийн 14 тал)
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Боржигон овогт Х. А нь 1973 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1978 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн барилга угсралтын конторт ажилчнаар, 1978 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт слесариар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагч Х.А нь хөдөлмөрийн дэвтэргүй тул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоолгох боломжгүй гэсэн байна.
Хүсэлт гаргагч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х.А нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч ...............регистрийн дугаартай, Боржигон овогт Хоролын А нь 1973 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1978 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн барилга угсралтын конторт ажилчнаар, 1978 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт слесариар тус тус ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
1. Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт:... Боржигон овогт Х. А, 1952 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, ............. регистрийн дугаартай.... (хх-ийн 3 тал)
2. Хэнтий аймгийн архивын тасгийн цалингийн тодорхойлолтод:... Х.Аийн 1973 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1978 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн барилга угсралтын конторт ажилчнаар, 1978 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт слесариар тус тус ажиллаж байхдаа авч байсан цалинг он, сар, өдрөөр нь бичжээ. (хх-ийн 4 тал)
3. Хэнтий аймаг дахь барилга онторын барилгын материалын үйлдвэрийн даргын 1973 оны 06 дугаар сарын 31-ний өдрийн № 20 дугаартай тушаалын хуулбарт:... ажилчин ажилд томилон ажиллуулах тухай... Хорол овогтой А нарыг ... 1973 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоосгоны заводод нормчноор томилон ажиллуулсугай... (хх-ийн 5 тал)
4. Хэнтий аймаг дахь барилга конторын барилга материалын үйлдвэрийн даргын 1975 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн № 12 дугаартай тушаалын хуулбарт:...хүмүүсийг ажилд авах ээлжийн амралт олгох ажил өөрчлөх тухай... тосгоны заводын ажилчин Хоролын Аийг 05 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн слесариар авч ажиллуулав... (хх-ийн 6 тал)
5. Хэнтий аймгийн барилга материалын үйлдвэрийн ажилчин албан хаагчдын 1975 оны ээлжийн амралтын хуваарийн хуулбарт:...жагсаалтын 33 дугаарт, ...А... (хх-ийн 7 тал)
6. Хэнтий аймгийн барилга конторын тоосгон заводын алба хаагчдад нэмэгдэл амралтыг нөхөн олгох тухай:...жагсаалтын 33 дугаарт, А... (хх-ийн 8-9 тал)
7. Хэнтий аймаг дахь барилга угсралтын конторын барилга материалын үйлдвэрийн даргын 1976 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн № 3 дугаартай тушаалын хуулбарт:...ээлжийн амралт олгох тухай... Хоролын Аийг 18 хоногоор... ээлжийн амралтыг олгосугай... (хх-ийн 10 тал)
8. Хэнтий аймаг дахь барилга угсралтын конторын барилга материалын үйлдвэрийн даргын 1976 оны № 01 дугаартай тушаалын хуулбарт:...ээлжийн амралт олгох тухай... жагсаалтын 18 дугаарт, А... (хх-ийн 11-12 тал)
9. Хэнтий аймаг дахь барилга угсралтын конторын барилга материалын үйлдвэрийн даргын 1977 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн № 01 дугаартай тушаалын хуулбарт:...барилга материалын үйлдвэрийн албан хаагчид, ажилчин, нийт ажилчдад 1977 онд ээлжийн амралт олгох... хавсралтын 57 дугаарт, А... (хх-ийн 13-14 тал)
10. Хэнтий аймаг дахь барилга угсралтын конторын барилга материалын үйлдвэрийн даргын 1978 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн № 28 дугаартай тушаалын хуулбарт:...ажлаас чөлөөлөх тухай...Хорол овогтой Аийг аймгийн захиргааны шийдвэрээр ажлаас чөлөөлсүгэй... (хх-ийн 15 тал)
11. Хэнтий аймгийн нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргын 1979 оны № 176 дугаартай тушаалын хуулбарт:... ажилд томилох тухай... Х.Аийг 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн ажиллуулсугай... Нийтийн аж ахуйн үйлдвэрийн газрын даргын 1979 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн тушаалын хавсралтын 8 дугаар А... (хх-ийн 16-17 тал)
12. Хэнтий аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1979 оны № 159 дугаартай тушаалын хуулбарт:... уурын зууханд шилжүүлэн ажиллуулах тухай... нэр дурдсан хүмүүсийг 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн уурын зуухны слесарь галчаар ажиллуулсугай... жагсаалтын 4 дүгээрт, А... (хх-ийн 18 тал)
13. Хэнтий аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1979 оны № 165 дугаартай тушаалын хуулбарт:... нийтийн аж аухй үйлчилгээний газрын намын үүр, захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хорооны 1979 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хамтарсан хурлын тогтоолыг үндэслэн... хавсралтын 14 дүгээрт, А галчаар... (хх-ийн 19-20 тал)
14. Хэнтий аймгийн нийтийн аж ахуйн даргын 1980 оны № 79 дугаартай тушаалын хуулбарт:... ажилд томилох тухай.. А ... нарыг 05 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн сантехникийн слесариар түр ажиллуулсугай... (хх-ийн 21 тал)
15. Хэнтий аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1981 оны № 124 дугаартай тушаалын хуулбарт:... шагнаж урамшуулах тухай... хавсралтын 6 дугаарт, А... (хх-ийн 22-23 тал)
16. Хүсэлт гаргагч Х.Аийн: ...Би 1973 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1978 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн барилга угсралтын конторт ажилчнаар, 1978 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт слесариар тус тус ажиллаж байсан юм. Би хөдөлмөрийн дэвтэргүй учраас шүүхээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагатай гэж нийгмийн даатгалын байцаагч хэлсэн юм.
Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү...гэсэн нэхэмжлэлийн шаардлага. (хх-ийн 1 тал)
17. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оийн:...Х.А нь 1973 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1978 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн барилга угсралтын конторт ажилчнаар, 1978 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт слесариар тус тус ажиллаж байсан юм. Х.А нь хөдөлмөрийн дэвтэргүй учраас шүүхээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагатай гэж нийгмийн даатгалын байцаагч хэлсэн юм.
Иймд түүнийг дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү... гэсэн тайлбар. (хх-ийн 14 тал) ... зэрэг болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч ........... регистрийн дугаартай, Боржигон овогт Х. Аийг 1973 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1978 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн барилга угсралтын конторт ажилчнаар, 1978 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт слесариар тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хүсэлт гаргагч Х.А нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ