Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/119

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.*******

Улсын яллагч М.Өлзийбаатар

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2521000550108 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 07 дугаар сарын 03-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, охины хамт Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг *******ын ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* . /РД: /

Шүүгдэгч ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 08-ны орой 19 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг Зангиатын 26-04 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн цаг хугацааны үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан хутгаар хатгаж түүний зүүн гуя, өвдөгний хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:           

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүгдэгч ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 08-ны орой 19 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг Зангиат 26-04 тоотод согтуугаар хохирогч тухайн цаг хугацааны үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан хутгаар хатгаж эрүүл мэндэд нь зүүн гуя, өвдөгний хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******гийн “...2025 оны 01 дүгээр сарын 08-ны өглөө 10 цагийн үед , , , нарын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж эхэлсэн ба тухайн өдрийнхөө орой 18 цагийн орчим би гэх залуутай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний зүүн хөлний гуя, хонго орчим нь хоол идэж байсан хутгаараа 3 удаа хатгасан. бид 2 муудалцаж байхад , нар намайг хорьж салгасан. Тухайн үед надаас өөр тай маргалдаж муудалцсан хүн байхгүй. ...архи уугаад сууж байхад гэх залуу гэрийн янданг унагаах гээд ноцолдоод байхаар нь би болиоч, айлын яндан унагаах гээд байх юм гэхэд зүгээрээ нураагаагүй байна ш дээ гэж хэлэхээр нь тэгвэл чи гэрээс гар гэж хэлэхэд чи муу намайг хөөлөө гээд над руу уурлаад байхаар нь миний уур хүрээд хоол идэж байсан хутгаараа 3 удаа гуя, хонго орчимд нь хатгасан...” гэх мэдүүлэг, хохирогч М.ын “...өнөөдөр гэрт байхад , , нар 1 шил архитай орж ирсэн. Тэгээд уг архийг бид нар бөөндөө хувааж ууж дууссан бөгөөд ах дахиад дэлгүүр архинд яваад нэг шил архи авчрахаар нь , , нарын хамт ахын гэр рүү орсон. ...би баруун орон дээр нь суугаад байж байхад хар иштэй хутга барьж ирээд шууд миний зүүн хөлийн гуя хэсэг рүү 3 удаа хатгасан. Тухайн үед 19 цаг болж байсан. Тэгэхээр нь би яагаад хатгаж байгаа юм бэ гэтэл дуугараагүй бөгөөд хамт байсан , нар салгасан. ...Ингээд цагдаа нар ирээд намайг эмнэлэг хүргэж өгсөн бөгөөд би зүүн хөлөндөө оёдол тавиулсан. Хэдэн оёдол тавиулснаа мэдэхгүй байна. ...Миний биед учирсан гэмтэл бэртэл бүрэн эдгэрч хэвийн болсон тул гаас эмчилгээний зардал болон сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр  нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг, гэрч “...2025 оны 01 дүгээр сарын 08-ны өглөө 10 цагийн орчим ******* сумын 4 дүгээр баг Зангиатын 26-6 тоотод , , , нарын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж эхэлсэн ба орой 18 цагийн орчим би хажуу айлын гийнд ороод байж байтал “намайг хутгалчихлаа” гээд ороод ирсэн. Би уг асуудлыг нүдээр хараагүй...” гэх мэдүүлэг, гэрч “...орой 18 цагийн орчим эгч г нь хэл амаар доромжлоод банзал минь гээд салаавч гаргаад байсан. Түүнээс болоод , хоёр хоорондоо зодолдож эхэлсэн ба би тэр хоёрыг салгаад гэртээ харьсан. Би эгч, нарыг хоорондоо хэрэлдэж муудалцаж зодолдсоныг харсан боловч яг хутгалсныг нь хараагүй...” гэх мэдүүлэг, гэрч “...орой 18 цагийн орчим найз г зүс таних нь хэл амаар доромжлоод банзал минь гээд салаавч гаргаад байсан. Түүнээс болоод , хоёр хоорондоо зодолдсон. Тухайн үед бид нар бүгдээрээ архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан тул , нарыг хоорондоо хэрэлдэж муудалцаж зодолдсоныг харж салгасан боловч яг хутгалсныг нь хараагүй...” гэх мэдүүлэг, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 74 тоот “...М.ын биед зүүн гуя, өвдөгний хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Тогтоогдсон гэмтлүүд нь ир үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь бүрдэл байдлаараа болон тус бүртээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч М.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...миний биед учирсан гэмтэл бэртэл бүрэн эдгэрч хэвийн болсон тул гаас эмчилгээний зардал болон сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******г бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч ******* нь Эрүүл мэндийн даатгалын сангийн тусламж үйлчилгээний зардалд зарцуулсан 106,190 төгрөгийг төлсөн байна.

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн бариултай 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн бариултай 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.НАМУУНТУЯА