Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 156/ШШ2020/00506

 

 

156/ШШ2020/00506

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

 

156/2020/00493/И 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Хэнтий аймаг, Өмнөдэлгэр сум, .. дугаар багт оршин суух, Т овогт Б Б /РД:......... /-ын хүсэлттэй нөхөх олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б., прокурор Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.М нар оролцов. 

                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Б нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний төрсөн эцэг Б.Б 1942 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр улс төрийн хилс хэрэгт баривчлан, ДЯЯ-ны дэргэдэх тусгай комиссын 1942 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 3 дугаар хурлын тогтоолоор шүүх цаазын бичгийн 45 дугаар зүйлээр 10 жил хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд хэргийг хянаад БНМАУ-ын дээд шүүхийн бүгд хурлын 1963 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 0100 дугаартай тогтоолоор цагаатгагдсан юм. Зууны мэдээ сонины 6284 дугаарт 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн нөхөн олговрын нэхэмжлэл бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтын 34 дүгээрт бүртгэгдсэн. Иймд Б.Б надад олгогдох нөхөн олговрыг олгож өгнө үү гэв.

Прокурор Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б Б нь 1942 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 3 дугаартай хурлын тогтоолоор, шүүх цаазрын бичгийн 45 дугаар зүйлээр 10 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Мөн нэхэмжлэгч Б нь хэлмэгдэгч Б хүүхэд болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тус тус тогтоогдож байна. Гэвч Б нь 1942 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хилс хэрэгт хэлмэгдэж шийтгүүлэхдээ орон гэр, эд хөрөнгөө хураалгуулж байсан нь тогтоогдохгүй байна. Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, түүнд нөхөх олговор олгох тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар хэлмэгдэгч Б нь орон гэр, эд хөрөнгөө хураалгасан нь тогтоогдохгүй байгга тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна гэв.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь: 

Хүсэлт гаргагч Б.Б нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн цагаатгалын нөхөх олговор болох 40,000,000 төгрөгийг гаргуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б.Б нь нөхөх олговор нэхэмжлэх эрхтэй байна. Энэ нь хэрэгт авагдсан Зууны мэдээ сонины 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 34 дугаарт нийтлэгдэж баталгаажсан байна.

Б.Б нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж ДЯЯ-ны дэргэдэх тусгай комиссын 1942 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 3 дугаар хурлын тогтоолоор шүүх цаазын бичгийн 45 дугаар зүйлээр 10 жил хорих ялаар шийтгэгдэж, БНМАУ-ын дээд шүүхийн бүгд хурлын 1963 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 0100 дугаартай тогтоолоор цагаатгагдсан, түүнчлэн Б.Б нь хилс хэрэгт хэлмэгдсэнтэй холбогдуулан хэлмэгдэгч, түүний ар гэрт төрөөс орон сууц олгож байгаагүй, хүсэлт гаргагч Б.Б нь Б.Б хүүхэд мөн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:

- Үндэсний төв архивын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 03-9/5069, 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 03-6/333, 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 03-6/332, дугаартай лавлагаанууд,

- Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 05/6380 тоот лавлагаа,

-БНМАУ-ын Дээд шүүхийн бүгд хурлын 1965 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 0100 дугаартай тогтоолын хуулбар,

- Б.Б, Б.Э нарын хооронд байгуулсан хэлцлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

- 1989 оны Хүн амын дэлгэрэнгүй бүртгэлийн хуулбар,

- Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 1989 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 365 дугаартай шийдвэрийн хуулбар,

- Хэнтий аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 53 дугаартай Орон сууц аваагүй болох тухай албан бичиг,

- Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 00/002923 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа Б.Б эцэг нь Б, эх нь Б.Э гэх ХААТР-1 маягт,

- БНМАУ-ын Дээд шүүхээс 1966 оны 3 дугаар сарын 29-ний өдөр олгосон цагаатгалын үнэмлэхийн хуулбарууд хэрэгт авагджээ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.223 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар хэлмэгдэгч Б.Б нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж хорих ялаар шийтгэгдсэн байх бөгөөд үүнтэй холбогдуулж төрөөс орон сууц олгоогүй байх тул түүний хүү Б.Б 40,000,000 төгрөгийн нөхөх олговор олгох нь зүйтэй гэж үзлээ. 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                  ТОГТООХ нь

1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан 40,000,000 төгрөгийн нөхөх олговрыг Хэнтий аймгийн Төрийн сангаас гаргуулан ........... регистрийн дугаартай, Т овогт Б Б олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар энэхүү хүсэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 3. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Б.МАРИНА