Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/120

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.

Улсын яллагч М.Мэндбаяр

Өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Энхтуяа

Өсвөр насны шүүгдэгч *******, түүний хууль ёсны төлөөлөгч *******

Өсвөр насны шүүгдэгч *******, түүний хууль ёсны төлөөлөгч *******

Өсвөр насны шүүгдэгч *******, түүний хууль ёсны төлөөлөгч ******* /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 7. зүйлийн 2 дахь хэсгийн 2.-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******, ******* овогт , овогт нарт холбогдох эрүүгийн 25200000008 дугаартай хэргийг 2025 оны 04 сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2008 оны 07 дугаар сарын 26-ны өдөр аймгийн суманд төрсөн, 7 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, сурагч, ам бүл 7, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт аймгийн сумын баг тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт ******* *******. /РД: /

Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2009 оны 04 сарын 2-ний өдөр аймгийн суманд төрсөн, 6 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, аймгийн сумын дугаар ангийн сурагч, ам бүл 7, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт аймгийн сумын баг тоотод оршин  суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт . /РД: /

Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2009 оны 08 дугаар сарын 20-ны өдөр аймгийн суманд төрсөн, 6 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, сурагч, ам бүл 5, эцэг, эмээ, ах, дүү нарын хамт аймгийн сумын баг тоотод оршин  суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, овогт . /РД: /

Өсвөр насны шүүгдэгч *******, *******, ******* нар нь бүлэглэн 2024 оны 2 дугаар сарын 03-ны орой аймгийн сумын баг Дамжлага хорооллын 20-20 тоот хашаанд байрлах хохирогч өмчлөлийн контейнерын цонхоор буюу агуулахад нэвтэрч Дөмөн брэндийн орос хромон гутал, гай зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 927,000 төгрөгийн хохирол учруулсан,

Өсвөр насны шүүгдэгч *******, *******, ******* нар нь бүлэглэн 2024 оны 2 дугаар сарын 03-ны орой аймгийн сумын баг Бунханы - тоот хашаанд байрлах хохирогч эзэмшлийн тахилын үйл ажиллагаа явуулах зориулалттай Монгол гэрийн цоожийг эвдэж 3 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 740,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.-т  заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:    

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Өсвөр насны шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Өсвөр насны шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Өсвөр насны шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Өсвөр насны шүүгдэгч *******ийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн өдөр энэ хэд тоглож байсан. Өглөө ирэхэд цагдаагаас хүмүүс ирсэн. Би хүүхдүүдийнхээ хийсэн хэрэгт гэмшиж байна. Үүнээс хойш хараа хяналтаа сайжруулна...” гэв.  

Өсвөр насны шүүгдэгч *******ын хууль ёсны төлөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Манай хэдэн айлын гэр хоорондоо ойрхон. Энэ хэд нийлж тоглоод явдаг байсан. Ийм хэрэг хийчихнэ гэж санасангүй. Би цаашид хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулна...” гэв.

Өсвөр насны шүүгдэгч *******гийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би 3 хүүхдийнхээ хамт амьдардаг. Ээж нь биднийг хаяад явчихсан. Би 3 хүүхдээ яаж асрахаа үнэхээр мэдэхгүй байна. Өмнө нь би архи их уудаг байсан. 2024 оны 07 дугаар сараас хойш архи уугаагүй. Эх нь бидэнтэй холбоо барьдаггүй, харьцдаггүй. Хүүгээ хэрэгт холбогдсон талаар хэлэхэд “чи харж байгаа юм чинь өөрөө учраа ол, хохино” гэсэн. Миний хувьд хүүхдээ харах анхаарал суларсан нь үнэн. Цаашид хүүгээ анхаарч, хараа хяналтаа сайжруулахыг хичээнэ...” гэв.

Өсвөр насны шүүгдэгч *******, *******, ******* нар нь бүлэглэн 2024 оны 2 дугаар сарын 03-ны орой аймгийн сумын баг Дамжлага хорооллын 20-20 тоот хашаанд байрлах хохирогч өмчлөлийн контейнерын цонхоор буюу агуулахад нэвтэрч Дөмөн брэндийн орос хромон гутал, гай зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 927,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн цаг хугацаанд аймгийн сумын баг Бунханы - тоот хашаанд байрлах хохирогч эзэмшлийн тахилын үйл ажиллагаа явуулах зориулалттай Монгол гэрийн цоожийг эвдэж 3 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 740,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь өсвөр насны шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн “...2024 оны 2 дугаар сарын 03-ны өдөр ...орой 8 цагийн орчимд манай гэрээс ертөнцийн зүүн талын айл болох эзгүй айл руу , нарын хамт орсон. ...Ингээд хашаанд нь ороод байж байхад уг хашааны зүүн урд хэсэгт цэнхэр өнгийн төмөр контейнер байхаар нь хойд талын 2 цонхны зүүн талын цонхны жижиг хэсгийг гараараа хагалж дотор хэсэгт нь гараа оруулан түгжээг нь буулгаж цонхыг нээхээр нь бид 2 түүнтэй хамт дотогшоо орсон. ...Ингээд 3 гай, хром гутал, нэг цагаан өнгийн гай, нэг хар өнгийн саравчтай гай, саарал өнгийн шляп гай авсан. Би хром гутал, ширхэг шляп гай авсан. хром гутал, шляп гай, хүрэн өнгийн саравчтай гай тус тус авсан. Ингээд бид 3 гараад нөөцийн хашааны зүүн талд нь очиж овгор шорооны голд хулгайлж авсан эд зүйлсээ нуугаад гэр гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг, өсвөр насны шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн “...контейнер дотор ороод зүүн талын хананд байсан бараануудыг үзэж байгаад бид 3 тус бүрдээ нэг нэг ширхэг урт түрийтэй гутал, миний хувьд 2 ширхэг шляп гай, 2 ширхэг саравчтай гай авсан. Харин *******, нар нь тус бүр ширхэг шляп гай авсан. Бид 3 хоорондоо наадмаар өмсдөг гай, гутал байна гэж ярилцаад авсан. ..., ******* бид гурвын хувьд тус бүртээ нэг ширхэг гутал авсан. Бусад алдагдсан гутал нь хэрхэн алга болсон талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, өсвөр насны шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн “...онгойлгосон цонхоороо *******, бид 3 тухайн контейнер рүү нэвтэрч орсон. ...Ингээд тухайн гутал, гайнуудыг өмсөж үзэж байгаад миний хувьд саарал өнгийн шляп гай ширхэг, хар өнгийн хром гутал ширхгийг авсан. Харин ын хувьд шляп гай 2 ширхэг, урдаа саравчтай цагаан өнгийн гай ширхэг, урдаа жижиг саравчтай хар өнгийн ширхэг, хайрцагтай хром гутал ширхгийг тус тус авсан. *******ийн хувьд бол шляп гай ширхэг, хайрцагтай хром гутал ширхгийг тус тус авсан. ...Ингээд л бид 3 авсан эд зүйлсээ аваад тухайн хашаанаас нь гарч баруун талын овоолсон шороон дунд нь нууж орхиод оройн 9 цагийн орчимд би гэр рүүгээ орсон...” гэх мэдүүлэг, хохирогч “...2024 оны 2 дугаар сарын 02-ны өдөр цагт хашаандаа хүн авч очиход эд зүйл бүрэн бүтэн байсан. 2024 оны 2 дугаар сарын 04-ний өдөр 4 цагийн үед хашаандаа ирэх үед хашаанд бараа хийсэн байсан 20 тонны контейнерын 2 цонх онгорхой хулгай орсон байдалтай байхаар нь би цагдаад хандсан. Цагдаа ирээд үзлэг хийсний дараа юмаа бүртгэж үзэх үед Дөмөн брэндийн эрэгтэй гутал бор хайрцагтай, дотоод үйлдвэрийн ширхэг хромон гутал зэрэг өвлийн шлапян гай зэрэг эд зүйл алдагдсан. ...Миний хувьд өмнө өгсөн мэдүүлгээ буруу өгсөн байна. Хэрэг болсон өдөр хулгай орсон байдлыг бодоод ч юмуу үлдэгдэл гутлаа буруу тооцож байсан байна. Энэ хэргийн улмаас миний алдсан гутал гэвэл 2 ширхэг хос Дөмөн брэндийн 540,000 төгрөгийн үнэлгээтэй гутал, хос хром 72,000 төгрөгийн үнэлгээтэй гутал, нийт 80,000 төгрөгөөр үнэлэгдсэн 4 ширхэг шляп гай, 5,000 төгрөгийн үнэлгээтэй ширхэг саравчтай гай, 20,000 төгрөгийн үнэлгээтэй ширхэг кепкин гай зэргийг алдаж буцаан авч хохирлоо барагдуулсан. Харин үлдэгдэл 3,978,000 төгрөгийн үнэлгээтэй 8 ширхэг хос гутал нь зарагдсан байсныг би буруу тооцсон байна. ...Тухайн үед Jack Daniels гэх нэртэй шил виски байсан. Миний хувьд тухайн контейнерт урд өмнө нь ирэх үедээ хаа ганц татаж байдаг юм. ...виски нь бүтэн биш хэрэглэсэн байсан учраас түүнийг ямар нэгэн байдлаар үнэлүүлэх боломжгүй учир алдсан талаараа мэдүүлээгүй юм. ...Одоо бол надад энэ хэрэгт ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...Надад энэ хэргийг улмаас сэтгэцэд учирсан хор уршиг байхгүй. Үүнтэй холбоотой ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, гэрч “...Би нөхөр хамт аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ номин” худалдааны төвийн зааланд нэг лангуу сарын 400,000 төгрөгөөр түрээсэлж худалдаа хийдэг. ...Манай контейнерт хулгай орж ... 3 гутлыг нь одоогоор буцаагаад өгөөд байна. ...Хулгай хийсэн гэх хүүхдүүд нь 6 ширхэг гай болон 2 ширхэг Дөмөн брэндийн түрийтэй гутал, ширхэг хром загварын гутал зэргийг буцаан өгсөн байгаа...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч “...Би , *******, нартай хамт хулгай хийгээгүй бөгөөд тэр гурав 2024 оны 2 дугаар сарын 03-ны орой /цагийг нь мэдэхгүй байна, ямар ч байсан 23 цагаас өмнө байх/ манай гэрийн зүүн хойд талд *******ийн гэрийн гэрийн зүүн талын евро хашаа руу ороод 3-4 хайрцаг гутал, цөөн тооны гай, Jack daniels нэртэй виски зэргийг тухайн хашаанд байсан агуулахын цонхоор нэвтэрч хулгайлсан юм байна лээ. Хулгайлсан эд зүйлсээ тэр 3 манай гэрийн хойд талын элстэй газарт нуусан гэсэн бөгөөд зарим хэсгийг нь ******* нь аваад явсан гэсэн...” гэх мэдүүлэг,

өсвөр насны шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн “...Ингээд бид гурав 3 ширхэг мөнгөн аягыг нэг нэгээр нь барьж тоглож байгаад тэр чигээр нь бариад гарчихсан. ...Тухайн монгол гэрийн хаалга намайг хашаа давж орох үед бол онгорхой байсан. Харин хэн онгойлгосон талаар нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг, өсвөр насны шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн “...2024 оны 2 дугаар сарын 03-ны өдөр ... нэг айлын хашааны хажуугаар өнгөрч байхдаа энэ айлын хашаанд жимс ургадаг, би ороод жимс аваад ирье гээд тухайн хашааг даваад орсон. ...тухайн хашаан дотор давж ороход манай найз хашааны зүүн хойно байсан монгол гэрийн үүд хэсэгт зогсож байсан ба хаалга нь онгорхой байсан. ... бид хоёр буйдан дээр асгасан жимснээс идээд байж байхад хойд хананд байсан ширээний баруун талд байсан тоглоомны сав ч юм шиг ногоон өнгийн шар тагтай сав байсан ба ...дотор нь 3 ширхэг аяга байсан. Тэгээд тэр 3 аягыг бид 3 нэг нэгээр нь аваад гэрээс гараад хашааг нь даваад явсан. Тэгээд тухайн айлаас авсан 3 ширхэг мөнгөн аягаа гийн гэрийн урд талын эгнээнд байдаг улаан хашаа, блокон граж хоёрын голд байдаг завсарт ******* аваачиж хийгээд явсан. ...гэрээс авсан 3 мөнгөн аягаа буцаагаад өгчихсөн...” гэх мэдүүлэг, өсвөр насны шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн “...ямар нэгэн шалтгаан байхгүй. Тоглож явж байгаад л тухайн аягыг сонирхоод авчихсан. ...3 мөнгөн аягыг тэр өдрөө ахын гэрт очоод байж байх үедээ , ******* бид 3 тухайн 3 мөнгөн аягыг яах талаараа ярьж байгаад баригдаад загнуулаад ахад хураалгасан. ах маргааш нь цагдаад өгсөн байсан...” гэсэн мэдүүлэг, хохирогч “...2024 оны 2 дугаар сарын 05-ны өдөр цагдаагийн газраас эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч гэж хүн залгаад танай гэрт хулгай орсон байж магадгүй юм шиг байнаа, та очоод шалгачих гэж хэлсэн. Тэгэхээр нь сум баг Бунхан - тоотод байх хашаандаа очиж хашаанд дотор байдаг монгол гэрийг шалгахад гаднах цоож нь эвдэрсэн байсан. Дотор нь орж үзэхэд хулгай орсон шинжтэй гэрийн багана налуулсан байсан тенийг орны зүүн хойно болгоод тавьчихсан, гэрийн хаалганы баруун талд байх хуванцар хувцасны шүүгээг ухсан байдалтай, гэрийн баруун хананы хажууд байх орон дээр аяганууд хөглөрсөн, дээр нь үзэм асгарсан, орны хойд хэсэгт салфетка хөглөрсөн, хажууд нь байсан чемодантай бөөгийн хэрэгслийг хойшоо харуулаад тавьчихсан, хойд хананд байх ширээний баруун талд байдаг хайрцагтай эд зүйлийг онгичсон байдалтай таг нь дутуу хаачихсан байхаар нь нээж үзэхэд дотор нь байсан 3 ширхэг мөнгөн аяганууд байхгүй байсан. Хойд хананы ширээн дээр байсан тавагтай идээ будааг онгичсон байдалтай байсан. Тэгэхээр нь цагдаагийн газарт дуудлага өгсөн. Тухайн хашаа нь манай дүү нэр дээр байдаг, дүү бид хоёрын эзэмшлийн хашаа, гэр байгаа юм. Хашаан дотор байгаа гэр нь тахилын гэр бөгөөд манай дүү нь бөө юм. Хааяа тахил үйлдэхдээ тухайн гэрт очдог юм. ...Би сэтгэл санааны хохирлоо нэхэмжлэхгүй. ...Манай гэрийн хашаанд хулгай орсон ч гэсэн хулгай хийсэн хүмүүс нь жаахан хүүхдүүд, сурагч хүүхдүүд байгаа учраас төлбөрийн чадвар байхгүй, эцэг эхээсээ л гаргуулж өгөх байх гэж бодож байна. Тийм болохоор сэтгэл санааны хохирлоо нэхэмжлэхээс татгалзаж байна. ...Би 3 ширхэг мөнгөн аягаа хүлээгээд авчихсан болохоор надад нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, нас тоолсон тэмдэглэлүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, Дамно үнэлгээ ХХК-ний РЦ-24-390, РЦ-24-404 тоот шинжээчийн дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. зүйлийн 2 дахь хэсгийн 2.-т заасан бусдын орон байр, агуулах саванд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Өсвөр насны шүүгдэгч *******, *******, ******* нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч эд хөрөнгөд 927,000 төгрөгийн хохирол, хохирогч эд хөрөнгөд 740,000 төгрөгийн хохирол тус тус учирсан байх бөгөөд хохирогч нарт шүүх хурлын тов мэдэгдэхэд “...хулгайлагдсан эд зүйлсээ буцааж авсан тул шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй...” гэж мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул өсвөр насны шүүгдэгч *******, *******, ******* нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Прокуророос өсвөр насны шүүгдэгч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарт санал болгож, хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 7. зүйлийн 2 дахь хэсгийн 2.-д заасан ял оногдуулахыг тэнсэж, жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлж, тэнсэж хянан хүмүүжүүлэх хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т тус тус зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх, зөв амьдрах арга барилд сурах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах эрүүгийн хариуцлагын санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, өсвөр насны шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, өсвөр насны шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иймд прокурорын саналын хүрээнд өсвөр насны шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт , овогт нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн дэх хэсэг заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 7. зүйлийн 2 дахь хэсгийн 2.-д зааснаар ял оногдуулахыг тэнсэж, жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлж, тэнсэж хянан хүмүүжүүлэх хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т тус тус зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх, зөв амьдрах арга барилд сурах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч  шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, өсвөр насны шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн өсвөр насны шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг, *******, ******* нарын төрсний гэрчилгээний хуулбарыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4  зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн -4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36. дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          . Шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт , овогт нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 7. зүйлийн 2 дахь хэсгийн 2.-т заасан бусдын орон байр, агуулах саванд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Өсвөр насны шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт , овогт нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн дэх хэсэг заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 7. зүйлийн 2 дахь хэсгийн 2.-д зааснаар ял оногдуулахыг тэнсэж, /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т тус тус зааснаар тэнсэж хянан хүмүүжүүлэх /нэг/ жилийн хугацаанд өсвөр насны шүүгдэгч *******, *******, ******* нарт зан үйлээ засах, хөдөлмөрлөх, зөв амьдрах арга барилд сурах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг өсвөр насны шүүгдэгч *******, *******, ******* нарт мэдэгдэж, өсвөр насны шүүгдэгч нарт хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******, *******, ******* нарыг /нэг/ жилийн хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэхийг өсвөр насны шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч *******, *******, ******* нарт үүрэг болгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, өсвөр насны шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн өсвөр насны шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг, *******, ******* нарын төрсний гэрчилгээний хуулбарыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд өсвөр насны шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Г.НАМУУНТУЯА