| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хурметханы Тасхын |
| Хэргийн индекс | 156/2020/00566/И |
| Дугаар | 156/ШШ2020/00617 |
| Огноо | 2020-08-03 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 156/ШШ2020/00617
2020 оны 08 сарын 03-ны өдөр 156/ШШ2020/00617
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2020/00566/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ...............оршин суух, Б.У /РД::............./-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ............... оршин суух, Н. Х /РД:.........../-т холбогдох,
Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч Б.у,
хариуцагч х,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Хтай 2007 онд танилцаж, 2008 онд албан ёсоор гэр бүлээ батлуулсан. Биднийг хамт амьдрах хугацаанд 2008 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүү Стөрсөн. Бид хэсэг хугацаанд тусдаа амьдарсан. Тусдаа амьдарч байх хугацаанд х нь өөр хүнтэй гэр бүл болсон байсан учраас бид тусдаа амьдрах болсон. Одоо бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.
Хариуцагч х нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Бид тусдаа амьдраад 9 жил болсон учраас гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.у нь хариуцагч хд холбогдуулж гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Б.у, х нар нь 2007 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гэрлэлтээ батлуулж, тэдний дундаас 2008 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүү Стөрсөн болох нь зохигчийн тайлбар, гэрлэлтийн болон төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.
Шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч гэрлэгчид Б.у, х нарт холбогдох гэр бүлийн маргааныг шийдвэрлүүлэх тухай өргөдлийг 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа явуулж, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 156/ЭТ2020/00186 дугаартай “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл”-ээр дуусгавар болгосон байна.
Зохигч нь гэрлэлтээ цуцлуулна, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон гэдгээ илэрхийлсэн, гэр бүлийн харилцаагаа хэвээр үргэлжлүүлэх санаачилага гаргаагүй тул гэрлэгчдийг эвлэрлүүлэх бүх талын арга хэмжээг авахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт нь сайн дурын харилцаан дээр үндэслэх зарчим, хэргийн нөхцөл байдал, эхнэр, нөхрийн 2010 оноос хойш тусдаа амьдарч байгаа, зохигчид нь өөр хүнтэй хамтран амьдарч, гэр бүл болсон зэргийг харгалзан гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
Б.у, х нарын хувьд хэн аль нь Монгол улсын нэгдэн орсон Хүүхдийн эрхийн тухай конвенци болон Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдээ өөрийн асрамжид авах боломжтой, энэ талаар харилцан тэгш эрхтэй бөгөөд дурдаж буй конвенци, хуулийн зохицуулалтаар эцэг, эхийн хэн нэгэнд хүүхдийн асрамж тогтоолгох асуудал дээр давуу эрх олгоогүй болно.
Нэхэмжлэлийн шаардлагын хувьд зөвхөн гэрлэлт цуцлуулах шаардлагатай байх ба нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа хүү Х.Сансарбаатарыг эцгийн асрамжид үлдээх, хариуцагч х нь нэхэмжлэгч Б.уээс салснаас хойш буюу 10 жилийн хугацаанд хүүтэйгээ хамт амьдарч байгаа болохоо илэрхийлсэн бөгөөд мөн шүүхийн зүгээс Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11 дэх хэсэгт ... хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална ... гэж заасан тул үндсэн болон сөрөг нэхэмжлэл гаргаагүй хэдий ч хүү Х.Сансарбаатарын асрамжийг хамтатган шийдвэрлэхээр тогтов.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар “...гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх... тухайгаа тохиролцож болно...” гэж зааснаар хүү Х.С-ыг эцгийн асрамжид үлдээхээр шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өөрийн хүүхдүүдийг хүмүүжүүлэхэд эцгийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох эрх нээлттэй болохыг дурдвал зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Боржигон овогт Болор-Эрдэнийн у, Боржигон овогт Норовсамбуугийн Х нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан хүү Х.С-ыг эцэг хын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг зохигчийн хувьд хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ТАСХЫН