Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 156/ШШ2020/00616

 

 

 

           

 

 

2020 оны 08 сарын 03-ны өдөр    156/ШШ2020/00616              Хэрлэн сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

156/2020/00563/И

            Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ...............тоотод оршин суух, С.М/РД:.............../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ................. оршин суух, Б. А /РД:................./-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулах тухай иргэний  хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч С.М

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.

 

     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие  А-тай 2003 оноос гэр бүл болон хамтран амьдарч 2004 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Биднийг хамт амьдрах хугацаанд 2004 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүү Х нь төрсөн юм. Бид хоорондын таарамжгүй харилцааны улмаас болж тусдаа амьдраад 12 жил болж байна. Одоо бид тус тусын амьдралтай болсон. агаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

  

            Хариуцагч а нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Би хөдөө гэртээ ганцаараа мал харах хүнгүй тул тул миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө гэжээ.

 

            Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

                                                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Мнь хариуцагч ад холбогдуулж гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

С.М а нар нь 2003 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гэрлэлтээ батлуулж, тэдний дундаас 2004 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүү Х төрсөн болох нь зохигчийн тайлбар, гэрлэлтийн болон төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

Шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч гэрлэгчид С.М а нарт холбогдох гэр бүлийн маргааныг шийдвэрлүүлэх тухай өргөдлийг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа явуулж, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 156/ЭТ2020/00062 дугаартай “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл”-ээр дуусгавар болгосон байна.

Зохигч нь гэрлэлтээ цуцлуулна, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон гэдгээ илэрхийлсэн, гэр бүлийн харилцаагаа хэвээр үргэлжлүүлэх санаачилага гаргаагүй тул гэрлэгчдийг эвлэрлүүлэх бүх талын арга хэмжээг авахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт нь сайн дурын харилцаан дээр үндэслэх зарчим, хэргийн нөхцөл байдал, эхнэр, нөхрийн 2008 оноос хойш тусдаа амьдарч байгааг харгалзан гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

С.М а нарын хувьд хэн аль нь Монгол улсын нэгдэн орсон Хүүхдийн эрхийн тухай конвенци болон Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдээ өөрийн асрамжид авах боломжтой, энэ талаар харилцан тэгш эрхтэй бөгөөд дурдаж буй конвенци, хуулийн зохицуулалтаар эцэг, эхийн хэн нэгэнд хүүхдийн асрамж тогтоолгох асуудал дээр давуу эрх олгоогүй болно. 

Нэхэмжлэлийн шаардлагын хувьд зөвхөн гэрлэлт цуцлуулах шаардлагатай байх ба нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа хүү Хыг эхийн асрамжид үлдээх, хариуцагч а шүүхэд гаргасан тайлбартаа ямар нэгэн маргаантай зүйлгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд мөн шүүхийн зүгээс Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 11 дэх хэсэгт ... хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална ... гэж заасан тул үндсэн болон сөрөг нэхэмжлэл гаргаагүй хэдий ч хүү Хын асрамжийг хамтатган шийдвэрлэхээр тогтов.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар “...гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх... тухайгаа тохиролцож болно...” гэж зааснаар хүү Хыг эхийн асрамжид үлдээхээр шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь өөрийн хүүхдүүдийг хүмүүжүүлэхэд эхийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох эрх нээлттэй болохыг дурдвал зохино.

Хариуцагчид товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаанаар өөрийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлүүлэхийг хүсч энэ тухай бичгээр мэдэгдсэн тул нэхэмжлэгчийн хүсэлтийг харгалзан түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

          

                                                                                                                ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Шарайд овогт Сандагийн М А. А нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан хүү Хыг эх С.Мөнхцэцэгийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг зохигчийн хувьд хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

            5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

            6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   Х.ТАСХЫН