Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 111/ШШ2022/0031

 

Хариуцагч гомдлын шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Сувдмаа би, Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******гийн дүгнэлттэй, Баянхонгор аймгийн ******* сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчид холбогдох “Баянхонгор аймгийн ******* сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудасны 1 дэх заалтад өөрчлөлт оруулах” шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “******* сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* би 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ******* дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч *******ид 1 ширхэг тарвага агнасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтаар торгууль, нөхөн төлбөр оногдуулж, төрийн сангийн 100031000952 тоот дансанд хохирлыг төлүүлж барагдуулан ажилласан болно. Иймд Баянхонгор аймгийн хяналтын прокурор *******гийн гаргасан шийтгэлийн хуудасны гомдлыг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ******* Баянхонгор аймгийн ******* сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч *******т холбогдуулан “Баянхонгор аймгийн ******* сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудасны 1 дэх заалтад өөрчлөлт оруулах”  шаардлага бүхий гомдол гаргажээ. 

Хариуцагч ******* өөрийн үйлдсэн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудасны 1 дэх заалтад  өөрчлөлт оруулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Хариуцагч гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******гийн дүгнэлттэй, Баянхонгор аймгийн ******* сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчид холбогдох “Баянхонгор аймгийн ******* сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудасны 1 дэх заалтад өөрчлөлт оруулах” гомдлын шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Ц.СУВДМАА