Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 156/ШШ2020/00648

 

 

 

 

 

 

 

 

156/ШШ2020/00648

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

                                                                                                                  156/2020/00572/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: ....................Оршин суух, Ц.М /РД:............../-ын хүсэлттэй

Нөхөх олговрын 40 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

хүсэлт гаргагч Ц.М

прокурор Г.Мөнхболд,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.

 

                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эцэг болох Б.Цнь Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар тогтоолоор 10 жил хорих ялаар шийтгэгдэж, Дотоод явдлын яамны дэргэдэх тусгай комиссын  1942 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор цагаатгагдсан.

Иймд төрсөн хүү Ц.М надад нөхөх олговрын 40,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэлмэгдэгч Б.Цнь 1938 онд улс төрийн хилс хэрэгт баривчлагдаж 10 жилийн хорих ял эдэлсэн. Мөн хэрэгт авагдсан баримтуудаар М нь хэлмэгдэгч Ц-ийн хүү болох нь тогтоогдсон байх тул 40 000 000 төгрөгийг хүү Мт олгох нь зүйтэй гэсэн санал гаргаж байна гэв.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ц.М нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсний цагаатгалын нөхөх олговор болох 40 000 000 төгрөгийг гаргуулах хүсэлт гаргажээ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсэгт зааснаар Ц.М нь нөхөх олговор нэхэмжлэх эрхтэй байна /Зууны мэдээ сонины 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 106, 107 /6331-6332/ дугаарт нийтлэгдэж баталгаажсан/.

Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Буджавын Цнь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж 1938 оны 06 дугаар сарын 09-ний өдөр улс төрийн хилс хэрэгт баривчлагдаж, Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар хурлын тогтоолоор 10 жил хорих ялаар шийтгэгдсэнийг хэрэгт холбогдолгүй болохыг тогтоож цагаатгасан, түүнчлэн Б.Цнь хэлмэгдэх үедээ өөрийн хөрөнгөтэй байсан, хилс хэрэгт хэлмэгдсэнтэй холбогдуулан хэлмэгдэгч, түүний ар гэрт орон сууц олгож байгаагүй, Ц.М нь Б.Ц-ийн төрсөн хүү гэх үйл баримт дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:

-       Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 05/2807 тоот лавлагаа,

-       Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 64 тоот албан бичиг,

-       Үндэсний төв архивын 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 03-8/1375 тоот 1956 оны хүн амын тооллогын лавлагаа,

-       Үндэсний төв архивын 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 03-8/1376 тоот 1956 оны хүн амын тооллогын лавлагаа,

-       Үндэсний төв архивын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 03-6/4883 тоот 1933 оны хүн амын тооллогын лавлагаа,

-       Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсээс 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр олгосон 00/003534 дугаартай, Нас барсны бүртгэлийн лавлагаа,

-       Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсээс 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр олгосон 00/003537 дугаартай, Нас барсны бүртгэлийн лавлагаа,

-       Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсээс 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр олгосон ,,,,,,,,,,,,,,,,,, дугаартай, Ц.Мын эцэг Б-ын Ц-ж, эх Х. С-ид гэх 1 дүгээр маягтын лавлагаа,  

-       Хэнтий аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 261 дугаартай шүүхийн шийдвэр,

-       Хэнтий аймгийн шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 02 дугаартай тогтоол,

 

   Шүүх хуралдааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон прокурорын зүгээс нөхөх олговорыг олгох нь зүйтэй гэсэн саналыг гаргасан болно.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.2, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар хэлмэгдэгч Б.Цнь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж хөрөнгө хурааж хорих ялаар шийтгэгдсэн, хэлмэгдэх үедээ өөрийн хөрөнгө бүхий байсан,, үүнтэй холбогдуулж төрөөс орон сууц олгоогүй байх тул түүний хүү Ц.Мт 40 000 000 төгрөгийн нөхөх олговор олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                  ТОГТООХ нь:

1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан 40 000 000 төгрөгийн нөхөх олговрыг Хэнтий аймгийн Төрийн сангаас гаргуулан  Ц.Мт олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар энэ хүсэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                                        

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Х.ТАСХЫН