Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2022/0723/З |
Дугаар | 128/ШШ2022/0911 |
Огноо | 2022-12-05 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 128/ШШ2022/0911
2022 12 05 128/ШШ2022/0911
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А.У****
Нэхэмжлэгч: Г.О*******
Нэхэмжлэгч: О.А*****
Хариуцагч: Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо,
Нэхэмжлэлийн шаардлага: “Хуульчийн мэргэжлийн шалгалтын зохион байгуулалтын комиссын 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын А.У**** , Г.О*******нарт холбогдох “хуульчийн мэргэжлийн шалгалтад орох зөвшөөрөл олгохоос татгалзсан” шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, хуульчийн мэргэжлийн шалгалтад орох зөвшөөрөл олгохыг даалгуулах”, “Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 03 дугаар тогтоолын О.А***** холбогдох “хуульчийн мэргэжлийн шалгалтад орох зөвшөөрөл олгосон шийдвэрийг хүчингүй болгосон” шийдвэрийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.У**** , Г.О*******, О.А*****, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Э.Э********, Д.О******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ж******, Г.Х*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага.
1.1 Нэхэмжлэгч А.У**** , Г.О******* нар “Хуульчийн мэргэжлийн шалгалтын зохион байгуулалтын комиссын 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын А.У**** , Г.О******* нарт холбогдох “хуульчийн мэргэжлийн шалгалтад орох зөвшөөрөл олгохоос татгалзсан” шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, хуульчийн мэргэжлийн шалгалтад орох зөвшөөрөл олгохыг Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороонд даалгуулах”,
1.2. Нэхэмжлэгч О.А***** “Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 03 дугаар тогтоолын О.А***** холбогдох “хуульчийн мэргэжлийн шалгалтад орох зөвшөөрөл олгосон шийдвэрийг хүчингүй болгосон” шийдвэрийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах”-аар тус тус нэхэмжлэлийн шаардлагаа Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороонд холбогдуулан тодорхойлжээ.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар.
2.1. Нэхэмжлэгч нар нь 2022 оны хуульчийн мэргэжлийн шалгалтад бүртгүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын зохион байгуулалтын комиссын 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор О.А***** хуульчийн мэргэжлийн шалгалтад орох зөвшөөрөл олгож, А.У**** , Г.О******* нарт хуульчийн мэргэжлийн шалгалтад орох зөвшөөрөл олгохоос татгалзсан,
2.2. Нэр бүхий бүртгүүлэгч нарын гомдлоор бүртгэлийг хянан үзээд Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 03 дугаар тогтоолоор О.А***** хуульчийн мэргэжлийн шалгалтад орох зөвшөөрөл олгосон Хуульчийн мэргэжлийн шалгалтын зохион байгуулалтын комиссын 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгосон.
Гурав. Нэхэмжлэлийн үндэслэлийн талаар.
3.1. Нэхэмжлэгч А.У**** нэхэмжлэлийн үндэслэлдээ:
“1/Хуульчийн мэргэжлийн шалгалтад оруулахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд.
Миний бие 2004-2008 онд ****-ийг экологи, байгаль хамгаалал мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн, 2017 онд ****-ийн Хууль зүйн сургуульд элсэн орж 2020 оны 1 дүгээр сард "эрх зүйч" мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. ******-ийн Хууль зүйн сургуульд элсэн суралцахад ********** нэгдсэн хөтөлбөр, багц цаг дүйцүүлэн тооцож бүртгэж суралцаж төгсөхдөө эрх зүйн бакалавр 120 багц цаг хангасан нь Хуульчийн мэргэжлийн шалгалтын журмын 2.1.6-д заасан шаардлага хангагдсан.
Ө*********************** ХХК /хуучин нэрээр Ш************ ХХН/-д өмгөөлөгчийн туслахаар ажиллаж эрх зүйч мэргэжлийг эзэмшсэнээс хойш мэргэжлийн дадлага хийсэн 2 жил өнгөрсөн даруй 2022 оны хуульчийн шалгалтад орохоор 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр www.mglbar.mn цахим хаягаар бүртгүүлсэн. Гэвч 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 7011-6065 дугаарын утаснаас залгаж "*******-ын Хууль зүйн сургуулийг оройгоор төгссөн, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т заасан шаардлагыг хангахгүй байх тул таныг бүртгэхээс татгалзаж байгааг мэдэгдье" гэж хуульчийн шалгалтад оруулахаас татгалзсан шийдвэрээ амаар мэдэгдсэн.
Уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гомдлыг Хуульчийн мэргэжлийн шалгалтын зохион байгуулах комисс, Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо, Хуульчдын холбооны Тамгын газарт тус тус 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гомдлоо гаргасан. Гэтэл 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр [email protected] хаягаас “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлд хуульчийн шалгалтад орох эрхийг хуульчилсан бөгөөд 9.1-д заасан шаардлагыг хангаагүй үндэслэлээр шалгалтад оролцох эрх олгохоос татгалзсан шийдвэр гаргаснаа” бичгээр мэдэгдлээ.
Хуулийг зөв тайлбарлан хэрэгжүүлэх тухайд:
Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн 2017 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан "Хуульчийн мэргэжлийн шалгалтын журам"-ын 3.4 дүгээр зүйлийн 1.1-д заасны дагуу 2022 оны 07 дугаар сарын 06, 29 өдрүүдэд Монголын Хуульчдын холбоо, Монголын Хуульчдын холбооны шалгалтын комиссоос тус тус "шалгалтад оруулахаар бүртгэхийг шаардсан" боловч дээрх үндэслэлээр бүртгэхгүй байна.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлд хуульчийн шалгалтад орох эрхийг хуульчилсан бөгөөд 9.1-д "Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийг төгсөж, хоёроос доошгүй жил мэргэжлийн дадлага хийсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн хуульчийн шалгалтад орох эрхтэй" гэж шалгалтад орох эрх үүсэх үндэслэлүүдийг хуульчилсан.
Магадлан итгэмжлэгдсэн ****-ийн Хууль зүйн сургуулийг миний бие төгссөн, төгссөнөөс хойш хугацаанд 2 жил 7 сарын хугацаанд мэргэжлийн дадлагыг өмгөөллийн компанид хийж шаардлагыг хангасан. Гэвч Хуульчийн шалгалтыг зохион байгуулах комиссоос намайг хууль бус үндэслэлээр, хуульд заагаагүй шалтгаанаар шалгалтад оруулахаас татгалзаж байгаа нь үндэслэлгүй байна. Миний бие Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9.1-д заасан шаардлагыг хангаж байхад уул үндэслэлээр мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан хуульчийн мэргэжлийн шалгалтын зохион байгуулах комисс шалгалтад оруулахаас татгалзсан шийдвэр гаргаж байгаа нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т Хуульчийн шалгалт зохион байгуулах үйл ажиллагаанд тэгш эрх, шударга ёсыг хангах, ил тод байх, хууль дээдлэх, олон нийтийн итгэлийг даах зарчмыг баримтлахгүй байна. Өөрөөр хэлбэл 2017-2020 онд ****-ийг төгссөн О.А****** н.Ц********* нар нь надтай нэг ангид сурч төгссөн эрх зүйн байдал ижил байхад хууль хүн бүрд тэгш үйлчилж Хуульчдын холбоо ил тод шударгаар асуудалд хандаж, хууль дээдлэх, хуулийг нэг мөр хэрэгжүүлж хэрэглэх ёстой дүрэм журмыг барихгүй байгаа нь туйлын гомдолтой байна.
Иймд Хуульчийн мэргэжлийн шалгалтыг зохион байгуулах комиссын шалгалтад оруулахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож өгнө үү.
2/ Хуульчийн шалгалтад оруулахыг даалгах шаардлагын тухайд:
Хуульчийн мэргэжлийн шалгалтад орох эрх олгохоос татгалзсан шийдвэрт гомдол гаргах, гомдлыг шийдвэрлэх эрх нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13.2-т заасан Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороонд байхаар хуульчилжээ. /Хуульчийн Мэргэжлийн шалгалтын журмын 4.5-д заасан журамд дээрх хуулийг иш татан зохицуулжээ/
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1, 49 дүгээр зүйлийн 49.1-д Монголын хуульчдын холбоо хуульчийн шалгалтыг зохион байгуулах чиг үүрэгтэй, энэ үүргээ чиг үүргийн хороогоор дамжуулан хэрэгжүүлнэ гэжээ. Хуульчийн шалгалтад оруулахаас татгалзсан шийдвэрийг, гомдлыг шийдвэрлэх эрх Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороонд олгогдож байна. Өөрөөр хэлбэл хороо нь бие даасан үйл ажиллагаа явуулах эрхгүй, Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны байгууллага нь Хуульчдын холбоо байх тул уул шаардлага холбоонд хамаарах юм.
Бүртгэхээс татгалзсан шийдвэрийг Хуульчийн мэргэжлийн шалгалтын комисс гаргаж, бүртгэлийг баталгаажуулах шалгалтад орох зөвшөөрлийг жагсаалтаар баталгаажуулж нийтэд мэдээлэх эрх нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан "Энэ хуулийн 12.2-т зааснаас бусад тохиолдолд өргөдөл гаргагчид хуульчийн шалгалтад орох зөвшөөрлийг жагсаалтаар баталгаажуулж нийтэд мэдээлнэ" гэж зохицуулсан нь шалгалтад оруулах зөвшөөрөл, бүртгэж баталгаажуулж шалгалтад оруулах эрх Монголын Хуульчдын холбоонд хадгалагдаж байна.
Хэргийн материалаас Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын зохион байгуулалтын комиссын 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн хурлын 01 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтаар А.У***** намайг шалгалтад оролцуулах зөвшөөрөл олгохоос татгалзсан болохыг олж мэдсэн. Гэвч шүүхээс миний нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байхад хуульчийн мэргэжлийн шалгалт 2022 оны 08 дугаар сарын 24, 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулагдаж дууссан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч миний эрхийг хөндсөн Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын зохион байгуулалтын комиссын 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хурлын 01 дүгээр тогтоол хэрэгжсэн бөгөөд шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэсэн ч нэхэмжлэгч миний эрх бүрэн сэргэхгүй нөхцөл байдал бий болсон.
Мөн шүүхийн нэг ажиллагаагаар өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо бүрэн хамгаалуулах хүсэлтэй байх тул "Хуульчийн мэргэжлийн шалгалтад оруулахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хуульчийн мэргэжлийн шалгалтад орох эрх олгохыг даалгуулах" шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан болно.
Монголын Хуульчдын холбоо болон Монголын Хуульчдын холбооны шалгалтын комиссыг тус тус хариуцагчаар тодорхойлсон боловч Хуульчийн мэргэжлийн шалгалт 2022 оны 08 дугаар сарын 24, 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулагдаж дууссан бөгөөд шалгалтын комисс татан буугдсан. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т "Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна", Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.4-т "Шалгалтын хороо хуульчийн шалгалт зохион байгуулах тухай бүрд шалгалтын комиссыг байгуулна" гэж тус тус заасны дагуу Хуульчийн мэргэшлийн шалгалтын комисс татан буугдсанаар хороо эрх зүйн үр дагаврыг нь хариуцахаар байна.
Иймд Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороог хариуцагчаар татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж өгнө үү" гэжээ.
3.2. Нэхэмжлэгч А.У***** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “2017 онд ***************** Хууль зүйн сургуулийн оройн ангийг сонгоод шалгалт өгсөн, 650 хүн шалгалт өгөхөд эхний 3 дугаарт эрэмбэлэгдэж сургуульд орсон. Анхнаасаа ************** дүрэм журмыг судалж орж байсан. 130 кредит цагийн 24 цаг нь ерөнхий суурь хичээл байсан. Монголын түүх, философи, эдийн засгийн онолын үндэс, улс төр судлал, орос хэл, англи хэл, биеийн тамир, компьютер, соёл судлал, математик, сэтгэл судлал гэсэн ерөнхий суурь хичээлүүдийг **************** Биологийн факультетэд үзчихсэн байсан учраас Хууль зүйн сургуулиас ерөнхий суурийн хичээлийг давхар үзэх шаардлагагүй учраас мэргэжлийнхээ хичээлийг үзээд явж болно гэсэн Боловсролын яамнаас баталсан дүрэм журмын хүрээнд надад зөвшөөрөл олгоод 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ********** ************ Хууль зүйн сургуульд элсэж орсон. Хууль зүйн сургуулийн оройн анги гэдэг боловч үндсэндээ өдрийн ангитай ижилхэн, 09 дүгээр сарын 01-ний өдөр хичээл нь эхлээд 2 дугаар улирал нь 06 дугаар сарын 20-доор хаагддаг. Хичээлийн явц бүгд 12 цаг 40 минутаас эхлээд оройны 21 цаг 00 минут хүртэл танхимаар хичээл ордог байсан. Ингэхдээ зарим тохиолдолд ажлын шаардлагаас гадна хичээлээ сонгохдоо өдрийн ангийн оюутнуудтай хичээл сонгох тохиолдол байдаг. Миний хувьд 5, 6 хичээлийг өдрийн ангийн оюутнуудтай хамт судалдаг байсан. Хөтөлбөр агуулгын хувьд зөрүү байгаагүй. Семинар, лекц, бие даалт, шалгалт зэргийг бүгдийг нь өдрийн ангийн хүүхдүүдтэй өгөөд явдаг байсан.
Гомдол гаргахдаа “хуульд заасан 3 үндэслэлээсээ гадна манай ангийн хоёр хүүхэд энэ шалгалтад бүртгүүлээд тэнцсэн байна. Энэ хоёр хүний тэнцсэн үйл баримт нь миний хувьд харж байгаагаар хууль зүйн үндэслэлтэй байна. Тийм учраас надад бас адилхан тэгш эрх олгоно уу” гэсэн үндэслэл бүхий гомдлоо өгтөл 08 дугаар сарын 12-ны өдөр “чиний бичсэн хоёр хүнийг адилхан хассан учраас та нарт шалгалт өгөх эрх байхгүй” гэж хариу хэлсэн. Гэтэл надаас болоод тухайн хоёр хүн хасагдсан мэтээр Хуульчдын холбоо ойлгуулаад өнөөдрийг хүртэл явж байна.
Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Хуульчийн мэргэжлийн шалгалтын комиссын тогтоолыг танилцаагүй байсан учраас нэхэмжлэлүүдээ гаргаад явж байсан. Энэ тогтоолыг хэрэгт ирэхэд танилцаад шаардлагаа тодруулж нэмэгдүүлсэн. Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороонд холбогдуулж “шалгалтад оруулахаас татгалзсан шалгалтын комиссын 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын А.У***** холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгох, шалгалтад орох зөвшөөрөл олгохыг шалгалтын хороонд даалгуулах гэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт зааснаар шаардлагаа тодорхойлж байна.” гэв.
3.3. Нэхэмжлэгч Г.О*********** нэхэмжлэлийн үндэслэлдээ:
" Г.О*********** миний бие 2020 онд *******ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйн бакалавр, БНХАУ-ын Геологийн Их сургуульд 2013-2016 онд байгаль орчны эрх зүйн магистрт тус тус суралцаж төгссөн. Миний бие cypгyyлиa төгссөний дараа хуульчийн туслах, гэрээ, эрх зүй хариуцсан мэргэжилтнээр тус тус ажиллаж, хоёр жил гаруй мэргэжлийн дадлага хийсэн нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан шаардлагыг хангаж байгаа тул 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Монголын хуульчдын холбооноос зарласан хуульчийн мэргэжлийн шалгалтад бүртгүүлэхээр материалаа өгсөн боловч Монголын Хуульчдын холбооноос 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр, 6 дугаар сарын 30-ны өдөр тус тус утсаар холбогдож, “та дөрвөн жил суралцаагүй, оройн ангийг төгссөн тул журмын дагуу бүртгэхгүй” тухай амаар мэдэгдсэн.
Иймд миний бие тус амаар мэдэгдсэн шийдвэрийг үл зөвшөөрч 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Монголын хуульчдын холбоонд гомдол гаргаж, гомдлоо албан шуудангаар хүргүүлсэн боловч Монголын хуульчдын холбооноос 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр татгалзсан хариуг цахим шуудангаар хүргүүлсэн. Тиймээс миний бие Монголын хуульчдын холбооны 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн татгалзсан хариуг үндэслэлгүй гэж үзэн 2022 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Хуульчийн мэргэжлийн шалгалтын хороонд албан бичгээр дахин гомдол гаргасан. Гэвч 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Монголын хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын хорооноос Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 58.3-т заасан шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр шалгалтад оролцох эрх олгохоос татгалзсан шийдвэр гаргасан.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дугаар зүйлд хуульчийн шалгалтад орох эрхийг хуульчилсан бөгөөд 9.1-д "Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийг төгсөж хоёроос доошгүй жил мэргэжлийн дадлага хийсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн хуульчийн шалгалтад орох эрхтэй" гэж шалгалтад орох эрх үүсэх үндэслэлүүдийг хуульчилсан. Миний бие дээрх шаардлагыг хангаж 2020 онд ****-ийн Хууль Зүйн сургуулийг эрх зүйн бакалавр, 2013-2016 онд БНХАУ-ын Геологийн Их Сургуулийг байгаль орчны эрх зүйн магистрт нийт таван жил зургаан сар суралцаж хоёроос доошгүй жил мэргэжлийн дадлага хийсэн.
Гэвч намайг Монголын Хуульчдын холбооны хуульчийн шалгалтын комиссоос хууль бус үндэслэлээр шалгалтад оруулахаас татгалзаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хуульчийн шалгалтад оруулахаас татгалзсан Монголын Хуульчдын холбооны шалгалтын комиссын шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хуульчийн мэргэжлийн шалгалтад бүртгэхийг даалгаж өгнө үү.
Хэрэгт ирүүлсэн нотлох баримтаар Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын комиссын 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн хурлын 01 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар Г.О*********** намайг шалгалтад орох зөвшөөрөл олгохоос татгалзсан болохыг олж мэдсэн. Гэвч шүүхээс миний нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байхад Хуульчийн мэргэжлийн шалгалт 2022 оны 08 дугаар сарын 24, 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулагдаж дууссан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч миний эрхийг хөндсөн Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын зохион байгуулалтын комиссын 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн хурлын 01 дүгээр тогтоол хэрэгжсэн бөгөөд шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэсэн ч нэхэмжлэгч миний эрх бүрэн сэргэхгүй нөхцөл байдал бий болсон. Мөн шүүхийн нэг ажиллагаагаар өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо бүрэн хамгаалуулах хүсэлтэй байх тул "Хуульчийн мэргэжлийн шалгалтад оруулахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хуульчийн мэргэжлийн шалгалтад орох эрх олгохыг даалгуулах" шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан болно.
Нэхэмжлэгч миний бие шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Монголын Хуульчдын холбоо болон Монголын Хуульчдын холбооны шалгалтын комиссыг тус тус хариуцагчаар тодорхойлсон боловч Хуульчийн мэргэжлийн шалгалт 2022 оны 08 дугаар сарын 24, 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулагдаж дууссан бөгөөд шалгалтын комисс татан буугдсан. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т "Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна", Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.4-т "Шалгалтын хороо хуульчийн шалгалт зохион байгуулах тухай бүрд шалгалтын комиссыг байгуулна" гэж тус тус заасны дагуу шалгалтын комисс татан буугдсанаар хороо эрх зүйн үр дагаврыг нь хариуцахаар байна.
Иймд Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороог хамтран хариуцагчаар татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж өгнө үү" гэжээ.
3.4. Нэхэмжлэгч Г.О*********** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Миний бие 2007-2011 онуудад ******** их сургуулийг хятад хэлний орчуулагчаар төгссөн. 2017-2020 онд *************** Хууль зүйн сургуулийг эрх зүйчээр бакалавр зэрэгтэй төгссөн. 2013-2016 онуудад БНХАУ-ын Геологийн Их сургуульд байгаль орчны эрх зүйч мэргэжлээр магистр тус тус төгссөн. 2020 оны 03 дугаар сараас эхлэн Солонгос улсын хуулийн ферм болон С****** ХХК-д тус тус хуульчаар ажилласан байгаа.
Нэхэмжлэлийн шаардлагаа шалгалтад оруулахаас татгалзсан шалгалтын комиссын 07 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын өөрт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгох, шалгалтад орох зөвшөөрөл олгохыг Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороонд даалгуулах гэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт зааснаар тодорхойлж байна.” гэв.
3.5. Нэхэмжлэгч О.А****** нэхэмжлэлийн үндэслэлдээ: " О.А****** миний бие Монголын Хуульчдын холбооноос жил бүр зарлагддаг хуульчийн мэргэжлийн шалгалтад 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр тус холбооны burtgel.mglbar.mn цахим сайтаар бүртгүүлсэн. Ингээд 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр шалгалтад орох эрх маань тус сайтад нээгдэж бүртгэлийн хуудсаа авсан. Улмаар 2022 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс өөрийн эрхэлж буй ажлаасаа цалингүй чөлөө аван ажил болоод ар гэрээсээ өөрийгөө бүрэн чөлөөлөн зөвхөн шалгалтад бэлдэж байсан.
Гэтэл 2022 оны 8 дугаар сарын 12-ны өглөө Монголын Хуульчдын холбооны 70116007 болон ********* тус тус залган "Тантай нэг ангид сурч байсан, шалгалтад бүртгүүлсэн нэг иргэн таны овог нэрийг бүтнээр бичин танд гомдол гаргасан учир манай Хуульчдын Холбоо 8 дугаар сарын 10-ны өдөр хуралдаад таны шалгалтад орох эрхээс чинь татгалзаж, шалгалтад орох эрхийг тань хүчингүй болгосон шийдвэр гаргах гэж байна. Энэ хүрээнд сонсох ажиллагаа хийгдэж байна. Тийм учраас 13:00 цагт өөрийн биеэр ирэх боломжтой юу?" гэсэн агуулгаар утсаар ярьсан. Би 2022 оны 8 дугаар сарын 8-нд Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Нүдний тасагт ядаргааны улмаас нүдний сүв битүүрлийн мэс ажилбар хийлгэсэн. Эрүүл мэндийн шалтгаанаар гадуур явж болохгүй байгаа учир шалтгаанаа хэлсэн. "Тэгвэл 1:30 цагаас өмнө хариу тайлбараа мэйлээр явуулаарай" гэсний дагуу тайлбар бичин мэйлээр хүргүүлсэн.
Миний бие О.А****** нь ****-ийн ХЗС-д 2017 онд элсэн орж 2020 онд эрх зүйч, бакалавр зэрэгтэй төгссөн болно. Улмаар 2020 оны 8 дугаар сараас өмгөөллийн Д ХХК-д өмгөөлөгчийн туслахаар ажиллаж байгаа. Энэ хүрээнд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан шаардлагыг бүрэн хангаж байсан учраас тус шалгалтад орох эрхийг Монголын Хуульчдын холбооноос олгосон гэж ойлгож байгаа. Гэвч сонсох ажиллагаа хийсэн болж миний тайлбар, үндэслэлийг үл хайхран Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо бүртгэлийг хүчингүй болгожээ.
Тодруулбал Хуульчийн мэргэжлийн шалгалтад бүртгүүлэгчээс холбогдуулан намайг чиглэсэн миний бүртгэлийг хүчингүй болгуулах гомдол Монголын Хуульчдын холбоонд ирүүлээгүй байхад ирүүлсэн мэтээр тайлбарлаж миний эрх ашгийг хөндсөн захиргааны шийдвэр гаргах үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл ямар ч хамааралгүй зүйлийг надад хамаатуулан шууд хууль зүйн үндэслэлгүйгээр миний шалгалтад орох эрхийг хязгаарлаж байгаа үйлдэлд туйлын гомдолтой байна.
Хуульчийн мэргэжлийн шалгалтын комиссын шийдвэрээр би шалгалтад бүртгэгдэж орох эрхээ нээлгэсэн байхад миний шалгалтад орох бүртгэлийг хүчингүй болгосон захиргааны актыг Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооноос гаргасан байна. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13.2-т заасан хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо гомдлыг шийдвэрлэхээр хуульчилжээ.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1, 49 дүгээр зүйлийн 49.1-д Монголын хуульчдын холбоо нь хуульчийн шалгалтыг зохион байгуулахгалтын комисс гаргаж бүртгэлийг баталгаажуулах шалгалтад орох зөвш
чиг үүрэгтэй, энэ үүргээ чиг үүргийн хороогоор дамжуулан хэрэгжүүлнэ гэжээ. Шалгалтын комиссын шийдвэрт гомдол гаргаж хуульчийн мэргэжлийн шалгалтад оруулаагүй гомдлыг шийдвэрлэх эрхийг Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороонд олгосон байна.
Бүртгэсэн шийдвэрийг хуульчийн шал
өөрлийг жагсаалтаар баталгаажуулж нийтэд мэдээлэх эрх нь Монголын Хуульчдын холбоонд хадгалагдаж байна.
Шалгалтад бүртгээгүй тохиолдолд хүсэлт гаргагч этгээд энэ хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан дөрвөн тохиолдолд гомдол гаргахаар, уул гомдлыг 13 дугаар зүйлд зааснаар хянан шийдвэрлэхээр хуульчлахдаа шалгалтын комиссын бүртгэхээс татгалзсантай холбоотой асуудлыг шийдвэрлэх чиг үүрэгтэй байна. Үүнээс үзвэл Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороонд олгогдоогүй эрхийг эдэлсэн, шалгалтын комиссын эрх хэмжээнд халдсан захиргааны акт гаргасан гэж үзэж байна.
Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр шалгалтын бүртгэлийг хүчингүй болгосон шийдвэрээ өнөөдрийг хүртэл надад танилцуулахгүй, гардуулан өгөхгүй байна.
Миний бие шалгалтад орох эрхтэй бүртгэлээр burtgel.mglbar.mn цахим сайтаар нэвтэрч орж байсан боловч 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс уг цахим бүртгэлээр нэвтрэх эрхийг хааж та шалгалт өгөх эрхгүй гэсэн төлөв рүү шилжүүлж миний эрх ашгийг хөндсөн захиргааны акт үйлчлээд эхэлсэн байна. Шалгалтад орох эрхийг минь хэвээр үлдээж надад үүссэн эерэг нөлөөлөл бүхий захиргааны актын хэрэгжилтийг хэвээр үлдээхийг хүсэж байна.
Монголын Хуульчдын холбоонд холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т "Шалгалтын хорооны бүрэлдэхүүнийг Зөвлөл батална" гэж зааснаар шалгалтын хороог зөвлөл баталж, 52.4-т "Шалгалтын хороо хуульчийн шалгалт зохион байгуулах тухай бүрд Шалгалтын комиссыг байгуулна" гэж заасны дагуу шалгалтын комиссыг хороо байгуулах эрхтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хуульчийн мэргэжлийн шалгалт 2022 оны 08 дугаар сарын 24, 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулагдаж дууссан бөгөөд шалгалтын комисс татан буугдсан. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т "Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна", Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.4-т "Шалгалтын хороо хуульчийн шалгалт зохион байгуулах тухай бүрд шалгалтын комиссыг байгуулна" гэж тус тус заасны дагуу шалгалтын комисс татан буугдсанаар хороо эрх зүйн үр дагаврыг нь хариуцахаар байна. Иймд Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороог хамтран хариуцагчаар татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж өгнө үү.” гэжээ.
3.6. Нэхэмжлэгч О.А******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Би ***************** дээд сургуулийг биеийн тамирын эмчилгээний арга зүйч мэргэжлээр 2017 онд төгссөн. 131 кредитээр 4 жилийн хугацаанд танхимын сургалтаар бакалаврын зэрэгтэй төгссөн. 2017 онд ******************* Хууль зүйн сургуульд шалгалтаа өгөөд тэнцэж элсэн ороод 2020 оны 01 дүгээр сард төгссөн байгаа. 2020 оны 08 дугаар сард өмгөөллийн Д********* ХХК-д өмгөөлөгчийн туслахаар ажилд ороод одоог хүртэл ажиллаж байгаа.
Бүртгэлээс хассан шийдвэрээ өгөөгүй, гомдол гаргах эрхээр хангаагүй. А.У****** гомдолтой сүүлд танилцахад “намайг хасаад өгөөч” гэсэн гомдол байгаагүй, “шалгалтад орох үндэслэлтэй байна, адилхан намайг оруулж өгнө үү” гэсэн агуулгатай, надад биш шалгалтын хороонд хандаж гаргасан байхад надад хамааруулж шийдвэр гаргасанд нь гомдолтой байна. Иймд Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны 8 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаартай тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна.” гэв.
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч нар тайлбартаа: “О.А******** хувьд бүртгэсэн байсан учраас бүртгэлийг хүчингүй болгосон актыг хэрвээ хүчингүй болгож шийдвэрлэвэл шалгалтад орох эрх нь сэргэнэ гэж үзсэн учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар актыг хүчингүй болгуулах шаардлага гаргаж байгаа.
О.А********* хувьд Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо бүртгэлийг хүчингүй болгохдоо холбогдох хуулийн заалтыг баримтлаагүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2, 48.2.4 дэх хэсэгт заасныг баримтлаад байгаа юм. Энэ заалтад бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн, захиргааны актыг хууран мэхэлсэн, айлган сүрдүүлсэн, авлига өгсөн байдлаар гаргуулсан бол эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг захиргааны байгууллага хүчингүй болгоно гэх заалтыг баримталсан ч ямар үндэслэлүүдэд хамааруулаад байгаагаа захиргааны актад бичээгүй байгааг шүүх анхаарч үзээрэй.
Нэхэмжлэгч нар Хуульчийн эрх зүйн байдлын хуулийн 9, 58 дугаар зүйл дээр тайлбар хийж маргаж байгаа учраас Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 хуульчийн шалгалтад орох эрх үүсэх 3 нөхцөлийг заасан байгаа юм. 1/ Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн их сургуулийг төгссөн байх, 2/ хоёроос доошгүй жил мэргэжлийн дадлага хийсэн байх ёстой.
Магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийг төгссөн үү, үгүй юу гэдэг дээр асуудал яваад байгаа юм. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх зүйл тус хуулийн 58 дугаар зүйлийг зааж байгаа. Тухайн зүйл заалтыг хэрхэн хэрэглэх вэ гэхээр талууд 58.3 дахь хэсэгт эрх зүйн боловсрол эзэмшиж хуулиар бэлтгэгдэж байгаа оюутан төгсөхдөө 120 цагийг хангасан байх, суралцах хугацаа 4 жилээс багагүй байна гэж заасан. Үүнээс өмнө тус хуулийн 58.1 дэх хэсгийг заавал харгалзан үзэх ёстой. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4.1 дэх хэсэгт магадлан итгэмжлэхтэй холбоотой 58 дугаар зүйлд заасан зохицуулалтыг 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс дагаж мөрдөнө. Хууль батлагдсанаас хойш Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль дээр хугацаа зааж өгөөд байгаа шалтгаан нь Хуульчдын холбоо энэ зүйл заалтыг амилуулах, хэрэглэх шаардлага, нөхцөл журмаа өөрөө тогтоож, чиг үүргийн хороогоор дамжуулж хэрэгжүүлэх эрх олгосон. Өнөөдрийг хүртэл энэ журам батлагдаагүй, хэрэгжээгүй. Нэхэмжлэгч нарыг Хууль зүйн сургуульд элсэн ороход энэ журам батлагдаагүй хэрэгжиж эхлээгүй байсан. Мөн чиг үүргийн хороо нь энэ хуулийн заалтаа хэрэглэх нөхцөл шаардлагыг тогтоогоогүй, өөрсдөө магадлан итгэмжлэх чиг үүргээ хэрэгжүүлээгүй байсан. Хууль заасан шаардлага, боломж нөхцөлийг биелүүлээгүй байж нэхэмжлэгч нарт буюу тухайн шалгуулагч этгээдэд тусгайлсан шаардлага тавьсан нь үндэслэлгүй юм. Энэ хуулийн 58.3 дахь хэсэгт 120 багц цагийг хангасан гэдэг дээр ямар нэгэн маргаан байхгүй. 4 жилээс багагүй байна гэдэг нь тасралтгүй 4 жил сурсан байна гэсэн агуулгыг илэрхийлээгүй. Нийт суралцах хугацаа буюу бакалаврын зэргийг эзэмшихэд 4 жил сурсан байна гэж ойлгож байгаа. Дээд боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн ярьж байсан коллеж буюу 90 багцаас доош байвал бакалаврын диплом олгохгүй. Бакалаврын сургууль 120 багц цагаас доошгүй байх ёстой. Төрийн захиргааны төв байгууллагаас боловсрол эзэмшүүлж байгаа их дээд сургуулиуд нь 120 багц цагийг хангуулна гэдгийг хүлээн зөвшөөрөөд дипломыг олгож байгаа юм. 120 багц цагийг хангасан 4 жилээс доошгүй тасралтгүй суралцсан гэсэн шаардлагыг тавиагүй, нэхэмжлэгч нар үндсэндээ 6.5-7 жилийг суралцсан тул 4 жил суралцсан байна гэсэн шаардлагыг эдгээр иргэд хангасан. Шалгалтад орох эрх олгохдоо хууль зүйн сургуулийн боловсролын зохистой хөтөлбөрийн мэргэжлийн агуулгаар илэрхийлэгдэнэ гээд заасан байгаа. Хууль зүйн боловсролыг зохистой хөтөлбөрийн мэргэжлийн хичээлийн агуулгыг Хуульчдын холбоо, чиг үүргийн хороо яаж үзэж энэ шалгалтад орох эрхийг олгож байна вэ, гэдэг нь ойлгомжгүй байна.
Тэгэхээр энэ үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарыг бүртгэхгүй гэж шийдэж байгаа нь өөрөө хуулийг тэгш бус хэрэглээд байна, тусгай шаардлагыг эдгээр иргэдэд тавиад байна гэдэг нь урьдчилсан нөхцөлд хамаарч байгаа юм. Өөрөөр хэлбэл хууль санаачлагчийн үзэл баримтлал дээр тодорхой байна. “Энэ хугацаа хэдий хугацаанд үргэлжлэхийг бид мэдэхгүй, Хуульчдын холбоо магадлан итгэмжлээд ирэхээр тэр хугацаанаас хойш магадлан итгэмжлэгдсэн сургууль төгсгөнө гэсэн зарчим үйлчилнэ” гэж байгаа юм. Магадлан итгэмжлэл эхэлснээс хойш хэрэгжүүлж эхэлнэ гээд хууль санаачлагч өөрөө хэлээд байдаг. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 58 дахь зүйлд заасан магадлан итгэмжлэл гэсэн зүйлийг Хуульчдын холбоо өөрсдөө хэрэгжүүлсэн үү, үгүй юу гэдэг дээр зайлшгүй анхаарал хандуулж тайлбар хийх шаардлага гараад байгаа юм. Хууль санаачлагчийн үзэл баримтлал, гол зорилго бол магадлан итгэмжлэгдсэнээс хойш тусгай шаардлагаа тавина шүү, өөрөөр хэлбэл Дагаж мөрдөх журмын тухай хуулийн хугацаандаа магадлан итгэмжлэлийн үүргээ хариуцаж хэрэгжүүлээрэй гэсэн тусгай шаардлагыг хариуцагчид тавиад байгаа юм. Энэ шаардлагыг биелүүлээгүй байж бусдаас тусгай шаардлага буюу үүрэг шаардаж байгаа нь тэгш байдлын зарчимд нийцэхгүй байна.
Эмч, хуульч хоёр төгсөөд тухайн мэргэжлээрээ ажиллах эрх байдаггүй. ****************сургууль болон бусад сургууль дээр яг адилхан хөтөлбөр явж байгаа. Энэ хүмүүс шалгалтад ороод тэнцсэн нь энэ салбарт ажилладаг, тэнцээгүй нь энэ салбараас шахагдаад гараад явдаг. Тэгэхээр зөвхөн 3 иргэний асуудал биш юм. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг бол хариуцагч төгсөгч нарт хамааралтай заалт гэж хэлсэн. Монгол улсын хууль зүйн салбарыг нэгтгэсэн бодлого удирдлагаар авч яваа, хуульчдыг нэг цонхоор харах гэж байгаа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн үндсэн үзэл санааны дагуу бол 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр бол хуульчдын холбооны магадлан итгэмжлэлээр итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр хуульчийг бэлтгээд сургаад төгсгөөд явдаг, магадлан итгэмжлэлийг холбоонд хариуцуулдаг болох.
Дээд боловсролын тухай хуулийн 4.3 дахь хэсэгт заасан шаардлага нь ерөнхий суурь хичээлийн хөтөлбөр нь нийт хичээлийн 1/3 хэсгийг хангаж байгаа юм байна. Мэргэших хичээл нь 2/3 хэсгийг Монгол Улсын их сургууль хангасан. А.У****** хувьд өмнө нь үзсэн 24 цагийн кредит хичээлээ дахин үзэх шаардлагагүй, Танхимаар нийт 96 цагийг 2.5 жилээр үзээд, нийт 4 жилийг танхимаар сураад төгссөн байна. Дээд боловсролын тухай хуулийн 3.2.1-3.2.3 дахь хэсгийг хангаад 8.7 дахь хэсэгт зааснаар бакалаврын диплом олгосон байгаа юм. Тийм учраас Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 58.3 дахь хэсэгт зааснаар 4 жил сурсан гэснийг хангаагүй гэдэг маргаад яваад байсан. 120 цаг гэдэг дээр маргахгүй 4 жил гэдэг дээр маргаж байна гэж хэлсэн. Өнөөдөр шүүх хуралдааны явцад үндсэндээ тэр маргаанаа үгүйсгэж байгаа юм байна, гэтэл ******** сургуулиас ирсэн тайлбар нь 4 жилийн хугацаатай бакалаврын дипломыг олгосон нь зөв гэсэн нэхэмжлэгч нарыг дэмжсэн агуулгатай ирж байгаа юм. Энэ тохиолдолд бид нарын яриад байсан магадлан итгэмжлэл хамааралтай байгаад байгаа юм. Монголын улсын хэмжээнд хуульч эрх зүйч бэлтгэж байгаа хөтөлбөрийг Монголын Хуульчдын холбооны магадлан итгэмжлэлийн хороо магадлан итгэмжлэх юм. Хуульчийн эрх зүйн байдлын хуулийн гол үзэл санаа нь эрх зүйчийг элссэнээс төгсөөд цаашаа ажил дээр гараад насан туршид нь энэ салбарт ажиллаж байгаа бол энэ хүмүүст шалгуур тавьж байгаа зүйл нь энэ хуулийн үзэл баримтлал байгаа юм. Хуульчийн мэргэжлийн шалгалтын дагаж мөрдөх журмын 2.1.3 дахь хэсэгт зааснаар ****** сургууль хангасан байгаа юм. Хуульчдын холбоо магадлан итгэмжлэх хүртэл энэ шилжилтийн хугацаанд сургууль төгссөн хүмүүсийг буруутгах боломжгүй.
Мэргэжлийн байгууллага тул хүний эрхэд онцгой халддаг эрх зүйн хэм хэмжээ, түүнийг дагаж гаргасан хэм хэмжээнүүдийг хэрэглэж, хүмүүст эргэлзээтэй заалтыг шалгалтад оролцох гэж байгаа этгээдэд ашигтайгаар тайлбарлаад үндсэн зарчмын дагуу шийдвэрлэх боломжтой байсан байна.
О.А********** хувьд мэргэжлийн шалгалтын журмын 9.1.7 дэх хэсгийг хэрэглэсэн байгаа юм. Тус заалт нь гомдол гаргагчид хамааралтай заалт болохоос А.У*****, Г.О********** гэсэн хүмүүст огт хамааралгүй.” гэв.
3.7. Хариуцагч Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн чиг үүргийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “Тус шүүхэд эрх зүйч А.У****, Г.О********, О.А***** нар нь Монголын Хуульчдын Холбоо, Хуульчийн шалгалтын комисст холбогдуулан "Хуульчийн шалгалтад оруулахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хуульчийн шалгалтад оруулахыг даалгуулах тухай" шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд,
Хэдийгээр нэхэмжлэгч нар нь "эрх зүйн бакалавр 120 багц цаг хангасан" гэх боловч тэд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3- т заасан "Хуульчийн мэргэжлийн боловсролыг эзэмшиж, хуульчаар бэлтгэгдэж байгаа оюутан төгсөхдөө 120 багц цагийн хангасан байх ба oюутаны суралцах хугацаа дөрвөн жилээс багагүй байна" гэх шаардлагыг хангаагүй бөгөөд уг хуулийн зохицуулалтыг үндэслэн Шалгалтын комисс А.У****, Г.О******** нарыг хуульчийн шалгалтад оруулахаас татгалзаж шийдвэрлэсэн. Мөн А.У****, "...2017-2020 онд ****сургуулийн төгссөн О.А*****, ... нар нь надтай нэг ангид сурч төгссөн" гэх гомдлын дагуу Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо хуралдан О.А*****, ... нарын бүртгэлийг тус тус хүчингүй болгосон.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д "Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийг төгсөж, хоёроос доошгүй жил мэргэжлийн дадлага хийсэн Монгол Улсын иргэн ... хуульчийн шалгалтад орох эрхтэй" гэж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д "Хууль зүйн сургууль Дээд боловсролын тухай хуульд заасан шаардлагаас гадна Хуульчдын холбооноос тогтоосон шаардлагыг хангасан байна" гээд 58 дугаар зүйлийн 58.3-т "Хуульчийн мэргэжлийн боловсролыг эзэмшиж, хуульчаар бэлтгэгдэж байгаа оюутан төгсөхдөө 120 багц цагийг хангасан байх ба оюутны суралцах хугацаа дөрвөн жилээс багагүй байна." гэж тус тус заасан.
Энэхүү хуулийн шаардлагыг нэхэмжлэгч нар нь хангаагүй байхад О.А***** хуульчийн мэргэжлийн шалгалтад орох эрх олгосон нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй байсан, түүнчлэн нэр бүхий өргөдөл гаргагчийн гомдлоор Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо О.А***** бүртгэлийг хянаж үзээд 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар бүртгэлийг нь хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэжээ.
3.8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Монголын Хуульчдын холбооноос баталсан хэм хэмжээний акт, эрх зүйн баримт бичиг ямар харилцааг зохицуулж байна гэхээр эрх зүйн чиглэлээр боловсрол эзэмшсэн эрх зүйн бакалаврын түвшний боловсрол хангасан эрх зүйч нарыг хуульчийн мэргэжлийн шалгалтад оролцуулахтай холбоотой нарийвчилсан хуулиуд юм. Шүүхэд Боловсролын яамнаас, ***** сургуулиас, Хууль зүйн сургуулиас баримтууд ирсэн, эрх зүйн хөтөлбөрүүд ирсэн байгаа. Нэхэмжлэлийн шаардлагуудыг тодруулаад үзэхээр Шалгалтын комиссын 07 дугаар сарын 28-ны өдрийн 01 тоот акттай холбоотой 2 иргэний асуудал байна. Шалгалтын комиссын шийдвэр үйл ажиллагаанд шийдвэрт гомдол гаргах юм бол хуульд зааснаар Хуульчийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо шийдвэрлэнэ.
Маргааны хувьд 3 нэхэмжлэгчийн үйл баримтад хамааралтай нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2, 58.3 дахь хэсэгт заасан зохицуулалт байгаа. Тухайн харилцааг зохицуулсан хууль тогтоомж нь 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс хэрэгжсэн. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан шаардлагаас гадна энэ шаардлага гарч ирсэн. Монголын Улсын Их Хурлын Тамгын газраас хуулийн үзэл баримтлалууд ирүүлж хэрэгт авагдсан. Энэ асуудлаар Хуулийн сургуулиуд Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаад явж байсан. Бүх хуулийн сургуулиудад 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш элсэж орж байгаа бүх элсэгч нарт хамааралтай заалт юм. Нэхэмжлэгч нарын хувьд 2017 оны өвлийн элсэлтээр ороод 2020 оны 01 дүгээр сард 2.5 жилээр төгссөн үйл баримт байгаа. ******* сургуулийн хөтөлбөрүүд нь бүгд авагдсан. Өмнө нь бүгд их дээд сургууль төгссөн. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас баталсан стандарт ба ерөнхийд нь зохицуулсан хуулиудад эрх зүйч байна уу, гадаадад сургууль төгссөн байна уу, бакалаврын кредит хангах ёстой доод кредитийг хангасан. Монгол Улсын их сургуулийн тайлбар дээр дэлгэрэнгүй тайлбар өгчихсөн юм. Энэ 120 кредитийг 4 жилийн хугацаанд эзэмшиж төгсөхөд тухайн оюутнууд эхний семистэртийн нэг хоёр дахь улиралд ерөнхий эрдмийн суурь хичээлийг үздэг. Энэ нь их дээд сургуулиудад тухайн мэргэжлээсээ хамаараад нэг улиралд ноогдох хичээлийн кредит 15-17 байдаг. ************* сургуулийн Хууль зүйн их сургуулийн өдрийн ангийн кредит нэг жилээр, хагас жилээр дадлага эрхэлж байгаатай холбоотой өндөр кредиттэй. Мэргэжлийн суурь хичээл, мэргэшүүлэх хичээлүүдийг үздэг. Цаашаагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой мэргэшүүлэх чиглэлийн хичээлүүд үздэг.
Сургалтын агуулгыг Дээд боловсролын тухай хуулиар ерөнхийд нь зохицуулсан байгаа. Нэхэмжлэгч нарын өмнө эзэмшиж байсан мэргэжлүүд хамааралтай ойлголт байгаа. 2012 онд батлагдсан Хуульчийн эрх байдлын тухай хуулийн агуулга нь хуулийн мэргэжлийг хэн дуртай нь эзэмшээд явах эрхийг нь хязгаарласан гэсэн үг. Анагаахын шинжлэх ухааны боловсрол эзэмшиж байгаатай адилхан хуулийн мэргэжлийг 6 жил болгоё гэж байгаа. Өдрийн ангиар 4 жил суралцахдаа 120 кредит багцыг хангасан байна гэсэн стандартыг тавьж өгсөн, 2.5, 1.5 жилээр сурч байгааг салгаж байгаа ойлголт. Хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс хэрэгжинэ. Намар өвлийн элсэлтээр элсэн суралцаж байгаа оюутнууддаа “одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд хуульчийн мэргэжлийн шалгалтад хамрагдах боломжгүй. Цаашдаа өмгөөлөгч, шүүгч, прокурорын шалгалтад ороод мэргэжсэн мэргэжлээрээ ажиллах боломжгүй” гэдгийг хэлж байсан.
Сургалтын хөтөлбөрийн стандарттай холбоотой нэгдсэн шаардлага стандартыг баталсан Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаал байгаа, түүнийг батлаад сургалтын хөтөлбөрийн хороонууд нь хичээлийн кредит цагийг батлаад явдаг. ***** сургууль, Шихихутаг их сургуулиудын сургалтын хөтөлбөр нь харьцангуй нэг агуулгатай зөрүү бага байдаг.
Хууль зүйн их сургуулиудын магадлан итгэмжлэл хариуцсан хороо байгаа, гэхдээ дүрэм журам нь бүрэн батлагдаагүй, хэрэгжээгүй байгаа. Энэ чиг үүргийг Боловсролын тухай хуульд заасны дагуу Магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл хэрэгжүүлж явж байгаа. Энэхүү зөвлөлд Монголын Хуульчдын холбоо энэ чиг үүргийн хорооноос төлөөлөл ороод хууль зүйн их, дээд сургуулиудын магадлан итгэмжлэл дээр шалгалт хийгээд явж байгаа. Монголын Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдээгүй сургуулийг төгссөн гэж байгаа бол өнөөдрийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагын энэ үндэслэлтэй тохирохгүй, нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй гэж үзэж байна.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 58.3 дахь хэсэгт Хуульчийн мэргэжлийн боловсролыг эзэмшиж, хуульчаар бэлтгэгдэж байгаа оюутан төгсөхдөө 120 багц цагийг хангасан байх ба оюутны суралцах хугацаа дөрвөн жилээс багагүй байна. Хууль тогтоогчоос хуулийн үзэл баримтлал, чуулганы тэмдэглэлүүд, хуулийн хувийн хэргийг бүхэлд нь гаргуулъя гээд хүсэлт гаргаад шүүх хангаад шийдсэн. Улсын Их Хурлын Тамгын газраас ирсэн тайлбар нь хэсэгчилсэн байдлаар үзэл баримтлалтай холбоотой Байнгын хороо болоод нэгдсэн чуулганы хуралдаан дээр хэлэлцсэн тэмдэглэл ирсэн байгаа. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хувийн хэрэгт хууль зүйн их дээд сургуулиуд, мэргэжлийн байгууллагуудын санал дүгнэлт байх ёстой, ирүүлээгүй. Хууль санаачлагч н.Т******** гишүүн хуулийн үзэл баримтлал агуулгыг тайлбарласныг сая судаллаа. Нийтлэг эрх зүйн тогтолцоотой улс орнуудын тогтолцоо нь өөр юм. Коллеж төгссөн хүн мэргэжлээрээ ажиллаж болохгүй гэсэн юм яриад байгаа юм. Хуулийн сургуулийг 6 жилээр төгсөөд 2 жилийн мэргэжлийн дадлага хийх байдлаар хуулийн их дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрүүдэд хуульчлуулах хэмжээний асуудал яригдаж байсан.
Боловсрол, шинжлэх ухааны яамны бакалаврын түвшний сургалтын хөтөлбөрийн нийтлэг шаардлагыг харгалзаад тухайн их дээд сургуулиудын хөтөлбөрийн хороо багц цаг, хөтөлбөрөө боловсруулдаг. ******** сургууль эрх зүйн боловсролын хөтөлбөрийг бэлтгэхдээ олон улсын эрх зүйн хөтөлбөр, японы эрх зүйн анги, энгийн эрх зүйн анги гээд тус тусдаа хөтөлбөртэй. Эрх зүйн ангийн хөтөлбөр 150 кредит гээд байгаа. Ангиудаасаа хамаараад харилцан адилгүй байгаа юм. Мэргэжлийн суурь хичээлүүд нь өөр юм. Нийтлэг хичээл нь биеийн тамирын хичээл, гадаад хэл, философи, компьютер, монголын түүх, логик гэсэн хичээлүүд нийтлэг байдлаар ороод үүн дээр нэмэгдээд мэргэжлийн хичээлүүд ордог. 30-35 орчим кредит нь ерөнхий суурь мэдлэгийн хичээл байгаа. Энэ нь семестрээр аваад үзэхээр 6, 7 хичээл үзэхээр 2-3 кредит авдаг. Жишээ нь Монголын түүхийн хичээл 2-3 кредит байгаа. ************ сургуулийн өгч байгаа тайлбараар бакалаврын дипломын 2.5, 3 жилийн хичээл 96 цаг дээр өмнөх үзсэн хичээлүүдээр дүйцүүлсэн 24 кредитийг тооцуулсан. Өмнө нь дурдсан хичээлүүдийг нэгэнт судлаад хангасан асуудлуудыг энэ Хууль зүйн сургууль дээр дахин эзэмш гэсэн шаардлага байхгүй гэсэн агуулга байгаа.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 58.3 дахь хэсгийн Хууль зүйн их дээд сургуулийг 120 кредит, 4 жилээс багагүй гэдгийг өдрийн ангийг эрх зүйч мэргэжлээр дээд боловсролоор төгсөнө гэдэг агуулгаар тайлбарлаад байгаа юм. Нэхэмжлэгч нарын бакалаврын дипломыг харахаар 2.5 жил 96 кредит хангасан, 24 кредит дүйцүүлсэн байдаг, энэ үйл баримт дээр маргахгүй. Харин Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 58 дугаар зүйлийг агуулгаар нь бүхэлд нь харвал 24 цаг, 96 цаг гэж салгахгүй бүхэлдээ 120 кредит байна, суралцаж байгаа хугацаа нь 2.5, 4 жилээр нь нэмээд 7 жил гэхгүй, 4 жилээс багагүй гэж байгаа. 4 түүнээс багагүй жил гэхээр өдрийн ангийн сургалтын хөтөлбөр болоод байгаа юм.
Шалгалт зохион байгуулах комисс дотроо зохион байгуулалт хийгээд өдөр өдрөөр нь бүртгэл хариуцсан байгаа. Комиссын 2 гишүүн анх удаагаа ажиллаж байсан. Нэг гишүүнд 200-300 бүртгүүлэгчийн материал ногдож байгаа. Алдаа гарсан асуудал байгаа. 08 дугаар сарын 12-ны өдрийн хурлаараа хэлэлцээд шалгалтын комиссын прокурор гишүүний бүртгэлтэй холбоотой 07 дугаар сарын 28-ны өдөр шалгалтад орох эрх олгосон асуудал байсан. Шалгалтын хороо бүртгэсэн, эрх олгосон, олгоогүй эрх зүйч нарын бүртгэл, баримтыг нэг бүрчлэн шалгасан. Анхнаасаа нэгэнд нь давуу байдал олгоод, хасаад өгөөч гээгүй байхад хасаад байгаа асуудал байхгүй. Чиг үүргийн хороо шалгалтын комиссоо хянах эрхтэй дээд шатны байгууллага учраас комиссын шийдвэрт өөрчлөлт оруулаад шалгалтад оролцох эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосон.
Эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгож байгаатай холбоотой хууль зүйн үндэслэлийг Захиргааны ерөнхий хуультай холбоотой, сонсох ажиллагаа хийсэн, эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгосон шийдвэр үндэслэл бүхий гарсан гэж бодож байна. Эрх ашиг нь зөрчигдөж буй, зөрчигдөж болзошгүй этгээдэд урьдчилан мэдэгдэх, хуульд заасан тайлбар мэдүүлэг авах ажиллагааг хийсэн.
Шалгалтын комиссын 01 дугаар тогтоол, шалгалтын хорооны 03 дугаар тогтоол хууль зүйн үндэслэл бүхий гарсан, бүртгэхээс татгалзсан шийдвэр, бүртгэсэн шийдвэрээ хүчингүй болгож байгаа шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлж, холбогдох хуулийг тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч А.У****, Г.О********* нарын “Хуульчийн мэргэжлийн шалгалтын зохион байгуулах комиссын 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр тогтоолын тэдгээрт холбогдох “хуульчийн мэргэжлийн шалгалтад орох зөвшөөрөл олгохоос татгалзсан” шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хуульчийн мэргэжлийн шалгалтад орох зөвшөөрөл олгохыг Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороонд даалгах”, нэхэмжлэгч О.А********* “Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 03 дугаар тогтоолын түүнд холбогдох “хуульчийн мэргэжлийн шалгалтад орох зөвшөөрөл олгосон шийдвэрийг хүчингүй болгосон” шийдвэрийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэг. Хэргийн харьяаллын тухайд. Хуульчийг сонгон шалгаруулах тухай хуулиар захиргааны хэрэгжүүлж байсан энэ чиг үүргийг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар шилжүүлэн авсан хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллага болох Монголын Хуульчдын холбоо, түүний чиг үүргийн хороо Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасан захиргааны байгууллага бөгөөд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулагдах хуульчийн мэргэжлийн шалгалтад орох зөвшөөрөл олгохтой холбоотой шийдвэр гаргах ажиллагаа нь захиргааны үйл ажиллагаа тул энэ маргааныг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэнэ.
Хоёр. Хариуцагчийг тодорхойлсон тухайд. Нэхэмжлэгч А.У*****, Г.О********* нарын нэхэмжлэлийн шаардлагад хамаарах “хуульчийн мэргэжлийн шалгалтад оруулахаас татгалзсан” шийдвэрийг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.4-т "хуульчийн шалгалт зохион байгуулах тухай бүрд Шалгалтын хороо шалгалтын комиссыг байгуулна" гэж зааснаар Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооноос байгуулсан Хуульчийн мэргэжлийн шалгалтын зохион байгуулалтын комисс гаргасан бөгөөд хуульчийн мэргэжлийн 2022 оны шалгалт 8 дугаар сард зохион байгуулагдаж дууссанаар шалгалтын комиссын үйл ажиллагаа дуусгавар болсон тул Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т "байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдсан захиргааны байгууллага татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна" гэж зааснаар шалгалтын комиссын шийдвэрийн эрх зүйн үр дагаврыг Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо хариуцахаар байна.
Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч О.А******* нэхэмжлэлийн шаардлагад хамаарах “мэргэжлийн шалгалтад орох зөвшөөрөл олгосон шалгалтын комиссын шийдвэрийг хүчингүй болгосон” шийдвэрийг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т зааснаар Монголын Хуульчдын холбооны зөвлөлөөс байгуулагдсан Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдсон захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага хариуцагч байх зохицуулалтаар, мөн 18 дугаар зүйлийн 18.2-т зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаар татан оролцуулснаар ийнхүү энэ маргааны жинхэнэ хариуцагч нь Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо байна. Нэхэмжлэгч нар анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаараа Монголын Хуульчдын холбоог хариуцагчаар тодорхойлж, улмаар жинхэнэ хариуцагчийг солих үед хариуцагчаар холбоог тодорхойлж, хамтран хариуцагчаар шүүх татсан ч шүүх хуралдаанд Монголын Хуульчдын холбоог хариуцагчаас хасахыг зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан хариуцагчаа тодорхойлсноор ийнхүү зөвхөн Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороонд холбогдуулан хэргийг шийдвэрлэлээ.
Гурав. Үйл баримтын талаар.
Нэхэмжлэгч А.У*****, Г.О********* нарын хувьд Хуульчийн мэргэжлийн шалгалтын зохион байгуулалтын комиссын 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор хуульчийн мэргэжлийн шалгалтад орох зөвшөөрөл олгохоос татгалзаж, нэхэмжлэгч О.А******** хувьд дээрх тогтоолоор бүртгэж шалгалтад орох зөвшөөрөл олгосон ч энэ шийдвэрийг Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 03 дугаар тогтоолоор хүчингүй болгосон, хэдий шийдвэрүүд нь ийнхүү өөр ч, тэдгээрийг хуульчийн мэргэжлийн шалгалтад ороход Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т заасан "Хуульчийн мэргэжлийн боловсролыг эзэмшиж, хуульчаар бэлтгэгдэж байгаа оюутан төгсөхдөө 120 багц цагийг хангасан байх ба оюутны суралцах хугацаа дөрвөн жилээс багагүй байна." гэх шаардлагыг хангаагүй гэж хуульчийн мэргэжлийн шалгалтад орох зөвшөөрөл олгохоос татгалзсан хууль зүйн үндэслэл нь нэг байна.
а. Нэхэмжлэгч А.У***** нь 2004-2008 онд ****сургуулийн Биологийн факультетад суралцан экологи-байгаль хамгаалал мэргэжлээр 130 багц цагийг ханган бакалаврын зэрэгтэй төгссөн, улмаар 2017 онд ****сургуулийн Хууль зүйн сургуульд элсэн орж 2020 оны 1 дүгээр сард "эрх зүйч" мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн байх бөгөөд, түүнд ****сургуулиас олгосон бакалаврын D 2020******** дугаартай дипломын хавсралтад нийт багц цаг 120 /өмнөх шатны боловсролын жишсэн багц цаг 24/ гэж эзэмшсэн багц цагийг тодорхойлжээ.
б. Нэхэмжлэгч Г.О********** нь 2011 онд ****** их сургуулийг хятад хэлний орчуулагч багш мэргэжлээр 147 багц цагийг ханган бакалаврын зэрэгтэй төгссөн, улмаар мөн 2017 онд ****сургуулийн Хууль зүйн сургуульд элсэн орж 2020 оны 1 дүгээр сард "эрх зүйч" мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн байх бөгөөд, түүнд ****сургуулиас олгосон бакалаврын D 2020********** дугаартай дипломын хавсралтад нийт багц цаг 120 /өмнөх шатны боловсролын жишсэн багц цаг 24/ гэж эзэмшсэн багц цагийг тодорхойлжээ. Тэрээр мөн 2013-2016 онд БНХАУ-ын Геологийн их сургуулийг байгаль орчин, байгалийн нөөцийг хамгаалах эрх зүй чиглэлээр 51.5 багц цаг ханган магистрын зэрэгтэй төгссөн ба эрх зүйн бакалаврын зэргийн боловсрол эзэмшихээс өмнө эзэмшсэн эрх зүйн магистрын зэргийн боловсрол нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан шаардлагыг хангаагүйд тооцогдох тул магистрт суралцсан хугацаа, багц цаг энэ маргааны үндэслэлд хамааралгүй болно.
в. Нэхэмжлэгч О.А****** нь 2017 онд ************** дээд сургуулийг биеийн тамирын эмчилгээний арга зүйч мэргэжлээр 131 багц баг хангаж бакалаврын зэрэгтэй төгссөн, улмаар мөн 2017 онд ****сургуулийн Хууль зүйн сургуульд элсэн орж 2020 оны 1 дүгээр сард "эрх зүйч" мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн байх бөгөөд, түүнд ****сургуулиас олгосон бакалаврын D 2020******** дугаартай дипломын хавсралтад нийт багц цаг 120 /өмнөх шатны боловсролын жишсэн багц цаг 24/ гэж эзэмшсэн багц цагийг тодорхойлжээ.
Ийнхүү нэхэмжлэгч нар нь өмнө бакалаврын зэрэг эзэмшсэн багц цагаас 24 багц цагийг тооцуулан 2017-2020 онд ****сургуулийн Хууль зүйн салбар сургуулийн оройн ангид суралцан бакалаврын зэрэгтэй төгссөн ба Хууль зүйн сургуульд эзэмших ёстой 120 багц цагаас 96 багц цагийг биечлэн судалж, өмнө суралцсан бакалаврын сургалтын 24 багц цагийг дүйцүүлэн тооцуулсан байна.
Дөрөв. Хууль хэрэглээний хувьд дүгнэвэл,
Юуны өмнө хуульчийн мэргэжлийн шалгалтад орох эрх буюу болзол шаардлага, хууль зүйн сургуулийн магадлан итгэмжлэгдэх хөтөлбөрт тавигдах шаардлагыг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар, дээд боловсролын хөтөлбөрийн агуулга, бүтэц, багц цагийг хэрхэн тооцох зэргийг Дээд боловсролын тухай хуулиар нарийвчлан зохицуулсан болохыг дурьдах нь зүйтэй.
Хариуцагч Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо нэхэмжлэгч нарыг хуульчийн мэргэжлийн шалгалтад оруулахаас татгалзсан “24 багц цагийг дүйцүүлэн тооцсоныг 120 багц цагийг хангаагүй, эрх зүйч мэргэжлээр суралцсан хугацаа 4 жил хүрээгүй” гэх үндэслэлүүд нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс үндэслэлгүй болжээ. Учир нь,
4.1. Маргаанд хамаарах харилцааны нарийвчилсан зохицуулалт нь буюу хуульчийн мэргэжлийн шалгалтад орох шаардлагыг хуульчилсан зохицуулалт нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйл байх бөгөөд 9.1 “Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийг төгсөж, хоёроос доошгүй жил мэргэжлийн дадлага хийсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн хуульчийн шалгалтад орох эрхтэй.” байна. Хуульчийн мэргэжлийн шалгалтад бүртгүүлэгчид тавигдах энэ шаардлагыг буюу магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийг төгсөж, хоёроос доошгүй жил мэргэжлийн дадлага хийсэн байх шаардлагыг нэхэмжлэгч нар хангасан, тухайлан энэ шаардлагыг хангаагүй гэх маргаан байхгүй, өөрөөр хэлбэл ****сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйчээр бакалаврын зэрэгтэй төгссөн, үүнээс хойш мэргэжлийн дадлага хоёроос доошгүй жил хийсэн байна.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлд шалгалтын комисс хуульчийн шалгалтад оруулахаас татгалзах “өргөдөл гаргагч энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” зэрэг үндэслэлүүдийг тодорхой заасан бөгөөд хариуцагчийн бүртгэхээс татгалзсан “хуульчийн мэргэжлийн боловсролыг эзэмшиж, хуульчаар бэлтгэгдэж байгаа оюутан төгсөхдөө 120 багц цагийг хангасан байх ба оюутны суралцах хугацаа дөрвөн жилээс багагүй байна” гэх үндэслэл хуулиар тогтоосон шалгалтад оруулахаас татгалзах үндэслэлд хамаарахгүй буюу татгалзах үндэслэл заасан энэ зүйлд хуульчлагдаагүй байна.
Мөн Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн 2017 оны 10 дугаар тогтоолоор баталсан Хуульчийн мэргэжлийн шалгалтын журмаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан этгээдэд шалгалтад орох эрх олгохоор, 12 дугаар зүйлийн 12.2-т заасан үндэслэл байвал бүртгэхээс татгалзахаар журамласан ба “120 багц цагийг хангасан байх, суралцсан хугацаа дөрвөн жилээс багагүй байх” гэх үндэслэлээр шалгалтад оруулахаас татгалзах эрхийг шалгалтын хороо, шалгалтын комисст энэ журмаар мөн олгоогүй байна. Хуульчийн мэргэжлийн шалгалтын журмын 2.1 дүгээр зүйлийн 6 дахь “эрх зүйн бакалаврын сургалтын агуулгыг магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн их, дээд сургуулийн сургалтын агуулга, хугацаатай дүйцэх эсэхийг харгалзан шалгалтад орох эрх олгох эсэхийг шалгалтын комисс шийдвэрлэх” хэсэг нь бакалаврын сургалтаар эрх зүйн мэргэжил эзэмшихдээ давхар өөр төрлийн мэргэжил эзэмшсэн тохиолдолд хэрэглэгдэх зохицуулалт, өөрөөр хэлбэл 120 багц цагт өмнө эзэмшсэн бакалаврын зэргийн багц цагаас дүйцүүлэн тооцуулсан бүртгүүлэгчийг “120 багц цагийг хангасан байх, суралцсан хугацаа дөрвөн жилээс багагүй байх” шаардлагыг хангасан эсэх маргаанд хамааралгүй зохицуулалт байна.
Тиймээс хариуцагч нь хуулиар тогтоогоогүй шаардлага тавьж, хуульд заагаагүй үндэслэлээр хуульчийн мэргэжлийн шалгалтад оруулахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хуульчийн мэргэжлийн шалгалтыг зохион байгуулах үйл ажиллагаанд баримтлах хууль дээдлэх зарчимд нийцээгүй, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.
4.2. Нэхэмжлэгч нарын эрх зүйч мэргэжлээр бакалаврын зэрэг эзэмшсэн сургалтын хөтөлбөр, багц цагийг хэрхэн хангах, хэдий хугацаанд суралцах зэргийг иргэнд дээд боловсрол олгох харилцааг нарийвчлан зохицуулах Дээд боловсролын тухай хууль, тогтоомжоор зохицуулагдах бөгөөд, хуульчийн мэргэжлийн шалгалтад оруулахаас татгалзсан хариуцагчийн шийдвэрийн үндэслэл болох Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь заалт нь Хуульчдын холбоогоор магадлан итгэмжлэгдэх хууль зүйн сургуулийн хөтөлбөрт тавигдах багц цагийн болон суралцах хугацаа, агуулгын шаардлагыг тогтоосон зохицуулалт байна.
Тодруулбал Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 58 дугаар зүйл нь хууль зүйн сургуулийг Хуульчдын холбоо магадлан итгэмжлэхтэй холбоотой харилцааг, тухайлбал магадлан итгэмжлэхэд тавигдах “хөтөлбөрийн, багшлах бүрэлдэхүүний, орчны, оюутны заавал эзэмшсэн байх мэдлэг, ур чадварын” стандартыг Хуульчдын холбоо тогтоож, хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх эрхийг боловсролын яамнаас авч, журам тогтоож хэрэгжүүлэхтэй холбоотой зохицуулалт бөгөөд тэр дундаа 58.3 дахь хэсэг “Хуульчийн мэргэжлийн боловсролыг эзэмшиж, хуульчаар бэлтгэгдэж байгаа оюутан төгсөхдөө 120 багц цагийг хангасан байх ба оюутны суралцах хугацаа дөрвөн жилээс багагүй байна.”, 58.4 дэх хэсэг “Энэ хуулийн 58.3-т заасан багц цаг нь Хуульчдын холбооны баталсан хууль зүйн боловсролын зохистой хөтөлбөрийн мэргэжлийн хичээлийн агуулгаар илэрхийлэгдэнэ.” гэсэн зохицуулалт нь хууль зүйн сургуулийн магадлан итгэмжлүүлэх эрх зүйн хөтөлбөрт Хуульчдын холбооноос тавих “багц цаг, хугацаа, агуулга”-ын шаардлага байна.
Тиймээс энэ шаардлагыг хуульчийн мэргэжлийн шалгалтад бүртгүүлэгчид хамаатуулан түүгээр хангуулахаар тавьсан нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгээр тодорхойлсон “Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийг төгсөж, хоёроос доошгүй жил мэргэжлийн дадлага хийсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн хуульчийн шалгалтад орох эрхтэй” гэсэн шаардлагаас илүү шалгуур тогтоож нэхэмжлэгч нарын хуульчийн мэргэжлийн шалгалтад орох эрхийг хууль бусаар хязгаарласан гэж дүгнэх үндэслэл боллоо.
4.3. Дээр өгүүлсэнчлэн бакалаврын зэрэг эзэмших сургалтын хөтөлбөр, багц цагийг хэрхэн хангах, хэдий хугацаанд суралцах зэргийг Дээд боловсролын тухай хуулиар нарийвчлан зохицуулсан, тухайлбал, 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар “Дээд боловсролын агуулга нь нэгдмэл бөгөөд суралцагчид шинжлэх ухаан, технологи, нийгэм-хүмүүнлэгийн тодорхой чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, үйлчилгээний хүрээнд мэргэжлийн өндөр түвшинд ажиллах, судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх, бие хүн өөрийгөө нээж хөгжүүлэх мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлж, соёл төлөвшүүлэхэд чиглэгдэх” бөгөөд 3.2-т “Дээд боловсролын агуулга нь “ерөнхий суурь”, “мэргэжлийн суурь” болон “мэргэших” хэсгээс бүрдэх”-ээр, 3.2.1-д “ерөнхий суурь хэсгийн агуулга нь суралцагчид дээд боловсрол олгоход зайлшгүй шаардлагатай шинжлэх ухааны үндсийг эзэмшүүлэх”-д, 3.2.2-т “мэргэжлийн суурь хэсгийн агуулга нь суралцагчид шинжлэх ухаан, технологи, нийгэм-хүмүүнлэгийн тодорхой чиглэлээр мэргэжил эзэмшихэд зайлшгүй шаардлагатай онол- арга зүйн мэдлэг эзэмшүүлэх”-д, 3.2.З-т “мэргэших хэсгийн агуулга нь суралцагчид нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн тухайн мэргэжлээр мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэх, зөрчлийг хүчирхийллийн бус аргаар шийдвэрлэх, эрсдэлээс өөрийгөө хамгаалах мэдлэг, харилцааны ур чадвар олгох”-д чиглэхээр заасан.
Эндээс үзвэл бакалаврын хөтөлбөрийн “ерөнхий суурь” хэсгийн зорилго нь тухайлсан хөтөлбөрөөс үл хамааран суралцагчид дээд боловсрол эзэмших суурийг эзэмшүүлэх зорилго бүхий хичээлүүдээс тогтдог, өөрөөр хэлбэл дээд боловсрол олгоход зайлшгүй шаардлагатай шинжлэх ухааны үндсийг эзэмшүүлэх зорилготой ба энэ нь нийтлэгээр магадлан итгэмжлэгдсэн бүх бакалаврын хөтөлбөрт хамаарахаар байна.
Түүнчлэн Дээд боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д “бакалаврын сургалт өмнөх түвшний сургалтын багц цагийг оролцуулан 120-оос доошгүй” байна гэснээс үзэхэд өмнөх түвшний сургалтын багц цагийг бакалаврын сургалтын хангах 120-оос доошгүй багц цагт оруулан тооцохоор байна.
Дээд боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т заасан “их сургуулийн сургалтын хөтөлбөрт тавих нийтлэг шаардлагыг тогтоох” бүрэн эрхийн хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны А/174 дүгээр тушаалаар батлагдсан “Бакалаврын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлага”-ын 2.2.1-д “бакалаврын хөтөлбөрийг нийт 120 багц цагаас доошгүй, үүний 30 хувиас илүүгүй /36 багц цаг/ нь “ерөнхий суурь”, 25 хувиас илүүгүй нь мэргэжлийн суурь, 45 хувиас илүүгүй нь мэргэжлийн хичээл байх”-аар журамлаж, ерөнхий суурь хичээлийн бүрдэл чиглэлийг “байгалийн ухаан, хүмүүнлэгийн ухаан, нийгмийн ухаан, иргэний боловсрол, судалгаа шинжилгээний арга зүй, яриа бичгийн ур чадвар, англи хэл, бусад хэл, биеийн тамирын, эрүүл ахуйн” хэмээх агуулгаар зөвлөжээ.
Дээрх “Бакалаврын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлагын 2.2.3-т “оюутан өөр сургуульд үзэж судалсан хичээлийн багц цагийг дүйцүүлэн болон шилжүүлэн тооцох журмыг тухайн сургууль тогтоох”-оор эрх олгосноор ****сургуулийн захирлын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/495, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/361 дүгээр тушаалаар ****сургуульд хичээл дүйцүүлэх журам баталсан, үүнд ижил түвшинд шинээр элсэн суралцах ****сургуулийн болон бусад их дээд сургууль төгсөгчийн ерөнхий суурь хичээлийг дүйцүүлж болохоор заажээ.
Түүнчлэн Дээд боловсролын тухай хуулийн 7.З-т заасан бүрэн эрхийн хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны А/79 дүгээр тушаалаар баталж, 2018 оны А/194 дүгээр тушаалаар нэмэлт оруулсан “Оюутан элсүүлэх журам”-аар “дээд боловсролтой иргэн хоёр дахь дээд боловсрол эзэмших тохиолдолд элсэлтийн ерөнхий шалгалтгүйгээр элсүүлэн суралцуулж болох” ба, ****сургуулийн захирлын 2018 оны А/248 дугаар тушаалаар батлагдсан “****сургуулийн бакалаврын орой, эчнээ хөтөлбөрт оюутан элсүүлэх журам”-ын 3.1-д “энэ хөтөлбөрт өмнө нь ямар нэгэн чиглэлээр бакалаврын зэрэг эзэмшсэн иргэнийг элсүүлэхээр”, 6.4-т “элсэгчийн өмнө нь бакалаврын зэрэг эзэмшихдээ амжилттай судалсан ерөнхий суурь хичээлээс 36 хүртэл багц цагийг чөлөөт сонголтод тооцож болохоор”, 6.5-д “дүйцүүлэх хичээлийг элссэн тухайн улиралд нь сургалтын мэдээллийн системд нэг удаа тооцож оруулахаар” заажээ.
Дээд боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т “их сургуулийн сургалтын хөтөлбөрийг тухайн сургууль батлах”-аар заасны дагуу ****сургуулийн Сургалтын нэгдсэн албанаас 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр баталсан Хууль зүйн сургуулийн 2.5 жилийн оройн бакалаврын ангийн үндсэн мэргэжлийн сургалтын төлөвлөгөөнд “мэргэжлийн суурь заавал судлах хичээл 30 багц цаг, мэргэжлийн суурь сонгон судлах хичээл 6 багц цаг, мэргэжлийн заавал судлах хичээл 42 багц цаг, мэргэжлийн гүнзгийрүүлэн сонгон судлах хичээл 18 багц цаг, нийт 83 хичээлийн 96 багц цагийг судалсан байх, өмнөх шатны боловсролын 24 багц цагийг жишиж, нийт 120 багц цагийг цуглуулсан байх”-аар тусгажээ.
Дээрхээс дүгнэвэл Дээд боловсролын тухай хуулиар болон боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас, мөн тухайн их сургуулиас баталсан журмаар хоёр дахь мэргэжлээр эрх зүйчээр дахин бакалаврын зэрэг эзэмшихээр суралцаж буй суралцагчид “ерөнхий суурь” хэсгийг дахин судлуулах шаардлагагүй, 120 багц цагаас “ерөнхий суурь” хэсгийн зарим хичээлийг дахин судлуулахгүйгээр буюу дүйцүүлэн хассан хэлбэрээр 120-оос бага багц цагийн агууламж бүхий хичээлийг судлуулахаар сургалтын хөтөлбөрийг тухайн сургууль нь батлан хэрэгжүүлж, дахин буюу хоёрдогч бакалаврын зэрэг эзэмшихээр суралцаж буй суралцагчдад тухайн элссэн хөтөлбөрийн “мэргэжлийн суурь” болон “мэргэших” хэсгийн хичээлүүдийг заавал судалсан байхыг шаарддаг байх тул нэхэмжлэгч нарыг “120 багц цагийг хангасан байх” шаардлагыг хангаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй.
Ийнхүү хоёр дахь мэргэжлээр эрх зүйчээр дахин бакалаврын зэрэг эзэмшихээр суралцаж буй суралцагчид “ерөнхий суурь” хэсгийн зарим хичээлийн 24 багц цагийг дүйцүүлэн тооцож байгаа бол дүйцүүлэн тооцож буй багц цагийг судлахад зарцуулсан хугацааг мөн адил суралцсан хугацаанд тооцно, иймд нэхэмжлэгч нарыг “суралцсан хугацаа дөрвөн жилээс багагүй байх” шаардлагыг хангаагүй гэж үзсэн нь мөн л үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл дээд боловсрол эзэмшүүлэх, хөтөлбөрийн агуулга, хичээлүүдийн багц цагийн шаардлага, тэдгээрийг судлах хугацаа зэргийг Дээд боловсролын тухай хуулиар ийнхүү нарийвчлан зохицуулсан байхад шалгалтад бүртгүүлэгчид тавигдах шалгуур тогтоосон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх “Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийг төгсөж, хоёроос доошгүй жил мэргэжлийн дадлага хийсэн байх” шаардлагаас илүү шалгуур тогтоон хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэхэд тавигдах шаардлага бүхий 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсгээр “дээд боловсролын бакалаврын дипломын багц цаг, түүнийг судлахад зарцуулсан цагийг хангаагүй” гэж тайлбарлаж буйг хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
4.4. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т заасан “Хуульчийн мэргэжлийн боловсролыг эзэмшиж, хуульчаар бэлтгэгдэж байгаа оюутан төгсөхдөө 120 багц цагийг хангасан байх ба оюутны суралцах хугацаа дөрвөн жилээс багагүй байна.” гэсэн шаардлага нь Хууль зүйн сургуулийг Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэхэд тухайн сургуулийн сургалтын хөтөлбөр, хугацаанд тавигдах шаардлага болохоос хуульчийн мэргэжлийн шалгалтад бүртгүүлэхэд иргэнд шууд тавигдах шаардлага биш юм.
4.5. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн үзэл баримтлал, танилцуулгаас үзвэл хуульчийн тусгай зөвшөөрөл авахыг хүсэж хуульчийн мэргэжлийн шалгалтад орох иргэн нь хуульчдын өөрөө удирдах ёсны байгууллагаас магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургууль төгссөн байхыг шаардана, энэ нь хууль зүйн мэргэжлийн боловсролын нэгдсэн стандарт тогтоох, хууль зүйн сургуулиудын хариуцлагыг нэмэгдүүлэх, ирээдүйн хуульчдад тавигдах нийтлэг шаардлагуудыг хангах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой байх бөгөөд, хуулийн төслийг хэлэлцсэн чуулганы хуралдааны /2012 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн/ дэлгэрэнгүй тэмдэглэлээс үзвэл хууль зүйн дээд боловсролын стандартыг Дээд боловсролын тухай хуулиас давуулж шинэчлэн тогтоох, үүнд багшлах профессорын бэлтгэгдэх түвшин, сургалтын хөтөлбөрийн агуулга, бүтэц, суралцах хугацаа, багц цаг зэргийн шалгуурыг дээшлүүлэхэд шилжилтийн үеийн зохицуулалт шаардлагатай гэж үзсэн, улмаар хууль зүйн сургуулийг Хуульчдын холбоо магадлан итгэмжлэх шалгуур тогтоосон 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсгийг “Хуульчийн мэргэжлийн боловсролыг эзэмшиж, хуульчаар бэлтгэгдэж байгаа оюутан төгсөхдөө 120 багц цагийг хангасан байх ба оюутны суралцах хугацаа дөрвөн жилээс багагүй байна” хэмээн хууль тогтоогчоос тогтоожээ.
4.6. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан “Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийг төгссөн байх” шаардлагыг хангаагүй гэж хариуцагч маргаагүй, энэ нь “хуульчийн мэргэжлийн шалгалтад оруулахаас татгалзсан” шийдвэрийн үндэслэл болоогүй ч хуулийн энэ шаардлагыг хангасан эсэхийг дүгнэх нь зүйтэй гэж үзлээ.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Хуульчдын холбооны хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх асуудал эрхэлсэн хороо нь хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх журам баталж, хууль зүйн сургуульд тавих нэгдсэн шаардлагыг боловсруулж, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулахаар, 58 дугаар зүйлд Хууль зүйн сургуульд Дээд боловсролын тухай хуульд заасан шаардлагаас гадна хуульчийн шаардлагыг хангуулах зорилгоор Хуульчдын холбооноос тогтоосон “хөтөлбөрийн, багшлах бүрэлдэхүүний, сургуулийн боловсролын орчны, оюутны заавал эзэмшсэн байх мэдлэг, ур чадварын” стандарт, шаардлагыг хангуулах, “хуульчийн мэргэжлийн боловсролыг эзэмшиж, хуульчаар бэлтгэгдэж байгаа оюутан төгсөхдөө “Хуульчдын холбооны баталсан хууль зүйн боловсролын зохистой хөтөлбөрийн мэргэжлийн хичээлийн агуулгаар илэрхийлэгдэх” 120 багц цагийг хангасан байх, оюутны суралцах хугацаа дөрвөн жилээс багагүй байх” гэсэн шаардлагыг тавьж, Хуульчдын холбооны ерөнхийлөгч болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан дүрэм бүхий магадлан итгэмжлэх комисс хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэхээр хуульчилжээ.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар хууль зүйн сургуулийг Хуульчдын холбоо магадлан итгэмжлэхтэй холбоотой заалтыг дагаж мөрдөх хугацааг “2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс” хэмээн тогтоож, энэ хугацаанд Боловсролын тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийг энэ шаардлагыг хангасанд тооцохоор, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран магадлан итгэмжлэх үйл ажиллагааг зохион байгуулахаар шилжилтийн үеийн зохицуулалт хийсэн.
Гэвч энэ хугацаанд хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх чиг үүргийг Монголын Хуульчдын холбоо чиг үүргийн хороогоор дамжуулан хэрэгжүүлээгүй буюу магадлан итгэмжлэх журам, хууль зүйн сургуульд тавих нэгдсэн шаардлага стандарт тогтоогоогүй, магадлан итгэмжлэх комисс байгуулж магадлан итгэмжлэх үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй, улмаар дагаж мөрдөх журмын тухай хууль болон Хуульчдын холбооны зөвлөлийн 2017 оны 10 дугаар тогтоолоор баталсан Хуульчийн мэргэжлийн шалгалтын журмаар Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэх хүртэл хугацаанд Боловсролын тухай хуулийн дагуу магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлүүлэх шаардлагыг хангасанд тооцож, Хуульчдын холбоо чиг үүргийн хороогоороо дамжуулан Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн эрх зүйн чиглэлээр мэргэжлийн үнэлгээ хийх мэргэжлийн зөвлөлд шинжээчээр ажиллах замаар хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх үйл ажиллагаанд оролцож байна.
Нэхэмжлэгч нар 2017-2020 онд суралцан төгссөн ****сургуулийн Хууль зүйн сургуулийн эрх зүйн бакалаврын хөтөлбөр Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр 2014 онд 5 жилээр магадлан итгэмжлэгдсэн, 2022 оны хуульчийн мэргэжлийн шалгалтад бүртгэх үед Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн магадлан итгэмжлэх үйл ажиллагааны “хөтөлбөрт хөндлөнгийн үнэлгээ хийх” үе шат дуусч, “магадлан итгэмжлэх эсэхийг шийдвэрлэх” үе шатанд байсан бөгөөд 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн шийдвэрээр 5 жилээр магадлан итгэмжлэгдсэн, нэхэмжлэгч нарт олгосон эрх зүйч мэргэжил эзэмшсэн бакалаврын дипломын хавсралтад ****сургуулийн Хууль зүйн сургуулийн “эрх зүйн бакалаврын энэхүү хөтөлбөр нь Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр магадлан итгэмжлэгдсэн” болохыг тодорхойлсон байх тул “магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургууль төгссөн байх” шаардлагыг нэхэмжлэгч нар хангасан гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нарын эрх зүйч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн ****сургуулийн Хууль зүйн сургуулийн эрх зүйн бакалаврын хөтөлбөр нь Дээд боловсролын тухай хуулиар Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр магадлан итгэмжлэгдсэн тул суралцагч, төгсөгчөөс үл хамаарах дээрх нөхцөл байдлаар “Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн байх” гэсэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан шаардлагыг бүртгүүлэгч иргэнд тавихгүй.
Тав. Хариуцагчийн шийдвэр гаргах ажиллагааны талаар.
Хуульчийн мэргэжлийн шалгалтын зохион байгуулалтын комисс 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар хуульчийн мэргэжлийн шалгалтад орох зөвшөөрөл олгохоос татгалзсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсгийг буюу мэргэжил, боловсролд тавигдах шаардлагыг хангаагүй үндэслэлийн талаар хэлэлцэж шийдвэрлэсэн, мөн Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар О.А****** бүртгэсэн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлийг хэлэлцэн шийдвэрлэсэн, ингэхдээ О.А****** энэ талаарх тайлбарыг авах сонсох ажиллагаа хийсэн байх тул хариуцагч шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох, сонсох, тайлбар авах ажиллагааг хийсэн, гомдол гаргах эрхийг хууль бусаар хязгаарлаагүй байна гэж шүүх үзлээ.
Харин бүртгүүлэгч А.У*****, Г.О********нарын гаргасан “бүртгүүлэгчид тавигдах шаардлагыг хангахын хувьд ижил нөхцөл байдалтай бүртгүүлэгчийг бүртгэж шалгалтад орох зөвшөөрөл олгосон, мөн адил шалгалтад орох зөвшөөрөл өөрт нь олгох боломжтой” гэх агуулга бүхий гомдлоор тэдгээрийг бүртгэхээс татгалзсан шалгалтын комиссын шийдвэрийг хянахдаа шалгалтын хороо нь гомдлын агуулгыг өөрөөр тайлбарлан О.А******г бүртгэсэн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлээ болгосон нь буруу байгааг дурьдах нь зүйтэй.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 12 дугаар зүйлийн 12.2.1, Дээд боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 8 дугаар зүйлийн 8.4, 8.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.У****, Г.О******, О.А****** нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын зохион байгуулалтын комиссын 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын А.У******, Г.О******** нарт холбогдох “хуульчийн мэргэжлийн шалгалтад орох зөвшөөрөл олгохоос татгалзсан” шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, А.У****, Г.О****** нарт хуульчийн мэргэжлийн шалгалтад орох зөвшөөрөл олгохыг Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороонд даалгаж, Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 03 дугаар тогтоолын О.А****** холбогдох “хуульчийн мэргэжлийн шалгалтад орох зөвшөөрөл олгосон шийдвэрийг хүчингүй болгосон” шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч А.У****, Г.О******, О.А****** нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 210,600 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооноос 210,600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.У****, Г.О******, О.А****** нарт тус бүр 70,200 төгрөг олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА