Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 90

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Улсын яллагч Б.Мөнгөншагай,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн,

Иргэний хариуцагч Б.Баярцээл,

Шүүгдэгч М.Бат-Эрдэнэ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар   
 Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жийдэгбат овогт Мягмарсүрэнгийн Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн 201615000254 тоот хэргийг 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Богд суманд 1988 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, улс төр судлал мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо “Шинэ өргөө” хотхоны 604 дүгээр байрны 2-20 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Жийдэгбат овгийн Мягмарсүрэнгийн БатЭрдэнэ. РД: ЙД88041919;  
Шүүгдэгч М.Бат-Эрдэнэ нь согтуугаар 2016 оны 08 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, “Чулуун булаг” гэх газар шороон зам дээр иргэн Б.Баярцээлийн эзэмшлийн 03-87 УБХ улсын дугаартай Хьюндай Элентра маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 “Замын хөдөлгөөнд оролцогч бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 2.7 “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчиж иргэн М.Чулууны эзэмшлийн 2 тооны үхрийг болгоомжгүй мөргөсний улмаас уг 2 тооны үхэр үхэж, иргэн М.Чулуунд 2000000 /Хоёр сая/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учирсан зам тээврийн осол гаргаж, улмаар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5 “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтуудыг зөрчиж, хариуцлагаас зайлсхийх зорилгоор зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.  
ТОДОРХОЙЛОХ нь:  
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  
Шүүгдэгч М.Бат-Эрдэнэ шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: …Бат-Өлзий сум явдаг тэр өдөр аймгийн захын ард талд Баярцээлтэй таарсан. Тэгээд бид Бат-Өлзий сум руу явсан. Биднийг буцахад гол ус ихтэй, бороотой байсан тул наашаа гарах гэж нилээд удсан. Замдаа голд машинаа ч суулгасан.  Тэгээд замдаа Баярцээл “би ядраад байна жаахан унтаатхъя, миний найз машин бариад жаахан яваад өгөөч” гэж гуйж надад жолоогоо шилжүүлсэн. Тэгээд би машиныг жолоодож яваад үхэр дайрчихсан. Би үхрийг үхчихэнэ гэж бодоогүй. Тэгээд бид буугаад би жолоогоо буцааж Баярцээлд айлын гаднаас шилжүүлсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.  
Хохирогч М.Чулууны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 08 сарын 11-ний өдрийн 07 цагийн үед манай эхнэрийн төрсөн дүү Мишигдорж над руу утсаар яриад нэг үхэр 
автомашинд дайруулаад үхсэн байна. Мөн нэг тугалтай үнээний хөл хугарчихсан байна. Энэ үхрийг машин дайрчихсан байна гэж хэлсэн. ...Миний хэдэн мал Мишигдоржийн малтай хамт Зүүнбаян-Улаан сумын 6 дугаар баг, “Чулуун булаг” гэх газар байдаг юм. Тэгээд би аймгийн төвөөс үхэр дайрагдаж үхсэн газар очиход тус газар нь Мишигдоржийн гэрээс 50 орчим метр зайтай байсан. Тус үхэр дайрагдсан газраас ертөнцийн зүгээр баруун зүгт 2 км зайд Элентра маркийн автомашины урд талын гүпер улсын дугаарын хамтаар шороон зам дээр хэвтэж байсан. ... Автомашин нь харин Өвөрхангай аймаг руу явдаг засмал зам дээр үхэр дайрсан газраас 10 гаруй километр зайд байсан. Тус автомашинд хэн нэгэн байгаагүй…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34 хуудас/.  
Гэрч А.Мишигдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Манай гэрээс ертөнцийн зүгээр зүүн хойд зүгт 50 орчим метр зайд шороон зам дээр М.Чулуун ахын сартай улаан үхэр автомашинд дайруулсан байдалтай үхчихсэн байсан. Мөн М.Чулуун ахын том сартай улаан үнээний баруун хойд хөлний шилбэ нь хугарчихсан байсан. ...Тэр үхэр дайрагдсан газраас баруун зүгт 2 километр орчим зайд жижиг тэрэгний урд гупер нь улсын дугаарын хамтаар ойчсон байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36 хуудас/.  
Гэрч Б.Баярцээлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Нойр хүрээд байсан тул БатЭрдэнээр машинаа бариулсан ба би хойд суудал дээр нь унтаад Даваажаргал урд суудал дээр нь унтсан. Тэгтэл 00-01 цагийн хооронд ямар нэг зүйл мөргөөд сэрсэн ба юу болсон талаар БатЭрдэнээс асуухад айлын мал дайрчих шиг боллоо гэж хэлсэн. Бид хэд бууж үзэлгүй тэр чигтээ давхисан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41 хуудас/.  
Гэрч Ж.Даваажаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Баярцээл нойр хүрээд байна, чи жоохон унаадах гээд Бат-Эрдэнэд жолоогоо шилжүүлсэн. ... Би урд суудал дээр унтаад юм хүчтэй мөргөсөн ба би юу болсон вэ гэж Бат-Эрдэнээс асуухад үхэр дайрчихлаа гээд бууж харалгүйгээр тэр чигтээ давхиад явсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44 хуудас/. 
Техникийн шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 121 дугаартай: “… Н.Бат-Эрдэнэ нь замын хөдөлгөөний дүрэм журам зөрчсөн байна. Жолооч М.Бат-Эрдэнэ нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүтээр бүлгийн 1.5 заалт “Замын хөдөлгөөнд оролцогч бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”. Мөн замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дах заалт “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”. Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5а дахь заалт “3ам тээврийн осолд холбогдсон жолооч тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдсон бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх,” Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 2.5в дахь заалт “3ам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Жолооч М.БатЭрдэнийн 03-87 УБХ улсын дугаартай Элентра маркийн автомашин жолоодож яваад үхэр дайрсан үйлдэл нь зам тээврийн осол мөн байна. Жолооч М.Бат-Эрдэнэ нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйл 27.1-д “Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгож, жолоодох эрхийг зургаан сараас хоёр жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулна.” Мөн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7а заалт “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтөй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн учраас уг зам тээврийн осол гарсан байна. Замын цагдаагийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Б.Энхболдын гаргасан зам тээврийн ослын акт үндэслэлтэй байна…” гэсэн дүгнэлт /хх-ийн 53 хуудас/, 
Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1 хуудас/, 
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-8 хуудас/,  
Зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэрэг ослын газар хийсэн бүдүүвч зураг /хх-ийн 910 хуудас/,  
Хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 17-20 хуудас/,  
Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 21 хуудас/,  
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 27-30 хуудас/,  
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 23-26 хуудас/,  
Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ий 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ¹08/29 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 48-49 хуудас/,  
Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ий 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн ¹05/05 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 57-59 хуудас/,  
Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ий 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн ¹05/30 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 65-66 хуудас/,  
Шүүгдэгч М.Бат-Эрдэнийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 401 дугаартай тодорхойлолт, ¹D201226546 дугаартай Монгол улсын их сургуулийн Бакалаврын дипломны хуулбар /хх-ийн 101-102, 134-138 хуудас/,  
Шүүгдэгч М.Бат-Эрдэнийн ял шалгах хуудас /хх-ийн 103 хуудас/,  
Шүүгдэгч М.Бат-Эрдэнийг сэжигтэн, яллагдагчаар байцааж авсан тэмдэглэл /хх-ийн 96, 98 хуудас/ зэрэг болно.  
Шүүгдэгч М.Бат-Эрдэнэ нь согтуугаар 2016 оны 08 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, “Чулуун булаг” гэх газар шороон зам дээр иргэн Б.Баярцээлийн эзэмшлийн 03-87 УБХ улсын дугаартай Хьюндай Элентра маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 “Замын хөдөлгөөнд оролцогч бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 2.7 “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчиж иргэн М.Чулууны эзэмшлийн 2 тооны үхрийг болгоомжгүй мөргөсний улмаас уг 2 тооны үхэр нь үхэж, иргэн М.Чулуунд 2000000 /Хоёр сая/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учирсан зам тээврийн осол гаргаж, улмаар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5 “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д 
мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтуудыг зөрчиж, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь  
Үүнд: Хавтаст хэрэгт авагдсан хохирогч М.Чулууны “... 2016 оны 08 сарын 11-ний өдрийн 07 цатйн үед манай эхнэрийн төрсөн дүү Мишигдорж над руу утсаар яриад нэг үхэр автомашинд дайруулаад үхсэн байна. Мөн нэг тугалтай үнээний хөл хугарчихсан байна. Энэ үхрийг машин дайрчихсан байна гэж хэлсэн. ...Миний хэдэн мал Хишигдоржийн малтай хамт Зүүнбаян-Улаан сумын 6 дугаар баг, “Чулуун булаг” гэх газар байдаг юм. Тэгээд би аймгийн төвөөс үхэр дайрагдаж үхсэн газар очиход тус газар нь Мишигдоржийн гэрээс 50 орчим метр зайтай байсан. Тус үхэр дайрагдсан газраас ертөнцийн зүгээр баруун зүгт 2 км зайд Элентра маркийн автомашины урд талын гупер улсын дугаарын хамтаар шороон зам дээр хэвтэж байсан…” /ххийн 34/, гэрч А.Мишигдоржийн “... Манай гэрээс ертөнцийн зүгээр зүүн хойд зүгт 50 орчим метр зайд шороон зам дээр М.Чулуун ахын сартай улаан үхэр автомашинд дайруулсан байдалтай үхчихсэн байсан. Мөн М.Чулуун ахын том сартай улаан үнээний баруун хойд хөлний шилбэ нь хугарчихсан байсан. ...Тэр үхэр дайрагдсан газраас баруун зүгт 2 километр орчим зайд жижиг тэрэгний урд гупер нь улсын дугаарын хамтаар ойчсон байсан…” /хх-ийн 36/, гэрч Б.Баярцээлийн “... Нойр хүрээд байсан тул Бат-Эрдэнээр машинаа бариулсан ба би хойд суудал дээр нь унтаад Даваажаргал урд суудал дээр нь унтсан. Тэгтэл 00-01 цагийн хооронд ямар нэг зүйл мөргөөд сэрсэн ба юу болсон талаар Бат-Эрдэнээс асуухад айлын мал дайрчих шиг боллоо гэж хэлсэн. Бид хэд бууж үзэлгүй тэр чигтээ давхисан...” /хх-ийн 41/, гэрч Ж.Даваажаргалын “... Баярцээл нойр хүрээд байна, чи жоохон унаадах гээд Бат-Эрдэнэд жолоогоо шилжүүлсэн. ... Би урд суудал дээр унтаад юм хүчтэй мөргөсөн ба би юу гэж БатЭрдэнээс асуухад үхэр дайрчихлаа гээд бууж харалгүйгээр тэр чигтээ давхиад явсан…” /хх-ийн 43-44/ гэсэн мэдүүлгүүд, техникийн шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 121 дугаартай  дүгнэлт /хх-ийн 53/, Эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ххийн 5-8/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэрэг ослын газар хийсэн бүдүүвч зураг /хх-ийн 9-10/, Хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 17-20/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 21/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 27-30/, шүүгдэгч М.Бат-Эрдэнийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байан.   
 Шүүгдэгч М.Бат-Эрдэнэд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч М.Бат-Эрдэнийг жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.  
Шүүгдэгч М.Бат-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 1500000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн  болохыг тус тус дурьдах нь зүйтэй.  
Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч М.Бат-Эрдэнэ нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх 
нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.10-т зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдлыг болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.  
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 03-87 УБХ улсын дугаартай Хьюндай Элентра маркийн автомашины урд талын гуперийг иргэний хариуцагч Б.Баярцээлд, хэрэгт хураагдаж ирсэн №148132 дугаартай ВС ангиллын жолооны үнэмлэхийг шүүгдэгч М.Бат-Эрдэнэд тус тус буцаан олгож, шүүгдэгч М.Бат-Эрдэнийн эзэмшлийн Nokia 3220 маркийн гар утсыг, иргэний хариуцагч Б.Баярцээлийн эзэмшлийн 03-87 УБХ улсын дугаартай Хьюндай Элентра маркийн автомашин зэргийг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэлээ.  
Тус шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 306 дугаартай “Яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг товлон зарлах тухай” шүүгчийн захирамжаар  шүүгдэгч М.Бат-Эрдэнэд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шүүх хуралдаан эхлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байх тул шүүгдэгч М.Бат-Эрдэнэд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.  
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон   
ТОГТООХ нь:  
1. Шүүгдэгч Жийдэгбат овогт Мягмарсүрэнгийн Бат-Эрдэнийг жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-д зааснаар шүүгдэгч М.БатЭрдэнийг 2 /хоёр/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч М.БатЭрдэнэд оногдуулсан 2 /хоёр/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.   
4. Шүүгдэгч М.Бат-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 1500000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн  болохыг тус тус дурьдсугай.  
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 03-87 УБХ улсын дугаартай Хьюндай Элентра маркийн автомашины урд талын гуперийг иргэний хариуцагч Б.Баярцээлд, хэрэгт хураагдаж ирсэн №148132 дугаартай ВС ангиллын жолооны үнэмлэхийг шүүгдэгч М.Бат-Эрдэнэд тус тус буцаан олгосугай.   
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч М.Бат-Эрдэний эзэмшлийн Nokia 3220 маркийн гар утсыг, иргэний хариуцагч Б.Баярцээлийн эзэмшлийн 03-87 УБХ улсын дугаартай Хьюндай Элентра маркийн автомашин зэргийг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 
   7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д  зааснаар шүүгдэгч М.Бат-Эрдэнэд оногдуулсан 2 /хоёр/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.     8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар шүүгдэгч М.Бат-Эрдэний цаашдын засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны хариуцлага хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг дурьдсугай.  
   9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Бат-Эрдэнэд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.  
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2, 304 дүгээр 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний хариуцагч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.   
11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Бат-Эрдэнэд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 
     
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ           Д.ЦЭЦЭГЭЭ