| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2020/00494/И |
| Дугаар | 156/шш2020/00518 |
| Огноо | 2020-07-01 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 156/шш2020/00518
156/ШШ2020/00518
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2020/00494/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 5 дугаар багт оршин суух, Ц.И-ын хүсэлттэй ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг, хүсэлт гаргагч Ц.И нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.И нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1965 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн. 1981 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарыг дуустал Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Шинэ-Өрнөлт нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл ажиллаж байсан хугацаа баталгаажаагүй тул шүүхэд хандаж байна. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв. (хх-ийн 1 тал)
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.И нь 1981 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Шинэ-Өрнөлт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна.
Хүсэлт гаргагч Ц.И нь дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа нотлохоор хэрэгт дараах баримтуудыг ирүүлсэн байна. Үүнд:
1. Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар ( хх-ийн 3 тал﴿,
2. Хүсэлт гаргагч Ц.И-ын нэр дээрх 1981 оны 6 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн 1981 оны эрхэлсэн ажлын талаарх бичилт, 1981-1990 оны цалингийн талаарх бичилттэй Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд ( хх-ийн 4-7 тал﴿,
3. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 62 дугаартай Ц.И-ын нэр дээрх 1981 оны 8, 10, 11-12 дугаар сар, 1982 оны 1-12 дугаар сар, 1983 оны 1-7, 9-12 дугаар сар, 1984 оны 1-12 дугаар сар, 1985 оны 1-5, 7-12 дугаар сар, 1986 оны 1-5, 7-8, 10-12 дугаар сар, 1987 оны 1-6, 8-12 дугаар сар, 1988 оны 1-8, 10-12 дугаар сар, 1989 оны 1-9, 11 дүгээр саруудын Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Шинэ-Өрнөлт нэгдэлд ажиллаж байхдаа авч байсан гэх цалингийн түүврийн лавлагаа﴾ хх-ийн 8 тал﴿,
4. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Шинэ-Өрнөлт нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 201 дугаартай Малчин гишүүдэд ээлжийн амралт олгох тухай тушаалын нотариатын гэрчлүүлсэн хуулбар ﴾ хх-ийн 9 тал﴿,
5. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Шинэ-Өрнөлт нэгдлийн зөвлөлийн даргын 1985 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 69 дугаартай Ажилд томилох тухай тушаалын нотариатын гэрчлүүлсэн хуулбар ﴾ хх-ийн 10 тал﴿,
6. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Шинэ-Өрнөлт нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 94 дугаартай Малчдад ээлжийн амралт олгох тухай тушаалын нотариатын гэрчлүүлсэн хуулбар ﴾ хх-ийн 11 тал﴿,
7.1808000901 Нийгмийн даатгалын дэвтрийн баалгаажилтын хуудасны тушаалын нотариатын гэрчлүүлсэн хуулбар ( хх-ийн 10 тал﴿,
8. Гэрч А.Ц-ийн шүүхэд өгсөн ... Ц.И нь 1981 оноос 1989 оныг хүртэл Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Шинэ-Өрнөлт нэгдлийн Чандаган бригадад малчнаар ажиллаж байсан. Би 1986-1989 онд Шинэ-Өрнөлт нэгдлийн малын эмчээр ажиллаж байсан тул Ц.И-ыг малчнаар ажиллаж байсныг сайн мэднэ... гэх мэдүүлэг (хх-ийн 18-19 тал)-үүд хэрэгт авагджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан дээрх нотлох баримт болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.
Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Ц.И-той хамт ажиллаж байсан гэх А.Цэцгээгээс гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч А.Ц нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэрсумын Шинэ-Өрнөлт нэгдэлд 1981-1989 онд ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрч А.Ц-ийн мэдүүлэг, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Шинэ-Өрнөлт нэгдлийн зөвлөлийн даргын 1983 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 114 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байна.
Иймд хэрэгт цугларсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Ц.И нь 1981 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Шинэ-Өрнөлт нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Ч.И-г 1981 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Шинэ-Өрнөлт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА