| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2021/00514/И |
| Дугаар | 156/ШШ2021/00603 |
| Огноо | 2021-12-09 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 156/ШШ2021/00603
156/ШШ2021/00603
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дүгээр зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ... тоот регистрийн дугаартай, Нумчин овогт Д.Г., .тоот регистрийн дугаартай, Намхай овогт Д.Х. нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчид нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө дээр эвлэрч, хариуцагч Д.Г нь нэхэмжлэгч Д.Х-т 22,000,000 төгрөгийг шилжүүлж, эд хөрөнгийн маргаангүй болсныг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлуулахтай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгөөс ногдох хувийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргасан нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 173,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Г-с 70,200 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамж 103,050 төгрөгийн тал хувь болох 51,525 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Х-т олгосугай.
4. Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.А-д даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА