Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 156/шш2020/00756

 

156/ШШ2020/00756

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2020/00648/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Цэнхэрмандал сум, 1 дүгээр багт оршин суух, С.Т-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 1 дүгээр багт оршин суух, Н.Н-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, насанд хүрээгүй охин Т.Б-ийн Төрийн банкны хадгаламжид байгаа 11 991 366 төгрөг, бага охин О-ийн Төрийн банкны хадгаламжид байгаа 35 794 920 төгрөгийн хадгаламжийн дансны хамтран эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч С.Т, түүний өмгөөлөгч Л.Н,

хариуцагч Н.Н, түүний өмгөөлөгч Б.Ж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Т нь хариуцагч Н.Нд холбогдуулж Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, насанд хүрээгүй охин Т.Б-ийн Төрийн банкны хадгаламжид байгаа 11 991 366 төгрөг, бага охин О-ийн Төрийн банкны хадгаламжид байгаа 35 794 920 төгрөгийн хадгаламжийн дансны хамтран эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

С.Т нь Н.Нтой 1997 оноос хамтран амьдарч эхэлсэн ба тэдний дундаас 1998 оны 06 дугаар сарын 10-ны өдөр том хүү Т.Б, 2003 оны 06 дугаар сарын 07-ны өдөр дунд охин Т.Б, 2010 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр бага охин Т.О нар төрсөн болох нь зохигчийн тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

Шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч гэрлэгчид С.Т, Н.Н нарт холбогдох гэр бүлийн маргааныг шийдвэрлүүлэх тухай өргөдлийг 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа явуулж, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 156/ЭТ2020/00193 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл-ээр дуусгавар болгосон байна.

Зохигч нь гэрлэлтээ цуцлуулна, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон гэдгээ илэрхийлсэн, гэр бүлийн харилцаагаа хэвээр үргэлжлүүлэх санаачилага гаргаагүй тул гэрлэгчдийг эвлэрлүүлэх бүх талын арга хэмжээг авахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт нь сайн дурын харилцаан дээр үндэслэх зарчим, хэргийн нөхцөл байдал, эхнэр, нөхрийн 2020 оны 06 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа, зохигчид нь өөр хүнтэй амьдрал зохиох болсон зэргийг харгалзан гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдоос харилцан тохиролцсон талаарх хүсэлтээ гаргасан. Үүнд, гэр бүл цуцлуулахыг хоёр тал харилцан тохиролцож, насанд хүрээгүй Т.Б, Т.О нарыг эцэг С.Т-ын асрамжид үлдээх, хүүхдийн тэтгэлгийг нэхэмжлэхгүй, гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө дээр хүүхдүүд болох Т.Б, Т.О, хамтран эзэмшигч эхнэр Н.Н нарын нэр дээр байгаа 47 792 286 төгрөгийн хадгаламжийн хамтран эзэмшигчийн нэрийг солиулах тухай шаардлагаас татгалзах, Toyota probox 76-32 ХЭА улсын дугаартай автомашиныг Н.Н-д өгөхөөр талууд харилцан тохиролцсон бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор Н.Нгийн өмчлөлд шилжүүлэх тулаар харилцан тохиролцжээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д ...Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа тохиролцож болно... гэж заажээ.

 

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт зааснаар асрамжийн талаар өөрийн саналыг хэлсэн охин Т.Б, охин Т.Отгончимэг нар нь эцгийн хамт амьдрах хүсэлтэй болохоо илэрхийлсэн байна.

Иймд, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх боломж талуудад тэнцүү байгаа тул хуульд зааснаар өөрийгөө илэрхийлэх насанд хүрсэн хүүхдүүдийн саналыг, мөн нэхэмжлэгч С.Т, хариуцагч Н.Н нар нь хүүхдүүдийн асрамжийн талаар харилцан тохиролцсон зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7 дахь хэсэгт зааснаар охин Т.Б, охин Т.О нарыг эцгийн асрамжид үлдээхээр шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь өөрийн хүүхдүүдийг хүмүүжүүлэхэд эхийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох эрх нээлттэй болохыг дурдвал зохино.

Харин гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргааны тухайд,

Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т ...Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө харилцан тохиролцох журмаар хувааж болно... гэж заасан байх ба зохигчдын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гаргасан эд хөрөнгийн талаарх харилцан тохиролцсон эвлэрэл, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч С.Т, хариуцагч Н.Н нар нь хамтран амьдрах хугацаанд бий болсон эд хөрөнгөө хуваах тухайгаа харилцан тохиролцсон тул Toyota probox 76-32 ХЭА улсын дугаартай автомашиныг хариуцагч Н.Нд үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс насанд хүрээгүй охин Т.Бийн Төрийн банкны хадгаламжид байгаа 11 991 366 төгрөг, бага охин От-ийн Төрийн банкны хадгаламжид байгаа 35 794 920 төгрөгийн хадгаламжийн дансны хамтран эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсныг, мөн хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар нэхэмжлэгч С.Т, хариуцагч Н.Н нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7 дахь хэсэгт заасныг баримтлан охин Т.Б, охин Т.О нарыг эцэг С.Т-ын асрамжид тус тус үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ хүмүүжлэх эцэг, эхийн үүрэг зохигчийн хувьд хэвээр үлдэх болсныг тайлбарласугай.

4. Нэхэмжлэгч С.Т-ын охин Т.Б, охин Т.О нарын Төрийн банкны хадгаламжийн дансны хамтран эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2, 130 дугаар зүйлийн 130.2, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч С.Т, хариуцагч Н.Н нар нь хамтран амьдрах хугацаанд бий болсон эд хөрөнгөө хуваах тухайгаа харилцан тохиролцсон тул нэхэмжлэгч С.Таас Тоёота Пробокс маркийн 76-32 ХЭА улсын дугаартай авто машиныг гаргуулан хариуцагч Н.Нд олгосугай.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56, 60 дугаар зүйлд тус тус зааснаар нэхэмжлэгч С.Тын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Нгоос 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ТАСХЫН