Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 156/ШШ2020/00545

 

 

 

 

 

 

 

 

 156/ШШ2020/00545

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2020/00539/И

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Хэнтий аймаг, Дадал сум, .... дүгээр багт оршин суух, Х овогт Ц Я /РД:.........../-ийн хүсэлттэй

Нөхөх олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г,

прокурор Ж.Б,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.М нар оролцов.

 

                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний аав Э Ц нь Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 15 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазны бичгийн 43, 44, 47 дугаар зүйлээр 10 жил хорих ялаар шийтгэгдсэн. Хэргийг хянаад Дотоод явдлын яамны дэргэдэх Тусгай комиссын 1941 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1 дүгээр хурлын тогтоолоор Байцаан шийтгэх хуулийн 72-ын 3-ыг баримтлан хэрэгт холбогдолгүй болгон цагаатгажээ. Нөхөх олговорыг дүү Ц.С, Ц.А, Ц.А нартай тэнцүү хэмжээгээр хувааж авна. Иймд нөхөх олговрын 40 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хуульд заасан үндэслэл бүрдсэн тул нөхөх олговор олгох нь зүйтэй гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Ц.Я нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсний цагаатгалын нөхөх олговор болох 40 000 000 төгрөгийг гаргуулахаар хүсэлт гаргажээ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсэгт зааснаар Ц.Я нь нөхөх олговор нэхэмжлэх эрхтэй байна /Зууны мэдээ сонины 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 82 дугаарт нийтлэгдэж баталгаажсан/.

Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Э Ц нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж 1938 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 15 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазны бичгийн 43, 44, 47 дугаар зүйлээр 10 жил хорих ялаар шийтгэгдсэн. Хэргийг хянаад Дотоод явдлын яамны дэргэдэх Тусгай комиссын 1941 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1 дүгээр хурлын тогтоолоор Байцаан шийтгэх хуулийн 72-ын 3-ыг баримтлан хэрэгт холбогдолгүй болгон цагаатгасан, түүнчлэн Э.Ц нь хэлмэгдэх үедээ өөрийн хөрөнгөтэй байсан, хилс хэрэгт хэлмэгдсэнтэй холбогдуулан хэлмэгдэгч, түүний ар гэрт орон сууц олгож байгаагүй, Ц.Я нь Э.Ц хүүхэд гэх үйл баримт дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:

- Хэнтий аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 05 дугаар 11-ний өдрийн 166 дугаартай шийдвэрийн хуулбар,

- Улсын бүртгэлийн Ерөнхий газраас 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр олгосон ...45/032109 тоот Ц.И нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нас барсаны бүртгэлийн лавлагаа,

- Улсын бүртгэлийн Ерөнхий газраас 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр олгосон ...00/002066 тоот Э.Ц нь 1973 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр нас барсаны бүртгэлийн лавлагаа,

- Улсын бүртгэлийн Ерөнхий газраас 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр олгосон ...45/031023 тоот Ц.Я эцэг Э Ц, эх Ч Ц гэх лавлагаа,

         - Үндэсний төв архивын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 03-2/1917 тоот 1956 оны хүн амын тооллогын лавлагаа,

- Үндэсний төв архивын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 03-2/1918 тоот 1956 оны хүн амын тооллогын лавлагаа,

- Үндэсний төв архивын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 03-2/1916 тоот 1933 оны хүн амын тооллогын лавлагаа,

- Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 356 тоот албан бичиг.

- Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 05/6614 тоот лавлагаа,

- Ц.Я нь дүү Ц.С, Ц., Ц.А нартайгаа нөхөх олговрыг хувь тэнцүү хувааж авахаар хийгдсэн хэлцэл зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

 

Шүүх хуралдааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон прокурорын зүгээс нөхөх олговорыг олгох нь зүйтэй гэсэн саналыг гаргасан болно.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.2, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар хэлмэгдэгч Э.Ц нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж хорих ялаар шийтгэгдсэн, хэлмэгдэх үедээ өөрийн хөрөнгө бүхий байсан, үүнтэй холбогдуулж төрөөс орон сууц олгоогүй байх тул түүний охин Ц.Я 40 000 000 төгрөгийн нөхөх олговор олгох нь зүйтэй гэж үзэв.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт зааснаар хэлмэгдэгч Э.Ц хүүхдүүд болох Ц.Я, Ц.С, Ц.А, Ц.А нар нь нөхөх олговорыг хувь тэнцүү хуваан авахаар тохиролцсон байх ба харин хүсэлт гаргах эрхээ Ц.Я олгосон тул энэ дагуу нөхөх олговорыг Ц.Я  олгохоор шийдвэрлэв. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр гарсны дараа хэлмэгдэгчийн хүүхдүүд нь хоорондоо хийсэн хэлцлийн дагуу нөхөх олговорыг тэнцүү хэмжээгээр хувааж авах ёстой болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан 40 000 000 төгрөгийн нөхөх олговрыг Хэнтий аймгийн Төрийн сангаас гаргуулан Х овогт Ц Я олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар энэ хүсэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                                        

3. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Х.ТАСХЫН