| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хурметханы Тасхын |
| Хэргийн индекс | 156/2020/00756/И |
| Дугаар | 156/шш2020/00743 |
| Огноо | 2020-09-23 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 156/шш2020/00743
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2020/00756/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Хэнтий аймаг, Хэрлэн сум, 1 дүгээр багт оршин суух, Ж.Ж-ны хүсэлттэй
Нөхөх олговрын 40 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч Ж.Ж
Прокурор Ж.Б,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эцэг болох А.Ж нь Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор 10 жил хорих ялаар шийтгэгдэж, Улсын дээд шүүхийн цэргийн коллегийн хяналтын шатны шүүх бүрэлдхүүн 1993 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 102 дугаар тогтоолоор цагаатгагдсан.
Иймд төрсөн хүү Ж.Ж надад нөхөх олговрын 40,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэлмэгдэгч А.Ж гэх хүн 1938 онд 10 жилийн хорих ялаар шийтгэгдэж, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн нь тогтоогдож түүнийг 1993 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Улсын дээд шүүхийн 102 дугаартай магадлалаар цагаатгагдаж байсан нь тогтоогдсон байна. Мөн хэлмэгдэгч Ж-н хүү Ж нь Хэнтий аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 89 дугаартай шийдвэрээр нөхөх олговрын 1 сая төгрөгийг авч байсан шүүхийн хүчинтөгөлдөр байгаа тул хүсэлт гаргагч Ж-нд нөхөх олговрын 40,000,000 төгрөгийг олгох хууль зүйн үндэслэлтэй байна гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ж.Ж нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсний цагаатгалын нөхөх олговор болох 40 000 000 төгрөгийг гаргуулах хүсэлт гаргажээ.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсэгт зааснаар Ж.Ж нь нөхөх олговор нэхэмжлэх эрхтэй байна /Зууны мэдээ сонины 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 145 дугаарт нийтлэгдэж баталгаажсан/.
Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
А.Ж нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж 1938 оны 05 дугаар сарын 20-ны өдөр улс төрийн хилс хэрэгт баривчлагдаж, Улсын дээд шүүхийн 1993 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 102 дугаар тогтоолоор 10 жил хорих ялаар шийтгэгдсэнийг хэрэгт холбогдолгүй болохыг тогтоож цагаатгасан, түүнчлэн А.Ж нь хэлмэгдэх үедээ өөрийн хөрөнгөтэй байсан, хилс хэрэгт хэлмэгдсэнтэй холбогдуулан хэлмэгдэгч, түүний ар гэрт орон сууц олгож байгаагүй, Ж.Ж нь А.Ж-гийн төрсөн хүү гэх үйл баримт дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:
- Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 05/7112 тоот лавлагаа,
- Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 84 тоот албан бичиг,
- Үндэсний төв архивын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 03-6/6040 тоот 1933 оны хүн амын тооллогын лавлагаа,
- Үндэсний төв архивын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 03-6/6039 тоот 1956 оны хүн амын тооллогын лавлагаа,
- Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсээс 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр олгосон 05/000465 дугаартай, Ж.Жы эцэг Анъяагийн Жамъян, эх Гүндийн Ичинхорлоо гэх 1 дүгээр маягтын лавлагаа,
- Хэнтий аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 1991 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 89 дугаартай шүүхийн шийдвэр,
Шүүх хуралдааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон прокурорын зүгээс нөхөх олговорыг олгох нь зүйтэй гэсэн саналыг гаргасан болно.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.2, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар хэлмэгдэгч А.Ж нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж хөрөнгө хурааж хорих ялаар шийтгэгдсэн, хэлмэгдэх үедээ өөрийн хөрөнгө бүхий байсан, үүнтэй холбогдуулж төрөөс орон сууц олгоогүй байх тул түүний хүү Ж.Жамъянд 40 000 000 төгрөгийн нөхөх олговор олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан 40 000 000 төгрөгийн нөхөх олговрыг Хэнтий аймгийн Төрийн сангаас гаргуулан Боржигин овогт Ж.Ж-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар энэ хүсэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ТАСХЫН