Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2022/0857

 

 

 

 

 

    2022              11              16                                          128/ШШ2022/0857

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н*******, нэхэмжлэгч Х.Ц****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М******* нарыг оролцуулан Х.Ц****гийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргад холбогдох захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Ц**** нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: “...Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Б/212 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан бичгээр гаргасан хүсэлтдээ: “...иргэн Х.Ц****гийн нэхэмжлэлтэй сахилгын шийдвэрийг хүчингүй болгох тухай хэргийн шаардлагыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын эрх зүйн мэргэжилтэн А.М******* тус шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М******* нь 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ нэхэмжлэгч Х.Ц****гийн “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Б/212 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М******* хүлээн зөвшөөрсөн нь өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М*******д Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Д*********гээс 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 02-01/4970 дугаар итгэмжлэлд “... захиргааны хэрэгт тус газрын Эрх зүйн мэргэжилтэн А.М*******-г итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21, 28 дугаар зүйлийн 28.1, 28.2, 28.2.1, 28.2.2, 28.2.3, 28.2.4, 28.2.5, 28.2.6, 28.2.7, 28.2.8-д заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх итгэмжлэл олгов.” гэж дурдсан буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх бүрэн эрхийг олгосон, уг итгэмжлэл хүчин төгөлдөр байгааг дурдах нь зүйтэй. 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М*******д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар “...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй” талаар тайлбарлаж буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг үндэслэн нэхэмжлэгч Х.Ц****гийн “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Б/212 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М*******гийн зөвшөөрснийг баталж, 128/****/****/* дугаар индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Ц****гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогчдод танилцуулахыг шүүгчийн туслах Б.Энхжаргалд даалгасугай.

4. Шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурьдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Н.ДУЛАМСҮРЭН