| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 106/2023/0270/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/887 |
| Огноо | 2025-03-30 |
| Зүйл хэсэг | 12.5.2.2., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/887
2025 03 31 2025/ШЦТ/887
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн хөтлөн,
улсын яллагч М.Амарзаяа,
шинжээч Б.Цолмон /цахимаар/,
насанд хүрээгүй хохирогч М.С-ийн өмгөөлөгч Б.Төвшинтөгс,
шүүгдэгч П.О-, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Х овогт Н-ын О-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *** оны ***** дугаар сарын **-ны өдөр Хөвсгөл аймгийн *** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер мэргэжилтэй, Улсын 1 дүгээр төв эмнэлэгт инженер ажилтай, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт *** дүүргийн *** дугаар хороо, **** дугаар гудамж, 2 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Х овогт Н-н О- /РД:**/.
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Н.О- үргэлжилсэн үйлдлээр насанд хүрээгүй хохирогч 15 нас, 8 сар, 25 хоногтой М.С- арван зургаан насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж, 2022 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр, 2022 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр, 2022 оны 1 дүгээр сарын сүүлээр, 2022 оны 2 дугаар сарын дундуур, 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Л” нэртэй зочид буудалд, мөн 2022 оны 3 дугаар сарын дундуур, сүүлээр, 2022 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр, 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр, 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр, 2022 оны 5 дугаар сарын дундуур, сүүлээр, 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр, 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр, 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдөр, 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д” нэртэй зочид буудалд тус тус бэлгийн харьцаанд орж улмаар бэлгийн замын халдварт “трихомониаз” өвчин халдаасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.О-ын өгсөн “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Б.Цолмонгийн өгсөн “...Трихомониаз өвчин ахуйн замаар халдварладаггүй. Зөвхөн бэлгийн замаар халдварладаг. Трихомониаз гэх өөрийн тусгай үүсгэгчтэй учраас бэлгийн замаар халдварладаг бэлгийн замын халдварт өвчин ба нэг долоо хоногоос дөрвөн долоо хоногийн хугацаанд шинж тэмдэг илрэх боломжтой. Энэ өвчин ерөнхийдөө эмэгтэй хүнд шинж тэмдэг илүү тод, эрэгтэй хүнд шинж тэмдэг маш өндөр илэрдэг. Эрэгтэй хүнд шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эхний нэг долоо хоногтоо дархлуур шинж тэмдэг илрэхгүй бөгөөд маш нууцлагдмал явагддаг, хожуу илэрдэг өвчин. Шээсний сүвээр бага зэрэг хорсох, үрэвсэх, хүндрээд ирэх юм бол шаргал ногоон зүйл гардаг. Зарим төрлийн өвчинд хавсардаг. Заг хүйтэн, тэмбүүтэй хавсарч илрэх тохиолдол байгаа. Архагшсан гэвэл илүү үзлэг хийлгэх үед дээрх шатанд гараад ирдэг. Тухайн шинж тэмдэг нь удаан хугацаагаар яваад эмчилгээ хийлгэхгүй улам хүндрүүлээд, үрэвсэл үүсгээд шээхэд хүндрэлтэй гарах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Тэмбүү болон заг хүйтэн өвчин дээр хучмаг, хучмагдуу, архаг хэлбэртэй явагддаг. Трихомониаз өвчин дээр тийм зүйл байхгүй. Хүндэрсэн болон хүндрээгүй гэх 2 ангилалаар явагддаг. Антибиотикийн хэрэглээтэй үед шинжээч урлогийн шинжилгээ хийдэг. Хийгээд хариу нь илрээгүй гэж гарах магадлал байгаа... Үүсгэгч байна, байхгүй гэдгийг хардаг, тэмбүү өвчин шиг тоотой зүйл гарч ирэхгүй, антибиотик хэрэглэсэн байсан гэдгийг тодорхойлоход хүндрэлтэй байдаг. Тухайн үед антибиотик хэрэглэсэн үү, ямар шинж тэмдэг илэрсэн гэх бүх зүйлийг асууж мэднэ. Хэрвээ эмчийн бичиг байгаа бол тодорхой тусгагдах ёстой... Шинжилгээний дээж авахдаа нарийн зориулалтын хөвөн савангаар авдаг... Н.О-аас бэлгийн замын халдварт өвчин илэрсэн. Уг өвчин нь бэлгийн замын халдварт өвчин тул хурдан шуурхай, эмчилгээ бүрэн хийсэн тохиолдолд бүрэн эдгэх ёстой, дахих боломжгүй. Эмчилгээгээ бүрэн гүйцэт, хугацаанд нь хийлгэсэн тохиолдолд ямар ч асуудал гарахгүй. Эмчилгээ хийлгэхгүй явбал үрийн сувгийн үрэвсэл гарч ирдэг. Гэхдээ цаашид гарах үр дагаварт нөлөөлдөггүй. Эмчилгээг хийсэн тохиолдолд ямар нэгэн хүндрэл үүсэхгүй. Халдвартай өвчин авчихсан хүн шинжилгээ өгөхөд өвчингүй байна гэж гарах тохиолдол байхгүй, 2 сар эсвэл жилийн дараа өгөхөд гарч ирнэ. Нууц, нууц үе шат буюу эхний долоо хоногт шинжилгээ өгөхөд шинж тэмдэг илрээгүй байгаа учраас ховор тохиолдолд илрэхгүй байх боломжтой. 8 дугаар сарын 21-ний өдөр шинжилгээ өгөхөд бэлгийн замын халдварт өвчингүй гэж гарах нь ховор тохиолдолд боломжтой гэж үзэж болно. 8 дугаар сардаа магадгүй үүсгэгчийн эсрэг эм тариа хэрэглэсний дараа шинжилгээ өгсөн бол илрэхгүй байх боломжтой, эм тариа дутуу хэрэглэсэн байвал үүсгэгч нь дахиж илрэх боломжтой...” гэх мэдүүлэг,
Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дахь тал/,
Насанд хүрээгүй хохирогч М.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сард өөрийнхөө фейсбүүк чатаар О- гэх хүнтэй танилцаж байсан. Эхэндээ ойр зуурын юм бчидэг байж байгаад нэг өдөр товлоод 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдөр кофе шопод уулзчихаад гэр рүүгээ явсан. Дараа нь дахин 2-3 удаа гэрийнхээ ойролцоо уулзаж юм ярьж байсан. Он гарахаас өмнө буюу 2021 оны 12 дугаар сарын сүүлээр ажил дээр нь буюу 1 дүгээр эмнэлэгт очиж уулзаж байсан. Тухайн үед зүгээр уулздаг байсан. 2022 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр намайг 10 дугаар хорооллын автобусны буудал дээр хүлээж бай гэж хэлсэн. О- автобусны буудал дээр буугаад намайг буудал орох уу гээд гуйгаад байсан. Би дараа болъё гэхэд буудал оръё гэж хэлсэн. Тэгээд би дургүй буудал руу дагаж орсон. Тухайн буудал 10 дугаар хорооллын автобусны буудлын ар талд байх 3 давхар буудал байсан. Бид хоёр 208 тоот өрөөг авсан. Өрөөнд ороод бэлгийн харьцаанд орсон. Надтай 10-аас дээш удаа бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед би айсан, өөрт нь больё гэж хэлсэн боловч бүх зүйл өнгөрсөн байсан. Буудлаас гараад би гэр рүүгээ харьсан. Тэгээд хоорондоо чатаар чатласан. ...6 хоногийн дараа дахин над руу чатаар хоёулаа буудал орох уу, чи намайг хүсч байна уу гэж хэлэхээр нь хүсэхгүй байна гэхэд за, за боль, боль гэж хэлсэн. Тэгээд чамаас цус гараагүй, чи онгон биш, худлаа ярьсан байна гэсэн, тэр үгийг нь сонсчихоод гомдож байсан. Тэрнээс хойш уулзаж байнгын буудал орох болсон.
Мөн Багшийн дээдийн буудлын хажууд байрлах “Л” нэртэй буудалд намайг дагуулж орсон. Тэр үгийг 2022 оны 6 дугаар сарын сүүлээр би эгчийнх нь С.Д гэх фэйсбүүкийг нь олоод чатаар танай дүү чинь 15 настай хүүхэдтэй унтаж, оролдсон гэж чат бичсэн чинь юу яриад байгаа юм, хэзээ вэ гэж асуухаар нь болсон зүйлийн талаар хэлж чадаагүй орхисон. Удалгүй О- чи манай эгч рүү яах гэж юм бичиж байгаа юм, би гэрийнхэндээ нүүргүй, адгийн амьтан болсон, чи миний нэр хүндийг унагаалаа, гэрийнхэн бүгд намайг мэдсэн, чи яаж байгаа юм, би чамтай дахиж харьцахгүй, чи аймар охин гэж 2022 оны 7 дугаар сарын 4, 5-ны өдөр чатаар хэлэхээр нь би чамайг ээжид хэлнэ, энэ асуудлыг шийдвэрлэнэ, та надтай унтсан, би танд анхны зүйлээ өгсөн гэхэд чи яах гэж эгч рүү ингэж бичиж байгаа юм бэ гэж бичээд байсан. 7 дугаар сараас хойш холбоо барихгүй байж байгаад 10 дугаар сард миний фэйсбүүк рүү өөрийнхөө фэйсбүүкээр сайн уу гэж бичихээр нь би одоо ээжид хэлэхгүй бол болохгүй, заавал хэлэх ёстой гэж хэлэхэд чи аймар ядаргаатай байна, битгий юм бичээд бай гээд байхаар нь 2022 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр ээжид О- гэх залуутай харьцаж байгаад намайг хүчиндсэн гэж хэлсэн. Ээжид хэлээд О-ын аавынх нь дугаарыг олж авахыг хичээсэн боловч чадаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-гийн 15-16 дахь тал/
Насанд хүрээгүй хохирогч М.С-ийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дахин өгсөн: “...Буудлын өрөөнд ороход О- миний хувцсыг тайлаад бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийгээд 20 орчим минут болж байгаад больсон. Тэр үед бэлгэвч хэрэглэсэн ба бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийгээд байгаа үйлдэл нь 3 удаа болсон. ...Тэр асуудал болсноос хойш 6 хоногийн дараа дахин над руу чатаар хоёулаа буудал орох уу, чи намайг хүсч байна уу гэж хэлэхээр нь хүсэхгүй байна гэхэд за за боль боль гэж хэлсэн. Тэр үед би тухайн хүний хүссэн зүйлийг нь хийхгүй, зөвшөөрөхгүй бол надаас салчих юм байна, холбоогүй болох юм байна гэсэн айдастай болж эхэлсэн ба дараа нь 2022 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр уулзъя гэж хэлэхээр нь зөвшөөрсөн. Тэгээд бид хоёр өмнө нь орсон буудалдаа дахин орсон. Тухайн буудалд орох үед О- миний хувцасыг тайлаад бэлэг эрхтэнээ миний бэлэг эрхтэн рүү хийгээд 20 орчим минут болж байгаад больсон. Тэр үед бэлгэвч хэрэглэсэн ба бэлэг эрхтэнээ миний бэлэг эрхтэн рүү хийгээд байгаа үйлдэл нь 3 удаа болсон. Тэрний дараа 2022 оны 1 дүгээр сарын сүүлээр буюу цагаан сар болохоос 3-4 хоногийн өмнө дахин уулзъя гээд өмнө нь орсон буудалдаа дахин орсон. Тухайн буудалд орох үед О- миний хувцасыг тайлаад бэлэг эрхтэнээ миний бэлэг эрхтэн рүү хийгээд 20 орчим минут болж байгаад больсон. Тэр үед бэлгэвч хэрэглээгүй ба бэлэг эрхтэнээ миний бэлэг эрхтэн рүү хийгээд байгаа үйлдэл нь 3 удаа болсон. Тэр үед надад хэлэхдээ сарын тэмдэг ирэх дөхсөн үед бэлгэвчгүй хийвэл жирэмсэн болдоггүй гэж хэлж байсан ба бэлгэвчгүй хийхэд гоё байдаг гээд бэлгэвчгүй хийсэн. Үүний дараа 2022 оны 2 дугаар сарын дундуур Бөхийн өргөөний автобусны буудал дээр очоод “Л” гээд буудал байгаа, тэнд уулзъя, хүрээд ир, би одоо ажлаас гарлаа гэж хэлсэн. Би тухайн буудалд очсон ба гадаа нь О-тай уулзаад нэг өрөөнд нь орсон. Өрөөнд ороод О- нь миний хувцсыг тайлаад бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийгээд 10 орчим минут болж байгаад больсон. Тэр үед бэлгэвч хэрэглээгүй ба бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийгээд байгаа үйлдэл нь 4-5 удаа болсон. Энэ үед завгүй, хүсэхгүй, гэртээ харимаар байх үед утас руу залгаад уулзъя гээд байдаг байсан учраас тэр хүний хүслээр уулзсан. Тэрний дараа 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдөр уулзъя гээд Бөхийн өргөөний тэнд байдаг буудалдаа дахин уулзсан. Тэгээд буудлын өрөөнд ороод О- нь миний хувцсыг тайлаад бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийгээд 10 орчим минут болж байгаад больсон. Тэр үед бэлгэвч хэрэглээгүй ба бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийгээд байгаа үйлдэл нь 3-4 удаа болсон. Үүний дараа 3 дугаар сарын дундуур, сүүлээр, 2022 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр, 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр, 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр, 2022 оны 5 дугаар сарын дундуур, 2022 оны 5 дугаар сарын сүүлээр 2 удаа, 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр, 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр, 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдөр, 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр О-тай уулзаж байсан. Энэ өдрүүдэд урьдын адил О- миний хувцсыг тайлаад бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийгээд 10 орчим минут болж байгаад больсон. Тэр үед бэлгэвч хэрэглэдэггүй байсан. Энэ үед би эсэргүүцэл үзүүлж байгаагүй ба гэхдээ би дургүй байдаг. Дургүй байгаа талаараа хэлэхээр юу ч хэлэхгүй өөдөөс дайраад “гоё байдаг” гэж хэлдэг. Хамгийн сүүлд 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр уулзахдаа бид хоёр өмнө нь орж байсан 10 дугаар хорооллын буудалд орсон. Би тухайн буудлыг зааж өгч чадна. О- гэх хүнээс өмнө өөр хүнтэй бэлгийн харьцаанд орж байгаагүй. О- намайг байнгын буудал оръё гэж шалгаадаг байсан. Харин намайг зодож, чирж буудал руу орсон зүйл байхгүй. Гэхдээ би буудал орох дургүй байгаагаа хэлдэг байсан. О- нь надад “хайртай шүү, хоёулаа хамт амьдрах болно” гэж хэлж хуурч надтай унтсан. Би О-т итгэсэн боловч бид хоёрын хооронд асуудлууд их гардаг байсан. Тэгээд 2022 оны 6 дугаар сараас хойш О- нь “надтай холбоогүй 1 cap байя, 2022 оны 8 дугаар сараас шинээр эхэлье чи бид хоёр хэзээ ч тохирохгүй хүмүүс, би өмнө нь олон хүнтэй үерхэж байсан, чам шиг муухай ааштай болохоороо салсан юм, чиний зан ааш надад таалагдахгүй байна, сална” гэж хэлэхээр нь би надаас салах нь гэж айгаад О-ын эгчид нь “танай дүү 15 настай хүүхэдтэй унтсан, хүчиндсэн” гэж хэлсэн. Тэрний дараа О- нь “би чамайг хүчиндсэн юм уу” гэж хэлээд надаас сална гэж хэлсэн. Гэхдээ бид хоёр холбоотой байсан ба тэрнээс хойш уулзсан. 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр уулзсанаас хойш “уулзъя, хамт байя” гэж би чат бичихээр чат уншаад хариу бичдэггүй, утас руу нь залгахаар утсаа авдаггүй байсан ба би энэ үед яах ёстой учраа олохгүй маш хэцүү байсан. Тэрний дараа ээжээс би ном авна гэж мөнгө аваад авсан мөнгөөрөө О-т пицца аваачиж өгсөн. Тэгсэн ч надтай эргэж харилцахгүй “намайг ядаргаатай байна, хармааргүй байна” гэх зэргээр өөрөөсөө түлхсэн. Тэгээд би сэтгэл санаагаар маш их унасан. Тухайн хүнд итгэж хайрлаад өөрийнхөө эхээс төрсөн биеийг өгч байхад тэр хүн намайг хуураад надаас салсан учраас би ээждээ энэ талаар хэлсэн. Гэтэл тэр хүн намайг “чи ээждээ хэлээд үз л дээ, намайг л амьдралгүй болгоно биз, би шорон цагдаагаар явмааргүй байна, чи яаж чаддаг юм” гэж хэлсэн. Тэгээд бас “ээждээ надтай унтсан гэдгээ хэлбэл хохь чинь шүү” гэж хүртэл хэлж байсан. Би ээжид энэ талаар хэлэхэд ээж аав хоёр намайг дагуулж очоод тэр залууг дуудаж уулзсан ба юм асуухаар хариулахгүй болохоор нь аав ээж хоёр уурлаад цагдаад өргөдөл өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 18-19, 24 дэх тал/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 20-22 дахь тал/,
Гэрч Х.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай охин М.С нь 2006 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд төрсөн... 2022 оны 11 дүгээр сарын эхээр манай охин М.С над руу залгаад ээж надад хэцүү байна, танд энэ талаар хэлэх гэсэн юм гэж хэлсэн. Би юу болсон талаар асуухад би хүнтэй унтчихсан, тэр хүн намайг хаячихлаа, надад хэцүү байна гэж хэлэхээр нь би юун хүн юм гэхэд *** эмнэлэгт эмч хийдэг, бид хоёр 2021 оны 12 дугаар сараас хойш чатлаж танилцаад бэлгийн харьцаанд орсон. Одоо тэр залуу 24-25 хүрчихсэн гэж хэлэхээр нь би энэ талаар аавд нь хэлэхэд тэр хүнтэй нь уулзъя гэхэд манай охин утасны дугаарыг нь өгсөн. Тэр залууг нь дуудаж уулзсан ба манай нөхөр тэр залуугаас манай охин чамтай унтсан байна, юу болсон юм, манай охинд хайртай юм уу гэж асуухад юу ч дуугарахгүй болохоор нь цагдаад өгнө шүү гэхэд хариу хэлээгүй болохоор нь цагдаа руу залгаж мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 26 дахь тал/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн *** дугаартай шинжээчийн “...Н.О-ын биед бэлэг эрхтэнд гэмтэл тогтоогдсонгүй. Н.О-ын бэлэг эрхтний хэмжээ 9.5 см өргөн, 10.6 см урттай, массаж хийсний дараа 11.5 см өргөн, 12.0 см хэмжээтэй байсан ба бэлэг эрхтэн хөвчирч байна. Н.О-ын цус, арчдас, наалдцын шинжилгээнд трихомониаз өвчин илэрсэн ба ДОХ, тэмбүү, заг хүйтэн өвчин илрээгүй байна...” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 39-40 тал/,
Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний Төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээч эмч нарын 1205 дугаартай “...М.С сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна, сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. М.С нь өөрийн насны түвшинд өөрийн үйлдлийг удирдана. М.С нь өөрийн насны түвшинд өөрийн үйлдлийг ухамсарлана...” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 45-46 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Ц-ын шинжээч эмчээр өгсөн “...Трихомониаз өвчин бэлгийн замаар дамждаг халдварт өвчин. Тус өвчинг хүндэрсэн болон хүндрээгүй гэж хоёр ангилдаг. Эрэгтэй эмэгтэй хүнээс хамааран шинж тэмдэг илрэх хугацаа харилцан адилгүй байдаг. Эмэгтэйчүүдэд хурц үрэвслийн үед бэлэг эрхтэн орчим загатнах шээхэд хорсон, үтрээнээс шаргал ногоон өнгийн хөөсөрхөг ялгадас гарах, эрэгтэй хүнд ихэвчлэн шинж тэмдэггүй явагддаг бөгөөд хүндрэх нь ховор тохиолдолд шээсний сүвнээс ялгадас гарах, шээхэд хорсох, өвдөх, загатнах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Уг өвчнийг эрэгтэй эмэгтэй хүний алинаас халдвар авсныг тогтоох боломжгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 50 тал/,
Насанд хүрээгүй хохирогч М.С-ийн наалдцын шинжилгээний хариу /1-р хавтаст хэргийн 60-61 дэх тал/, хохирлын баримтууд /1-р хавтаст хэргийн 62- дахь тал/, насанд хүрээгүй хохирогч М.С-ийн нас тоолсон тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 63-64 дэх тал/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 65-169 дэх тал/,
Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний Төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээч эмч нарын *** дугаартай “...Н.О- сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, үнэн, зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Н.О- нь хэрэг хариуцах чадвартай байна. Н.О- нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан байна. Н.О- нь гэмт хэрэг үйлдэгдэх үед өөрийн үйлдлийг ухамсарлан жолоодох чадвартай байсан байна...” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 171-172 дахь тал/,
Хохирол төлбөрт 891.500 төгрөг төлсөн баримт /1-р хх-ийн 242, 2-р хх-ийн 26-27 дахь тал/,
Шүүгдэгч Н.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сард М.С гэх охинтой фэйсбүүкээр танилцсан. Тухайн үед М.С нь өөрийгөө 18 настай гэж танилцуулж байсан. Харин би өөрийгөө 24 настай гэж хэлсэн. Бид хоёр сар гаруй чатлаж байгаад 2021 оны 12 дугаар сард уулзсан. Уулзсанаасаа хойш бид хоёр үерхэж эхэлсэн. Үерхэж эхэлсэн цагаас хойш хааяа уулздаг байсан. 2022 оны 1 дүгээр сарын дундуур би М.С-тай 10 дугаар хороололд уулзаад тэнд байрлах нэрийг нь мэдэхгүй зочид буудалд орсон. Тэгээд бид хоёр буудалд ороод бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед М.С- эсэргүүцэл үзүүлээгүй ба хүсэхгүй бол орохгүй байсан ч болно гэж хэлсэн. Гэтэл надад зөвшөөрсөн хариулт өгсөн. Би өмнө нь чатлаж байх хугацаандаа дотно харьцаанд орохгүй байж болно гэдгээ хэлж байсан. Тэрнээс хойш бид хоёр байнгын харьцаатай байсан. 7-14 хоногт 1 удаа уулздаг байсан. Уулзах үеийнхээ заримд нь бэлгийн харьцаанд ордог байсан. Бид хоёр 2022 оны 1 дүгээр сараас 2022 оны 5 дугаар сар хүртэл байнга холбоотой байсан ба заримдаа уулзаж бэлгийн харьцаанд орж байсан. Гэхдээ би яг хугацааг нь санахгүй байна. Бид хоёр бэлгийн харьцаанд орохдоо эхлээд бэлгэвчтэй орж байгаад дараа нь бэлгэвчгүй ордог болсон. М.С- нь надад 2022 оны 1 дүгээр сард өөрийгөө 15 настай гэдгээ хэлсэн. Би насыг нь мэдээд хол насны зөрүүтэй юм байна, асуудал үүснэ гэж хэлсэн. Гэтэл зүгээр гээд надтай үргэлжлүүлэн үерхэж эхэлсэн. Тэгээд 2022 оны 5 дугаар сард манай эгч рүү дүү чинь намайг хүчиндсэн, ирж хариуцлагаа хүлээ гэж хэл гэж хэлсэн байхаар нь би бүр харьцахаа больё гэж хэлсэн. Гэтэл надад надаас салах юм бол би аав, ээждээ хэлнэ, манай аав, ээж таныг зүгээр өнгөрөөхгүй гэж хэлсэн. Уулзахгүй байхыг хичээсэн боловч байнга над руу залгаж, манай найз нөхөд рүү чат бичдэг болсон. Би М.С-д бэлгийн харьцаанд орохгүй ч гэхэд холбоотой байя гэж хэлэхээр та намайг хүсэхээ больчихсон юм уу гээд над руу бичлэг явуулах болсон. Би сүүлдээ 2022 оны 10 дугаар сард эргэж нийлье гэж ятгасан боловч 2022 оны 10 дугаар сарын сүүлээр 10 дугаар хороололд байрлах буудалд очиж бэлгийн харьцаанд орсон. Тэрнээс хойш 2022 оны 11 дүгээр сарын эхээр салах болтол М.С- аав, ээждээ хэлсэн байсан. Би М.С- 15 настай гэдгийг мэдэж байсан ба хүчээр бэлгийн харьцаанд орсон асуудал байхгүй...
Тухайн үед М.С-г чи онгон биш байсан гэж хэлснээс болж хоорондоо хэрүүл маргаан хийсэн. М.С- надаас өөр хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэж бодож байна. Би М.С-тай анх бэлгийн харьцаанд ороход цус гараагүй болохоор надаас өөр хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэж бодсон... 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэг байгууллагынхаа ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж тухайн үед би эрүүл гарсан... Бэлгийн замын халдварт өвчин байгаагүй. Би 2023 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр “Ай ти лабратори” эмнэлэгт цусны шинжилгээ өгөхөд бэлгийн замын халдварт өвчингүй гэж хариу гарсан. 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр бэлгийн замын өвчний дэлгэрэнгүй шинжилгээ өгөхөд бэлгийн замын халдварт өвчингүй гэж хариу гарсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 65 дахь тал/,
шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч Х.Наранбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 29 дэх тал/, гэрч Д.Оюунчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 30-31 дэх тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /1-р хавтаст хэргийн 184 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хавтаст хэргийн 198 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хавтаст хэргийн 179 дэх тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 24 дэх тал/, зэргийг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.
Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.О- “үргэлжилсэн үйлдлээр, арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж, бэлгийн замын халдварт өвчин халдаасан” гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт авагдсан гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дахь тал/, насанд хүрээгүй хохирогч М.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 18-19, 24 дэх тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 20-22 дахь тал/, гэрч Х.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 26 дахь тал/, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 32-33 тал/, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 15712 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 39-40 тал/, мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн шинжээч Б.Цолмонгийн мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 50 дахь тал/, насанд хүрээгүй хохирогч М.С-ийн наалдцын шинжилгээний хариу /1-р хавтаст хэргийн 60-61 дэх тал/, насанд хүрээгүй хохирогч М.С-ийн нас тоолсон тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 63-64 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлд “Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох” гэмт хэргийн үндсэн шинжийг, 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж бэлгийн замын халдварт өвчин халдаасан бол” гэж гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тус тус хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж тодорхойлон заажээ.
Шүүгдэгч Н.О-ын үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Н.О- мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд “...Би хохирогчид бэлгийн замын халдварт өвчин халдаагаагүй, шинжилгээ өгч байхад надаас ямар нэг өвчин илрээгүй...” гэж мэдүүлж байх ба шүүгдэгч ийнхүү өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхээ эдэлснийг буруутгах үндэслэлгүй юм.
Улсын яллагч шүүх хуралдаанд: “...шүүгдэгч Н.О-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан үргэлжилсэн үйлдлээр арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж бэлгийн замын халдварт өвчин халдаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” санал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд: “...Бэлгийн замын халдварт өвчинг хохирогч, шүүгдэгч нарын хэн нь хэндээ халдаасан бэ гэдгийг тогтоож чадаагүй. Иймд шүүгдэгчид ашигтайгаар буюу Н.О-т холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлээр зүйлчилж өгнө үү...” гэх санал, дүгнэлт тус тус гаргав.
Шүүгдэгч Н.О- шүүхэд хандаж хэлсэн эцсийн үгэндээ: “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Н.О- хохирогч М.С- арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж 2022 оны 1 дүгээр сарын 7-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд хэд хэдэн удаагийн үйлдлээр түүнтэй бэлгийн харьцаанд орсон нь тогтоогдож байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргуулсан Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 32-33 тал/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ** дугаартай шинжээчийн дүгнэлтээр /1-р хавтаст хэргийн 39-40 тал/ шүүгдэгч Н.О-, хохирогч М.С- нарын хэн алинаас нь бэлгийн замын халдварт трихомониаз өвчин илэрсэн байна.
Мөн шинжээч Б.Цолмон шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд бэлгийн замын халдварт өвчний талаар “...Трихомониаз өвчин зөвхөн бэлгийн замаар халдварладаг ба 1-4 долоо хоногийн хугацаанд шинж тэмдэг илрэх боломжтой. Эрэгтэй хүнд шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эхний нэг долоо хоногт дархлуур шинж тэмдэг илрэхгүй бөгөөд маш нууцлагдмал явагддаг, хожуу илэрдэг өвчин.... Н.О-аас бэлгийн замын халдварт өвчин илэрсэн... Уг өвчнийг эрэгтэй эмэгтэй хүний алинаас халдвар авсныг тогтоох боломжгүй...” гэж мэдүүлжээ.
Энэ талаар шүүх хуралдаанд шүүгдэгч Н.О- “…би хохирогчид бэлгийн замын халдварт өвчин халдаагаагүй, шинжилгээ өгч байхад надаас ямар нэг өвчин илрээгүй...” гэж мэдүүлж, шүүгдэгч Н.О-ын өмгөөлөгч “...Бэлгийн замын халдварт өвчинг хохирогч, шүүгдэгч нарын хэн нь хэндээ халдаасан бэ гэдгийг тогтоож чадаагүй” гэж мэтгэлцэж оролцов.
Шүүх шүүгдэгч Н.О-ыг хохирогч М.С- арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж, улмаар хохирогч М.С-д бэлгийн замын халдварт өвчин халдаасан байна гэж дүгнэлээ. Тодруулбал: насанд хүрээгүй хохирогч М.С- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “...Н.О- чамаас цус гараагүй, чи онгон биш байсан гэж хэлэхэд би сэтгэл санаагаар маш их унасан. Тухайн хүнд итгэж хайрлаад өөрийнхөө эхээс төрсөн биеийг өгч байхад тэр хүн намайг хуураад надаас салсан учраас би ээждээ энэ талаар хэлсэн...” гэх утга агуулга бүхий мэдүүлгийг удаа дараа өгсөн, мөн энэ шалтгааны улмаас энэ гэмт хэрэг илэрсэн нь тогтоогдож байна.
Харин шүүгдэгч Н.О- “М.С- надаас өөр хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэж бодож байна. Би М.С-тай анх бэлгийн харьцаанд ороход цус гараагүй болохоор надаас өөр хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэж бодсон. ...2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэг байгууллагынхаа ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, тухайн үед би эрүүл гарсан... Бэлгийн замын халдварт өвчин байгаагүй. Би 2023 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр “****” эмнэлэгт цусны шинжилгээ өгөхөд бэлгийн замын халдварт өвчингүй гэж хариу гарсан. 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр бэлгийн замын өвчний дэлгэрэнгүй шинжилгээ өгөхөд бэлгийн замын халдварт өвчингүй гэж хариу гарсан...” гэж /1-р хавтаст хэргийн 65 дахь тал/ мэдүүлдэг ба түүний нотлох баримтаар гаргаж өгсөн 1 хуудас бүхий “****” клиникийн эмнэлгийн лаброторийн шинжилгээний баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй /1-р хх-ийн 67 дахь тал/ баримт бөгөөд 2022 оны 1 дүгээр сарын 7-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн нь шүүгдэгч Н.О-ыг үргэлжилсэн үйлдлээр хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж бэлгийн замын халдварт өвчин халдаасан гэмт хэрэг үйлдсэнийг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй юм.
Иймд шүүгдэгч Н.О-ыг үргэлжилсэн үйлдлээр хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж бэлгийн замын халдварт өвчин халдаасан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.О-т Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Н.О-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-т байнга оршин суух газар буюу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох болон эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр ажил, оршин суух нутаг дэвсгэрийн хооронд зорчих үүргийг хүлээлгэж шийдвэрлэлээ.
Гурав. Хохирол хор уршгийн талаар:
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Хохирол төлбөрт шүүгдэгч Н.О- насанд хүрээгүй хохирогч М.С-д 891.500 төгрөг төлсөн баримт /1-р хх-ийн 242, 2-р хх-ийн 26-27 дахь тал/, мөн шүүхийн хэлэлцүүлэгт 2.000.000 төгрөг төлсөн талаарх баримтыг шинээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Н.О- насанд хүрээгүй хохирогч М.С-д нийт 2.891.500 /хоёр сая найман зуун ерөн нэгэн мянга таван зуун/ төгрөг төлснийг дурдах нь зүйтэй байна.
Түүнчлэн насанд хүрээгүй хохирогч М.С-, түүний хууль ёсны төлөөлөгч Х.С нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Н.О-аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Дөрөв: Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Н.О- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч х овогт Н-н О-ыг “үргэлжилсэн үйлдлээр, арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж бэлгийн замын халдварт өвчин халдаасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч П.О-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.О-т зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О-т зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух дүүргийн нутаг дэвсгэр буюу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр ажил, оршин суух нутаг дэвсгэрийн хооронд зорчих үүргийг мөн хугацаагаар хүлээлгэсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арван найм дугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч М.С-, түүний хууль ёсны төлөөлөгч Х.С нар энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч П.О-аас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүгдэгч Н.О- цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ