Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 156/ШШ2020/00685

 

 

 

 

 

156/шШ2020/00685

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2019/00566/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: .............. оршин суух,  Д.Т/РД:................/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .................... оршин суух, Ч.У/РД:.............../-т холбогдох,

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгө хуваалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч Д.Т, түүний өмгөөлөгч Л.Наранчимэг,

хариуцагч Ч.У, түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул нар оролцов.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7 дахь хэсэгт заасныг баримтлан охин У.М, охин У.Х, хүү У.М нарыг эх Д.Тийн асрамжид тус тус үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин У.М, охин У.Х, хүү У.М нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ч.Уаар нь сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Д.Тт даалгасугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ хүмүүжлэх эцэг, эхийн үүрэг зохигчийн хувьд хэвээр үлдэх болсныг тайлбарласугай.

5. Хариуцагч Ч.Уын хүүхдүүдийг өөрийн асрамжид үлдээх тухай гаргасан сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсаныг дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2, 130 дугаар зүйлийн 130.2, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Т, хариуцагч Ч.Унар нь хамтран амьдрах хугацаанд бий болсон эд хөрөнгөө хуваах тухайгаа харилцан тохиролцсон тул 5*6 харьцаатай өвлийн дүнзэн байшин, 3 тал газрыг хариуцагч Ч.Ут үлдээж, хариуцагч Ч.Уаас гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс охин У.М, охин У.Х, хүү У.М нарт ногдох хэсэг 11 500 000 төгрөгний үнэлгээ бүхий 4*6 харьцаатай халуун усны байшин, 5 ханатай эсгий гэрийг гаргуулан гэр бүлийн гишүүд охин У.М, охин У.Х, хүү У.М нарт олгосугай.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56, 60 дугаар зүйлд тус тус зааснаар нэхэмжлэгч Д.Тийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309873 төгрөгийг, хариуцагч /сөрөг нэхэмжлэгч/ Ч.Уын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Уаас 269 150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэг жилийн хугацаанд төлбөл зохих гурван хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох 92,402 төгрөгийг төрийн санд тус тус олгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ТАСХЫН