| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хурметханы Тасхын |
| Хэргийн индекс | 156/2020/00785/И |
| Дугаар | 156/шш2020/00799 |
| Огноо | 2020-11-04 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 156/шш2020/00799
156/ШШ2020/00799
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2020/00785/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Хэнтий аймаг, Батширээт сум, 3 дугаар багт оршин суух, Б.Б-ийн хүсэлттэй
Нөхөх олговрын 40 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
хүсэлт гаргагч Б.Б,
прокурор Г.Мөнхболд,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Б миний нагац аав болох Б нь 1938 оны 03 дугаар сарын 11-ний өдөр улс төрийн хилс хэрэгт баривчлагдан Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар тогтоолд Шүүх цаазын бичгийн 13, 47 дугаар зүйлийн 10 жил хорих ялаар шийтгэгдсэн. Тус хэргийг хянаад Дотоод явдлын яамны дэргэдэх Тусгай комиссын 1940 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор 72-ын 3-т зааснаар хэрэгт холбогдолгүй болгон сулласан. Иймд ач охин Б.Б надад нөхөх олговрын 40 000 000 төгрөгийг олгож өгнө үү гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хуульд заасан үндэслэл бүрдээгүй байна гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.Б нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсний цагаатгалын нөхөх олговор болох 40 000 000 төгрөгийг гаргуулах хүсэлт гаргажээ.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 10.1.4 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Б нь нөхөх олговор нэхэмжлэх эрхтэй байна /Зууны мэдээ сонинд нийтлэгдэж баталгаажсан/.
Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Бислангийн Б нь Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр 10 жил хорих ялаар шийтгэгдсэнийг Дотоод явдлын яамны дэргэдэх Тусгай комиссын 1940 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор хэрэгт холбогдолгүй болохыг тогтоож цагаатгасан, түүнчлэн Б.Б нь хэлмэгдэх үедээ өөрийн хөрөнгөтэй байсан, хилс хэрэгт хэлмэгдсэнтэй холбогдуулан хэлмэгдэгч, түүний ар гэрт орон сууц олгож байгаагүй, Б.Б нь Б.Бийн ач охин гэх үйл баримт дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:
- 2000 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 0084 дугаартай хууль ёсоор өв залгамжлах эрхийн гэрчилгээний хуулбар,
- Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 05/6493 тоот лавлагаа,
- Дотоод явдлын яамны Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар хурлын тогтоол,
- Хүн, амын өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар,
- Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 00/004196 дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаа,
- Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 00/004200 дугаартай үрчилсний бүртгэлийн лавлагаа,
- Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 00/004198 дугаартай 1 дүгээр маягтын лавлагаа-А,
- Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 00/004197 дугаартай 1 дүгээр маягтын лавлагаа-А,
- Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 00/004201 дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаа,
- Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 00/004195 дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаа,
- Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 0106/000222 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа,
- Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 108 дугаартай шийдвэрийн хуулбар,
- Үндэсний төв архивын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 03-8/5253 тоот 1956 оны 02 дугаар сарын хүн амын тооллогын лавлагаа,
- Үндэсний төв архивын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 03-8/5255 тоот 1933 оны хүн амын тооллогын лавлагаа,
- Үндэсний төв архивын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 03-8/5252 тоот 1956 оны 02 дугаар сарын хүн амын тооллогын лавлагаа,
- Үндэсний төв архивын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 03-8/5254 тоот 1944 оны хүн амын тооллогын лавлагаа,
- Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 279/000029 дугаартай гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа,
Шүүх хуралдааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон прокурорын зүгээс хуульд заасан үндэслэл бүрдээгүй гэсэн саналыг гаргасан болно.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.2, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар хэлмэгдэгч Б.Б нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж хөрөнгө хурааж хорих ялаар шийтгэгдсэн, хэлмэгдэх үедээ өөрийн хөрөнгө бүхий байсан, үүнтэй холбогдуулж төрөөс орон сууц олгоогүй байх тул түүний ач охин Б.Бд 40 000 000 төгрөгийн нөхөх олговор олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2, 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан 40 000 000 төгрөгийн нөхөх олговрыг Хэнтий аймгийн Төрийн сангаас гаргуулан Их чонот овогт Бамбуунайн Болормаа /РД:СБ65121805/-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар энэ хүсэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ТАСХЫН