Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 0183

 

                                 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж,

 

Улсын яллагч Б.Жавхлантуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа

Шүүгдэгч Д.Мандухай

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Мандухайд холбогдох 201714000036 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Завхан аймаг Алдархаан суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг 14б гудамжны 8 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ууганборх овогт Доржготовын Мандухай./ ИЮ 91042600/.

 

 

Холбогдсон гэмт хэргийн талаар

 

 

  Шүүгдэгч Д.Мандухай нь шүүхэд зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ нь :

 

              Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Мандухайгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн үед би худал мэдүүлэг өгсөнөө хүлээн зөвшөөрч байна. Тэр хүмүүс надад мөнгө төгрөг өгнө гэсэн, энэ хүмүүсийн дарамт шахалт ирсэн. Хэргээ хүлээн зөвшөөрч байна  гэв.

 

     Шүүгдэгч Д.Мандухайгийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 372 дугаартай Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд “ өмнө нь Батсоёлыг таньдаг байсан. Найз нөхөдийн харилцаатай. Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд хохирогч худал мэдүүлэг өгвөл хүлээх хариуцлагын талаар ойлгож байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 тал/,

 

   Гэрч А.Эрдэнэбилэгийн  мөрдөн байцаатын шатанд өгсөн: “...Манай гэрт холбогдогч Батсоёлын ээж нь хүрч ирээд хүүгийнхээ амьдралыг яриад миний хүүг уучилаач гэж гуйхаар нь би уурлаад миний охины амьдралыг та нар ийм байдалд оруулчихаад одоо юу яриад байгаа юм бэ гээд явуулсан. Сүүлд нь миний охинтой Батсоёлын эхнэр нь уулзсан байсан. Миний охин надад хэлэхдээ тэр хүний эхнэр  нь над шиг л хүн байна. 2 хүүхэдтэй дээрээс нь жирэмсэн юм байна. Маш их зовлон ярьсан эмэгтэй байна, тэр муу новшийг бодохоор уур хүрээд байх юм гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 талд/

 

    Гэрч Г.Мягмардалайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Батсоёл гэдэг хүн миний эхнэрийг доромжилон миний амьдралд гай барцад авч ирсэн хүн гэж ойлгож байна. Энэ Батсоёл гэх хүнээс болж миний амьдрал сүйрсэн байдалтай байгаа, би охиноо маш их өрөвдөж байна. Мандухай өмнө нь Батсоёл гэж хүнийг танихгүй байсан гэж бодож байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 тал/

 

   Гэрч Г.Оюунгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ Би Мандухай гэж хүнийг танихгүй миний хүү 2016 оны 08 дугаар сард хэрэг хийгээд цагдаагийн байгууллагад шалгагдаж байх үед хүүдээ санаа зовоод хохирогч гэх хүнтэй нь уулзая гэж бодоод уулзсан юм. Уулзахад Мандухай гэгч эмэгтэй надаас эмчилгээний зардал болох мөнгө өгөөрэй гэхээр нь хэдэн төгрөг өгөх вэ гэсэн чинь 5 000 000 төгрөг өгчих гэсэн. Тэгэхээр нь би Мандухайгийн хэлсэн үгийг Батсоёл болон Мөнхзул нарт хэлсэн. Мандухай гэх эмэгтэйд Мөнхзул уулзаж байгаад 4 620 000 төгрөг өгсөн гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 37 тал/

 

  Эрүүгийн 201614000383 дугаартай хэрэгт Д.Мандухайгийн хохирогчоор өгсөн: .... “Уг машиныг зогсохоор нь би хаалгыг нь онгойлгоод машинаас буух гэсэн чинь нөгөө машины жолооч машинаасаа бууж ирээд миний хэвлий рүү нэг өшиглөсөн. Би өшиглүүлээд дотор муухай оргиод муужираад машин дотор унах үед миний хоолойг боогоод зүгээр байгаарай, зүгээр байхгүй бол би чамайг мөчилж ална шүү, би чамайг өнөөдөр хүчиндэх болно гэж хэлээд үснээс зулгаагаад нүүр лүү хоёр гурван удаа гараараа цохисон. Тэгээд чи өөрөө хурдан хувцасаа тайл гэсэн. Тэгэхээр нь би айгаад за гэж хэлээд өмсөж явсан хувцасаа тайлсан эхлээд сандаалаа тайлсан. Сандаалаа тайлахдаа хүн харагдаж магадгүй гэж бодоод маш удаан тайлсан. Намайг сандаалаа тайлж байхад нөгөө хүн өөрийнхөө бүх хувцасыг тайлаад шалдалсан. Тэгээд миний өмсөж явсан шорт болон дотоожийг өөрөө хүчээр тайлаад жолоочийн арын урт суудал дээр намайг дээш харуулан хэвтүүлээд миний дээр гараад бэлэг эрхтэнээ миний бэлэг эрхтэн рүү хийгээд хөдлөж эхэлсэн. Тэгж байгаад нөгөө залуу халууцаад байна гээд машины хойд хаалгыг бага зэрэг онгойлгосон. Тэгээд өөрөө суудал дээрээ дээшээ харж хэвтээд чи миний дээр гар гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүний дээр гарах гэж байгаа юм шиг дүр үзүүлж байгаад машинаас буугаад доогуураа шалдан зугтаасан. Зугтаахдаа “Магнай Трейд” ХХК-ийн шатахуун түгээх станцын урд талын хашааны зүүн талаар тойроод туслаарай гэж орилоод гүйсэн. Тэгсэн чинь нөгөө хүн миний араас хөөж гүйж ирээд газарт унагаад үснээс зулгаагаад хэсэг чирсэн. Тэр хүн намайг хөөхдөө шалдан чигээрээ ямар ч хувцасгүй хөөсөн. Тэгж байгаад намайг хаяад эргээд машин руугаа гүйсэн. Тэгэхээр нь би зугтааж “Магнай Трейд” ХХК-ийн шатахуун түгээх станц дээр ирж тусламж гуйсан юм”... гэсэн  мэдүүлэг /хх-ийн 81-83 тал/

 

   2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 24 дугаартай Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд: ...Өнөөдөр би үнэн мэдүүлэг өгөх гэж ирсэн. Би Батсоёлын эхнэртэй нь 10 дугаар сард уулзсан. Гэтэл эхнэр нь маш өрөвдөлтэй байдалтай байсан. Тэгээд манай гэр рүү маш их залгаж уучлалт гуйдаг байсан. Батсоёлын эхнэр нь 2 хүүхэдтэй дээрээс нь жирэмсэн байсан. Тиймээс би Батсоёлд жаахан нааштай хандсан. Тухайн үед урьд нь Батсоёлыг таньдаг байсан гэж хэлсэн. Ингэж хэлсэн маань худлаа байсан. Анх мөрдөн байцаалтанд өгч байсан мэдүүлэг бүгд үнэн. Би худал мэдүүлэг өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 108 тал/,

     

          Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн байх тул шүүх үнэн зөвд тооцож хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримтууд гэж үзлээ.

 

   Шүүгдэгч Д.Мандухай нь  Н.Батсоёлд холбогдох эрүүгийн 201614000383 дугаартай хэрэгт  2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд “ өмнө нь Батсоёлыг таньдаг байсан. Найз нөхөдийн харилцаатай” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч А.Эрдэнэбилэг, Г.Мягмардорж нарын мэдүүлгүүд болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

     Шүүгдэгч Д.Мандухайд Орхон аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1.д “ Худал мэдүүлэх гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлага ялын хэмжээ шүүгдэгчид ашигтай байдлаар хөнгөрсөн байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх тухай Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасан зарчмыг баримтлан шүүгдэгч Д.Мандухайд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

      Иймд шүүгдэгч Д.Мандухайд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож нийтэд тустай ажил хийлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

    Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

 

   Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10.д заасныг  удирдлага болгон

             ТОГТООХ нь :

     1. Шүүгдэгч Ууганборх овгийн Доржготовын Мандухайг шүүхэд зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Д.Мандухайг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.        

            3.  Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

    4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид Д.Мандухайд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

      5. Шийтгэх тогтоол уншин танилцуулснаар хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ