| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 196/2025/0077/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/90 |
| Огноо | 2025-04-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Мөнхцэцэг |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/90
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
нарийн бичгийн дарга М.Буянзаяа,
улсын яллагч Н.Мөнхцэцэг,
шүүгдэгч Ө.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
*******, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******ид холбогдох эрүүгийн 2507000490047 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хот ******* дүүрэгт төрсөн, *******тай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эгчийн хамт ******* дүүргийн ******* хороо, ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ын ******* /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ө.*******ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэм буруугийн талаар:
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:
Шүүгдэгч Ө.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мэдүүлэг дээр байгаа зүйл үнэн зөв. Ээж нь манайд ирсэн гэдэг худлаа аав нь л ирж байсан. Тухайн үед цагдаа дээр очиход би согтуу манараатай байсан. ийн дээд уруул биш доод уруул нь хавдсан байсан. Дуудлагаар очсон нэг цагдаа нь миний нуруу хэсэгт хоёр удаа өшиглөсөн гэв.
1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Ө.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 01 цагийн үед ******* дүүргийн ******* хороо, тоотод Б.ийг “ганцаараа битгий яв” гэж маргалдан улмаар түүний нүүрэн тус газар хөлөөрөө өшиглөн эрүүл мэндэд нь зүүн, баруун зулай, духанд зөөлөн эдийн няцрал, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хохирогч Б.ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 18 цагийн үед ******* дүүргийн ******* хороо, тоотод Ө.*******ийн гэрт очоод хөрш айл ынд орж 0.75 литртэй Хараа нэртэй архийг бид гурав хувааж уугаад Ө.******* бид хоёр гэрт ороод би орой боллоо харилаа гэхэд байж бай гээд уурлаад байхаар нь би явмаар байна гэснээс болж бид хоёр хоорондоо маргаад би гэрээс явж байтал араас ирээд нүүр хэсэг уруул руу өшиглөхөөр би цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед бид хоёр согтуу байсан, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.
Гэр дотор надтай зууралдаад ноцолдож байхад гэрийн хана толгойгоороо мөргөөд орон дээр бид хоёр унасан. Ө.******* миний цамцнаас хоолой боож барьсан. Ө.******* надаас нэлээн өндөр болохоор хөрөөрөө өшиглөхөд миний уруул хэсгийг оносон” гэх мэдүүлэг /х.х-ийн 14-15, 63-64 хуудас/,
- Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Манай охин нь 2024 оны 07 дугаар сарын 11-ны өдөр ******* гэх залуутай танилцсан гээд 2024 оны 08 дугаар сард гэртээ дагуулж ирж танилцуулсан. Нөхөр бид хоёр охиноо ямар хүнтэй амьдрах гэж байгааг нь мэдэх санаатай гэрт нэг удаа очиход гэр орон гэж авах юм байхгүй, хэцүүхэн амьдралтай, архины хамааралтай хүн байхаар нь охиноо тэр хүнээс сал гээд уулзуулахгүй байсан. Нэг удаа хамт архи ууж байгаад зодуулаад гэртээ ирсэн. Энэ хоёр танилцаад 6 cap болж байна, хамт амьдарч байгаагүй” гэх мэдүүлэг /х.х-ийн 43-44 хуудас/,
- Гэрч Ж.н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2024 оны 07 дугаар сарын эхээр нэг найз эмэгтэйтэй болсон талаар яриад нэг удаа дагуулж ирж байсан. Манай найз ******* бид хоёр уулзаж уугаад хоорондоо маргаад би уурандаа ийн уруул хэсэгт цохисон чинь цагдаад дуудлага өгсөн гэсэн” гэх мэдүүлэг /х.х-ийн 47-48 хуудас/,
- Гэрч С. мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 24 цагаар дэд ахлагч М.ийн хамт ******* дүүргийн нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад -ааc шөнийн 00 цаг 40 минутад ******* дүүргийн ******* хороо, ******* тоотод хэрүүл маргаан болоод байна гэх дуудлага мэдээлэл хүлээн авч шалгахад , ******* нар нь хэрүүл хийсэн байдалтай зогсож байсан. Тухайн үед нь ******* гэр лүү явуулахгүй араас гүйж ирээд цохисон гэж ярьсан. ийн биед ил харагдах шарх сорив, цус байгаагүй. Цагдаагийн хэлтэс дээр очиж *******ийг хүлгээлгэж өгөөд ийг ******* дүүргийн яаралтай тусламжийн тасагт үзүүлсэн. *******ийн нүүр хэсэгт бага зэрэг шалбарсан байсан” гэх мэдүүлэг /х.х-ийн 51-52 хуудас/,
- Гэрч М.ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 24 цагаар дэд ахлагч С.ын хамт ******* дүүргийн нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад -ааc шөнийн 00 цаг 40 минутад ******* дүүргийн ******* хороо, ******* тоотод хэрүүл маргаан болоод байна гэх дуудлага мэдээлэл хүлээн авч шалгахад , ******* нар нь гэртээ хэрүүл хийсэн байдалтай байсан. нь ******* гэр лүү явуулахгүй араас гүйж ирээд цохисон гэсэн. ийн биед ил харагдах шарх сорив, цус байгаагүй. Цагдаагийн хэлтэс дээр *******ийг хүлээлгэж өгөөд ийг ******* дүүргийн яаралтай тусламжийн тасагт үзүүлсэн. *******ийн нүүр хэсэгт бага зэрэг шалбарсан байсан” гэх мэдүүлэг /х.х-ийн 55-56 хуудас/,
- Гэрч С.ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2025 оны 01 дүгээр сарын 02-ны орой 19 цагийн үед *******, найз эмэгтэй болох тэй цуг нэг шил 0.75 литрийн Хараа нэртэй архи хувааж уугаад тэр хоёр хоорондоо -д ажиллаж байсан талаар яриад байсан. Архи ч дуусаад тэр хоёр манайхаас 22 цагийн үед гэртээ орж унтах талаар яриад гарсан. Ил харагдах шарх сорив харагдаагүй, нүүр гараа угаагүй нэлээн халтар царайтай байсан” гэх мэдүүлэг /х.х-ийн 59-60 хуудас/,
- Шүүгдэгч Ө.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гэртээ харина гэхээр нь би архи уугаад аав ээж чинь гэртээ байхад яаж очих гээд байгаа юм, явуулахгүй гэхэд үгүй би явна гээд зөрүүдлээд байсан. Над руу уурлаж миний хувцас, нүүр ам маажихаар нь түлхэж унагаагаад нүүр хэсэгт нь хөлөөрөө өшиглөсөн. цагдаа дуудаад бид хоёрыг хэлтэс рүү авч явсан” гэх мэдүүлэг /х.х-ийн 74-75 хуудас/,
- ******* дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 68 дугаартай дүгнэлтэд: “ийн ийн биед зүүн, баруун зулай, духанд зөөлөн эдийн няцрал, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих, үрэх үйлдлээр үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй”
Дүгнэлт гаргасан: шинжээч Р.Ням-Осор гэжээ. /х.х-ийн 23-24 хуудас/,
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтны илтгэх хуудас, согтолтын зэрэг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, яаралтай тусламжийн хуудас, эрх бүхий албан тушаалтны хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /х.х-ийн 3, 4-7, 8, 32-35 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, АСАП сангийн мэдээлэл, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /х.х-ийн 76-81, 83-85 хуудас/ зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт тус тус авагдсаныг дурдлаа.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Ө.******* нь бүрэн бус дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.
1.3. Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх субьектив болон обьектив шинжийг хангахыг шаарддаг.
Хууль зүйн хувьд шүүгдэгч Ө.*******ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Б.ийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.
Шүүгдэгч Ө.*******ийн үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ө.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 01 цагийн үед ******* дүүргийн ******* хороо, тоотод Б.ийг “ганцаараа битгий яв” гэж маргалдан түүний нүүрэн тус газар хөлөөрөө өшиглөн эрүүл мэндэд нь зүүн, баруун зулай, духанд зөөлөн эдийн няцрал, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Уг гэмт хэрэг гарахад хохирогч Б., шүүгдэгч Ө.******* нар архидан согтуурсан үедээ маргаан үүсгэсэн байдал нь нөлөөлсөн байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ө.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.
1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийсэн тул шүүгдэгч Ө.*******ийг бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж шийдвэрлэлээ.
ХОЁР. Шүүгдэгч Ө.*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч Н.Мөнхцэцэг эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүгдэгчийг анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирол төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх оногдуулах гэсэн дүгнэлтийг,
шүүгдэгч Ө.******* эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Санал, хүсэлт байхгүй гэжээ.
Шүүгдэгч Ө.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдлаа.
Шүүхээс шүүгдэгч Ө.*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан улсын яллагчаас гаргасан саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ө.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*******ийг 280 /хоёр зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*******ид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*******ид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ө.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.*******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА