2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2025/ШЦТ/239

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нарангэрэл,

           улсын яллагч Г.Лхагвасүрэн

            шүүгдэгч *************** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос *************** овогт ***************гийн ***************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408041611820 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч,  энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1995 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ***************т төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, IТ инженер мэргэжилтэй, ***********ХХК гэрээт бус маркетингийн менежер ажилтай, ам бүл 1, ганцаараа *************** дүүргийн ************** дүгээр хороо, *************** дугаар байр **************** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, *************** овогт ***************гийн *************** /РД:***************/;

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *************** нь 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдөрт шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ундрам” нэртэй караоке дотор өөрийн хамтран амьдрагч ***************ыг бусадтай хардаж, түүний нүүр болон хэвлий тус газарт гараараа цохих, толгойгоороо мөргөх зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, 2 нүдний доод зовхи, баруун ташаанд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэжээ.

 

      ТОДОРХОЙЛОХ нь:

            Гэм буруугийн талаар

Шүүгдэгч *************** нь 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдөрт шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ундрам” нэртэй караоке дотор өөрийн хамтран амьдрагч ***************ыг бусдын үгээр дүгнэн элдвээр хэлж, түүний нүүр болон хэвлий тус газарт гараараа цохих, толгойгоороо мөргөх зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, 2 нүдний доод зовхи, баруун ташаанд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн үйл баримт нь:

 

1.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд иргэн ***************оос гаргасан “...Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Ундрам караокед 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 02 цагийн орчим найз залуу намайг зодчихлоо” гэх гомдол (хавтаст хэргийн 10 дахь тал),

 

2.Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...бичлэгийн 02 цаг 29 минут 38 секундэд иргэн *************** нь ***************ыг  сандал дээр сууж байх үед нь нүүрэн тус газарт гурван удаа баруун гараараа цохиж байгаа нь, ...02 цаг 29 минут 47 секундэд мөн ***************ы нүүрэн тус газар мөргөж байгаа нь, ...02 цаг 30 минут 12 секундэд 2 удаа нүүрэн тус газарт цохиж, хэвлий хэсэгт нэг удаа цохиж хохирогч газарт унаж байгаа нь, ...02 цаг 33 минут 56 секундэд иргэн *************** нь иргэн ***************ы нүүрэн тус газарт дахин нэг удаа мөргөж байгаа дүрс бичигдсэн байв”.  (хавтаст хэргийн 13-19 дэх тал),

 

                3.Хохирогч ***************ы: “...Би нөхөр болох ***************гийн ***************ийн хамт Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо Ундрам нэртэй караокег ажиллуулдаг юм. Тухайн өдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 22 цагийн орчим тухайн караокены байрандаа ажиллаж байхад манайхаар үйлчлүүлж байсан согтуу хүмүүс намайг “хажууд суучих, хамт дуулмаар байна” гэж дахин дахин хэлсэн. Би согтуу хүмүүс ингэж л байдаг гээд тоохгүй “ажлын цагаар дуулж болдоггүй, ажлаа хийдэг юм” гэж учирлаж хэлсэн чинь тухайн асуудлыг манай нөхөр *************** сонсоод хардаад уурлаж эхэлсэн. *************** надад хандаж “ажлын бус цагаар бол дуулж болох юм байна тээ” гээд уурлаж, тухайн асуудлаас болж маргаантай болсон. 23 цагийн орчим манайхыг хариуцсан татварын байцаагч ах орж ирж манай нөхөртэй хамт 0,75 грамын жак данелс вискиг хувааж уусан. 2024 оны 10 дугаар сарын 15-наас 16-ныг шилжих шөнө 02 цагийн орчим ажил тарах гээд караокегаа хаагаад байж байхад *************** “би нэг лааз пиво уугаад дуулна” гэж хэлээд ганцаараа дуулж эхэлсэн. Би хажуу талын өрөөнд нь ганцаараа дуулж байсан чинь *************** “хөөе эмэгтэй чи ороод ир, чи угаасаа хогийн новш” гэх мэт үгээр идэж эхэлсэн. Би караокены цэвэрлэгээгээ хийж байхдаа эмэгтэй найзтайгаа фейсбүүк чатаар видеогоор ярьж байхад *************** хараад “янхан минь наад янхан найзтайгаа нийлээд зайлаарай” гэж хэлээд хэл амаар доромжилоод хараагаад эхэлсэн. Намайг буйдан дээр сууж байхад *************** дээр гарч суугаад миний зүүн талын хацар руу баруун талын гараараа нэг удаа, баруун талын гарынхаа ард талын хэсгээр баруун хацар луу нэг удаа алгадсан. Би түлхэж холдуулаад босож зогсоод гарыг нь барьсан чинь миний хамар руу толгойныхоо дух хэсгээр нэг удаа мөргөсөн. Мөн гэдэс буюу хэвлий хэсэг рүү баруун талын гараа зангидаж байгаад 3 удаа хүчтэй цохисон. Би өөрөө 3 сар гарантай жирэмсэн болохоор хэвлийгээр өвдөж эхэлсэн. Би гарыг нь бариад цохиулахгүй гэхээр дахиад миний хамар луу толгойныхоо дух хэсгээр нэг удаа хүчтэй мөргөсөн. Тэгээд миний хамраас аймар их цус гарсан бөгөөд *************** цус хараад шоконд орсон байдалтай байж байхад нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгчихсөн. Дуудлагаар цагдаа нар ирээд ***************ийг эрүүлжүүлэхээр аваад явсан. Би одоо толгой өвдөөд зарим нэг зүйлээ дутуу ярьсан байж магадгүй. Би жаахан тонустай байгаа болохоор ч юм уу цохиулсандаа ч юм уу хэвлий жаахан хатуурсан. Мөн миний хамар хавдаж толгой өвдөж байна, өөр бэртэл гэмтэл байхгүй. Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. *************** нилээд их согтчихсон байх шиг байсан. Дундаасаа хүүхэдгүй. Би 2024 оны 4 дүгээр сард ***************тэй анх удаа танилцаж байсан. 2024 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс нэг гэрт орж хамтран амьдрах болсон, гэр бүлийн албан ёсны баталгаагүй, одоо миний бие 3 сар гарантай жирэмсэн. Өмнө нь халдаж зодож цохиж байсан асуудал байгаа. Тухайн асуудал нь цагдаагийн байгууллагад шалгагдаад шийдвэрлэгдсэн болохоор дахиж ярьмааргүй байна. Би сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэл тогтоолгохоос татгалзаж байна. Тухайн үед 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 02 цагийн үед бол *************** бид хоёроос өөр хүн байгаагүй. Ундрам караоке, паб дотор талдаа хяналтын камертай…” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28-30, 32-33 дахь тал),

 

           4.Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 13714 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ: “...***************ы биед тархи доргилт, 2 нүдний доод зовхи, баруун ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 35-36 дахь тал),

 

5.Шүүгдэгч ***************ийн: “...Миний бие хамтран амьдрагч ***************гийг цохиж зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь үнэн. Би хүлээн зөвшөөрч байгаа. ************** бид хоёр 8 сар хамт амьдарсан, одоо бол тусдаа амьдарч байгаа. Миний бие архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ урьдын асуудал болон хардалтаас болоод би зодож цохисон. Надад хэлэх зүйл алга байна. 2024 оны 10 дугаар сарын 16-ны 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо Ундрам пабын зааланд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ урьдын асуудал болон хардалтын улмаас би ***************гийн нүүрэн тус газарт баруун гарын алганы ар, өвөр хэсгээр 4-5 удаа цохиж, нүүрэн хэсэгт 2 удаа духаараа мөргөсөн, цээж болон хэвлий хэсэгт 2-3 зүүн гараараа цохиж зодсон үйлдэл байгаа. Надад өөрийгөө өмгөөлөх ямар ч шалтгаан алга,  хийсэн хэрэгтээ харамсаж гэмшиж байна…” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 63-64 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1 дэх хэсгийн  3.1.1 дэх заалтад “...тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээдгэж заасан байх бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1. “гэр бүлийн хүчирхийлэл” гэж  энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ...бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг, 5.1.2. “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас ...бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ” гэж тус тус хуульчилсан.

 

Шүүгдэгч ***************, хохирогч *************** нар нь 2024 онд танилцаж, тэр үеэс эхлэн хамтран амьдарсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэгт дурдагдсан байх тул тэдгээрийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд гэж үзнэ.

Хэргийн үйл баримтыг дүгнэвэл, шүүгдэгч *************** нь тухайн өдөр согтуурсан үедээ хамтран амьдрагч хохирогч ***************ыг бусдын үгээр дүгнэн элдвээр хэлж, хоорондоо маргалдан улмаар хохирогч ***************ы нүүрэн тус газарт гараараа цохих, толгойгоороо мөргөх зэргээр зодсон нь хохирогч ***************ы мэдүүлгүүдэд дурдагдсанаас гадна камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд шүүгдэгч *************** нь хохирогчид хэрхэн халдаж зодож байгаа нь бичигдсэн зэрэг нотлох баримттай, хохирогчийн эрүүл мэндэд тархи доргилт, 2 нүдний доод зовхи, баруун ташаанд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

 

Хүний Эрхийн түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж заасан ба Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” хэмээн тунхаглан заасан байдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ энэ хуулийн  тусгай ангид заасан нийгэмд  аюултай  гэм буруутай үйлдэл,  эс үйлдэхүйг  гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “ энэ хуулийн  тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай  үйлдэл, эс үйлдэхүйн  улмаас хохирол,  хор уршиг  учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Эндээс үзвэл, шүүгдэгч ***************ийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагчийнхаа эсрэг хийсэн дээрх үйлдэл нь хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан шинжтэй, энэ нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэх ба тэрээр өөрийн дээрх үйлдлийг хууль бус шинжтэйг болохыг ухамсарласан төдийгүй түүнийг хүсэж үйлдсэн, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн гэмтэл учирсан буюу хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, уг үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж тус тус хуульчилсан тул шүүгдэгч ***************ийг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.     

 

Хохирол төлбөрийн тухайд:

Уг гэмт хэргийн улмаас хохирогч ***************ы биед хөнгөн хохирол учирсан  байх бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөртэй холбоотой баримт гаргаж өгөөгүй, сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов. (Хавтаст хэргийн 68 дахь тал),

Харин хохирогч *************** нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг учирсантай холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч ***************өөс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

“...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан.

Эрүүл мэндийн даатгалаар ерөнхий газрын эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэлд дурдсанаар хохирогч *************** нь тус гэмт хэргийн улмаас 174.682 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ авсан байх тул  шүүгдэгч ***************өөс 174.682 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн санд олгох нь зүйтэй. (1 дүгээр хавтаст хэргийн 212, 216 дахь тал)

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***************т 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр  торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч нь “...29 нас хүртлээ бусдад хохирол учруулж байгаагүй, одоо хийсэн үйлдэлдээ  харамсаж байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүнд оногдуулж буй ял, албадлагын арга хэмжээгээр дамжин хэрэгжих ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан  хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид зааснаар оногдуулж байгаа ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэм буруутай этгээдийн  хувийн байдалтай тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.

Иймээс шүүгдэгчийн үйлдэлд “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч ***************ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн байдал, хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй, цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлсэн байдал, мөн нөгөө талаас шүүгдэгч ***************ийн хувийн байдал /ажил хөдөлмөр эрхэлдэг, орлого олдог/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүдэгчийн орлогын байдлыг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн хувааж төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч *************** нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдгээрт мэдэгдэж, шүүгдэгч ***************т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

           

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин *************** болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *************** овогт ***************гийн ***************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***************т 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***************т оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *************** нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин *************** болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч *************** нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг арилгуулах, нөхөн төлүүлэхтэй холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч ***************өөс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7.Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513. 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***************өөс 174.682 (нэг зуун далан дөрвөн мянга зургаан зуун наян хоёр) төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн санд олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин *************** болтол шүүгдэгч ***************т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ