| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2024/0945/Э/220/2025/0200 |
| Дугаар | 2025/ШЦТ/146 |
| Огноо | 2025-01-14 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | С.Энхням |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/146
2025 01 14 2025/ШЦТ/146
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Дашдондов, шүүгч Б.Булгантамир нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,
улсын яллагч С.Энхням,
иргэдийн төлөөлөгч Ч.***************,
хохирогч Д.***************, түүний өмгөөлөгч Б.Дагважанцан,
шүүгдэгч Х.***************, түүний өмгөөлөгч Г.Сүхээ, Н.Намжилцогт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос *************** овогт ***************гийн ***************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408001410556 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 05-ны өдөр *********** аймгийн ********** суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ************** мэргэжилтэй, “***********” ХХК-д ээлжийн мастер ажилтай, ам бүл 2, ээжийн хамтаар ************* тоотод бүртгэлтэй боловч одоогоор **************** тоотод түр оршин суудаг гэх, урьд:
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 415 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон, *************** овогт ***************гийн *************** (РД:*******************),
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.*************** нь согтуурсан үедээ 2023 оны 12 дугаар сарын 14-ний өглөө 09 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Сэнтий зочид буудлын 311 тоот өрөөнд хохирогч Д.***************ын баруун хөхөн доод хэсэгт хутгаар хатгаж хэвлийн өмнөд хана, их сэмж, элэг гэмтээсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралдал бүхий хүнд хохирол санаатай учруулан хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгч Х.*************** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...мэдүүлэг өгөхгүй, өмнөх шүүх хурал дээр тодорхой ярьсан” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),
2.Хохирогч Д.*************** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2023 оны 12 дугаар сарын 14-ний өглөө *************** гэх хүн буудлын өрөөний хаалгыг тогшоод надаас тамхи байна уу? гэж асуухаар нь би байхгүй гэж хэлэхэд яваад өгсөн. Гэтэл намайг дэлгүүр орох бодолтой байж байхад дахиж өрөөний хаалга тогшоод “ахаа надад 8000 төгрөг байна, би шартчихаад байна, манай дүү удахгүй ирнэ” гэж надад хэлсэн. Би хамт ойрхон дэлгүүр ороод 1 шил архи болон 1 сав ундаа аваад буцаад буудалдаа ирээд ***************гийн өрөөнд очих үед өрөөнд нь хоёр хүнтэй байсан. Би тэр хоёртой танилцаад тус бүр 100 грамм татчихаад сууж байхдаа би маргааш ажилтай, дүү маань ирж байгаа гэж хэлсэн. Энэ үед Х.*************** гаднаас орж ирсэн. Тэгээд тэд нар хутга үзье гэхээр нь би өрөөнөөс хутга аваад буцаад орсон. Бид нар юм яриад сууж байтал Х.*************** намайг хутгалчхаад шууд гараад явсан. Бид хоёрт маргалдсан, маргалдах хэмжээний их зүйл ч яриагүй. Үүнээс хойш болсон зүйлийг би сайн санахгүй байгаа, ямар ч байсан манай дүү ирчихсэн цагдаа дууд гэж байсан. Миний цус тогтохгүй байсан тул би тухайн буудлыг дэрийг авч шарх дээрээ дарсан. Түргэн тусламж ирэх хүртлээ их удсан бөгөөд түргэний эмч ирээд “яагаад түргэн дуудалгүй удсан бэ?, энэ хүн чинь эмнэлэг хүрч чадахгүй” гэж хэлсэн. Мөн эмнэлэг хүрэх боломжгүй байгаа тул замаасаа шингэн авч сэлгэж хийсэн. Миний санаж байгаагаар нэг нь намайг босъё гэж хэлэхэд байж бай гээд хүзүү хэсэгт дараад байсан. Миний цээжинд гутлын мөр олон байсан, мэс заслын эмч нар хэлэхдээ хутгалчхаад дээрээс чинь дэвссэн юм уу? гэссэн. Би тухайн үед өмсөж байсан хувцсаа хаячихсан. Гадаа гудамжинд хэвтэж байгаа хүнийг харчхаад түргэн тусламж дуудаж өгөөгүй бол буруутан болдог. Гэтэл би тухайн үед буудлын өрөөнд байсан. Яагаад түргэн тусламж дуудаагүйг гайхаж байна. Би бүх зүйлийг сайн санахгүй байгаа, гэхдээ би цагдаа дууд гэж хэлэхэд өрөөнд байсан 3 хүний нэг нь бүр ам дараад байсан. Х.*************** намайг хутгалчхаад гараад явсан. Гэтэл надтай хамт байсан 3 хүн яагаад надад тэгж хандаад байсныг би мэдэхгүй, би ахиад хэдэн минут болсон бол үхэх байсан. Цагдаа намайг та бол хохирогч гэж хэлсэн тул би тухайн үедээ өмгөөлөгч аваагүй байсан. Мөн өрөөнд байсан 3 хүний талаар цагдаагийн мөрдөгчид хэлэх үед намайг авч хэлэлцээгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэх гээд очих үед намайг цагдаагаасаа бичиг авах ёстой гэхэд нь би өөрөө авчихъя гэхэд та болохгүй энэ чинь нууцлалтай байдаг зүйл, таныг эмнэлэгт байх үед мэдүүлэг авах ёстой гэж хэлсэн. Олон зүйл цуглуулах ёстой гээд байхаар нь би өмгөөлөгч авахгүй бол болохгүй юм байна гэж бодоод өмгөөлөгч авсан. Х.*************** надад 5.000.000 төгрөг өгсөн. Би бүх мөнгийг эмнэлэгт төлсөн. Тухайн үед мөнгө маш их хэрэглэсэн, би баримт цуглуулах талаар мэдээгүй. Тухайн үед би автомашинаа зарсан байсан тул мөнгөтэй байсан учраас өөрөөсөө гаргаж эмчлүүлсэн. Сэтгэцэд учирсан хор уршиг тогтоолгохоор би 3 удаа очиж байсан. Би энэ гэмт хэргийн улмаас 2023 оны 12 дугаар сараас хойш ажилгүй байсан. Би сарын 2.500.000 төгрөгийн цалинтай ажилладаг байсан тул 13 сараар тооцож нэхэмжилж байна. Би сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжилж байгаа” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),
3. Шинжээч эмч Ц.Долгорсүрэн: “...Хамгийн анх 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Д.***************т шинжилгээ хийж, түүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох үед 2 дугаар зэрэглэл тогтоогдсон. Д.*************** нь 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр дахин шинжилгээ хийлгэсэн. Д.***************ын биеийн эрүүл мэндэд үүссэн зовуурь, шаналгааг удаан хугацаанд мэдрэх, нойргүйдэлд өртөх, хямрах, сэтгэл санаагаар гутрах, сэтгэцийн эрүүл мэнд болон өдөр тутмын стрессээс шалтгаалан байнгын ядрах мэдрэмжийг авч байгаа гэх шинжүүд ажиглагдаж байсан. Хэрэг болсон цаг хугацаанаас хойш ажилгүйдлээс шалтгаалан санхүүгийн бэрхшээлд өртсөнөөс өөрийгөө үнэлэх үнэлэмж буурах, сөрөг бодолд удаан хугацаагаар автах зэргээр урьд илэрсэн шинж тэмдгүүд хүндэрсэн байсан. Эдгээр шинж тэмдгүүд нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох журмын 3 дугаар зэрэглэлд хамаарч байсан тул шинжээчийн дүгнэлтийг дахин үйлдсэн. Хүний эрүүл мэндэд учирсан хохирол буюу гэмтлийн зэрэг болон сэтгэцэд учирсан хор уршиг хоёр хоорондоо ялгаатай, өөр ойлголт бөгөөд мэргэжлийн шинжээч эмч нар тогтоодог зүйл. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоохдоо тухайн хүний бие махбодын хүндрэлийн зэргийг шууд харгалзаж үздэггүй. Тухайн хүний биед хүнд гэмтэл тогтоогдвол сэтгэцэд мөн хүнд зэрэглэл тогтоогдоно гэсэн ойлголт биш. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоохдоо бие махбодын гэмтлийг харгалзан үзэх боловч шууд нөлөөлдөггүй. Одоогийн байдлаар иргэн Д.***************ын сэтгэцэд учирсан хор уршгийн 3 дугаар зэрэглэл тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),
4.Шинжээч эмч Ц.Анхбаяр: “...2024 оны 05 дугаар 30-ны өдрийн 616 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэсэн шалтгаан нь тухайн үед Д.***************ын сэтгэцэд үүссэн хор уршиг, сорилын үед илэрсэн шинж тэмдгүүд нь тухайн шинжилгээ хийх үед сэтгэцэд учирсан хор уршгийн 2 дугаар зэрэглэлд хамаарч байсан. Дахин шинжилгээ хийх үед шинэ нөхцөл байдал илэрсэн учраас шинжээч эмч Ц.Долгорсүрэн бид хоёр дахин сорил тавьж, онош тогтоосон” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),
Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь “...Х.***************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлтийг,
Иргэдийн төлөөлөгч нь “...Монгол хүмүүс хүнд хутга өгөхдөө хэзээ ч ир үзүүртэй хэсгээр өгдөггүй. Х.*************** нь хүний биед санаатай хүнд гэмтэл учруулсан гэм буруутай гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг,
Хохирогч Д.***************ын өмгөөлөгч Б.Дагважанцан: “...хохирогч Д.***************ын нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалин болох 32.500.000 төгрөг, сэтгэцэд учирсан хохирлыг 12.640.500 төгрөг буюу дээд хэмжээгээр нь гаргуулж өгнө үү. Мөн хохирогч нь цаашид эмчилгээ хийлгэх тул уг зардлыг нээлттэй үлдээхийг хүсэж байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Намжилцогт: “...тухайн гэмт хэрэг гардаг өдөр *************** нь ахынхаа дуудсаны дагуу очсон. ***************г очиход хохирогч нь тэдний өрөөнд байсан төдийгүй өөрийн хийсэн хутгаа үзүүлж сонирхуулсан байдаг. *************** нь мөн тэрийг хутгыг үзэж сонирхоод буцааж өгөх үед хохирогч босох үетэй таарч гэмтсэн үйл явдал болсон. Хохирогч, шүүгдэгч нарын дунд маргаан болоогүй. Аливаа зүйл хоорондоо шалтгаант холбоотой байх ёстой бөгөөд шүүгдэгч нь хохирогчийг санаатай хутгалсан зүйл харагдахгүй байгаа тул үнэн бодит байдлыг тогтоож Х.***************г санамсар болгоомжгүйгээр хүнд гэмтэл учруулсан гэж дүгнэж өгнө үү. Хохирол хор уршгийн тухайд, Хохирогчийн гаргаж өгсөн байгууллагын тодорхойлолт эргэлзээтэй, эхний гаргаж өгсөн нь тамга тэмдэггүй, нөгөө нь тамга тэмдэгтэй, гарын үсгийн тайлал нь өөр өөр байдаг. Иймд иргэний журмаар энэ дутуу авсан цалин хөлсийг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналыг гаргаж байна. Мөн сэтгэцэд учирсан хор уршгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр гаргуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүхээ: “...гэм буруу дээрээ маргахгүй, бодит хохирлыг нөхөн төлсөн байгаа, бусад хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Х.*************** нь согтуурсан үедээ 2023 оны 12 дугаар сарын 14-ний өглөө 09 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Сэнтий зочид буудлын 311 тоот өрөөнд хохирогч Д.***************ын баруун хөхөн доод хэсэгт хутгаар хатгаж хэвлийн өмнөд хана, их сэмж, элэг гэмтээсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралдал бүхий хүнд хохирол учруулсан талаарх дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл: “...Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Сэнтий зочид буудал 311 тоотод 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүн хутгалуулсан” гэх мэдээлэл бүртгэгдсэн. (1 дүгээр хавтаст хэргийн 10 дахь тал),
2. 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд: “...СХД-ийн 18 дугаар хороо Сэнтий зочид буудал 311 тоот өрөөнд үзлэгийг явуулахад ... уг өрөөнд дэвсгэр даавуу цус мэт улаан хүрэн зүйлээр бохирлогдсон байх ба гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав” гэж тэмдэглэсэн. (1 дүгээр хавтаст хэргийн 12-16 дахь тал),
3. 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...Х.*************** /рд-***************/-г драгер багаж ашиглан шалгахад 3.02% согтолттой гэж гарч, эрүүлжүүлэх байранд хүлээлгэж өгсөн гэж тэмдэглэсэн. (1 дүгээр хавтаст хэргийн 224 дэх тал)
4. Хохирогч Д.***************ын: “...Би 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Сэнтий буудалд нэг хоносон. Тэгээд маргааш өглөө нь 08 цагийн үед үл таних эрэгтэй хүн хаалга тогшихоор нь хаалга нээж өгтөл надаас гал асуухаар нь байхгүй гэсэн. Тэр ***************гэх залуу “ахаа надад 8000 төгрөг байна, хоёулаа нэг архи авъя” гэхээр “надад карт байна” гээд бид гадагшаа цуг гараад дэлгүүр орж нэг шил архи, ундаа авсан. Ингээд би ***************гэх залуугийн хамт Сэнтий буудлын 311 тоотод хамт орсон. Өрөөнд 2 үл таних согтуу хүмүүс байсан ба бид 4 хамт сууж нэг хундага татаад “одоо би ажилтай” гээд дахиж уугаагүй. Энэ үед гаднаас дахин нэг ул таних залуу архи барьчихсан орж ирсэн. Би утсаар дүүтэйгээ цүнхтэй хувцас, хутга ир гээд ярьтал тэр өрөөнд сүүлд ирсэн *************** гэх залуу “таны хутгыг үзье” гээд байхаар нь би өрөөнөөс гарч өөрийнхөө өрөөнд ирээд дүү төрсөн ***************ийн авчирч өгсөн костюм пиджак, миний хоол хийдэг хүрэн иштэй хутга зэрэг цүнхтэй эд зүйлийг аваад дүүгээ үлдээгээд 311 тоот өрөөнд орсон. Тэгсэн *************** миний цүнхнээс хар өнгийн хуйтай хүрэн өнгийн хутгыг өөрөө аваад хуйнаас нь гаргаж үзэж байснаас ямар шалтгаангүй миний баруун хөхний доод хэсэгт нэг удаа хутгалсан. Би хутгалчихлаа ш дээ гээд орилсон, энэ үед *************** гэх залуу өрөөнөөс гараад явсан, би босч ирэх үед хутга газар унасан. Бид хоёрт маргалдсан, маргалдах хэмжээний их зүйл ч яриагүй. Намайг яагаад хутгалах болсоныг мэдэхгүй байна, миний дүү ***************э тэр хутгыг авсан. Гэтэл араас өрөөнд ***************гэх залуу нэг үл таних хүнтэй ирээд “битгий цагдаа дууд, бүгдээрээ тохиролцъё” гээд байсан.. Үүнээс хойш болсон зүйлийг би сайн санахгүй байгаа, ямар ч байсан манай дүү ирчихсэн цагдаа дууд гэж байсан. Миний цус тогтохгүй байсан тул би тухайн буудлыг дэрийг авч шарх дээрээ дарсан. Түргэн тусламж ирэх хүртлээ их удсан бөгөөд түргэний эмч ирээд “яагаад түргэн дуудалгүй удсан бэ?, энэ хүн чинь эмнэлэг хүрч чадахгүй” гэж хэлсэн. Мөн эмнэлэг хүрэх боломжгүй байгаа тул замаасаа шингэн авч сэлгэж хийсэн. Миний санаж байгаагаар нэг нь намайг босъё гэж хэлэхэд байж бай гээд хүзүү хэсэгт дараад байсан. Миний цээжинд гутлын мөр олон байсан, мэс заслын эмч нар хэлэхдээ хутгалчхаад дээрээс чинь дэвссэн юм уу? гэссэн. Би тухайн үед өмсөж байсан хувцсаа хаячихсан. Гадаа гудамжинд хэвтэж байгаа хүнийг харчхаад түргэн тусламж дуудаж өгөөгүй бол буруутан болдог. Гэтэл би тухайн үед буудлын өрөөнд байсан. Яагаад түргэн тусламж дуудаагүйг гайхаж байна. Би бүх зүйлийг сайн санахгүй байгаа, гэхдээ би цагдаа дууд гэж хэлэхэд өрөөнд байсан 3 хүний нэг нь бүр ам дараад байсан. Х.*************** намайг хутгалчхаад гараад явсан. Гэтэл надтай хамт байсан 3 хүн яагаад надад тэгж хандаад байсныг би мэдэхгүй, би ахиад хэдэн минут болсон бол үхэх байсан. Тэгээд эмч ирээд эмнэлэг рүү авч явсан. Би эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Надад гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох эмнэлэгт хэвтсэн эмчилгээний зардал гэж 2.300.000 төгрөг, дараа Налайх дүүрэгт гэмтлийн дараах сувилалд хэвтэхэд 3.500.000 төгрөг, нийт 5.800.000 төгрөг өгсөн. Надад нэхэмжлэх зүйл байна. Би энэ гэмт хэргийн улмаас 2023 оны 12 дугаар сараас хойш ажилгүй байсан. Би сарын 2.500.000 төгрөгийн цалинтай ажилладаг байсан тул 13 сараар тооцож нэхэмжилж байна. Би сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжилж байгаа. Надад явахад үнэхээр хэцүү байна. Амьсгалахад хэцүү байгаад байдаг. Их гомдолтой байна. Би ийм хүнд шархтай явахад надад үнэхээр сэтгэлийн дарамттай байна...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 24-26, 28-29 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл),
5. Гэрч Ц.***************ийн: “...2023 оны 12 дугаар сарын 14-ний өглөө 09 цагийн үед намайг гэртээ байхад миний төрсөн ах болох Д.*************** залгаад гэрт улаан цүнхтэй хувцас байгаа, түүнийг аваад ир, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Таван шарын автобусны буудлын хойд талд байрлах Сэнтий зочид буудлын 3 давхар 305 тоот өрөөнд байна гэхээр нь би өглөөний 09-10 цагийн хооронд уг газар очсон. Би 305 тоот өрөөнд ортол ах байхгүй, ахын гадуур хувцас өрөөнд нь байсан. Би ах руу залгатал ах нь 3 давхрын 311 тоот өрөөнд байна гэхээр нь би тус өрөө рүү явж орсон. Ахын байсан өрөөнд ахаас гадна 4 эрэгтэй согтуу хөзөр тоглож байгаа байдалтай байсан. Намайг дээшээ суу гэхээр нь би суухгүй гээд ах ***************ыг дагуулж, гаръя гээд аваад гарсан. Бид хоёр ахын байгаа өрөө рүү орж ахад ууттай хувцас авч явах зүйлийг нь өгсөн. Энэ үед ах ажилдаа авч явна гээд хүрэн өнгийн модон иштэй хутга 1 ширхэг, улаан хүрэн өнгийн модон иштэй хутга нэг ширхэг, нийт 2 ширхэг, миний авчирсан цүнхэнд байсныг ах гаргаж ирээд 311 тоот өрөөнд байсан 4 эрэгтэй хүнд 2 ширхэг хутгыг үзүүлээдэхье, тэр хүмүүс хөдөө гадаа явдаг хүмүүс юм шиг байна, миний хутгыг сонирхоод байна гэж хэлээд 2 ширхэг хуйтай нь аваад гарсан. Би өрөөнд үлдсэн. Удалгүй ах 3-5 минутын дараа ах нь хутгалуулчихлаа гээд цээж хэсгээс нь цус гарсан байдалтай орж ирсэн. Би ахаас юу болсныг асуухад “хутга сонирхсон залуу ахыг нь хутгалчихаад хутгаа шидээд гараад явчихлаа” гэж хэлсэн. Ахын араас өрөөнд бордуу царайтай намхандуу биетэй бага зэрэг согтуу залуу ирэхээр нь “хэн хутгалчихваа юу болсон бэ” гэж асуухад тэр залуу “юун сүртэй хальт хүргээд авсан ш дээ, эмийн сан ороод бент эм аваад боочихъё, хэдүүлээ хоорондоо тохиролцьё” гэж хэлээд орны урд суугаад намайг гадагшаа гаргахгүй гээд байсан. …Би ахын ажлын хувцастай цүнхийг аваад хутгалуулсан гэх хүрэн өнгийн модон иштэй хар өнгийн хуйтай хутгыг аваад халаасандаа хийсэн. Тэр хүн надтай хараалын үгээр муудалцсан намайг гаргахгүй гээд миний баруун хөлнөөс гараараа өчиж нөгөө залуу нь миний энгэрээс заамдахаар нь хөлөө мултал аваад гадагшаа гарч 103 түргэн тусламж дуудсан. Тэр залуутай хамт явсан хүмүүс нөгөө залууг танихгүй энэ тэр гээд явах гэж оролдсон. Удалгүй цагдаа нар ирж, араас нь түргэний машин ирсэн” гэсэн мэдүүлэг ( 1 дүгээр хавтаст хэргийн 37-40 дэх тал),
6. Гэрч Т.***************ын: “...Би өмнө Сэнтий зочид буудалд ажилладаг байсан бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 14-ний өдрийн хооронд тухайн Сэнтий зочид буудлын ажилчдын шинэ жил болоод намайг нэг өдөр ресепшинээр гараад өгөөч гэхээр нь би гарч өгсөн. Ингээд 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 10 цагийн үед санагдаж байна, 305, 311 дугаартай өрөөний хүмүүс хоорондоо маргалдаж нэгнээ хутгалсан байсан. 305, 311 дугаартай өрөөний хүмүүс нь хоорондоо хөзөр тоглож байсан бөгөөд бүгд согтуу байсан, 305 дугаартай өрөөний хүн хутга зардаг хүн байсан, 311 дугаартай өрөө рүү орж хамт байж байхдаа хутгаа танилцуулсан, ингэхдээ хутгалуулсан байсан. Манай зочид буудал коридортоо хяналтын камертай, өрөөнүүдэд байхгүй...” гэсэн мэдүүлэг ( 1 дүгээр хавтаст хэргийн 42-43 дэх тал),
7. Гэрч Б.***************ын: “...Би 2023 оны 12 дугаар сарын 12-ны орой найз ***************, ***************, *************** нарын хамт орж найзууд архи, пиво уусан, би машинтай явж байсан тул архи уугаагүй. 2023 оны 12 дугаар сарын 13-ны орой 17-18 цагийн үед найз ***************н хамт хороолол орж, *************** өөрийн найз эмэгтэйн хамт буудалд хонохоор явсан. Би Сэнтий буудалд найз ***************, нутгийн ах *************** нартай хамт буудалд хоносон. Маргааш өглөө нь 2023 оны 12 дугаар сарын 14-ний өглөө сэрээд бид нар дахин архи уусан, гаднаас үл таних 40 орчим насны согтуу эрэгтэй бид нарын өрөөнд орж гараад явсан. Би согтоод орон дээр хэвтэж байтал гэнэт чанга дуу чимээ гарч хүмүүс орилолдоод байсан, би сэхэл аваад хартал манай өрөөгөөр орж гараад байсан согтуу ах “намайг хутгалчихлаа” гээд дугараад байсан. Би хэн хутгалсныг хараагүй, *************** ах ***************д хандан “чи хүн хутгачихлаа” гэж яриад байхыг сонссон. Би найз ***************г хэзээ Сэнтий буудалд ирснийг огт санахгүй байна. Нэг мэдэхэд Цагдаагийн хэлтэст *************** ахын хамт ирсэн. Би 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Сэнтий зочид буудалд найз ***************, ***************, ах *************** нарын хамт байсан…” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 46-48 дахь тал),
8. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 518 дугаартай: “...Хүрэн өнгийн иштэй хутга нь шинжилгээнд тэнцэж байна. Хүрэн өнгийн иштэй хутга дээр хүний цус илэрсэн.” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 62-63 дахь тал),
9. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 363 дугаартай хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээнд:
Цэргийн төв эмнэлгийн №23я/05070 тоот өвчний түүхэнд: “...өвчтөнийг ерөнхий унтуулга доор мэс заслын орон дээр ар нуруугаар нь байрлуулан халгааны талбайг ариутгаад ... хэвлийн хөндийг нээхэд 300мл орчим цусан бүлэн байсныг соруулж авав. Хэвийн дотор эрхтнүүдийг шалгахад их сэмж хатгагдсан шархтай, элэгний доод дэлбэн хатгагдаж зүсэгдсэн байсан элгийг №1 викрель утсаар оёж бэхлэв, их сэмжийг №2 викрель утсаар оёж цусыг тогтоов” гэж бичсэн.
Дүгнэлт хэсэгт: “...Д.***************ын биед хэвлийн өмнөд хана, их сэмж, элэг гэмтээсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралдалд гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонгид алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 82-84 дэх тал),
10. Цэргийн төв эмнэлгийн №23/я05070/ дугаартай өвчний түүх: ( 1 дүгээр хавтаст хэргийн 173-209 дэх тал)
11. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1449 дугаартай: “…Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох тухай 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 616 дугаартай дүгнэлт тухайн үед үндэслэлтэй байна. Хохирогч ***************гийн *************** /РД:***************/-ын сэтгэцэд 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас F43.2 Дасан зохицохуйн эмгэг оношлогдож байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна. Сэтгэцийн эмгэг гэдэг нь сэтгэцийн хор уршгийн нэг хэлбэр юм. Гэмт хэргийн нөхцөл байдлаас шалтгаалан тархины органик гэмтэл, сэтгэцийн хурц солиорол, өөрчлөлт бүхий байдал илрэх нь хүндрүүлсэн зэрэглэлээр тогтоох үндэслэл болно. Хүний эрүүл мэндэд учирсан хохирол, хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл нь тусдаа журмаар зохицуулагддаг. Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүх шинжилгээний төв байгууллагын даргын баталсан арга аргачлалын дагуу хийдэг бөгөөд Сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг хүний биед учирсан хохиролд шууд үндэслэн тогтоохгүй. Хууль зүй, дотоод хэргийн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан A/268, А/275 дугаартай тушаал, журмын 5.1 дэх хэсэгт заасны дагуу хохирогчийн нас, хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал, тухайн хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж чанар зэргийг харгалзан сэтгэцийн эмчийн үзлэг сэтгэл зүйн болон сэтгэц физиологийн үзүүлэлт багажийн шинжилгээ, эмгэг сэтгэл судлалын шинжилгээ, ажиглалт, бусад арга, хэрэглэгдэхүүнийг ашигладаг. Сэтгэцийн хор уршгийн шинжилгээг хийж дүгнэлт гаргахдаа Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор баталсан жишиг аргачлалыг харгалзан үздэггүй. Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн өөрчлөлт түр зуурын эсхүл байнгын эсэх, цаашид хэрхэн нөлөөлөх болон үргэлжлэх цаг хугацааг урьдчилан тогтоох боломжгүй. Тухайн хүний сэтгэл зүйн онцлог, дэмжлэг бүхий орчин, цаашдын сэтгэл зүйн тусламж үйлчилгээ авах эсэх зэргээс хамаарна” гэсэн шинжээчийн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 170-173 дахь тал)
12. Шинжээч эмч Ц.Долгорсүрэн: “...Хамгийн анх 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Д.***************т шинжилгээ хийж, түүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох үед 2 дугаар зэрэглэл тогтоогдсон. Д.*************** нь 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр дахин шинжилгээ хийлгэсэн. Д.***************ын биеийн эрүүл мэндэд үүссэн зовуурь, шаналгааг удаан хугацаанд мэдрэх, нойргүйдэлд өртөх, хямрах, сэтгэл санаагаар гутрах, сэтгэцийн эрүүл мэнд болон өдөр тутмын стрессээс шалтгаалан байнгын ядрах мэдрэмжийг авч байгаа гэх шинжүүд ажиглагдаж байсан. Хэрэг болсон цаг хугацаанаас хойш ажилгүйдлээс шалтгаалан санхүүгийн бэрхшээлд өртсөнөөс өөрийгөө үнэлэх үнэлэмж буурах, сөрөг бодолд удаан хугацаагаар автах зэргээр урьд илэрсэн шинж тэмдгүүд хүндэрсэн байсан. Эдгээр шинж тэмдгүүд нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох журмын 3 дугаар зэрэглэлд хамаарч байсан тул шинжээчийн дүгнэлтийг дахин үйлдсэн. Хүний эрүүл мэндэд учирсан хохирол буюу гэмтлийн зэрэг болон сэтгэцэд учирсан хор уршиг хоёр хоорондоо ялгаатай, өөр ойлголт бөгөөд мэргэжлийн шинжээч эмч нар тогтоодог зүйл. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоохдоо тухайн хүний бие махбодын хүндрэлийн зэргийг шууд харгалзаж үздэггүй. Тухайн хүний биед хүнд гэмтэл тогтоогдвол сэтгэцэд мөн хүнд зэрэглэл тогтоогдоно гэсэн ойлголт биш. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоохдоо бие махбодын гэмтлийг харгалзан үзэх боловч шууд нөлөөлдөггүй. Одоогийн байдлаар иргэн Д.***************ын сэтгэцэд учирсан хор уршгийн 3 дугаар зэрэглэл тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),
13.Шинжээч эмч Ц.Анхбаяр: “...2024 оны 05 дугаар 30-ны өдрийн 616 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэсэн шалтгаан нь тухайн үед Д.***************ын сэтгэцэд үүссэн хор уршиг, сорилын үед илэрсэн шинж тэмдгүүд нь тухайн шинжилгээ хийх үед сэтгэцэд учирсан хор уршгийн 2 дугаар зэрэглэлд хамаарч байсан. Дахин шинжилгээ хийх үед шинэ нөхцөл байдал илэрсэн учраас шинжээч эмч Ц.Долгорсүрэн бид хоёр дахин сорил тавьж, онош тогтоосон” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),
14.Шүүгдэгч Х.***************н өгсөн: “...Би 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ***************, *************** ах бид гурав хоорондоо ярилцаж байгаад Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Таван шарын автобусны буудлын хойд талд байрлах Сэнтий зочид буудалд 3 давхар 311 тоот өрөөг захиалж ороод байж байхад найз *************** ирсэн. Бид дөрөв буудлаас гарч хүнсний дэлгүүр орж нэг ширхэг 1 литрийн хэмжээтэй Эден нэртэй архи, 4 ширхэг лаазтай пиво, талх хиам хүнсний зүйл авч буудлын өрөөндөө орж ирээд хэрэглэсэн. Ингээд оройн 17 цагийн үед ***************, бид хоёр өөр хүмүүстэй уулзахаар модны хоёр руу явж тэндээ найзуудтайгаа уулзаж караоке орж нэг шил архи хувааж ууж дуулангаа тэндээ үлдэж хоносон, харин *************** буцаж Сэнтий зочид буудалдаа очиж, ***************, ***************тай хамт хоносон байсан. Би 2023 оны 12 дугаар сарын 14-ний өглөө тухайн байрлаж байсан Сэнтий зочид буудал байрлаж байгаа өрөөндөө ирэхэд ***************, ***************, *************** гурав хажуу өрөөний ах гэх 40 гаран насны *************** гэх хүнтэй 0,5 граммын хараа нэртэй архи хувааж уугаад сууж байсан. Би тухайн архинаас 1 аягыг амсангаа ***************тай танилцахад тухайн хүн “би хутга зардаг, та нар хутга сонирхох уу?” гэж хэлээд хажуугийн өрөө рүүгээ ороод хэдэн ширхэг хутга байсан гэдгийг сайн санахгүй байна, бид нарт хутга үзүүлсэн юм. Би нэг бор иштэй хутгыг нь сонирхоод эргүүлж тойруулж ирийг үзээд тэр ахад хандан “энүүгээр мал гаргаж болдог юм уу?” гэж асуугаад би өөрийнхөө гэдэс хэсэгт хувцасны гаднаас хутганы үзүүрийг 2-3 зоож тоглож харуулж “энэ хутга чинь иргүй л юм байна шдээ” гэж хэлээд ***************тэй ярьж байгаад хутгыг нь *************** ахад буруу хараад баруун гараараа өгөхөд *************** ахын гэдэс хэсгийг хутгаар хутгалчихсан. *************** ах дээшээ босоод фудволкоо сөхтөл гэдэс хэсгээс нь бага зэрэг цус гарч байсан. Тэр үед *************** ах надад хандан “чи хүн хутгалчихлаа” гээд тэр хүний шарх дээр нь гараараа дараад байсан, би цус хараад айж балмагдаад зогсож байхад *************** ах эмнэлэг дууд гэхээр нь эмнэлэг дуудахаар тус өрөөнөөс гарч явсан. Би тухайн үед үнэхээр балмагдсан байсан яах учраа олоогүй, ингээд тайвшраад буцаж өрөөндөө ирэхэд эмнэлэг цагдаа нар ирсэн байсан. Надад ***************ыг алах санаа сэдэлт зорилго байгаагүй. Би модон бариултай, иш хэсэгтээ амьтны хээтэй хутгаар ***************ын хэвлий хэсэгт нэг удаа хутгалсан юм. Тухайн үед ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй, *************** миний зүүн гар талд, харин *************** миний баруун гар талд сууж байсан юм. ***************ын хутгыг үзэж байхдаа зүүн гар талд сууж байсан ***************тэй явж ярьж байхдаа яриандаа ***************ын хутганы ирийг нь *************** руу харуулж өгөх үед *************** яг сандал дээрээсээ босож ирж таараад би гэдэс рүү нь хутгаар хутгалсан. Бид хоёр нэгнээ танихгүй маргалдах хэрэлдэж шалтгаан байхгүй. Маш их гэмшиж байна. Миний хэргийг хуулийн дагуу шийдэж өгнө үү…” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 109-111 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтууд авагдсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нар, улсын яллагчаас шүүгдэгч Х.***************н дээрх үйлдэл нь Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” эсхүл “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргийн алины шинжийг хангаж буй эсэх талаар өөр өөрсдийн байр суурийг илэрхийлж, мэтгэлцэж оролцсон.
Шүүгдэгчийн үйлдэл нь дээрх гэмт хэргүүдээс аль гэмт хэргийн шинжийг агуулж буй талаар дүгнэлт хийхийн зорилгоор тухайн үед ямар үйл явдал өрнөсөн талаар дурдвал,
2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Сэнтий зочид буудлын 311 тоот өрөөнд Ж.***************, Ч.***************, Б.***************, Х.*************** нар байрлаж ууж идэцгээн Х.***************гаас бусад нь тэндээ үлдэж унтаж амарсан бол харин тус зочид буудлын 305 өрөөнд иргэн Д.*************** нь байрлаж хоносон байна.
2023 оны 12 дугаар сарын 14-ний өглөө тус 2 өрөөний хүмүүс хоорондоо танилцан нийлж архи согтууруулах ундааны зүйлийг авч 311 тоот өрөөнд ууцгааж байх үеэр шүүгдэгч Х.*************** нь ирж тэдгээртэй хамт үргэлжлүүлэн уусан болох нь тэдгээрийн мэдүүлэгт дурдагдсан байна.
Улмаар хохирогч Д.*************** нь өөрийн дүүгийн авчирсан хутгыг тус өрөөний хүмүүст үзүүлж сонирхуулсан байх бөгөөд шүүгдэгч Х.*************** нь тус хутгаар хохирогчийн цээж, хэвлий тус газар хутгалж, тэр даруй орхиж гарсан болохыг хохирогч нь мэдүүлснээс гадна тухайн хэргийн газарт байсан гэрч нараас мэдүүлсэн байна.
Хэдийгээр шүүгдэгч Х.*************** нь “би тухайн үед гаднаас эрүүл ирсэн, хохирогчийн хутгыг үзэж сонирхчхоод хутгыг буцааж өгөх гээд ир хэсгээр нь өгтөл хохирогч босож ирж буйтай давхцаад хутганы ир хэсэг хэвлий хэсэг рүү нь орчихсон, бид муудалцаагүй, санамсаргүй юм болсон” гэж мэдүүлсэн боловч:
- 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн мөрдөгчийн тэмдэглэлд тухайн хэргийн газарт байсан Ж.*************** 2.49%, гэрч Б.*************** нь 2.72%, Х.Мөншөншагай 3.02%-ийн согтолттой байсан нь тэмдэглэгдэж, гэрэл зургаар бэхжигдсэн, (1 дүгээр хавтаст хэргийн 223-224 дэх тал)
-Мөн хохирогч Д.*************** нь шүүгдэгч Х.***************н нэгэн адил түүнтэй муудалцаагүй гэдгийг мэдүүлсэн ч шүүгдэгчээс өөрт нь хутгыг өгөх явцад хутгалагдсан гэх зүйл болоогүй, энэ нь ор үндэслэлгүй зүйл болохыг мэдүүлсэн байна.
Тодруулбал, хохирогч Д.*************** нь “*************** миний цүнхнээс хар өнгийн хуйтай хүрэн өнгийн хутгыг өөрөө аваад хуйнаас нь гаргаж үзэж байснаас ямар нэгэн шалтгаангүй миний баруун хөхний доод хэсэгт нэг удаа хутгалсан. Би хутгалчихлаа ш дээ гээд орилсон, энэ үед *************** гэх залуу өрөөнөөс гараад явсан” талаар мэдүүлсэн ба түүний мэдүүлэг нь гэрч Ц.***************ийн “...ах Д.*************** нь хүрэн өнгийн модон иштэй хутга 1 ширхэг, улаан хүрэн өнгийн модон иштэй хутга нэг ширхэг зэргийг цүнхнээс гаргаж ирээд 311 тоот өрөөнд байсан 4 эрэгтэй хүнд хутгыг үзүүлээдэхье гэж хэлээд 2 ширхэг хуйтай нь аваад гарсан. Удалгүй ах 3-5 минутын дараа ах нь хутгалуулчихлаа гээд цээж хэсгээс нь цус гарсан байдалтай орж ирсэн. Би ахаас юу болсныг асуухад хутга сонирхсон залуу ахыг нь хутгалчихаад хутгаа шидээд гараад явчихлаа гэж хэлсэн” гэж, (1 дүгээр хавтаст хэргийн 37-40 дэх тал), гэрч Т.***************ын “...2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 10 цагийн үед санагдаж байна, 305, 311 дугаартай өрөөний хүмүүс хоорондоо маргалдаж нэгнээ хутгалсан байсан. Бүгд согтуу байсан” гэж (1 дүгээр хавтаст хэргийн 42-43 дэх тал), гэрч Б.***************ын “...Би согтоод орон дээр хэвтэж байтал гэнэт чанга дуу чимээ гарч хүмүүс орилолдоод байсан, би сэхэл аваад хартал манай өрөөгөөр орж гараад байсан согтуу ах “намайг хутгалчихлаа” гээд дугараад байсан. *************** ах ***************д хандан “чи хүн хутгачихлаа” гэж яриад байхыг сонссон” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 46-48 дахь тал) зэргээр давхар нотлогдсон байна.
Өөрөөр хэлбэл, дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэгт шүүгдэгч Х.*************** нь хохирогчид хутга өгөх явцад хутгалдсан гэх үйл явдал болсон талаар огт дурдагдаагүй байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч болон хохирогч нар гэм буруугийн хэлбэр дээр өөр өөр байр суурьтай оролцсон ч “хутгалсан, хутгалуулсан” гэх асуудлын тухайд хэн аль нь маргаагүй, нэг нь хутгалснаа хүлээн зөвшөөрч, нөгөө нь өөрийг хэн, хэрхэн хутгалсан талаар тодорхой зааж мэдүүлсэн, түүнчлэн шинжээчийн дүгнэлтэд хохирогчид учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн болох нь тусгагдсан, дүгнэлтийг оролцогч аль нэг тал үгүйсгэж, няцаагаагүй, маргаагүй байна.
Дээрх байдлыг дүгнэвэл, Монгол ёс заншилд хүнд хутгыг өгөхдөө ир хэсгээр өгөхийг цээрлэж, иш хэсгээр нь харуулж өгдөг уламжлалтай бөгөөд шүүгдэгч Х.*************** хутгыг ир хэсгээр нь хүнд өгвөл хүн бэртэх, гэмтэх аюултай гэдгийг мэдсээр байж зориуд хохирогч руу ир хэсгээр нь чиглүүлэн хатгасан уг үйлдлийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр буюу гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан гэж үзэх боломжгүй юм.
Харин эсрэгээрээ шүүгдэгч Х.*************** нь согтуурсан үедээ ямар нэгэн шалтгаангүйгээр хүйтэн зэвсэг хэрэглэн хохирогчийн хэвлий хэсэгт хутгалсан, хутгалсан даруй хэргийн газрыг зориуд орхиж явсан үйлдэл нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэхээр байна.
Иймээс шүүгдэгч Х.***************н хохирогчийг хутгалсан шууд санаатай гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон гэж дүгнэж, шүүгдэгч Х.***************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар хохирогч Д.*************** нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй байна.
1.Хохирогч Д.*************** нь эмчилгээ хийлгэсэн талаарх зардлын баримтыг гаргаж өгөөгүй боловч шүүгдэгч Х.*************** нь хохирогч Д.***************ын эмчилгээнд зориулан Хаан банкны ***************тоот дансанд 2.300.000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Хаан банкны ***************тоот дансанд 2.000.000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 1.500.000 төгрөг, нийт 5.800.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь гаргаж өгсөн дансны хуулга, гэрч Х.Алтанчимэгийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон байна. (1 дүгээр хавтаст хэргийн 34, 116-117 дахь тал),
2.“***************”ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/258 дугаартай “Д.*************** нь 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2023 оны 12 сарыг хүртэл ахлах тогоочоор ажиллаж байсан бөгөөд үндсэн цалин 2.500.000 төгрөг болох нь үнэн болно. Д.***************т сард 2 удаа буюу тухайн сарын 15 болон 30-ны өдөр цалин олгогддог” гэсэн тодорхойлолт, Д.***************ын дансны хуулга зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна. (2 дугаар хавтаст хэргийн 85-89 дэх тал),
Улмаар хохирогч нь гэмтэл авснаас хойш өнөөдрийг хүртэл ажил хөдөлмөрөө эрхэлж чадахгүй байгаа талаар мэдүүлж, 2023 оны 12 дугаар сарын 14-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийг хүртэл хугацааны буюу 13 сарын цалин болох 2500.000х13сар=32.500.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн.
Шүүгдэгч Х.*************** нь хохирогч Д.***************ын дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул шүүгдэгч Х.***************гаас хохирогчийн авах байсан цалин болох 32.500.000 төгрөгийг гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэв.
3.Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3-т “сэтгэцийн эмгэг” гэж өвчний олон улсын ангиллын “сэтгэц, зан үйлийн эмгэгүүд” бүлэгт заасан оношилгооны хэмжүүрээр оношилж болох бүх өвчнийг хамааруулахаар заасан байна.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж, энэ хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт “…Эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй” гэж заасан.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл, эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч, хэрэв хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүн нь гэм хор учруулсан этгээдээс шаардах эрхтэй байна.
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д зааснаар Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хуульд сэтгэцэд учирсан хохирлыг тооцох, арилгуулахтай холбоотой зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Уг хуулийг дагалдуулан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан байна.
Тус хэрэгт сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох тухай 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 616 дугаартай дүгнэлтээр Д.*************** /РД:***************/-ын сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарсан. (2 дугаар хавтаст хэргийн 94-96 дахь тал)
Харин шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1449 дугаартай шинжилгээгээр хохирогч Д.*************** /РД:***************/-ын сэтгэцэд гэмт хэргийн улмаас F43.2 Дасан зохицохуйн эмгэг оношлогдсон, энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарсан байна. (2 дугаар хавтаст хэргийн 170-173 дахь тал)
Улмаар шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч Ц.Долгорсүрэн нь “...Хамгийн анх 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Д.***************т шинжилгээ хийж, түүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох үед 2 дугаар зэрэглэл тогтоогдсон. Д.*************** нь 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр дахин шинжилгээ хийлгэсэн. Д.***************ын биеийн эрүүл мэндэд үүссэн зовуурь, шаналгааг удаан хугацаанд мэдрэх, нойргүйдэлд өртөх, хямрах, сэтгэл санаагаар гутрах, сэтгэцийн эрүүл мэнд болон өдөр тутмын стрессээс шалтгаалан байнгын ядрах мэдрэмжийг авч байгаа гэх шинжүүд ажиглагдаж байсан. Хэрэг болсон цаг хугацаанаас хойш ажилгүйдлээс шалтгаалан санхүүгийн бэрхшээлд өртсөнөөс өөрийгөө үнэлэх үнэлэмж буурах, сөрөг бодолд удаан хугацаагаар автах зэргээр урьд илэрсэн шинж тэмдгүүд хүндэрсэн байсан. Эдгээр шинж тэмдгүүд нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох журмын 3 дугаар зэрэглэлд хамаарч байсан тул шинжээчийн дүгнэлтийг дахин үйлдсэн. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоохдоо бие махбодын гэмтлийг харгалзан үзэх боловч шууд нөлөөлдөггүй. Одоогийн байдлаар иргэн Д.***************ын сэтгэцэд учирсан хор уршгийн 3 дугаар зэрэглэл тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй” гэж, (шүүх хуралдааны тэмдэглэл),
Шинжээч эмч Ц.Анхбаяр: “...2024 оны 05 дугаар 30-ны өдрийн 616 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэсэн шалтгаан нь тухайн үед Д.***************ын сэтгэцэд үүссэн хор уршиг, сорилын үед илэрсэн шинж тэмдгүүд нь тухайн шинжилгээ хийх үед сэтгэцэд учирсан хор уршгийн 2 дугаар зэрэглэлд хамаарч байсан. Дахин шинжилгээ хийх үед шинэ нөхцөл байдал илэрсэн учраас шинжээч эмч Ц.Долгорсүрэн бид хоёр дахин сорил тавьж, онош тогтоосон” гэж мэдүүлсэн. (шүүх хуралдааны тэмдэглэл),
Дээрх байдлаас үзвэл, дээрх шинжээч нар нь өмнө гарсан Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох тухай 616 дугаартай дүгнэлтийг үгүйсгээгүй байх бөгөөд харин дахин дүгнэлт гаргах явцад хохирогчид урьд илэрсэн шинж тэмдгүүд нь хүндэрсэн нөхцөл байдал тогтоогдсонтой холбоотойгоор сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл өөрчлөгдөж, гуравдугаар зэрэглэлд хамааруулсан шалтгаанаа тодорхой тайлбарлаж мэдүүлсэн нь өөр бусад баримтаар үгүйсгэгдээгүй тул шүүх шинжилгээний ерөнхий газрын 1449 дугаартай шинжилгээ болон шинжээч Ц.Долгорсүрэн, Ц.Анхбаяр нарын мэдүүлгийг үндэслэн хохирогч Д.***************ын сэтгэцэд учирсан нөхөн төлбөрийг олгох нь үндэслэлтэй гэж үзлээ.
“Нөхөн төлбөр тооцох жижиг аргачлал”-ын гуравдугаар зэрэглэлд хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгийн нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хувь хэмжээгээр тооцохоор заасан байх тул хохирогчид илэрч шинж тэмдэг хүндэрсэн талаарх дүгнэлт, хохирогч Д.*************** нь урьд байсан шигээ хэвийн байж чадахаа байсан” гэсэн мэдүүлэг зэргийг харгалзан 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шинэчлэн тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг буюу 550.000 төгрөгийг 22.99 дахин нэмэгдүүлж 12.644.500 төгрөгийг шүүгдэгч Х.***************гаас гаргуулж, хохирогч Д.***************т олгохоор тогтов.
Иймээс шүүгдэгч Х.***************гаас хохирогчийн авах ёстой байсан цалин болох 32.500.000+ сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөр төлбөр 12.644.500=нийт 45.144.500 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.***************т олгохоор шийдвэрлэсэн болно.
Харин хохирогч Д.*************** нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.***************гийн: “...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан ба яллагдагч Х.*************** үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.*************** Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.789.000 төгрөг зарцуулсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагчаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг, төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт зэрэг авагджээ. (1 дүгээр хавтаст хэргийн 212, 216 дахь тал)
Иймд шүүгдэгч Х.***************гаас 1.789.000 төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн санд олгох нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “ ... шүүгдэгч Х.***************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 8 жилийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” тухай дүгнэлтийг,
Хохирогч Д.***************: “... шүүгдэгч нь өндөр настай ээжтэй юм билээ. Хорихоос өөр төрлийн ял оногдуулж болохгүй юм уу” гэсэн саналыг,
Хохирогч Д.***************ын өмгөөлөгч Б.Давгажанцан: “...тусгайлан гаргах санал байхгүй байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүхээ: “...Шүүгдэгч Х.*************** нь гэмшиж байгаа бөгөөд бодит учирсан хохирлыг төлсөн байгаа. Хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол, сарын цалинг төлөхөө илэрхийлсэн байдаг. Иймд ялыг хамгийн доод хэмжээгээр нь тогтоож өгнө үү” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Намжилцогт: “...Шүүхээс Х.***************г саатайгаар тухайн хэргийг үйлдсэн гэж дүгнэлээ. Х.*************** нь 2 хүүхэдтэй, нас нь бас явсан хүн. Өөрөө ажил хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээдэг хүн тул хохирогчид учирсан хохирлыг гарч ирээд төлөх байх. Иймд эдгээр байдлыг харгалзан 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч Х.*************** хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан бөгөөд тухайн зүйл хэсэг, заалтад таван жилээс арван хоёр жил хүртэл хорих ял шийтгэнэ” гэж заасан байна.
Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой байна.
Шүүгдэгч Х.***************н хувьд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал аль алин нь тогтоогдоогүй болно.
Иймд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу тэрээр зэвсэг хэрэглэж гэмт хэрэг үйлдсэн нь нийгмийн аюулын шинжийг ихээр агуулсан, түүний үйлдлээс шалтгаалан хохирогчид хүнд гэмтэл учирсан, уг үйлдлээс улбаатайгаар эрүүл мэндэд нь хор уршиг учирсан, түүнчлэн шүүгдэгчийн хувьд байдал зэргийг харгалзан шүүгдэгч Х.***************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *************** овогт ***************гийн ***************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.***************д 7 (долоон) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.***************д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч шүүгдэгч Х.***************гаас 45.144.500 (дөчин таван сая, нэг зуун дөчин дөрвөн мянга, таван зуу) төгрөгийг гаргуулж хохирогч Д.***************т олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Х.***************гаас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6.Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.***************гаас 1.789.000 (нэг сая, долоон зуун наян есөн мянган) төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн санд олгосугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.***************д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.***************д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ
ШҮҮГЧ Б.БУЛГАНТАМИР
. Гэрч Ч.***************н: “...Би 2023 оны 12 дугаар сарын 13-ны Сонгинохайран дүүргийн 18 дугаар хорооны нутаг үйл ажиллагаа явуулдаг Сэнтий зочид буудалд найз ***************, *************** ах нартай уулзаж бид гурав уг буудалд хоол ундны зүйл, нэг шил архи авч орсон. Бид гурвыг архи ууж байхад *************** ирсэн ба тэр архи огт уугаагүй, учир нь машин барьж байсан. Архи ууж дуусгаад *************** ах бид хоёр буудалд үлдэж найз ***************, *************** хоёр гадагшаа гарч хүнтэй уулзана гээд явсан. *************** бид хоёр шөнө дэлгүүр хаахаас өмнө дэлгүүрээс нэг шил архи авч уусан ба би сүүлдээ тасраад унтчихсан. Шөнө *************** буудалд ирснийг би санахгүй байгаа. Маргааш нь 2023 оны 12 дугаар сарын 14-ний өглөө миний санаж байгаар найз *************** буудлын өрөөнд ирсэн байсан. Буудлын өрөөнд юу болсныг огт санахгүй байна” гэсэн мэдүүлэг ( 1 дүгээр хавтаст хэргийн 51-53 дахь тал),
Иймд дээрх гэмт хэргүүдийн обьектив болон субьектив шинж, ижил төсөөтэй болон ялгаатай шинжийг авч үзэх шаардлага зүй ёсоор үүссэн тул дараах байдлаар харьцуулан судалж дүгнэлт хийсний үндсэн дээр шүүгдэгчийн үйлдэл нь аль гэмт хэргийн шинжийг агуулж буйг дүгнэх нь зүйтэй байна.
Обьект нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал,
Обьектив шинж нь хүний эрүүл мэндэд хохирол учруулсан идэвхтэй үйлдэл байна. Энэхүү гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх бөгөөд хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт үйлдэл, хүнд хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна.
Субьектив шинж нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ. Гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, эсхүл хүсээгүй боловч үйлдлээрээ хүнд хохиролд зориуд хүргэсэн гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэртэй байна.
Субьект нь Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан 14 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хувь хүн байна.
Тус хэргийн хүндрүүлэх шинж болох:
- зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэдгийг дараах байдлаар тайлбарласан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн аутентик тайлбарт: энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль ч байж болно.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйл “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах” гэмт хэргийн тухайд:
Обьект нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал,
Обьектив шинж нь Монгол Улсын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй, бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байна. Энэхүү үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх бөгөөд гэмт үйлдэл, эс үйлдэхүй, хохирол хоёрын хооронд шууд болон шууд бус шалтгаант холбоо байна.
Субьектив шинж нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэнэ. Гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байна.
Субьект нь Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан 16 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хувь хүн байна.