| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээний Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 106/2024/0925/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/977 |
| Огноо | 2024-12-02 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Г.Түвшинбаяр |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/977
2024 12 02 2024/ШЦТ/977
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
МОНГОЛ УЛСЫН НЭРИ
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн,
улсын яллагч: Г.Түвшинбаяр,
хохирогч: Ц.Т/цахим/, түүний өмгөөлөгч М.Цэрэндэжид,
шүүгдэгч: Г.Б, түүний өмгөөлөгч Б.Дагважанцан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлснийг шүүх ердийн журмаар хянан шийдвэрлэсэн Бэсүд овогт Г.Б-д холбогдох 2305038331118 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч
ХЯНАВАЛ:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,** оны ** дугаар сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрхзүйч мэргэжилтэй, “******” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан менежер ажилтай, ам бүл 3, эх, хамтран амьдрагчийн хамт Хан-Уул дүүргийн ** дугаар хороо Арцад ** хотхон ** дугаар байрны ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Бэсүд овогт Г.Б /РД: ***********************/.
Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Г.Б нь “...2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 17 цагийн үед ** дүүргийн 24 дүгээр хороо Алтай хотхоны зүүн талын автобусны буудлын явган хүний гарц орчим “..машины цонх цохилоо..” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, үүссэн маргааны явцад хохирогч Ц.Т-ын нүүр тус газар гараараа цохиж дух ясны гадна, дотор ялтас дайрсан шугаман хугарал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн...” гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Г.Б нь “...2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 17 цагийн үед ** дүүргийн 24 дүгээр хороо Алтай хотхоны зүүн талын автобусны буудлын явган хүний гарц орчим “..машины цонх цохилоо..” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, үүссэн маргааны явцад хохирогч Ц.Т-ын нүүр тус газар гараараа цохиж дух ясны гадна, дотор ялтас дайрсан шугаман хугарал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б-ийн өгсөн “...маргахгүй, гэм буруутай...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Т-ын цахимаар өгсөн ” ..........................” гэх мэдүүлэг
Эрүүгийн 2305038331118 дугаартай хэргээс:
-Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/
-Хохирогч Ц.Т-ын “Би 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ** цагийн орчимд хүүхдээ сургуулиас нь авахаар явж байгаад **** хотхоны зүүн талын буюу Нарны гүүр даваад байдаг автобусны буудлын ертөнцийн зүгээр баруун талаас зүүн тал руу зам хөндлөн гарахаар явган хүний гарцаар алхаж явахад улаан өнгийн **-** УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл намайг зам шахаад мөргөх дөхөхөөр нь би уурлаад машины баруун урд талын цонх руу нь гараараа цохиод машины араар тойроод явахад машины жолооч нь бууж ирээд “яагаад байгаа юм” гэхээр нь би харин чи яагаад байгаа юм гарц дээр хүн дайрлаа шүү дээ гэж хэлсэн. Тэгсэн тэр залуу уурлаад миний нүүр рүү гараараа цохиход нь би газар унасан. Нэг мэдэхэд би газар хэвтэж байсан. Хажуу талд эмэгтэй хүмүүс нөгөө жолооч залууг чи хүн аллаа шүү дээ гэж хэлж байсан ... миний дух орчим гараараа 1 удаа цохисон ... тэр залуу өөрийнхөө нэрийг Баярсайхан гэж хэлээд надтай хамт гэмтлийн эмнэлэг дээр ирсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 89-92 дугаар хуудас/
-Гэрч Д.Наранцэцэгийн “...Би 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 16 цагийн үед *** дүүргийн 24 дүгээр хороо *** хотхоны автобусны буудлын ойролцоо замын гарцаар гараад явж байхад миний урд талж явж байсан залууг улаан өнгийн машин дайрчих шахам яваад замын гарц өнгөрөөд зогсоод тухайн машины залуу машинаасаа гарч ирээд миний урд талд явж байсан залууг яагаад машин цохисон бэ? гэж хэлээд тухайн залуугийн дух хэсэг рүү гараараа нэг удаа цохиход миний урд явж байсан залуу нүүрээрээ газар мөргөж унаад нүүрнээс нь цус гарахад замын гарцаар явж байсан хүмүүс машинаас бууж ирсэн залууг “чи хүний нүүр рүү бөгжтэй гараараа цохичихлоо шүү дээ, чиний буруу шүү” гэж хэлээд байсан. Би тэгээд л цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 96 дугаар хуудас/
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн “...Ц.Т-ын биед духны хөндийн урд болон арын ялтас, этмойд хөндий, хамар ясны хугарал, дух, хамрын нуруу, эрүү, зүүн алга, сарвууны ар, дунд, ядам, долоовор хуруунд зулгаралт, баруун, зүүн дээд, доод зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлийн улмаас үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо...” гэх ***** дугаартай дүгнэлт, /хх-ийн 115-117 дугаар хуудас/
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 307 дугаартай шинжээчийн “...ГССҮТ-ийн N“16044 дугаартай өвчний түүхэнд эхний хэсэгт урьдчилсан онош хэвтээд 1-3 хоног дотор тавигдан эмчлэгдэж буй онош бөгөөд ЮС-10 буюу өвчний олон улсын 10-р ангиллын дагуу онош тавигддаг тул өвчний түүхэнд бичигдсэн оношийг бичилт хэсэгт хийгдсэн байна. Гавлын хүнхэрийн хугарал нь оношны ЮС-10-д зааснаар дух болон зулай ясны хугарал орно. Ц.Т-ын толгойн КТГ шинжилгээний хариуг үндэслэн дүгнэлтийг гаргасан. Ц.Т-ын толгойн КТГ шинжилгээг дахин уншуулахад хамар ясны хугарал нь хуучин гэмтэл тул хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсээгүй байх боломжтой байна. Дээрх духны хөндийн арын ялтасны хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байна. Бусад хэсгийн гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт, /хх-ийн 100-103 дугаар хуудас/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1083 дугаартай шинжээчийн “...Ц.Т-ын биед духны ясны гадна дотор ялтас дайрсан шугаман хугарал гэмтэл тогтоогдсон ба эдгээр гэмтлүүд нь шинжээчийн дүгнэлтэд тусгагджээ. Ц.Т-ын биед дух ясны гадна, дотор ялтасны хугарал гэмтэл учирсан ба уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлдлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Баруун духны хөндийн гадна, дотор ялтас болон духны ясны хөндийн баруун өмнөд болон арын ялтас гэдэг нь нэг ойлголт юм. Ц.Т-д учирсан духны ясны гадна дотор ялтас дайрсан шугаман хугарал гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Шинжээчийн 12983 дугаартай дүгнэлт болон нэмэлтээр гаргасан 307 дугаартай дүгнэлтэд өөрчлөлт орохгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 125-129 дүгээр хуудас/
-Хохирогч Ц.Т-ын Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд хэвтэн эмчлүүлсэн 16044 дугаартай өвчний түүх /хх-ийн 133-141 дүгээр хуудас/
-Хохирогч Ц.Т-с гаргаж өгсөн гэмт хэрэг гарсны дараа гэмтсэн байх үеийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 168-169 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хохирогч Ц.Т болон түүний өмгөөлөгчийн гаргаж өгсөн хохирол, хор уршигтай холбоотой баримтууд /хх-------------/зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.Б нь “...2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 17 цагийн үед ** дүүргийн 24 дүгээр хороо Алтай хотхоны зүүн талын автобусны буудлын явган хүний гарц орчим “..машины цонх цохилоо..” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, үүссэн маргааны явцад хохирогч Ц.Т-ын нүүр тус газар гараараа цохиж дух ясны гадна, дотор ялтас дайрсан шугаман хугарал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн...” гэх дээрх үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт болох Ц.Т-ын хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 89-92 дугаар хуудас/, гэрч Д.Наранцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 96 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 115-117 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 307 дугаартай шинжээчийн дүгнэлт/ хх-ийн 100-103 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1083 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 125-129 дүгээр хуудас/, хохирогч Ц.Т-ын Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд хэвтэн эмчлүүлсэн 16044 дугаартай өвчний түүх /хх-ийн 133-141 дүгээр хуудас/, хохирогч Ц.Т-с гаргаж өгсөн гэмт хэрэг гарсны дараа гэмтсэн байх үеийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 168-169 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Прокурорын яллах дүгнэлтэд дурдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив болон субьектив шинжийг хангаж буй эсэхэд шүүх дараах хууль зүйн дүгнэлтийг хийсэн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийг улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хүнд хохирлыг хүсэж учруулсан байхыг шаардана.
Хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд шүүгдэгч Г.Б нь хохирогч Ц.Т*той маргалдаж улмаар түүнийг цохисны улмаас хохирогч газар унаж дух ясны гадна, дотор ялтас дайрсан шугаман хугарал бүхий хүнд хохирол авсан байх тул шүүгдэгчийн дээрх хууль бус үйлдлийн улмаас хохирогч хүнд гэмтэл авсан, хохирол хор уршиг болон хууль бус үйлдэл шууд шалтгаант холбоотой гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй.
Тодруулбал, шүүгдэгч нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрхэд халдаж хохирол учруулсан байх тул шүүгдэгч Г.Б-ын үйлдэл нь хууль бус юм.
Иймд шүүгдэгч Г.Б-ын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 17 цагийн үед ** дүүргийн 24 дүгээр хороо Алтай хотхоны зүүн талын автобусны буудлын явган хүний гарц орчим “..машины цонх цохилоо..” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, үүссэн маргааны явцад хохирогч Ц.Т-ын нүүр тус газар гараараа цохиж дух ясны гадна, дотор ялтас дайрсан шугаман хугарал бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Г.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хэргийн үйл баримт болон хэргийн зүйлчлэлтэй маргаагүй болохыг дурдаж байна.
Шүүгдэгчид холбогдох хэргийг Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлснийг шүүхээс, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дах хэсгийг удирдлага болгон хэргийг ердийн журмаар шийдвэрлэсэн болохыг тэмдэглэж байна.Хохирогч Ц.Т нь одоо Австрали улсад амьдардаг гэх тул шүүхийн хэлэлцүүлэгт цахимаар оролцох санал гаргасныг шүүх хүлээн авсан, шүүгдэгчийн өмгөөлөгч Э. Ганбат нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхийн хэлэлцүүлэгт цахим холболт хийж оролцож эхэлсэн хэдий ч техникийн саатлын улмаас холболт салсан тул түүнийг хэлэлцүүлгийн ирцээс хасч тооцсон болохыг тэмдэглэж байна.
Хохирол, хор уршиг тооцсон талаарх шүүхийн дүгнэлт:
Хохирогч Ц.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас түүнд учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт 25.437.835 /хорин таван сая дөрвөн зуун гучин долоон мянга найман зуун гучин тав/ төгрөг нэхэмжлэв.
Шүүх, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Ц.Т-ийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болох 25.437.835 /хорин таван сая дөрвөн зуун гучин долоон мянга найман зуун гучин тав/ төгрөгөөс гэмт хэргийн шууд хохирол 5.840.936 /таван сая найман зуун дөчин мянга есөн зуун гучин зургаа/ төгрөг, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 5.500.000 /таван сая таван зуу/ төгрөг нийт 11.340.936/ арван нэгэн сая гурван зуун дөчин мянга есөн зуун гучин зургаа/ төгрөгийг шүүгдэгч Г.Б-аас гаргуулж хохирогч Ц.Т-д олгож нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.
Хохирогч Ц.Т-ийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн зарим шаардлага тодорхой бус, шүүх тооцоо гаргах бололцоогүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.Т нь цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин орлогыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Шүүх, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас гэмт хэргийн шууд хохиролд 5.840.936 /таван сая найман зуун дөчин мянга есөн зуун гучин зургаа/ төгрөг хангаж шийдвэрлэсэн тухайд:
Хавтаст хэргийн 31 дүгээр талд авагдсан 400,000 төгрөгийн “ОТЗ” мед эмнэлгийн үйлчилгээний төлбөр, тариур, натри хлорид худалдаж авсан 7,850 төгрөг, Франтра эмийн сангийн /анвимакс/ 7,200 төгрөгийн худалдан авалт, Хос хун эмийн сангийн /Энап, циннаризин/ 33,500 төгрөгийн худалдан авалт, “Мон-тун фарм” эмийн сангийн /дуслын систем, натри хлорид, тариур/ 4,150 төгрөгийн худалдан авалт, “Хур фарм” ХХК /дуслын систем, натри хлорид, тариур/ 87,300,000 төгрөгийн худалдан авалт, Ц.Т-ын Солонгос улсыг зорьж үзлэг шинжилгээ хийлгэхээр явсан 2024.01.30-ны өдрийн Air ticket ХХК UB-Seoul чиглэлийн тасалбар 1,298,000 төгрөг, орчуулгын төлбөр 350,000 төгрөг /хх-42-43 тал/, Бүгд Найрамдах Солонгос Улсад эмнэлгийн үйлчилгээ авсан 2024.01.15-ны өдрийн 604,000 вонын баримтаас ходоодны дуран хийлгэсэн үйлчилгээг хохирогчид учирсан хүнд хохиролтой хамааралгүй гэж хасч дүгнэж үлдсэн 460.000 воныг тухайн өдрийн ханш болох 2.58 төгрөгөөр тооцож 1.186.800 төгрөг, эм хэрэгслийн төлбөр болох 2023.12.23-ны өдрийн 50,8000 вон /хх-53 тал, ханш-2.62/, 2024.01.09-ний өдрийн 21,000 вон /хх-53 тал ханш-2.59 /, Австрали Сиднэй хотод 2024.09.05-ны өдөр эмчилгээний төлбөрт төлсөн 70 ам.долларыг /хх-84 тал/ тухайн өдрийн ханш болох 3,380 төгрөгөөр тооцож 236.300 төгрөг, хавтаст хэргийн 176 дугаар талд авагдсан 2023.10.15-ны өдрийн Монос эмийн сангийн 21,350 төгрөгийн худалдан авалт, 2023.10.16-ны өдрийн ЭМЖЖ эмнэлгийн 40,000 төгрөгийн үйлчилгээ, Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн эмнэлгийн үйлчилгээнд төлсөн 100,000 төгрөг баримтуудыг тус тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан бодит хохирол гэж дүгнэж шийдвэрлэсэн болно.
2024.01.15-ны өдрийн 460.000 воныг тухайн өдрийн ханш 2.58 төгрөг, 2023.12.23-ны өдрийн 50,8000 вонын ханш 2.62 төгрөг, 2024.01.09-ний өдрийн 21,000 вонын ханш-2.59 төгрөг, Австрали Сиднэй хотод 2024.09.05-ны өдөр эмчилгээний төлбөрт төлсөн 70 ам.доллар 3.380 төгрөг байсан болохыг тухайн тухайн өдрийн Монгол Банкны ханшийн мэдээллээс татаж харсан болохыг тэмдэглэв.
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “ Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын Дөрөвт хүнд хохирлын улмаас хохирогчид сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг гэм буруутай этгээдээс сэтгэцийн эмгэгийн дөрөвдүгээр зэрэглэлээр тооцож гаргуулах зохицуулалтай байна.
Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ц.Т-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан энэ гэмтэл нь түүний амьдралын чанар, сэтгэл санаа эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөн гэж дүгнэх нь үндэслэл бүхий байх тул хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 5.500.000 /таван сая таван зуу/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг засварлуулж болно” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч нь гэм буруутай эсэхийг хянан хэлэлцсэн шүүхийн шийдвэрийн дагуу хохирол төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар шүүх хуралдааныг завсарлуулсан болно.
Дээрх хугацаанд шүүгдэгч Г.Б нь 11.341.000 /арван нэгэн сая гурван зуун дөчин нэгэн мянга/ төгрөгийг хохирогч Ц.Т-д төлсөн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Б нь 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хохирогч Ц.Т-д 1.450.000 /хх---- тал /төгрөгийг шилжүүлсэн хэдий ч хохирогч нь уг мөнгийг шүүгдэгчид буцаан шилжүүлсэн нөхцөл байдал хэрэгт авагдсан болохыг тэмдэглэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Г.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүхээс шүүгдэгч Г.Б-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.
Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, шүүгчдийн гэмт хэрэг үйлдсэн үйлдэлдээ гэмшиж буй байдал, гэмт хэргийн улмаас гаргасан хохирол төлбөрөө төлсөн зэрэгт дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас 11000 /арван нэгэн мянган/-нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /арван нэгэн сая/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэв.
Шүүгдэгч Г.Б-д оногдуулсан 11,000,000 /арван нэгэн сая/-н төгрөгийн торгуулийн ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2,5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгуулийн ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс 10.000.000 төгрөгийн торгуулийн ялын санал хохирогч болон түүний өмгөөлөгчөөс тусгайлан санал гаргаагүй болно.
Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно
Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди 2 ширхгийг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Г.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11000 /арван нэгэн мянган/-нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /арван нэгэн сая/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Г.Б-д оногдуулсан 11,000,000 /арван нэгэн сая/-н төгрөгийн торгуулийн ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Ц.Т-ийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болох 25.437.835 /хорин таван сая дөрвөн зуун гучин долоон мянга найман зуун гучин тав/ төгрөгөөс гэмт хэргийн шууд хохирол 5.840.936 /таван сая найман зуун дөчин мянга есөн зуун гучин зургаа/ төгрөг, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 5.500.000 /таван сая таван зуу/ төгрөг нийт 11.340.936/ арван нэгэн сая гурван зуун дөчин мянга есөн зуун гучин зургаа/ төгрөгийг шүүгдэгч Г.Б-аас гаргуулж хохирогч Ц.Т-д олгож нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэлэлцэхгүй орхисугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.Т нь цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин орлогыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Шүүгдэгч Г.Б нь шүүхийн шатанд 11.341.000 /арван нэгэн сая гурван зуун дөчин нэгэн мянга/ төгрөгийг хохирогч Ц.Т-д төлсөн болохыг, Эрүүл мэндийн даатгалын санд 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөг тус тус төлсөн болохыг дурдсугай.
8.Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахыг, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй болохыг тус тус дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б*д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЧИМЭГ
2024 12 02 2024/ШЦТ/977
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
МОНГОЛ УЛСЫН НЭРИ
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн,
улсын яллагч: Г.Түвшинбаяр,
хохирогч: Ц.Т/цахим/, түүний өмгөөлөгч М.Цэрэндэжид,
шүүгдэгч: Г.Б, түүний өмгөөлөгч Б.Дагважанцан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлснийг шүүх ердийн журмаар хянан шийдвэрлэсэн Бэсүд овогт Ганхуягийн Баярсайханд холбогдох 2305038331118 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч

хохирогч: Ц.Төртогт /цахим/, түүний өмгөөлөгч М.Цэрэндэжид,
шүүгдэгч: Г.Баярсайхан, түүний өмгөөлөгч Б.Дагважанцан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлснийг шүүх ердийн журмаар хянан шийдвэрлэсэн Бэсүд овогт Ганхуягийн Баярсайханд холбогдох 2305038331118 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч
ХЯНАВАЛ:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,1986 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрхзүйч мэргэжилтэй, “Номгон гол” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан менежер ажилтай, ам бүл 3, эх, хамтран амьдрагчийн хамт Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо Арцад 5 хотхон 1265 дугаар байрны 11 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Бэсүд овогт Ганхуягийн Баярсайхан /РД: ХЗ86061918/.

Шүүгдэгч Г.Баярсайхан нь “...2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 17 цагийн
үед Баянгол дүүргийн 24 дүгээр хороо Алтай хотхоны зүүн талын автобусны буудлын явган хүний гарц орчим “..машины цонх цохилоо..” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, үүссэн маргааны явцад хохирогч Ц.Төртогтын нүүр тус газар гараараа цохиж дух ясны гадна, дотор ялтас дайрсан шугаман хугарал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн...” гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Г.Баярсайхан нь “...2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 17 цагийн үед Баянгол дүүргийн 24 дүгээр хороо Алтай хотхоны зүүн талын автобусны буудлын явган хүний гарц орчим “..машины цонх цохилоо..” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, үүссэн маргааны явцад хохирогч Ц.Төртогтын нүүр тус газар гараараа цохиж дух ясны гадна, дотор ялтас дайрсан шугаман хугарал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Баярсайханы өгсөн “...маргахгүй, гэм буруутай...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Төртогтын цахимаар өгсөн “...Шүүгдэгч Г.Баярсайханд цохиулаагүй байсан бол миний биед гэмтэл учрахгүй, зардал гарахгүй, Солонгос улс руу явж эмчлүүлэх шаардлагагүй байсан. Манай эхнэр миний асран хамгаалагчаар хамт явсан ба бага насны хоёр хүүхдээ үлдээх боломжгүй байсан болохоор хүүхдүүдээ авч явсан байгаа. Шүүгдэгч нэг удаа надтай ирж уулзахдаа 1 сая төгрөг өгөх санал тавьсан ба би зөвшөөрөхгүй гэж хэлэхэд би торгох ял авна чи харин юу ч олж долоохгүй гэж хэлсэн болохоор цагдаад хандсан. Шүүгдэгч шинжээчийн дүгнэлтийг удаа дараа хүлээн зөвшөөрөхгүй байсан нь таалагдахгүй байна. Одоо миний хамар битүүрч, толгой өвдөж байгаа мөн унахдаа тулсан зүүн гарын хуруунууд бүрэн атгаж чадахгүй байгаа зэрэг маш их хохиролтой байна. Цаашид миний биед учирсан гэмтэл сэдэрвэл яах юм бэ. Шүүгдэгч буруу үйлдэл хийсэндээ нэг ч удаа надаас уучлалт гуйгаагүй. Маш их гомдолтой байна. Хэрэг гарсантай холбоотойгоор 1 жил гаруй хугацаанд байнгын зовуурьтай байсан. Гэмт хэргийн улмаас сэтгэл санаа, эрүүл мэндээрээ маш их хохирсон. Миний духны шугаман яс тэгш бус эдгэрсэн. Шүүгдэгч Г.Баярсайхан аймар том бөгжтэй баруун гараараа намайг цохисон. Тухайн үед миний амь нас эрсдэх ч боломжтой байсан. Шүүгдэгч хэргийг өөртөө ашигтайгаар шийдвэрлүүлэх гэж оролдож байгаа нь ёс зүйгүй байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх байсан юм бол хурдан хугацаанд хохирлыг төлж барагдуулан хүсэлтээ гаргах байсан гэж үзэж байна. Хохирол төлбөрийн тухайд өмгөөлөгчийн нэхэмжилсэн 16 сая гаруй төгрөгийг нэхэмжилж байна. Сэтгэл санааны хохирлын тухайд боломжит хамгийн их хэмжээгээр тогтоож өгнө үү гэж хүсэж байна...” гэх мэдүүлэг

-Хохирогч Ц.Төртогтын “Би 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 17 цагийн орчимд хүүхдээ сургуулиас нь авахаар явж байгаад Алтай хотхоны зүүн талын буюу Нарны гүүр даваад байдаг автобусны буудлын ертөнцийн зүгээр баруун талаас зүүн тал руу зам хөндлөн гарахаар явган хүний гарцаар алхаж явахад улаан өнгийн 33-01 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл намайг зам шахаад мөргөх дөхөхөөр нь би уурлаад машины баруун урд талын цонх руу нь гараараа цохиод машины араар тойроод явахад машины жолооч нь бууж ирээд “яагаад байгаа юм” гэхээр нь би харин чи яагаад байгаа юм гарц дээр хүн дайрлаа шүү дээ гэж хэлсэн. Тэгсэн тэр залуу уурлаад миний нүүр рүү гараараа цохиход нь би газар унасан. Нэг мэдэхэд би газар хэвтэж байсан. Хажуу талд эмэгтэй хүмүүс нөгөө жолооч залууг чи хүн аллаа шүү дээ гэж хэлж байсан ... миний дух орчим гараараа 1 удаа цохисон ... тэр залуу өөрийнхөө нэрийг Баярсайхан гэж хэлээд надтай хамт гэмтлийн эмнэлэг дээр ирсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 89-92 дугаар хуудас/
-Гэрч Д.Наранцэцэгийн “...Би 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 16 цагийн үед Баянгол дүүргийн 24 дүгээр хороо Алтай хотхоны автобусны буудлын ойролцоо замын гарцаар гараад явж байхад миний урд талж явж байсан залууг улаан өнгийн машин дайрчих шахам яваад замын гарц өнгөрөөд зогсоод тухайн машины залуу машинаасаа гарч ирээд миний урд талд явж байсан залууг яагаад машин цохисон бэ? гэж хэлээд тухайн залуугийн дух хэсэг рүү гараараа нэг удаа цохиход миний урд явж байсан залуу нүүрээрээ газар мөргөж унаад нүүрнээс нь цус гарахад замын гарцаар явж байсан хүмүүс машинаас бууж ирсэн залууг “чи хүний нүүр рүү бөгжтэй гараараа цохичихлоо шүү дээ, чиний буруу шүү” гэж хэлээд байсан. Би тэгээд л цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 96 дугаар хуудас/
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн “...Ц.Төртогтын биед духны хөндийн урд болон арын ялтас, этмойд хөндий, хамар ясны хугарал, дух, хамрын нуруу, эрүү, зүүн алга, сарвууны ар, дунд, ядам, долоовор хуруунд зулгаралт, баруун, зүүн дээд, доод зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлийн улмаас үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо...” гэх 12983 дугаартай дүгнэлт, /хх-ийн 115-117 дугаар хуудас/
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 307 дугаартай шинжээчийн “...ГССҮТ-ийн N“16044 дугаартай өвчний түүхэнд эхний хэсэгт урьдчилсан онош хэвтээд 1-3 хоног дотор тавигдан эмчлэгдэж буй онош бөгөөд ЮС-10 буюу өвчний олон улсын 10-р ангиллын дагуу онош тавигддаг тул өвчний түүхэнд бичигдсэн оношийг бичилт хэсэгт хийгдсэн байна. Гавлын хүнхэрийн хугарал нь оношны ЮС-10-д зааснаар дух болон зулай ясны хугарал орно. Ц.Төртогтын толгойн КТГ шинжилгээний хариуг үндэслэн дүгнэлтийг гаргасан. Ц.Төртогтын толгойн КТГ шинжилгээг дахин уншуулахад хамар ясны хугарал нь хуучин гэмтэл тул хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсээгүй байх боломжтой байна. Дээрх духны хөндийн арын ялтасны хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байна. Бусад хэсгийн гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт, /хх-ийн 100-103 дугаар хуудас/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1083 дугаартай шинжээчийн “...Ц.Төртогтын биед духны ясны гадна дотор ялтас дайрсан шугаман хугарал гэмтэл тогтоогдсон ба эдгээр гэмтлүүд нь шинжээчийн дүгнэлтэд тусгагджээ. Ц.Төртогтын биед дух ясны гадна, дотор ялтасны хугарал гэмтэл учирсан ба уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлдлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Баруун духны хөндийн гадна, дотор ялтас болон духны ясны хөндийн баруун өмнөд болон арын ялтас гэдэг нь нэг ойлголт юм. Ц.Төртогтод учирсан духны ясны гадна дотор ялтас дайрсан шугаман хугарал гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Шинжээчийн 12983 дугаартай дүгнэлт болон нэмэлтээр гаргасан 307 дугаартай дүгнэлтэд өөрчлөлт орохгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 125-129 дүгээр хуудас/
-Хохирогч Ц.Төртогтын Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд хэвтэн эмчлүүлсэн 16044 дугаартай өвчний түүх /хх-ийн 133-141 дүгээр хуудас/
-Хохирогч Ц.Төртогтоос гаргаж өгсөн гэмт хэрэг гарсны дараа гэмтсэн байх үеийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 168-169 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хохирогч Ц.Төртогт болон түүний өмгөөлөгчийн гаргаж өгсөн хохирол, хор уршигтай холбоотой баримтууд / 1 дүгээр хх-ийн 31-39, 42-43, 47, 50, 53,55, 57, 58, 60, 63-64, 66-68, 70, 72-73, 76, 78, 80-81, 83-84,176 дугаар хуудас, 2 дугаар хх-ийн 245,246, 247 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүгдэгч Г.Баярсайхан нь “...2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 17 цагийн үед Баянгол дүүргийн 24 дүгээр хороо Алтай хотхоны зүүн талын автобусны буудлын явган хүний гарц орчим “..машины цонх цохилоо..” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, үүссэн маргааны явцад хохирогч Ц.Төртогтын нүүр тус газар гараараа цохиж дух ясны гадна, дотор ялтас дайрсан шугаман хугарал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн...” гэх дээрх үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт болох Ц.Төртогтын хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 89-92 дугаар хуудас/, гэрч Д.Наранцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 96 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 115-117 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 307 дугаартай шинжээчийн дүгнэлт/ хх-ийн 100-103 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1083 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 125-129 дүгээр хуудас/, хохирогч Ц.Төртогтын Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд хэвтэн эмчлүүлсэн 16044 дугаартай өвчний түүх /хх-ийн 133-141 дүгээр хуудас/, хохирогч Ц.Төртогтоос гаргаж өгсөн гэмт хэрэг гарсны дараа гэмтсэн байх үеийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 168-169 дүгээр хуудас/ болон
хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд
Хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ
гэмт хэргийг улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хүнд хохирлыг хүсэж учруулсан байхыг шаардана.
Хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд шүүгдэгч Г.Баярсайхан нь хохирогч Ц.Төртогттой маргалдаж улмаар түүнийг цохисны улмаас хохирогч газар унаж дух ясны гадна, дотор ялтас дайрсан шугаман хугарал бүхий хүнд хохирол авсан байх тул шүүгдэгчийн дээрх хууль бус үйлдлийн улмаас хохирогч хүнд гэмтэл авсан, хохирол хор уршиг болон хууль бус үйлдэл шууд шалтгаант холбоотой гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй.
Тодруулбал, шүүгдэгч нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрхэд халдаж хохирол учруулсан байх тул шүүгдэгч Г.Баярсайханы үйлдэл нь хууль бус юм.
Иймд шүүгдэгч Г.Баярсайханы 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 17 цагийн үед Баянгол дүүргийн 24 дүгээр хороо Алтай хотхоны зүүн талын автобусны буудлын явган хүний гарц орчим “..машины цонх цохилоо..” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, үүссэн маргааны явцад хохирогч Ц.Төртогтын нүүр тус газар гараараа цохиж дух ясны гадна, дотор ялтас дайрсан шугаман хугарал бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Г.Баярсайханыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгчид холбогдох хэргийг Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын
прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлснийг шүүхээс, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дах хэсгийг удирдлага болгон хэргийг ердийн журмаар шийдвэрлэсэн болохыг тэмдэглэж байна.Хохирогч Ц.Төртогт нь одоо Австрали улсад амьдардаг гэх тул шүүхийн хэлэлцүүлэгт цахимаар оролцох санал гаргасныг шүүх хүлээн авсан, шүүгдэгчийн өмгөөлөгч Э. Ганбат нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхийн хэлэлцүүлэгт цахим холболт хийж оролцож эхэлсэн хэдий ч техникийн саатлын улмаас холболт салсан тул түүнийг хэлэлцүүлгийн ирцээс хасч тооцсон болохыг тэмдэглэж байна.

Хохирогч Ц.Төртогт нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас түүнд учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт 25.437.835 /хорин таван сая дөрвөн зуун гучин долоон мянга найман зуун гучин тав/ төгрөг нэхэмжлэв.
Шүүх, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Ц.Төртогтийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болох 25.437.835 /хорин таван сая дөрвөн зуун гучин долоон мянга найман зуун гучин тав/ төгрөгөөс гэмт хэргийн шууд хохирол 5.840.936 /таван сая найман зуун дөчин мянга есөн зуун гучин зургаа/ төгрөг, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 5.500.000 /таван сая таван зуу/ төгрөг нийт 11.340.936/ арван нэгэн сая гурван зуун дөчин мянга есөн зуун гучин зургаа/ төгрөгийг шүүгдэгч Г.Баярсайханаас гаргуулж хохирогч Ц.Төртогтод олгож нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.
Хохирогч Ц.Төртогтийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн зарим шаардлага тодорхой бус, шүүх тооцоо гаргах бололцоогүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.Төртогт нь цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин орлогыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Хавтаст хэргийн 31 дүгээр талд авагдсан 400,000 төгрөгийн “ОТЗ” мед эмнэлгийн үйлчилгээний төлбөр, тариур, натри хлорид худалдаж авсан 7,850 төгрөг, Франтра эмийн сангийн /анвимакс/ 7,200 төгрөгийн худалдан авалт, Хос хун эмийн сангийн /Энап, циннаризин/ 33,500 төгрөгийн худалдан авалт, “Мон-тун фарм” эмийн сангийн /дуслын систем, натри хлорид, тариур/ 4,150 төгрөгийн худалдан авалт, “Хур фарм” ХХК /дуслын систем, натри хлорид, тариур/ 87,300,000 төгрөгийн худалдан авалт, Ц.Төртогтын Солонгос улсыг зорьж үзлэг шинжилгээ хийлгэхээр явсан 2024.01.30-ны өдрийн Air ticket ХХК UB-Seoul чиглэлийн тасалбар 1,298,000 төгрөг, орчуулгын төлбөр 350,000 төгрөг /хх-42-43 тал/, Бүгд Найрамдах Солонгос Улсад эмнэлгийн үйлчилгээ авсан 2024.01.15-ны өдрийн 604,000 вонын баримтаас ходоодны дуран хийлгэсэн үйлчилгээг хохирогчид учирсан хүнд хохиролтой хамааралгүй гэж хасч дүгнэж үлдсэн 460.000 воныг тухайн өдрийн ханш болох 2.58 төгрөгөөр тооцож 1.186.800 төгрөг, эм хэрэгслийн төлбөр болох 2023.12.23-ны өдрийн 50,8000 вон /хх-53 тал, ханш-2.62/, 2024.01.09-ний өдрийн 21,000 вон /хх-53 тал ханш-2.59 /, Австрали Сиднэй хотод 2024.09.05-ны өдөр эмчилгээний төлбөрт төлсөн 70 ам.долларыг /хх-84 тал/ тухайн өдрийн ханш болох 3,380 төгрөгөөр тооцож 236.300 төгрөг, хавтаст хэргийн 176 дугаар талд авагдсан 2023.10.15-ны өдрийн Монос эмийн сангийн 21,350 төгрөгийн худалдан авалт, 2023.10.16-ны өдрийн ЭМЖЖ эмнэлгийн 40,000 төгрөгийн үйлчилгээ, Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн эмнэлгийн үйлчилгээнд төлсөн 100,000 төгрөг баримтуудыг тус тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан бодит хохирол гэж дүгнэж шийдвэрлэсэн болно.
2024.01 дүгээр сарын 15-ны өдрийн 460.000 воныг тухайн өдрийн ханш 2.58 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 50,8000 вонын ханш 2.62 төгрөг, 2024.01.09-ний өдрийн 21,000 вонын ханш-2.59 төгрөг, Австрали Сиднэй хотод 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр эмчилгээний төлбөрт төлсөн 70 ам.доллар 3.380 төгрөг байсан болохыг тухайн тухайн өдрийн Монгол Банкны ханшийн мэдээллээс татаж харсан болохыг тэмдэглэв.

Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ц.Төртогтын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан энэ гэмтэл нь түүний амьдралын чанар, сэтгэл санаа эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөн гэж дүгнэх нь үндэслэл бүхий байх тул хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 5.500.000 /таван сая таван зуу/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж олгох нь зүйтэй байна.

Дээрх хугацаанд шүүгдэгч Г.Баярсайхан нь 11.341.000 /арван нэгэн сая гурван зуун дөчин нэгэн мянга/ төгрөгийг хохирогч Ц.Төртогтод төлсөн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Баярсайхан нь 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хохирогч Ц.Төртогтод 1.450.000 /хх-ийн 230 дугаар тал /төгрөгийг шилжүүлсэн хэдий ч хохирогч нь уг мөнгийг шүүгдэгчид буцаан шилжүүлсэн нөхцөл байдал хэрэгт авагдсан болохыг тэмдэглэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Г.Баярсайхан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүхээс шүүгдэгч Г.Баярсайханд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.
Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, шүүгчдийн гэмт хэрэг үйлдсэн үйлдэлдээ гэмшиж буй байдал, гэмт хэргийн улмаас гаргасан хохирол төлбөрөө төлсөн зэрэгт дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас 11000 /арван нэгэн мянган/-нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,000,000 /арван нэгэн сая/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэв.
Шүүгдэгч Г.Баярсайханд оногдуулсан 11,000,000 /арван нэгэн сая/-н төгрөгийн торгуулийн ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2,5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Батням нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгуулийн ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди 2 ширхгийг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Г.Баярсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бэсүд овогт Ганхуягийн Баярсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.Баярсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11000 /арван нэгэн мянган/-нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,000,000 /арван нэгэн сая/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Г.Баярсайханд оногдуулсан 11,000,000 /арван нэгэн сая/-н төгрөгийн
торгуулийн ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, ялын биелэлтэд
хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баярсайхан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Ц.Төртогтийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болох 25.437.835 /хорин таван сая дөрвөн зуун гучин долоон мянга найман зуун гучин тав/ төгрөгөөс гэмт хэргийн шууд хохирол 5.840.936 /таван сая найман зуун дөчин мянга есөн зуун гучин зургаа/ төгрөг, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 5.500.000 /таван сая таван зуу/ төгрөг нийт 11.340.936/ арван нэгэн сая гурван зуун дөчин мянга есөн зуун гучин зургаа/ төгрөгийг шүүгдэгч Г.Баярсайханаас гаргуулж хохирогч Ц.Төртогтод олгож нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэлэлцэхгүй орхисугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.Төртогт нь цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин орлогыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Шүүгдэгч Г.Баярсайхан нь шүүхийн шатанд 11.341.000 /арван нэгэн сая гурван зуун дөчин нэгэн мянга/ төгрөгийг хохирогч Ц.Төртогтод төлсөн болохыг, Эрүүл мэндийн даатгалын санд 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөг тус тус төлсөн болохыг дурдсугай.
8.Шүүгдэгч Г.Баярсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахыг, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй болохыг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Баярсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.