| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 101/2020/05859/И |
| Дугаар | 101/ШШ2022/00964 |
| Огноо | 2022-03-03 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 101/ШШ2022/00964
2022 03 03 101/ШШ2022/00964
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
*******,*******,*******,*******,
хариуцагч-******* дүүрэг,*******,*******,*******, Багахангай дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдох,
үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцгээ /АҮ-2000/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамгарав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын*******, Багахангай дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт холбогдуулан эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2019/00323 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 665 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын шүүх хуралдааны 2020 оны 3-р сарын 05-ны өдрийн 001/ХТ2020/00125 дугаартай тогтоолоор Б.Б надаас болон миний эхнэр Г.А бид хоёроос банктай байгуулсан орон сууцны ипотекийн зээлийн гэрээний үүрэгт 86,095,022.42 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн.
Санхүүгийн хүндрэл бэрхшээлийн улмаас шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлж чадаагүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 10-р сараас эхлэн дээрх шүүхийн шийдвэрт иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг төлбөр төлөгч Б.Б, Г.А бид хоёр дээр явуулсан бөгөөд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг харьяаллын дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас*******, Багахангай дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс рүү шилжүүлсэн.
Налайх, Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг нь төлбөр төлөгч Б.Бын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16-р хороо, 16-р хороолол, Да хүрээ гудамж, тоот хаягт байрлах, 4 өрөө орон сууцыг төлбөр барагдуулах зорилгоор битүүмжилж, хураан авч, эд хөрөнгийн үнэлгээ гаргуулахаар Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилсон.
Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь 2021-10-4-ний өдрийн 461 дугаартай үнэлгээний тайлангаар дээрх хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 159,590,000 төгрөг хэмжээн тодорхойлсон үнэлгээтэй хоёр үндэслэлээр санал нийлэхгүй байгаа.
Үнэлгээний тайланд орон сууцны м.кв талбайн хэмжээг 82,69 м.кв гэж, нэгж талбайн үнийг 1,930,000 төгрөг гэж тодорхойлсон атлаа санхүүгийн тооцооллын алдаа гаргаж 82,69 м.кв-г 1,930,000 төгрөгөөр тооцоход 159,591,700 төгрөг байхад 1700 төгрөгөөр хөрөнгийг үнэгүйдүүлж 159,590,000 төгрөгөөр үнэлсэн.
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлал болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5-р зүйлд заасан нягтлан бодох бүртгэлийн зарчимд нийцээгүй, хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалдаа хуульд зааснаар хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт нийцүүлэн хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг тодорхойлоогүй, үнэн зөв байх нягтлан бодох бүртгэлийн зарчимд нийцээгүй байна.
Хөрөнгийн үнэлгээний тайланд хөрөнгийн м.кв-ын талбайг нэгж м.кв-тай үржүүлэн бодохдоо хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийн өртгийг үнэн зөвөөр бодоогүй гэж үзэхээр байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шүүхэд гомдол гаргаж байна гэв.
Хариуцагч хариу тайлбартаа Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2019/00323 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 665 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн 2020 оны 3-р сарын 05-ны өдрийн 001/ХТ2020/00125 дугаар тогтоолоор Б.Б, Г.А нараас 86,753,647.42 төгрөгийг гаргуулан Х ХХК-нд олгох, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 16-р хороо, 16-р хороолол, Да хүрээ гудамны 11А байрны 4 тоотод байрлах, улсын бүртгэлийн дугаартай 4 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийг гүйцэтгэлийг хангахыг даалгаж шийдвэрлэсэн.
Гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг төлбөр төлөгч нар сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн шийдвэр заасан төлбөр төлөлөгч Б.Бат-очирын өмчлөлийн, зээлийн барьцаанд бүртгэгдсэн дээрх 82,69 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2021-9-3-ны өдрийн 20260574/11 дугаартай тогтоолоор битүүмжилж, 2021-9-7-ны өдөр 20260574/12 дугаартай тогтоолоор хураасан.
Талуудаас үнийн санал авч тохиролцуулах ажиллагаа явуулахад төлбөр төлөгч Б.Б, Г.А нар 248,070,000 төгрөгөөр үнэлсэн саналыг төлбөр авагч Х хүлээн зөвшөөрөөгүй, тохиролцоогүй, шинжээч томилж үнэлгээ хийх саналаар бичгээр гаргасан тул шийдвэр гүйцэтгэгчийн 2021-9-23-ны өдрийн 10/08 дугаар тогтоолоор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг томилж, хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 159,590,000 төгрөгөөр үнэлгээр тогтоосон тул тайланг 2021-10-4-ний өдөр хүлээн авч, төлбөр төлөгч нарт 2021-10-5-ны өдөр мэдэгдсэн.
Төлбөр төлөгч Б.Б дээрх үл хөдлөх эд хөрөнгөө шинжээчийн тогтоосон үнэлгээнээс багагүй үнээр худалдан борлуулах хүсэлт гаргаснаар түүнд хугацаа олгосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар үнэлгээний талаар мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Нэхэмжлэгчээс эд хөрөнгө битүүмжлэх тухай 2021-09-03-ны өдрийн 20260574/11 дугаартай тогтоол, эд хөрөнгө хураах тухай 2021-9-07-ны өдрийн 20260574/12 дугаартай тогтоол, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2021-10-04-ний өдрийн 461 дугаартай тайлан канондсон,*******,*******, Багахангай дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлстийн 2021-10-4-ний өдрийн үнэлгээ мэдэгдэх тухай 1/905 дугаартай албан бичиг зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019-7-17-ны өдрийн Б/988 дугаартай Ц.Соронзонболдыг******* дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн даргаар томилсон тушаал,******* дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн 5815118 регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, тус шүүхийн 2020-05-08-ны өдрийн 601 дугаартай гүйцэтгэх хуудас, тус шүүхийн 2019-01-22-ны өдрийн 101/ШШ2019/00323 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019-4-12-ны өдрийн 665 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020-03-05-ны өдрийн 001/ХТ2020/00125 дугаартай тогтоол, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 2020-5-25-ны өдрийн 20260574 дугаартай тогтоол, шүүхийн шийдвэр биелүүлэх тухай 2020-9-2, 2020-8-19, 2020-10-2-ны өдрийн мэдэгдэлүүд, Б.Бын 2020-9-7-ны өдөр ШШГ газарт гаргасан өргөдөл, эд хөрөнгө битүүмжлэх тухай 2021-09-03-ны өдрийн 20260574/11 дугаартай тогтоол, эд хөрөнгө хураах тухай 2021-9-07-ны өдрийн 20260574/12 дугаартай тогтоол, шүүхийн шийдвэр биелүүлэх тухай 2021-9-7-ны өдрийн 20260574/13 дугаартай мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн 2021-9-7-ны өдрийн тэмдэглэл, Г.Агийн 2021-9-8-ны өдөр гаргасан 248,070,000 төгрөгийн үнийн санал, Б.Бын 2021-9-7-ны өдөр гаргасан 248,070,000 төгрөгийн үнийн санал,*******,*******, Багахангай дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2021-9-9-ний өдрийн Хинд хаягласан үл хөдлөх хөрөнгийн үнийг харилцан тохиролцуулах тухай мэдэгдэл, Х ХХК-ийг 2021-9-10-ны өдрийн Б/7804 дугаартай шинжээч томилуулах хүсэлт, шинжээч томилох тухай 2021-9-23-ны өдрийн 10/08 дугаартай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн 2021-9-24-ний өдрийн тэмдэглэл, шинжээчийн үнэлгээний 461-ртай тайлан хүлээлцсэн 2021-10-4-ний огноотой баримт, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг 2021-10-4-ний өдрийн 461 дугаартай хөрөнгө үнэлсэн тухай тайлан,*******,*******, Багахангай дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн Хинд хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай 2021-10-4-ний өдрийн 1/906 дугаартай албан бичиг, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Б.Бат-очир, Г.А нарт гэж хаягласан үнэлгээ мэдэгдэх тухай 1/905 дугаартай албан бичиг, шийдвэр гүйцэтгэгчийн 2021-10-5-ны өдрийн тэмдэглэл, Б.Б, Г.А нарын хөрөнгөө худалдан борлуулах 1 сарын хугацаа хүссэн өргөдөл,*******,*******, Багахангай дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн 2021-10-05-ны өдрийн 1/912 дугаартай хөрөнгө худалдан борлуулах хугацаа олгох тухай албан бичиг, шийдвэрг гүйцэтгэгчийн 2021-10-06-ны өдрийн тэмдэглэл,*******,*******, Багахангай дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн 2021-11-15-ны өдрийн 2/1056 дугаартай албадан дуудлага худалдаан мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2021-11-15-ны өдрийн 11/13 дугаартай тогтоол, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020-3-5-ны өдрийн 00125 дугаартай тогтоол, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019-4-12-ны өдрийн 665 дугаартай магадлал, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019-01-22-ны өдрийн 00323 дугаартай шийдвэр зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.
Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрт иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан төлбөр төлөгч Б.Бын өмчлөлийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16-р хороо, 16-р хороолол, Да хүрээ гудамж, тоот хаягт байрлах, 4 өрөө орон сууцыг төлбөр барагдуулах зорилгоор битүүмжилж, хураан авч, эд хөрөнгийн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иар хийлгэсэн боловч зах зээлийн үнэ цэнийг тогтоохдоо санхүүгийн тооцооллын алдаа гаргаж эд хөрөнгийг 1700 төгрөгөөр үнэгүйдүүлсэн. Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасны дагуу үнэлгээ хийх арга, аргачлалаа үнэлгээний үндэсний стандарт нийцүүлэн зах зээлийн үнэ цэнийг тодорхойлоогүй, үнэн зөв байх нягтлан бодох бүртгэлийн зарчимд нийцээгүй, хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийн өртгийг үнэн зөвөөр бодоогүй гэж тодорхойлсон.
Хариуцагч нэхэмжлэлийг үгүйсгэсэн үндэслэлээ төлбөр төлөгч Б.Б, Г.А нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй, төлбөр төлөгч Б.Бын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 16-р хороо, 16-р хороолол, Да хүрээ гудамны 11А байрны 4 тоотод байрлах, улсын бүртгэлийн дугаартай 4 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, талуудаас үнийн санал авч тохиролцуулах ажиллагаа явуулахад төлбөр авагч Х шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Төлбөр төлөгчийн гаргасан саналыг төлбөр авагч хүлээн зөвшөөрөөгүй тул төлбөр төлөгч Б.Бын өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилсноор үнэлгээний тайланг 2021-10-4-ний өдөр хүлээлцэж, төлбөр төлөгч нарт 2021-10-5-ны өдөр мэдэгдэж, танилцуулсан тул уг үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж тодорхойлсон.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01-р сарын 22-ны өдрийн 101/ШШ2019/00323 дугаар шийдвэрээр хариуцагч Б.Б, Г.А нараас 86,095,022.42 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-нд олгох, үүргийн гүйцэтгэлийг Б.Бын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16-р хороо, 16-р хороолол, Да хүрээ гудамж, тоот хаягт байрлах, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүнгээс хангуулахаар шийдвэрлэснийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019-4-12-ны өдрийн 665 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020-03-5-ны өдрийн 00125 дугаар тогтоолоор тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын*******, Багахангай дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 05-р сарын 08-ны өдөр олгосон 601 дугаартай гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 20260574 дугаар тогтоолоор үүсгэж, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагаа явуулж байгаа талаарх нотлох баримтыг тайлбартаа хавсаргаж өгсөн байна.
Төлбөр төлөгч Б.Б нь дээрх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөрийг сайн дураар төлөөгүй тул барьцаа хөрөнгө болох түүний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16-р хороо, 16-р хороолол, Да хүрээ гудамж, тоот хаягт байрлах, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2021 оны 09-р сарын 03-ны өдрийн 20260574/11 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2021 оны 09-р сарын 07-ны өдрийн 20260574/12 дугаартай тогтоолоор дээрх эд хөрөнгийг хураасан байх бөгөөд нэхэмжлэгч эдгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд маргаагүй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө-ийг шинжээчээр үнэлүүлэхээр зохицуулсан бөгөөд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж зохицуулсан.
Хэрэгт авагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын*******, Багахангай дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2021 оны 09-р сарын 9-ний өдрийн 1/809 дугаартай албан бичигт хураагдсан хөрөнгийг шийдвэр гүйцэтгэг, 206,725,000 төгрөгөөр, төлбөр төлөгч Б.Бат-очир, Г.А нар 248,070,000 төгрөгөөр үнийн санал гаргасан талаар төлбөр авагч Х ХХК-нд мэдэгдэл хүргүүлснээр төлбөр авагч Х ХХК-иас шинжээч томилуулах тухай хүсэлтийг 2021 оны 9-р сарын 10-ны өдөр 5/7804 дугаартай албан бичгээр гаргасан байна.
Хэргийн үйл баримтаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар үл хөдлөх хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй улмаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар 2021 оны 09-р сарын 23-ны өдрийн 10/08 дугаар тогтоолоор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилсон нь буруу биш бөгөөд томилогдсон шинжээч нь дээрх орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 159,590,000 төгрөг болохыг тодорхойлсон байна.
Шинжээч орон сууцны зах зээлийн үнийг 159,590,000 төгрөгөөр үнэлсэн, төлбөр төлөгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар шинжээчийн тогтоосон үнээс багагүй үнээр өөрийн хөрөнгөө бие даан худалдан борлуулах эрхтэй талаар хариуцагч байгууллагаас төлбөр төлөгч нарт 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр мэдэгдснээр нэхэмжлэгч Б.Б 1 сарын хугацаа олгох хүсэлтийг бичгээр гаргасан байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын*******, Багахангай дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн 2021-10-5-ны өдрийн 1/912 тоот албан бичгээр Б.Бт хөрөнгө худалдан борлуулах хугацааг 2021-11-5-ны өдрийг хүртэлх хугацааг тогтоосон байна.
Харин нэхэмжлэгч тал дээрх үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрөхгүй, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон шинжээч нь үнэлгээ хийхдээ хуулиар тогтоосон журам зөрчсөн, зах зээлийн үнийг тооцохдоо алдаа гаргаж 1700 төгрөгөөр хөрөнгийг үнэгүйдүүлсэн гэх шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй, нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Тодруулбал, нэхэмжлэгч тал бодит зах зээлийн үнэ ямар байх талаар огт үнэлгээ тооцоолол хийгээгүй, үнэлгээг өөр аргаар хийлгэсэн эсэх, эрх бүхий байгууллагаар үнэлүүлсэн эсэх нь тодорхойгүй.
Мөн хүчингүй болгуулах тухай үнэлгээний тайлан 2021 оны 10-р сарын 04-ний өдөр гарсныг нэхэмжлэгчид 2021-10-5-ны өдөр танилцуулж, хуулбарлан өгсөн болох нь тухайн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд Б.Б гэж гарын үсэг зурснаар нотлогдож байх бөгөөд нэхэмжлэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох тухай гомдлын шаардлагаа шүүхэд 2021 оны 11-р сарын 11-ний өдөр гаргасан байна.
Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан тул нэхэмжлэгч хуулиар тогтоосон дээрх хугацааг хэтрүүлсэн, ийнхүү хэтрүүлсэнд хүндэтгэн үзэх шалтгаантай байдал тогтоогдохгүй байна.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч шинжээчийг томилох, тухайн шинжээч нь шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлахаар зохицуулагдсан.
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж, хуулийн 8.2-т санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дангаараа, эсхүл төрийн холбогдох эрх бүхий байгууллагатай хамтран тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, зориулалтад нийцсэн хөрөнгийн үнэлгээний аргачлалыг баталж, мөрдүүлнэ гэж заасан.
Тиймээс шүүх хуралдаанд оролцсон Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээчин хөрөнгө үнэлсэн үнэлгээний тайланг хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоох ажлыг гүйцэтгэсэн, үнэлгээний олон улсын стандарын дагуу үнэлж, зах зээлийн хандлага, өртөгийн хандлагыг баримталж, зах зээлийн үнэлгээний хандлагаар хөрөнгийг үнэлсэн, хөрөнгийн шинж байдлыг харгалзан тохирох тохируулга хийгээд жигнэсэн дундажыг тодорхойлж 159,590,000 төгрөг гэж тогтоосон. 82,69 м.кв талбайг 1,930,000 дүнгээр үржүүлэн тооны машинаар тооцож гаргах нь өөр. Шинжээч тайлангийн 4.1.1-т заасан зах зээлийн харьцуулан жиших аргын үнэлгээ буюу уг хүснэгтэд бичигдсэн дүнгүүдийг харьцуулсан дүнгийн хамтаар эхсел программд шивж оруулснаар тооцоход бутархай тоотой гардаг буюу 159,590,000 төгрөг нь эхсел программын тооцоогоор гарсан гэж тайлбарласан.
Иймд нэхэмжлэгч Б.Б шүүхийн шийдвэрээр баталгаажсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн байгууллага үүргийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах үүрэгтэй бөгөөд шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлбөр төлөгч сайн дураар төлөөгүй үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын*******, Багахангай дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс нь төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилэн хурааж, эд хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээч томилсон дээрх ажиллагааг хийсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч Б.Бын үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бын хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын*******, Багахангай дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн 16-р хороо, 16-р хороолол, Да хүрээ гудамж, тоот хаягт байрлах, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т заасныг баримтлан тус шүүхийн шүүгчийн 2021 оны 11-р сарын 29-ний өдрийн 101/ШЗ2021/20717 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамжийн үйлчлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөрмөгц дуусгавар болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ