| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзийн-Отгон |
| Хэргийн индекс | 107/2025/0066/э |
| Дугаар | 2025/ШЦТ/69 |
| Огноо | 2025-04-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Баттуяа |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/69
2025 04 30 2025/ШЦТ/69
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга *******,
Улсын яллагч *******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2504000000084 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Төв аймгийн сумын 1 дүгээр баг, гэх газарт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, (РД:).
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд тогтоосноор/
Шүүгдэгч ******* нь 2025 оны 3 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө согтуурсан үедээ Багануур дүүргийн 4 дүгээр хороо, дүгээр гудамжны 11 тоотод хохирогч гэрт түүнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар нүүр хэсэгт нь баруун гараараа 2-3 удаа цохин эрүүл мэндэд нь баруун ухархайн ясны дотор хана, доод хананы цөмөрсөн далд хугарал, баруун зүүн зовхи, хамрын нуруу цус хуралт, баруун дээд үүдэн 2 дугаар шүдний булгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, маргах зүйлгүй.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Улсын яллагчаас шинжлэн судлуулсан баримт:
- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 5-6-р хуудас/,
- Хохирогч мэдүүлэг /хх-ийн 9-р хуудас/,
- Гэрч П.Бямбасүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,
- Гэрч Э.Номиндарийн мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,
- Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын Шүүх эмнэлгийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн БНД0725/115 дугаартай дүгнэлт /хх-ийн 25-27-р хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч Б.Мөнхжаргалын мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинжлэн судлуулсан баримт:
- Гэрч П.Сайнбаярын мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,
- Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 46-52-р хуудас, шүүхэд ирүүлсэн баримт/,
- Хохирол төлбөр төлсөн баримт /хх-ийн 70-р хуудас/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 49-р хуудас/,
- Иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн төлбөр төлсөн баримт /шүүхэд ирүүлсэн баримт/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч ******* нь 2025 оны 3 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө согтуурсан үедээ Багануур дүүргийн 4 дүгээр хороо, дүгээр гудамжны 11 тоотод хохирогч гэрт түүнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар нүүр хэсэгт нь баруун гараараа 2-3 удаа цохин эрүүл мэндэд нь биед баруун ухархайн ясны дотор хана, доод хананы цөмөрсөн далд хугарал, баруун зүүн зовхи, хамрын нуруунд цус хуралт, баруун дээд үүдэн 2 дугаар шүдний булгаралт гэмтэл учруулсан гэх хэргийн үйл баримт нь:
- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тухай: “...Хэрэг учрал болсон гэх газар нь Багануур дүүргийн 4 дүгээр хороо, дүгээр гудамжны 11 тоотод байрлах ...хүрэн өнгийн модон хашаа байв...” тэмдэглэл /хх-ийн 5-6-р хуудас/,
- Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 3 дугаар сарын 08-ны орой 00 цагийн үед гэртээ байж байхад манай хүргэн П.Бямбасүрэн эхнэр хүүхдүүдтэйгээ хот яваад ирсэн. Тэгээд хүүхдүүдтэйгээ уулзах гээд П.Бямбасүрэнгийн гэрт ортол П.Бямбасүрэнгийн хүргэн *******, мөн 2 хүүхэд нь байсан. ...******* бид хоёр манай гэрт ороод золгоод би цай хийж өгчихөөд хоорондоо юм ярьж сууж байгаад нэрийг нь мэдэхгүй 0,5 граммын архи хувааж уугаад “танайхны мал гайгүй юу” гэж асуутал ******* “энэ өвөл тэр хавиар чоно их байлаа, хэдэн мал чононд өгсөн” гэхээр нь би “ахдаа хэлэхгүй манайх буутай” гээд буугаа үзүүлээд юм яриад сууж байсан. Тэгээд би юу болсныг сайн санахгүй байна, нэг ухаан ороход манай охин Э.Номиндарь миний хажуу талд ирчихсэн аав гээд орилхоор нь сэрээд юм харах гэтэл нүд нээгдэхгүй байсан. ...Миний хоёр нүд хөхөрсөн юм харахгүй, нүүр хавдсан, хамар хэсгээс цус гарсан, урд талын нэг шүд, мөн хиймэл нэг шүдтэй байсан тухайн шүд уг хэсгээрээ мултарч унасан. ******* гэх залуу миний биед халдаж цохисон байх тухайн үед манай гэрт бид хоёр л байсан. Өөр хүн байгаагүй. ....надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-р хуудас/,
- Гэрч П.Бямбасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай хадам аав нь дүгээр гудамжны 11 тоотод хашаанд хажуу талд байшинд амьдардаг. суманд амьдардаг хүргэн ах Мийгаа /*******/ эхнэртэйгээ хөдөөнөөс ирсэн. Шөнө хадам аав, хүргэн ах хоёр байшинд архи уугаад үлдсэн. Би хажуу гэрт унтаж байсан. Өглөө үүрээр 4 цаг өнгөрч байхад гэрийн гадна хүн дуугараад байхаар нь гарч харахад хадам аавыг хүргэн ах маань зодчихсон байсан. ...Хадам аав, ах хоёр тасартлаа архи уучихсан байсан. Өөр ямар нэгэн асуудал байсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,
- Гэрч Э.Номиндарийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 3 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө би хоёр хадам эгч нартайгаа мартын 8 тэмдэглэхээр гадуур гарсан. Манай нөхөр П.Бямбасүрэн, *******, аав нар гэртээ үлдсэн. Тэгээд өглөө үүрээр хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна гэртээ иртэл ******* ах манай гэрийн таамбар налаад согтуу зогсож байсан. Тэгээд би ******* ахад хандаад “та согтуу байж хаашаа явах гээд байгаа юм бэ” гэж хэлээд дагуулаад гэртээ оруулчихаад аавын гэрт ороход манай аав том өрөөндөө хажуу тийшээ харсан газар хэвтэж байсан. Тэгээд би аавруу очоод “ааваа” гээд дуудахад дуугарахгүй хамраас нь цус гарсан, нүүр хэсэг нь цус болсон, хоёр нүд нь хөхөрч хавдсан, цус гараад байсан, хоёр чихнээс нь цус гарсан доошоо өтгөн шингэн гарсан байдалтай, дуудахад сэрэхгүй байхаар нь “ааваа” гээд чанга 2-3 удаа орилоод татахад аав сэрсэн. Тэгээд би ааваас “таныг хэн цохьсон бэ” гэж асуухад “аавынх нь нүд юм харахгүй байна, миний охин ааваасаа битгий холдоорой” гэж хэлсэн, өөр зүйл хэлээгүй. Тэгээд би гэртээ ороход ******* ахын хоёр гар цус болсон байсан. Мөн ******* ах эхнэртээ хандаад “чамаас болсон” гээд дайраад байсан. Тэгээд эмнэлэг, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,
- Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын Шүүх эмнэлгийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн БНД0725/115 дугаартай: “...1. биед баруун ухархайн ясны дотор хана, доод хананы цөмөрсөн далд хугарал, баруун зүүн зовхи, хамрын нуруу цус хуралт, баруун дээд үүдэн 2 дугаар шүдний булгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдлагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 25-27-р хуудас/ зэрэг баримтаар тогтоогдож байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******ыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэв,
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******гоос дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч ******* нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирогч нь хавтаст хэрэгт өгсөн баримтаар 461,600 төгрөгийн хохирлын баримт ирүүлсэн боловч *******ын зүгээс хохирол төлбөрт сайн дураараа 2,000,000 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан, мөн эрүүл мэндийн даатгалын санд 1,654,664 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй байгаа.” гэв.
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна.” гэв.
Шүүгдэгчид холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүй нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэд авч хэрэгжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Шүүгдэгч ******* нь өөрийнхөө үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд эрсдэл үүсэх боломжтой болохыг ухамсарлаж ойлгох боломжтой байсан бөгөөд хохирогчийг цохих үйлдэлдээ санаатай хандсан нь тогтоогдож байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэцэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй ба шүүгдэгч *******аас хохирогч ад түүний эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийн төлбөрт 2,000,000 төгрөгийг төлсөн /хх-ийн 70-р хуудас/ ба хохирогч гомдол санал байхгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан баримтаар Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвөөс 1,654,664 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээг хохирогч ад үзүүлсэн байх ба дээрх төлбөрийг шүүгдэгч ******* нь Эрүүл сэндийн даатгалын санд шүүхийн шатанд төлж барагдуулсан байна.
3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******гоос дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирогч болон Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хөдөө мал малладаг зэрэг нөхцөл байдлыг нь харгалзан үзэж торгох ял оногдуулж өгнө үү” гэв.
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна” гэв.
Шүүгдэгч *******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдож байна гэж дүгнэж, тус хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас гаргасан саналыг хянаад, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, учирсан хохирол, хор уршиг, хохирол төлөгдсөн байдал, хохирогчийн санал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн, шүүхээс шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримт үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН