Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/131

 

 

 

 

 

 

 

  2025               04              01                                             2025/ШЦТ/131

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг,

улсын яллагч Б.Түмэндэмбэрэл,

шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Р.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч А.А холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

       

 

Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч А.А нь Төв аймгийн Баянчандмань сумын Замт 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2024 оны 12 дугаар сарын 27-ны шөнийн 22 цаг 50 минутын үед тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн Тоёота кровн маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч А.А:

... Би машинаа бариулж явсан. Гэтэл нөгөө хүн согтуу миний машиныг авч явна гэхээр нь би машинаа өгөхгүй гээд машинаа зогсоолд тавиад ийм асуудал үүссэн... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар: 

Эрүүгийн дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч А.А нь Төв аймгийн Баянчандмань сумын Замт 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2024 оны 12 дугаар сарын 27-ны шөнийн 22 цаг 50 минутын үед тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн Тоёота кровн маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Үүнд:

Эрх бүхий албан тушаалтан хуулиа хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 2 тал/,

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 4 тал/,

Гэрч А.А“...Би Төв аймгийн Баянчандмань суманд тухайн шөнийн 22 цаг 50 минутын орчимд цагдаагийн тасгийн албан хаагч нартай нэгдсэн хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж байх хугацаанд сумын төвийн замт 2 дугаар багийн нутагт Хүслэн дэлгүүрийн урд шороон замд Ахмад Б.Отгонбаатарын хамт үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Т.Кроун маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг зогсоож шалгах үед тухайн тээврийн хэрэгслийн жолооч А.А гэх хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явж байсанг илрүүлж ЗЦ-н хяналтын постонд авч очиж согтуурал шалгах драйгерь багаж үлээлгэн шалгаж үзхэд 1,98% согтолттой байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 тал/,

Шүүгдэгч А.Аийн сэжигтнээр өгсөн “...Би 2024 оны 12 сарын 27-ны өдөр Улаанбаатар хотоос Төв аймгийн Баянчандмань суманд өөрийнхөө эзэмшлийн Т.Кроун маркийн улсын дугаар тай тээврийн хэрэгсэтэй ирсэн юм. Тухайн орой манай танил дүү нар сумын сургуулийн спорт зааланд тоглоно гэж надад Жавхлан хэлхээр нь би тухайн хүмүүстэй сургуулийн зааланд тоглох болоод Жавхаа бид хоёр сумын төвийн Босс дэлгүүрийн үүдэнд уулзаж бид хоёр Жавхаагийн дэлгүүрээс гэртээ авсан юмыг тэдний гэрт нь хүргэж өгөөд буцаж тэдний гэрээс гарч яваад хороонд байдаг Хүслэн нэртэй хүнсний дэлгүүрийн хажууд зогсож байгаад миний машинд байсан Сэнгүр нэртэй 2.500 граммын пивийг бид хоёр миний машинд хувааж уугаад тухайн оройны 22 цаг өнгөрч байх үед би өөрийнхөө эзэмшлийн Т.Кроун маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Хүслэн дэлгүүрийн үүднээс хөдлөөд сумын ЕБС-н спорт заал руу явж байгаад замдаа цагдаад шалгуулсан юм. Тэгээд би цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/,

Шүүгдэгч А.Аийн яллагдагчаар өгсөн “...Би тогтоолыг уншиж танилцлаа. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 тал/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд

Улсын яллагч Б.Түмэндэмбэрэл:

...Шүүгдэгч А.А нь 2024 оны 12 дугаар сарын 27-ны шөнийн 22 цаг 50 минутын орчимд Төв аймгийн Баянчандмань сумын Замт 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Тоёота кровн маркийн улсын дугаартай өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь гэрч н.А, эрх бүхий албан тушаалтны согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор тус тус нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч А.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, түүнд урьд оногдуулсан 3.000.000 төгрөгийн торгох ялыг бүрэн биелүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 550 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг шүүгдэгчид танилцуулахад хүлээн зөвшөөрсөн... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Энхтуяа:

... Өнөөдрийн шүүх хуралдаанд А.Аийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж оролцож байна. А.Аийн хууль бус үйлдлийн улмаас 2024 оны 12 дугаар сарын 27-ны орой тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн, замын хөдөлгөөнд оролцсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа боловч гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, өмнөх торгуулийн ялын бүрэн биелүүлсэн. Гэм буруу дээрээ дүгнэлт хийсэн зэргийг харгалзан үзэж, эрх зүйн байдлыг дээрдүүлж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэх хүсэлтийг прокурорт гаргасан.... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч А.А:

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч А.А болон түүний өмгөөлөгч Р.Энхтуяа нар маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.А нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл,  гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч А.А болон түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэдэг хэдий ч дээрх дөрвөн нөхцөлүүдийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрдөггүй болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус илэрхийлдэг.

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”... гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд тухайн бүлгийн гэмт хэргүүдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг  нь ...Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн... нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор хуульчлан тогтоосон байна.

 

Хуулийн энэхүү зохицуулалтаар ...тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэргийг хэлбэрийн шинжтэй байхыг шаардсан бөгөөд Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хэм хэмжээг зөрчин тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдалд халдаж буй үйлдэл бөгөөд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй, өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсоноор төгсдөг, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

 

Тодруулбал, шүүгдэгч А.Ад урьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч А.Ад тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч А.А нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байна.

 

Иймд шүүгдэгч А.А энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдаж

байгаа болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд

Улсын яллагч Б.Түмэндэмбэрэл:

... Шүүгдэгч А.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, түүнд урьд оногдуулсан 3.000.000 төгрөгийн торгох ялыг бүрэн биелүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 550 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг шүүгдэгчид танилцуулахад хүлээн зөвшөөрсөн. Шүүгдэгч А.А нь энэ хэрэгтээ баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураан авсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээх саналтай байна. 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын үлдэгдэл 8 сар 19 хоногийг ял тохиролцсон 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл хассан ял дээр нэмж нэгтгэн биеэр эдлэх ялыг 2 жил 8 сар 19 хоногоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 550 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Энхтуяа:

... Прокурор хүсэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 550 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргахад хүлээн зөвшөөрсөн болно... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч А.А:

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” явуулж, гэм буруу, хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус тогтоох шаардлагагүй, зөвхөн прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзсэн.

 

Шүүх шүүгдэгч А.Ад хуульд заасан эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тооцож үзэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Тодруулбал шүүгдэгч А.А нь урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан ба дахин гэмт хэрэг үйлдсэн нь оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломжгүй.

 

Иймд шүүх шүүгдэгч А.Ад 550 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч А.Ад нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.

 

Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна... гэж, мөн тухайн зүйл, хэсэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж... гэж тус тус хуульчлагдсан учраас шүүгдэгч А.Ад энэ шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийг өмнө шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын үлдэгдэл болох 8 сар 19 хоногийг нэмж нэгтгэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нийт 2 жил 8 сар 19 хоногийн хугацаагаар хасаж, нэмэгдэл ялыг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан үеэс хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч А.А энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг

        хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8.,

               36.10, 36.12., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар

                      зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага

                                                   болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч А.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, таван зуун тавин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А оногдуулсан таван зуун тавин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч А.А шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А нь шүүхээс оногдуулсан таван зуун тавин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Аийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан 2 /хоёр/ жил 8 /найм/ сар 19 /арван ес/ хоногийн нэмэгдэл ялыг нийтэд тустай ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.

      

7. Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч А.А энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

 

8 Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ш.ГАНДАНСҮРЭН