| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 316/2025/0041/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/53 |
| Огноо | 2025-03-19 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Содномиший |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/53
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ****,
Улсын яллагч ****,
шүүгдэгч **** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *****ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***овогт ********холбогдох эрүүгийн 2531000230031 дугаар хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ****аймгийн ****суманд төрсөн, эрэгтэй, 31 настай, дээд боловсролтой,сантехникийн инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ***аймгийн ****сумын 1 дүгээр баг **** тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2 удаа ял шийтгэл эдэлж байсан. Үүнд:
1. *****аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *****оны ***дугаар сарын ***-ний өдрийн *****дугаартай шийтгэх тогтоолоор
...********нарыг гурван удаагийн үйлдлээр... бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэргийг давтан, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эд хөрөнгийг хураахгүйгээр 5 жил 6 сар хорих ял оногдуулж" шийдвэрлэсэн,
2.*****аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ***оны ***дүгээр сарын ***-ны өдрийн ***дугаартай шийтгэх тогтоолоор "*******Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж" шийдвэрлэсэн ****овогт *******/РД:****/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч ***** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *****оны ***дугаар сарын ***-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 11-нд шилжих шөнө ****аймгийн ***сумын ***1 дүгээр багийн нутаг дэвсгэрт "түлээний модны талаар ярилаа" гэх шалтгаанаар хохирогч ****маргалдан улмаар толгой хэсэгт нь цохиж хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***** мэдүүлэхдээ: “...12 сарын 10-ны өдрөөс өмнө 6,7,8-нд 2 өдөр **** нартай хамт модонд явсан.Тухайн үед ****ханш нэг өдрийн 100,000 төгрөгөөр явдаг байсан. Би яахав **** чамд мөнгө төгрөг хэцүү байгаа юм чинь би өдрийн 200,000 төгрөг өгье гээд мод буулгасан рам маань мөнгөө өгөөгүй байсан. Яг тухайн өдөр ***** над руу залгаад зээлтэй гээд хүнээс мөнгө гуйгаад явж байна.Нөгөө мөнгө чинь орох болов уу гэхлээр нь за би чам руу үдээш яваад очье гээд.тэгээд залгаад утасаа авахгүй болохоор очсон л доо. Нөгөө мод авсан хүн маант мөнгөө өгөхгүй,болоогүй гэнээ 2-3 хононо гэж байна гээд ороод сууж байсан чинь манай дүү сая ирчихээд явахдаа 1 юм өгсөн юмаа. Үүнийг задлаад өгөөч ширээн дээр гаргаад тавьсан.. Анхандаа бол нилээн дургүй байсан. яах юм бэ хөгшин нь явлаа гэсэн чинь 0,75 тай ногоон экс гаргаад тавьчихсан байсан. Манай дүү өгсөн юмаа гээд тэрийг нь уусан. 2 дох шил архийг нь 6 цагийн үед манай эхнэр явж авчирсан. ******болохоор ажил төрөл байхгүй, эхнэрийн цалин хүрэхгүзй байна. Хүдэрт зээл өгдөг дэлгүүр алга, үнэхээр мөнгө төгрөг алга дахиад архи уумаар байна.Дахиад архи аваад өгөөч гэж хэлсэн.Тэрийг уучихаад 3 дах архийг нь 8 цаг өнгөрч байхад эхнэр нь залгахад *****манай эхнэрийг чи яваад ирээч гээд явуулсан. Манай эхнэр яваад ирэхдээ 8 лааз пивотой 1 ногоон экс авч ирсэн. Ирээд эхнэр ч удалгүй унтаад өгсөн. Батболд бид 2 тэрийг нь уугаад, Батболд дахин дахин гадаа гараад дуудаад байсан л даа. Би урьд нь бокс тоголдог байсан, бөх барилддаг байсан, чи намайг найзууд дунд нэр хүндгүй болголоо гээд түүнийгээ дахин дахин яриад л тэгээд ер нь би чамайг ер нь гэртээ хонуулж чадахгүй юм байна.эхнэр хүүхдээ аваад манайхаас явчихаа гэж хэлсэн.Тэгээд 11 өнгөрч байхад эхнэр хүүхдээ аваад би гарсан л даа. Машиндаа суусан байхад Батболд араас дагаж гарч ирээд дуудсан. Хашааны жижиг хаалга руу нь яваад орсон чинь өөдөөс шууд цохиод авсан. 2 удаа. Тэгээд би зөрүүлээд цохисон газар унасан.Тэгээд дээрээс нь 3-4 удаа цохисон чинь эхнэр нь гараад ирсэн.Тэгээд л хоорондоо салцгаасан. Дархан руу авч явсан, Улаанбаатар руу явж эмнэлэгт үзүүлэх бүх зардлын мөнгө төгрөгнд тус болсон. Эмчилгээний зардлыг төлнө. Энэ явдлаас хойш архи хэрэглэхээ больсон.Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.
Хоёр. Эрүүгийн 2531000230031 дугаартай хэргээс:
1. *****аймгийн Цагдаагийн газрын *****сумын хэсгийн төлөөлөгчийн ***оны ***дугаар сарын ****-ны өдрийн Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 02/
2. Хохирогч ***** ****оны ***дугаар сарын ****-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ****суманд оршин суудаг **** нэртэй залуугаас 400,000 төгрөг авах байсан юмаа тэгтэл 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр манай гэрт эхнэр, хүүхдүүдийн хамтаар ороод ирсэн би тухайн өдөр банкны зээл хийх байсан болохоор ******мөнгө олоод өрөө өгчих гээд ярьж байсан хэсэг сууж байгаа манай гэрт байсан архийг 15 цагийн орчимд задлаад ****, ****эхнэр бид 3 архиа хувааж уусан тухайн архийг ууж дууссаны дараа *****эхнэр 20 цагийн орчимд дэлгүүр яваад 1 шил архи, 4-5 ширхэг лаазтай пиво авчихсан тэр үедээ манай эхнэр ****авчихсан тэгээд бас тэрийг 3 уулаа уусан *****эхнэр нь согтоод унтаад өгсөн үлдсэн архи пивыг нь ****бид 2 ууж байгаад 23 цаг өнгөрч байхад байх би ****хандаад эхнэр, хүүхдээ аваад яваа хариа гэсэн ****эхнэр, хүүхдээ босгоод гэрээс аваад гарсан тэр үед би гаргаж өгхөөр цуг гарсан хашааны гадаа нь машин нь байсан болхоор хаалгаар гаргаж өгсөн манай хашааны хаалга чанга дугардаг юм би гаргаж өгчихөөд эргээд алхаад явж байхад хашааны хаалга чанга дугарсан би эргээд харахад тас гээд цохисон тэгээд би ухаан балартаад унасан эмнэлэг дээр ирсэн байснаа санаж байна эмнэлэг дээр ирээд баруун нүдний дээд хөмсөг хэсэг, баруун нүдний дээд зовхи хэсэгт оёдол тавьж байсан. Би *****2024 рны намраас төмс хураалтын үеэр л таниж мэддэг болсон юмаа. *****эхнэр ****нь манай *****сумынх болхоор танидаг юм. Найз нөхрийн холбоо бол байхгүй. ***, ****нартай 2 шил 0,75 литрийн экс нэртэй архи, касс нэртэй 5 лааз пиво уусан. Би бол согтоогүй гайгүй байсан. *****бас гайгүй л байх шиг байсан. *****нь намайг түлээний мод ****зараад өгөөч гээд байхаар нь би гос мод юм уу гээд асууж бйагаад найздаа хэлээд түрүүлээд мөнгийг нь өгчихсөн байсан. тэгтээд 09-ний өдөр ирээд авах гэтэл өмхөрсөн муу мод өгөх гэсэн тэр асуудлын архи уухдаа сөхөж ярьсан. Би ****чи намайг эвгүй байдалд орууллаа гээд л ярьсан тэрэн дээр *****юм бодсон байж магадгүй.*****намайг түлээний модоор цохисон байх гэж бодож байна.Яг юугаар цохисныг мэдэхгүй. Тухайн орой харанхуй байсан. Би *****цохиж зодсон асуудал байхгүй. Миний нүүрний яс цөмөрсөн, баруун хөмсөг, дээд зовхи язарч оёдол тавиулсан зэрэг гэмтлүүд учирсан байгаа. Би өөрийн биед учирсан гэмтэлүүдийг эмчилхэд гарсан бүх зардлуудийг нэхэмжилнэ, гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09/, хохирогч **** хохирол төлбөртэй холбоотой баримтууд /хх-ийн14-16/,
3. Гэрч ***** 2025 оны ***дүгээр сарын ****.-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Би ***оны ****дугаар сарын 10-ны өдөр ЕБСургууль дээрээ аж хийгээд байж байгаад орой гэрлүүгээ харих болоод нөхөр ****нама ирээд аваарай гээд гар утасруу нь залгасан тэгхэд ****эхнэр ****ирээд намайг авсан тэгээд шууд дэлгүүрлүү яваад дэлгүүр орсон гарч ирэх ууттай юм аваад ирсэн. Би санаа зовоод чи архи дарс аваагүй биздээ гээд асуу ажил төрөл ярьж байгаа юм чинь гээд хэлсэн тэгээд гэртээ харьхад *******2 ширээн дээр тал шилтэй архи тавьчихсан сууж байхаар би нила дургүйцлээ илэрхийлсэн тэгээд би хоол унд хийж өгчихөөд байж байхад галиөнхий эхэнэр нөгөө авчирсан уутнаасаа 1 шил архи хэдэн лаазтай пиво гаргаж ирс миний хувьд бол дургүй байсан тэр 3 уучихсан байсан болхоор нөгөө архи, пле үргэлжлүүлээд уусан эхнэр *****нь нилээн муудчихсан ширээ дэрлээд унтаж байхаар нь би жижиг өрөөрүү нөхөрт нь хэлээд оруулу унтуулсан. Оройн 22 болж байхад ***, ****нар хоорондоо ажил ярьж байна гээд сууцгаа байсан манай нөхөр ****эхнэр хүүхдээ аваад харьж амар гээд л хэлээд байсан тэгээд ****эхнэр нь 23 цаг нилээн өнгөрч байхад босоод ****эхн хүүхдүүдээ аваад явхаар болоод гэрээс гарцгаасан нөхөр ****цугтаа гарса юм. Удалгүй би нөхөр дагаад цуг явчихвий гэж бодоод араас нь гархад хашаан хаалганы хажууд дотор талд нь хураалгасан шуудайтай моднууд байсан тэрни хажууд *****дээүээ хараад хэвчихсэн галищмөнх нь дээрээс нь гара далайгаад цохих гээд байж байсан би наанаас нь болиочээ гээд орилоод гүйгэ очсон тэр үед ****нь уучлаарай гээд босоод ирсэн. тэгээд би нөхрийгөө харха нүүр хэсэг нь битүү цус болчихсон байсан цаанаас нь *****эхнэр нь маши дотроосоо гарч ирээд хашааруу орж ирсэн би чи ямар зэрлэг юм бэ гээд хэлсэн б нөхрийгөө өргөж чадахгйү байсан болхоор *****, түүний эхнэр хочрыг өрree гэрлүү оруулаадах гээд оруулуулсан тэгээд эмч ****дуудлагын дагуу ирсэн ю тэгээд эмнэлэг оруулаад цус гарч байсан хэсэг болох хөмсөг, зовхи, дух хэсэгт на оёдол тавиулаад тэр шөнөдөө ****, эхнэр ****нар нь ******аймагруу явуулсан юм. Би өглөө нь ажлаа зохицуулад араас нь явсан. *****болон *****нарын Согтолт гайгүй л байх шиг байсан. Миний мэдхийн 2 шил том шилтэй архи уусан бас 5-6 лааз пиво уусан байсан. ****эхнэр *****нар бас уусан байсан миний хувьд архи, пиво уугаагүй эрүүл байсан. ***** нар хэрэлдэж маргалдсан зүйл болоогүй харин манай нөхөр ****модны асуудал яриад ****хүнд худлаа ярилаа гээд хэлээд яриад байсан **** нь би хоёр хүний дунд эвгүй байдалд орсон шүү гээд л хэлээд байсан.
Манай нөхөр *****цохиж зодсон. Намайг гэрээс гараад очих үед манай нөхөр ****нь газар дээшээ хараад хэвчихсэн хажууд нь ****гараа далайгаад цохих гээд байж байсан. очоод хархад нөхөр батболдын нүүр нь битүү цус болчихсон зодуулсан байдалтай байсан.Манай нөхөр *****баруун талын нүдний дээд зовхи, хөмсөг, дух хэсэг нь язраад ангайчихсан байсан, уруул нь дотор талдаа язраад ангайчихсан байсан хотод 1 дүгээр эмнэлэгт үзүүлхэд нүүр хэсэг нь хугарч цөмрөөд эрүү зөрсөн, хамрын яс хугарсан зэрэг гэмтлүүд байна гэсэн тэгээд тухайн эмнэлэгтээ хэвтэж хагалгаанд орсон юм. Би бодохдоо модны асуудлаас болоод манай нөхрийг зодсон гэж бодож байгаа. Учир нь манай нөхөр *****хүнд худлаа яриад намайг эвгүй байдалд орууллаа гээд үг хаяад байсан тэрнээс л болоод гэрээс гараад зодсон байх. Гэрээс гарахдаа хэрэлдэж маргалдаагүй ****нь эхнэр 2 хүүхдээ аваад гарсан. Би юугаар цохисныг нь хараагүй. Гараа далайгаад цохих гэж байхад нь болиулсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,
4. Гэрч ****** 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Би 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Эрүүл мэндийн төв дээр элжийн сувилагчийн ажлыг хүлээн авч эмч * хамтаар ажил***** үүргээ гүйцэтгэж байсан. 12 дугаар сарын 10-наас 11-ний шилжих 00 цаг 04 минутад -***** толгой нь өвдөж, ёолно гэж дуудлага ирсэн үүний дагуу эмч ****дуудлагаар тухайн айл руу яваад ***** гэгчийг аваад ирсэн. Архи согтууруулах ундаа үнэртэж байсан. Тэгээд эмчийн хамтаар ***** биеийг үзэж толгой духны хэсэг, баруун нүдний дээд зовхинд нийт 6 ш оёдол тавьж өгөөд шөнийн 01 цаг 47 минутад гэр лүүгээ буцсан. Дуудлагыг ****85058805 гэсэн дугаараас толгой хүчтэй өвдөнө, ёолно гэж өгсөн. Хүнд зодуулсан талаар мэдэгдээгүй. Эхнэр ***, ***, ****эхнэр гэсэн хүмүүстэй ирсэн. Эдгээр хүмүүс нь буцаагаад аваад явсан. *****духны хэсэг, баруун нүдний дээд зовхи хэсэгт сэтэрсэн байсан тул цус тогтоох эмчилгээ хийж 6 оёдол тавьсан байгаа. Тэгээд яаралтай явж нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх, зураг, томографик орох зэрэг зөвлөгөө өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн ..../,
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээч эмч ***** 2025 оны 01 дугаар сарын 09-ний өдрийн ****дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлтэд:
-**** биед баруун хөмсөгний дотор талд шархны сорви, 2 талын хоншоор ясны урд болон арын хана, баруун хацрын нуманд хоёрлосон, зүүн хацрын нуманд цөмөрсөн, 2 талын хацар ясны духны сэртэн, хамар яс, духны хөндийн өмнөд хана, 2 нүдний ухархайн дотор, болон доод хананд нийлмэл цөмөрсөн хугарал хугарлын дараах дээд доод шүд, хоншоорын хөндийд металл бэхэлгээ хийгдсэний дараах байдал /2024.12.17/ гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна.
Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
Эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар ХҮНДЭВТЭР зэрэг тогтоогдлоо.
Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна." гэсэн дүгнэлт /хх-ийн 46/,
6. Шинжээч эмч ***** ***оны *****сарын ****-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...****оны ***дүгээр сарын 06-ны өдөр ***** нь өөрийн биеэр ирж үзүүлсэн. Ирэх үедээ улсын 1 дүгээр төв эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэсэн гарах үеийн эпикриз болон анх очихдоо болон хагалгааны дараа авхуулсан 2 ширхэг толгойн КТГ CD авч ирсэн. Үзлэгээр илэрсэн ил харагдах гэмтлүүдийг ***дугаартай дүгнэлтийн хэсэг газрын үзлэг хэсэгт тусгасан... **** биед учирсан гэмтлүүд гараар цохих үед үүссэн байх боломжтой гэмтлүүд байна..." гэх мэдүүлэг
7. Шүүгдэгч *****2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “.Би 2024 оны 12 дугаа сарын 10-ны өдрийн 15:00 цагийн орчимд ****аймгийн ****суманд найз ****таараад гэрт нь очихоор болж эхнэр 2 хуухдаа дагуулж явсан. Тэгээд *****гэрт очтол 0.75 литрийн 1 шил "Ногоон экс" байсан ба тухайн архийг ****бид хоёр хувааж уугаад манай эхнэр тухайн архинаас нь нэг, хоёр удаа л татсан юм. Бид хоёр архиа ууж дуустал ****дахиад нэг юм уучмаар байна би ажил терел байхгүй, эхнэрийн цалингаар хаанаа ч хүрэхгүй байна, дэлгүүрүүдэд зээлтэй болохоор дэлгүүр зээл өгөхгүй хэцүү байна гэж яриад байхаар нь манай эхнэр дэлгүүр явж 0.75 литрийн 1 шил "Ногоон экс" авч ирсэн. Тэгээд тэр архиа уугаад сууж байтал ****эхнэр нь ирж ав гээд залгаад байсан ба ****явахгүй надтай хамт архи уугаад суугаад байсан. Тэгтэл *****манай эхнэр *****хандаж "Чи очоод манай эхнэрийг аваад ирээч гэж хэлээд явуулсан. Тэгээд манай эхнэр ****эхнэрийг веч ирэхдээ замаараа дэлгүүрээс одоо санаж байгаагаар 8 лааз 0.5 литрийн Tiger, Сэнгур нэртэй пивонууд авч ирсэн.*****архи ууж байхдаа "Чиний манай найзад өгсөн мод муу, миний сэтгэлд хүрсэн мод биш байсан байна лээ чи тийм юм өгөөд байхдаа яадаг юм бэ гээд над руу ут хаяад байсан. Тэгээд гэрээс 2-3 удаа гараад тамхи татаж байхад *****намайг үгээр идээд еерийгее бокс тоглож, жудо барилддаг байсан гээд тоглоом шоглоомоор намайг цохиод байхаар нь би нээх тоогоогүй. Бид хэд тухайн өдөр нэлээн суусан ба оройны 23:00 цагийн үед манай эхнэр, хүүхэд унтаж байсан ба ****эхнэр хүүхэд өөрсдийнхөө өрөөнд орчхоод гарч ирээгүй бид хоёр л сууж байсан. Тэгтэл би чамайг гартаа хонуулмааргүй байна гээд байхаар нь би эхнэр хүүхдээ босгоод тэдний гэрээс авч гараад машиндаа суулгачхаад жолооны ард суух гэтэл *****араач гарч ирээд намайг хашаа руугаа ороод ир гэж дуудсан. Тэгээд хашаа руу нь яваад ортол боксийн өрөлт авчихсан зогсож байснаа миний нүүр хэсэгт баруун зүүн гараа атгаж байгаад нэг нэг удаа цохисон. Тэгэхээр нь миний уур хүрээд би ****баруун гараараа эрүү хэсэг рүү нь нэг удаа цохисон чинь газарт уначихсан. Тэгэхээр нь нүүр рүү нь 3-4 удаа цохиж байтал *****эхнэр нь болиочээ гэж хэлээд гарч ирэхээр нь больсон. Тэгээд *****гэр рүү нь оруулаад нүүр амыг нь цэвэрлээд сумын эмч рүү залгаж дуудаад оёдол тавиулсан. Тухайн үед ****би оёдол тавиулчихсан юм чинь зүгээр ээ гэж хэлэхээр нь "Чиний хамар чинь далийчихсан юм шиг байна ****руу явж янзлуулъя гэж хэлтэл *****болон эхнэр нь нэлээн дургуй байхаар нь би явъя гэсээр байгаад****руу дагуулж явсан. Тэгээд 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Бид нэртэй хувийн эмнэлэг дээр очиж *****чих, хамар, нүд гээд бүх юмыг нь үзээлээд **** аймгийн нэгдсэн эмнэлэг дээр очиж зураг авахуулахаар болж зургийг нь авахуулсан. Тэгтэл Улаанбаатар хот руу яв гэж хэлэхээр ****хамаатнууд нь Улаанбаатар хот руу авч яваад нэгдүгээр эмнэлэгт очиж үзүүлээд хэвтүүлсэн. Би араас нь дагаж явсан ба хотод очоод **** эмнэлэгт үзүүлэх бүх шинжилгээний төлбөр болон цалингийн зээлний 900000 төгрөгийг нь төлсөн. Би ****хохиролтой холбоотой нийт 1400000 орчим төгрөг өгсен. Бид хоёр ер нь согтолттой байсан. Машиндаа суугаад явах гэтэл хашаандаа дуудаж оруулаад боксийн ерөлт авчихсан байгаад намайг шууд цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд баруун гараа атгаж байгаад нүүр хэсэг рүү нь нэг удаа цохитол газарт уначихсан. Тэгэхээр нь дээрээс нь гараа атгаж байгаад 3-4 удаа цохисон. Миний биед ил харагдах гэмтэл байгаагүй ба эрүү, толгойнд өвчин ороод 3-4 хоног болоод зүгээр болсон болохоор нь эмнэлэгт үзүүлээгүй. Надад шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй. Намайг 2023 оны 09 дүгээр сарын үед *****суманд байхад ******сумаас найзуудынхаа хамт самарт явахаар ирсэн байсан. Тухайн үед ***танилцаж найз нөхөд болж байсан. Би айлын дундах хүү болж 1993 онд мэндэлсэн. Би ***аймгийн ****сумын сургуулийг 2009 онд 9 жил суралцаж төгсөөд, 2009-2012 он хүртэл 2,5 жил сантехник, гагнуурчин мэргэжлээр сурсан. Дараа нь буюу 2012 оноос 2013 оны хооронд ****аймгийн ****суманд байрлах Зэвсэгт хүчний ****дугаар ангид 1****жилийн хугацаанд цэргийн алба хаасан.Тэгээд 2013 оноос 2017 оны хооронд Үндэсний техникийн дээд сургуульд халаалт, агаар салхилалтын инженерээр суралцаж дээд боловсрол эзэмшсэн.Одоо эхнэр 3 хүүхдийнхээ хамт ****аймгийн ****суманд хувиараа, мод, чулуу, самарт явж амьдарч байна. Би өөрийн гаргасан буруутай үйлдэлдээ маш их харамсаж байна. Би өөрийн гаргасан буруугаа хүлээн зөвшөөрч байгаа ба бүх зүйл миний буруу юм. Би эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болон хохирогчоос нэхэмжлэх хохиролын мөнгийг өөрийнхөө хэмжээнд бүрэн гүйцэт төлж барагдуулах болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59/,
8. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудад: ***** иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 64-67/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 68/, түүний нэр дээр үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар:
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч ****** нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэсэн,
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ***** нь 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 11-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт "тулээний модны талаар ярилаа" гэх шалтгаанаас болж хохирогч *****маргалдан улмаар толгой хэсэгт нь цохиж газарт унагаан гараараа цохих үйлдлээр хохирогчийн биед баруун хөмсөгний Дотор талд шархны сорви, 2 талын хоншоор ясны урд болон арын хана, баруун хацрын нуманд хоёрлосон, зүүн хацрын нуманд цөмөрсөн, 2 талын хацар ясны духны сэртэн, хамар яс, духны хөндийн өмнөд хана, 2 нүдний ухархайн дотор болон доод хананд нийлмэл цөмөрсөн хугарал, хугарлын дараах дээд доод шүд, хоншоорын хөндийд металл бэхэлгээ хийгдсэний дараах байдал /2024.12.17/ гэмтэл бүхий бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
- Хохирогч *****мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би ****суманд оршин суудаг **** нэртэй залуугаас 400,000 төгрөг авах байсан юм аа, тэгтэл 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр манай гэрт эхнэр, хүүхдүүдийн хамтаар ороод ирсэн, би тухайн өдөр банкны зээл хийх байсан болохоор ****мөнгө олоод өрөө өгчих гээд ярьж байсан, хэсэг сууж байгаад манай гэрт байсан архийг 15 цагийн орчимд задлаад ***, ***эхнэр бид 3 архи хувааж уусан, тухайн архийг ууж Дууссаны дараа *****эхнэр 20 цагийн орчимд дэлгүүр яваад 1 шил архи, 4- 5 ширхэг лаазтай пиво авчихсан тэр үедээ манай эхнэр ****авчихсан, тэгээд бас тэрийг 3 уулаа уусан. ***эхнэр нь согтоод унтаад өгсөн, үлдсэн архи пивыг нь ****бид 2 ууж байгаад 23 цаг өнгөрч байхад байх би ***хандаад "эхнэр, хүүхдээ аваад яваа, хариа" гэсэн ****эхнэр, хүүхдээ босгоод гэрээс аваад гарсан тэр үед би гаргаж өгөхөөр цуг гарсан хашааны гадаа нь машин нь байсан болохоор хаалгаар гаргаж өгсөн. Манай хашааны хаалга чанга дугардаг юм, би гаргаж өгчхөөд эргээд алхаад явж байхад хашааны хаалга чанга дугарсан би эргээд харахад тас гээд цохисон, тэгээд би ухаан балартаад унасан. Эмнэлэг дээр ирсэн байснаа санаж байна. Эмнэлэг дээр ирээд баруун нүдний дээд хөмсөг хэсэг, баруун нүдний дээд зовхи хэсэгт оёдол тавьж байсан юм аа. Би Галмөнхийг 2024 оны намраас төмс хураалтын үеэр таньж мэддэг болсон юм аа. ***эхнэр ****нь манай ****сумынх болохоор таньдаг юм... ***намайг түлээний мод ****луу зараад өгөөч гээд байхаар нь би "гоё мод юм уу" гээд асууж байгаад найздаа хэлээд түрүүлээд мөнгийг нь өгчихсөн байсан юм аа. Тэгээд 09-ний өдөр ирээд авах гэтэл өмхөрсөн муу мод өгөх гэсэн тэр асуудлын талаар архи уухдаа сөхөж ярьсан, би ***"чи намайг эвгүй байдалд орууллаа" гээд л ярьсан тэрэн дээр ***юм бодсон байж магадгүй... ****намайг цохиж байхад харсан хүн байхгүй, бид хоёр байсан. Намайг газар унасан байхад манай эхнэр ****гарч ирсэн байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 08-09/,
- Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Би 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ерөнхий боловсролын сургууль дээрээ ажлаа хийгээд байж байгаад орой гэр лүүгээ харих болоод нөхөр ****руугаа "намайг ирээд аваарай" гээд гар утас руу нь залгасан, тэгэхэд ****эхнэр ***ирээд намайг авсан, тэгээд шууд дэлгүүр рүү яваад дэлгүүр орсон гарч ирэхдээ ууттай юм аваад ирсэн. Би санаа зовоод "чи архи дарс аваагүй биз дээ" гээд асуусан "ажил төрөл ярьж байгаа юм чинь" гээд хэлсэн, тэгээд гэртээ харихад ***, ****2 ширээн дээр тал шилтэй архи тавьчихсан сууж байхаар нь би нэлээд дургүйцлээ илэрхийлсэн, тэгээд би хоол унд хийж өгчхөөд байж байхад ***эхнэр нөгөө авчирсан уутнаасаа 1 шил архи, хэдэн лаазтай пиво гаргаж ирсэн, миний хувьд бол дургүй байсан, тэр 3 уучихсан байсан болохоор нөгөө архи, пивоо үргэлжлүүлээд уусан, эхнэр ****нь нэлээн муудчихсан ширээ дэрлээд унтаад байхаар нь би жижиг өрөө рүү нөхөрт нь хэлээд оруулж унтуулсан. Оройн 22 цаг болж байхад ***, ****нар хоорондоо ажил ярьж байна гээд сууцгааж байсан, манай нөхөр ****"эхнэр хүүхдээ аваад харьж амар" гээд л хэлээд байсан, тэгээд ****эхнэр нь 23 цаг нэлээн өнгөрч байхад босоод ****эхнэр хүүхдүүдээ аваад явахаар болоод гэрээс гарцгаасан, нөхөр ****цугтаа гарсан юм. Удалгүй би нөхөр дагаад цуг явчихвий гэж бодоод араас нь гарахад хашааны хаалганы хажууд дотор талд нь хураалгасан шуудайтай моднууд байсан тэрний хажууд Батболд дээшээ хараад хэвтчихсэн Галмөнх дээрээс нь гараа далайгаад цохих гээд байж байсан би наанаас нь "болиоч ээ" гээд орилоод гүйгээд очсон тэр үед Галмөнх "уучлаарай" гээд босоод ирсэн. Тэгээд би нөхрийгөө харахад нүүр хэсэг нь битүү цус болчихсон байсан. Цаанаас нь ****эхнэр нь машин дотроосоо гарч ирээд хашаа руу орж ирсэн би "чи ямар зэрлэг юм бэ" гээд хэлсэн, би нөхрийгөө өргөж чадахгүй байсан болохоор Галмөнх, түүний эхнэр хоёрыг өргөөд гэр лүү оруулаадах гээд оруулуулсан. Тэгээд эмч *****дуудлагын дагуу ирсэн юм. Тэгээд эмнэлэг оруулаад цус гарч байсан хэсэг болох хөмсөг, зовхи, дух хэсэгт нь оёдол тавиулаад тэр шөнөдөө ***, эхнэр ****нар ***** аймаг руу явуулсан юм. Би өглөө нь ажлаа зохицуулаад араас нь явсан... Хэрэлдэж маргалдсан зүйл болоогүй, харин манай нөхөр ****модны асуудал яриад ****хүнд худлаа ярилаа гээд хэлээд яриад байсан. Батболд нь "би хоёр хүний дунд эвгүй байдалд орсон шүү" гээд л хэлээд байсан. Манай нөхөр ***** цохиж зодсон. Намайг гэрээс гараад очих үед манай нөхөр ****нь газар дээшээ хараад хэвтчихсэн хажууд нь ****гараа далайгаад цохих гээд байж байсан. Очоод харахад нөхөр ****нүүр нь битүү цус болчихсон зодуулсан байдалтай байсан ... Би юугаар цохисныг нь хараагүй. Гараа далайгаад цохих гэж байхад нь болиулсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,
- Гэрч ***** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Эрүүл мэндийн төв дээр ээлжийн сувилагчийн ажлыг хүлээн авч эмч ****хамтаар ажил үүргээ гүйцэтгэж байсан. 12 дугаар сарын 10-аас 11-ний шилжих шөнө 00 цаг 04 минутад **** "толгой нь өвдөж, ёолно" гэж дуудлага ирсэн, үүний дагуу эмч ****дуудлагаар тухайн айл руу яваад ***** гэгчийг аваад ирсэн. Архи согтууруулах ундаа үнэртэж байсан. Тэгээд эмчийн хамтаар **** биеийг үзэж толгойн духны хэсэг, баруун нүдний дээд зовхинд нийт 6 ширхэг оёдол тавьж өгөөд шөнийг 01 цаг 47 минутад гэр лүүгээ буцсан... **** нь эхнэр ***, ***, ****эхнэр гэсэн хүмүүстэй ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28/,
- Сэлэнгэ аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч ***** 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн *****дугаартай хүний биед хийгдсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-33/,
- Шинжээч эмчийн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгчдэгч **** гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тухай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд,
- мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын ...эрүүл мэнд, ...болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”, мөн хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт бусдын амьнас эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн халамжийн буюу бусад этгээд нь гэм буруутай иргэн йболон хуулийн этгээдээс төлбөр тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй гэж тус тус хуульчилжээ.
Тус хэргийн улмаас хохирогч *****эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх ба хэрэгт ирүүлсэн баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, Эрүүл мэндын даатгалын сангаас хохирогч ***** тусламж үйлчилгээ авсан 3,023,156 төгрөгийн зардал гарсан ба энэ төлбөрийг шүүгдэгч ***** төлөөгүй байх тул шүүхээс гэм буруутай этгээдээс гаргуулан эрүүл мэндийн даатгалын санд олгох нь гэж үзэв.
Хоёр:Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч дүгнэлтдээ “... шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгж буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” гэсэн
Шүүхээс шүүгдэгч ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.
Иймд шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болон шүүгдэгчийн хувийн байдалд дүгнэлт хийж, шүүгдэгч ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ***** эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.
Иймд шүүхээс шүүгдэгч **** хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуульд заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогч хохирол төлбөр гаргуулах талаар баримт ирүүлээгүй, сэтгэцэд учирсан хор хохирлын зэргийг тогтоолгохоос татгалзсан зэргийг харгалзан, нөгөө талаас гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шаардлагатай.
Шүүгдэгч ***** хувьд түүнд прокуророос санал болгосон торгох ял нь дээрх нөхцөл шаардлагад нийцэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд ял оногдуулах нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан хугацаанд 60 хоног буюу 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлэхээс зайлсхийвэл биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Гурав: Бусад асуудлаар: Тус хэрэгт шүүгдэгч ***** нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ****овогт ********“Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ****овогт ******2,000,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000.000 /хоёр сая / төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг сайн дураараа биелүүлэх 2 сар буюу 60 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ***** оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***** хохирогчид тусламж үйлчилгээ үзүүлсэн даатгалын төлбөр 3,023,156 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
7.Шүүгдэгч ***** холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч ***** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч **авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ