Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2022/0538

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунжаргал, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч Б.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц*******, Б.Б******* нарыг оролцуулан ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Уул уурхай, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэл гаргагч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, ******* ХХК-ийн хайгуулын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар зохих журмын дагуу хэлэлцэж шийдвэр гаргуулахыг даалгах гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүхэд ******* ХХК-иас Уул уурхай, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд холбогдуулан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, ******* ХХК-ийн хайгуулын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар зохих журмын дагуу хэлэлцэж шийдвэр гаргуулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч ******* ХХК-ийн төлөөлөгч Б.Э*******, хариуцагч Уул уурхай, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* нар эвлэрэх боломжтой тухайгаа илэрхийлж, эвлэрлийн гэрээг

 

байгуулж, шүүхэд бичгээр гаргажээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нараас тус шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Уул уурхай, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд холбогдох захиргааны хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* миний бие 2022 оны 03 дугаар сард олгогдсон итгэмжлэлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д зааснаар нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй томилогдсон.

Нэхэмжлэгч талын зүгээс Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт орших Бэрх уулын гантигийн ордод 2020-2021 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан дахь нөөцийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу дайрганы зориулалтаар нөөцийг бүртгүүлэхээр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанд орж ирвэл уг асуудлыг хуралдаанаар хэлэлцэх боломжтой. /Компанийн тавьсан хүсэлтийн дагуу/

Жич: Уул уурхай, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн даргын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 06/740 дугаартай итгэмжлэлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21, 27, 28 дугаар заасан бүх эрхийг эдлэх эрхтэй гэжээ.

Дээрх эвлэрлийн гэрээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар хуульд харшилсан, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэх үндэслэл, үйл баримт тогтоогдохгүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч ******* ХХК-ийн төлөөлөгч Б.Э*******, хариуцагч Уул уурхай, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* нарын хооронд байгуулагдсан 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан эвлэрлийн гэрээ нь хуульд харшилсан, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т заасныг баримтлан ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Уул уурхай, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд холбогдох Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, ******* ХХК-ийн хайгуулын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар зохих журмын дагуу хэлэлцэж шийдвэр гаргуулахыг даалгах шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Энэхүү захирамжийн хувийг нэхэмжлэгч, хариуцагч нарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Сайханзаяад даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ