| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 194/2025/0983/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1104 |
| Огноо | 2025-04-30 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Л.Т |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1104
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Төгөлдөр
Улсын яллагч Л.Төгсжаргал
Шүүгдэгч Б.Б******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******-ы *******-д холбогдох эрүүгийн “2406019480053” дугаар 1 хавтаст хэргийг 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19** оны 7 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн ******* суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилга угсралт, үйлдвэрийн инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянгол дүүргийн ******* тоотод оршин суух хаягтай, урьд
Чингэлтэй дүүргийн шүүхийн 19** оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 467 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулиар 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөсөн,
Баянгол дүүргийн 19** оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 216 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил, 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил тус тус хорих ял оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь багтаан 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,
Баянгол дүүргийн шүүхийн 19** оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 368 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил, мөн хуулийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил тус тус хорьж шийтгэхээр шийдвэрлэж, хөнгөн ялыг хүнд ялд нь багтаан 3 жилийн хугацаагаар хорьж шийтгэсэн, өмнөх таслан сэргийлэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас заримыг нь нэмж нэгтгэн 4 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2001 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 1 жил 1 сар 26 хоногийн өмнө хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,
Баянгол дүүргийн шүүхийн 20** оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 237 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, өмнөх таслан шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас заримыг нь нэмж нэгтгэн үлдсэн 1 жил 1 сар 26 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн 6 жил 1 сар 26 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2007 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн эдлээгүй үлдсэн 5 сар 23 хоногийн хорих ялаас тэнсэж сулласан,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 20** оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 333 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэж, хөнгөн ялыг нь хүндэд нь багтаан 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, хугацаа дуусаж суллагдсан,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 20** оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 245 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн эдлээгүй үлдсэн 5 жил 11 сар 16 хоногийг хуулийн тэгшитгэлээр суллагдсан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20** оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 858 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн,
******* овогт *******-ы ******* /РД:*******/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах амины орон сууцны 5 тоотод үйл ажиллагаа явуулах авто засварын газрын 2 дугаар давхарт “*******” гэгчтэй уулзах зорилгоор нэвтэрч, *******ийн шургуулгад байсан цүнхнээс 1.500.000 төгрөг, 8000 төгрөгийн үнэ бүхий Хаан банкны 5475******* дугаарын дансны виза карт, 21.000 төгрөгийн үнэ бүхий түрүүвч зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.529.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Тус вьетнам засварт миний бие 2023-с 2024 онд машин оруулж, зуучилж өгдөг байсан. Өөрөөр хэлбэр ******* гэх вьетнам засварчнаас хувь авдаг байсан. Бид мөнгөний маргаанаас болоод 2 тийшээ болсон. Үүнийгээ нотлох гээд тухайн хүнтэй холбогдоход олдохгүй, Дархан-Уул аймагт байна гэсэн. Уг нь түүнийг олох санаатай байсан гэхдээ хөлний эмчилгээ хийлгээд амжсангүй. Хохирогч гэх *******-тэй холбогдоход “чи надаас өмнө энэ гараашинд байсан юм байна. Хуан надаас өмнө мэр сэр засвар хийдэг байсан” гэж хэлсэн. Би өөрийгөө өмгөөлж хэлэх гэхээр хэлэх үг алга. Хүний юмыг зөвшөөрөлгүй авсан нь үнэн. ******* гэдэг вьетнам надад 300.000 гаруй төгрөг өгөх ёстой байсан.” гэжээ.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар тал/, хохирогч *******-ийн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар тал/, хохирогч *******-ийн дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/, “Дамно” ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн №БЗД2-24-957 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 38-41 дүгээр тал/, СД-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 75-76 дугаар тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 77-81 дүгээр тал/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч ******* нь 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах амины орон сууцны 5 тоотод үйл ажиллагаа явуулах авто засварын газрын 2 дугаар давхарт “*******” гэгчтэй уулзах зорилгоор нэвтэрч, *******-ийн шургуулгад байсан цүнхнээс 1.500.000 төгрөг, 8000 төгрөгийн үнэ бүхий Хаан банкны 5475******* дугаарын дансны виза карт, 21.000 төгрөгийн үнэ бүхий түрүүвч зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.529.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна. Дээр дурьдсан үйл баримт дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч *******ийн өгсөн: “Би өөрийн хамтран ажиллуулдаг авто засварын гараашинд 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хулгай орж 1.5 сая төгрөг бэлнээр, Хаан банкны картаас 50.000 төгрөгийн зарлага гарсан байна. ... миний алдсан Хаан банкны ******* дугаарын данстай тухайн дансыг ******* гэх вьетнам улсын иргэн эзэмшдэг байсан. Тухайн данснаас 50.000 төгрөг гарсан. 2 давхрын амьдардаг өрөө нь дотор байх хажуугийн цүнхэнд байсан 1.500.000 төгрөг хулгайд алдагдсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч *******-ийн дахин өгсөн: “... тухайн үедээ би мэдүүлэгтээ 1.500.000 төгрөг гэж өгсөн байсан. Дараагийн мэдүүлэгт 1.600.000 гэж андуурч хэлсэн байсан. Дараа нь өөрийнхөө алдсан мөнгийг тооцоолоход 1.500.000 төгрөг байсан. Гадны хүн орохыг зөвшөөрдөггүй байсан. Авто засварын газарт засвар хийлгэж байгаа хүмүүс гарааш руу орох эрхтэй байсан. Дээд 2 давхрын амрах өрөө нь төмөр шатаар гараашнаас тусдаа хаалгаар 2 давхарт ордог байсан. Би ******* гэх хүнээс 1.500.000 төгрөгийг нэхэмжлэхгүй. Тэр картаас гарсан мөнгөөр хамт ажиллаж байсан вьетнам залуу Хуан авсан байж магадгүй би өөрийнхөө картыг өгөөд ойр зуурын юм авдаг байсан юм. Одоо энэ хүн нэгэнт нутаг явсан болохоор дахин холбогдох боломжгүй болоод байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/,
“Дамно” ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн №БЗД2-24-957 дугаар: “... 29.000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 38-41 дүгээр тал/,
СД-нд үзлэг хийсэн: “... камерын бичлэгт үзлэг хийхэд ******* УНҮ улсын дугаартай хар өнгийн Toyota Prius 30 маркийн тээврийн хэрэгслээс сэжигтэй этгээд бууж байгаа нь харагддаг ба дараагийн бичлэгийг шалгаж үзэхэд сэжигтэй этгээд хаалгаар орж ирж байгаа нь бичигдсэн байна.” гэх тэмдэглэл /хх-ийн 75-76 дугаар тал/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 77-81 дүгээр тал/
Шүүгдэгч *******-ийн эзэмшлийн Хаан банкны ******* дугаар дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 86-93 дугаар тал/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдохгүй байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ******* үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Улсын яллагчийн зүгээс “Шүүгдэгч ******* нь 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах амины орон сууцны 5 тоотод үйл ажиллагаа явуулах авто засварын газрын 2 дугаар давхарт “*******” гэгчтэй уулзах зорилгоор нэвтэрч, Б.Мягмарсүхийн шургуулгад байсан цүнхнээс 1.500.000 төгрөг, 8000 төгрөгийн үнэ бүхий Хаан банкны ******* дугаарын дансны виза карт, 21.000 төгрөгийн үнэ бүхий түрүүвч зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.529.000 төгрөгийн хохирол учруулсан байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйчлэлийн талаар маргаагүй болно.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.
Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм. Бага хэмжээний хохирол гэдэгт гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээний хохирол учирсныг ойлгоно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх шинжийг заажээ.
Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтэрснийг ойлгоно.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,
Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө..” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч ******* нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* нь 1.529.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь шүүхийн шатанд хохирол төлбөрт 630.000 төгрөгийг нөхөн төлсөн байх тул түүнээс 899.000 төгрөгийг гаргуулж хохирогч *******-д олгож шийдвэрлэлээ.
Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх юм.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан байдлаар шүүгдэгч *******-ийн гэм буруутай үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчийн зүгээс: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү.” гэх санал,
Шүүгдэгчийн зүгээс: “... эрүүл мэндийн байдлыг минь харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэх саналыг гаргасан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “Хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 65 дугаар тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 66 дугаар тал/, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүний тодорхойлолт /хх-ийн 67 дугаар тал/, эрүүл мэндийн даатгал төлөлтийн талаарх лавлагаа /хх-ийн 68-70 дугаар тал/, авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 71 дүгээр тал/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 72 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч авсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуульчилжээ.
Шүүхээс шүүгдэгч *******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч, өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч ******* нь өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******-г “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч авсан буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******* 899.000 төгрөгийг гаргуулж хохирогч ******* олгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
6.Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЧИНГИС