| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/0058/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/103 |
| Огноо | 2025-04-09 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Х.Ууганбат |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 2025/ШЦТ/103
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Х.Ууганбат,
шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ууганбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2530000000029 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, 1******* өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт ******* гэх газар оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* регистрийн дугаартай,
*******.
Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтээр):
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 01 дүгээр сарын 03-наас 04-нд шөнө 01 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн нутаг “Бичигт” боомтод “Опен Девелопмент” ХХК-ийн эзэмшлийн “HOWO.ZZ4257V3441W” маркийн 59-37 ӨМЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн салхины шил рүү чулуу шидэж хагалан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж 450,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Энэ машин манай замаар яваад байдаг, би олон удаа сануулдаг байсан. Гэтэл тэрэнд манай замаар явж байхаар нь би шилийг нь хагалчихсан өөр хийсэн зүйлгүй...гэв.
Эрүүгийн 2530000000029 дугаартай хэргээс:
- Яллагдагч яллагдагчаар өгсөн:Манайх Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн нутаг “Хөндлөн хайлаас” гэх газар нутагладаг юм. 2025 оны 01 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө би 01 цагийн үед “Бичигт” боомтноос өөрийнхөө эзэмшлийн маркийн машинтай хөдөө гэр рүүгээ явсан. Гэр рүү явах замд манай гэрийн ертөнцийн зүгээр урдуур том ачааны машин явж байхаар нь би уур хүрээд машинаасаа буугаад газраас чулуу аваад тухайн машины толгой, зүтгүүр хэсэг рүү нь шидсэн. Тухайн машины шил хагарах шиг чимээ гарсан. Би машиндаа суугаад гэр рүүгээ харьсан. Маргааш өглөө нь тухайн машины хүмүүс надтай уулзсан. Миний чулуу шидэж байгаа нь машиных нь камерт бичигдсэн байсан. Би бусдын эд хөрөнгийг санаатай устгаж гэмтээсэн үйлдлээ бүрэн хүлээн зөвшөөрч байна. Манай нутаглаж байгаа газраар буюу манай малын бэлчээрээр том ачааны машинууд нүүрс ачаад яваад байхаар нь би уурандаа хашраах гээд тухайн машин руу чулуу шидсэн. Би хохирлоо барагдуулаагүй. Би учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулна гэдгээ илэрхийлж байна...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-47 дугаар хуудас/,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч : Би хариуцсан ахлах ажилтнаар ажиллаж байна. нь манай компанид тээврийн жолооч хийдэг юм. маркийн тээврийн хэрэгслийг жолооддог юм. 2024 оны 01 дүгээр сарын 04-ний шөнө 01 цагийн орчимд амрах гэж байхад нь утсаар залгаад боомт руу орж ирж байхад замын хажууд байсан хүн замын хажуунаас чулуу шидээд машины салхины шил хагалчихлаа гэж байсан. Би жижиг машинтай очоод үзэхэд улсын дугаартай тээврийн хэрэгслийн нүүрний урд талын шилийг хагалсан, мөн урагшаа Хятад улс руу гарахдаа Хятадын хилийн боомтон дээр уншуулдаг картыг нь гэмтээсэн байсан. Би ийг аваад машины цонх хагалсан газраар очиж тухайн машинтай хүнийг хайсан боловч олдоогүй. Яг хэн гэдгийг нь мэдээгүй, уулзах гээд очсон боловч зугтаагаад явсан гэж байсан. Тухайн машины нүүрний салхины шил хагарсан байсан. Тухайн машины арынх номерыг харсан гэж байсан. Надад хэлэхдээ улсын дугаартай цэнхэр өнгийн Портер байсан гэсэн. Тухайн хагарсан гэх шилээ 1.200.000 мянган төгрөгөөр үнэлнэ. Улаанбаатар хотоос авчраад наалгах зардал орсон байгаа. Манай машины шилийг хагалснаас болж тухайн тээврийн хэрэгсэл одоо сул зогсолт хийсэн, энэ мөнгийг бас нэхэмжилмээр байна...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас/,
- Гэрч ийн: Би Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн боомт дээр “Опен Девелопент” ХХК-нд тээврийн жолоочоор ажилладаг юм. 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 19 цагийн орчимд улсын дугаартай Хова маркийн тээврийн хэрэгсэлтэй хашаас нүүрс ачаад боомт руу шөнө баруун талаасаа орж ирэхэд замын хойд талд цэнхэр өнгийн Портер гэрлээ асаасан зогсож байсан.Тухайн хажууд жолооч нь бололтой нэг жижигхэн залуу зогсож байсан. Би тухайн үед харчхаад машин зогсож байна даа бодчихоод яг хажуугаар нь өнгөрөх үед миний машины нүүрний урд талын салхины шил рүү гэнэтхэн том чулуу ирээд оноод салхины шил хагалсан. Би машинаа зогсоож буугаад уг машин руу очих үед тухайн залуу машинаа асаагаад хойшоо яваад өгсөн. Би машины арын дугаарыг харахад урд талынх 2 тоо нь бүдэг цэнхэрдүү хуучин Портер байх шиг байсан. Тэгээд би араас нь яваагүй машины шил хагарсан талаараа кемп менежертээ хэлэхэд зургийг нь сайн аваарай гээд байсан. Би машинаа ачааг нь буулгалгүй компанийнхаа байрны хашаанд авчирч тавьсан. Энэ тээврийн хэрэгсэл нь “Опен Девелопент” ХХК-ын нэр байдаг тээврийн хэрэгсэл юм. Урд талын салхины шил яг дундаа хагарч, салхины шилэн дээр байдаг улсын хилээр нэвтрэх зөвшөөрлийн карт гэмтсэн. Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/,
- Гэрч : улсын дугаартай цэнхэр өнгийн хөгшин Портер миний нэр дээр байдаг цэнхэр өнгийн хөгшин Портер байгаа. Би болон манай хүү ******* жолооддог юм. Би 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод эмнэлэгт үзүүлэх гээд явсан байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/,
- Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2502002 дугаартай “2024 онд үйлдвэрлэгдсэн маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 450,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 27-32 дугаар хуудас/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 3-5 дугаар хуудас/,
- *******гийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/ хавтаст хэргийн 50-р хуудас/
- *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт / хавтаст хэргийн 54-57 дугаар хуудас/
- “Опен Девелопент” ХХК-ийн тооцооны маягт, нэхэмжлэх, 200,000 төгрөг төлсөн баримтууд / хавтаст хэргийн 61-64 дугаар хуудас/
- HOWO.ZZ4257V3441W” маркийн 59-37 ӨМЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 05531910 дугаартай гэрчилгээний хуулбар / хавтаст хэргийн 65 дугаар хуудас/
- “Опен Девелопент” ХХК-ийн эзэмшлийн HOWO.ZZ4257V3441W” маркийн 59-37 ӨМЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хилээр нэвтэрсэн жагсаалт /хавтаст хэргийн 70 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай хийгээд мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Гэм буруугийн талаар:
1. Шүүгдэгч ******* 2025 оны 01 дүгээр сарын 04-ний шөнө 01 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн нутаг “Бичигт” боомтод “Опен Девелопмент” ХХК-ийн эзэмшлийн /HOWO.ZZ4257V3441W/ загварын 59-37 ӨМЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн салхины шил рүү чулуу шидэж хагалж бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж 450,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
түүний мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд мэдүүлсэн “ Манайх Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн нутаг “Хөндлөн хайлаас” гэх газар нутагладаг. 2025 оны 01 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө би 01 цагийн үед “Бичигт” боомтноос өөрийн маркийн машинтай хөдөө гэр рүүгээ явах замд манай гэрийн урдуур том ачааны машин явж байхаар нь би уур хүрээд машинаасаа буугаад газраас чулуу аваад тухайн машины толгой, зүтгүүр хэсэг рүү нь шидэхэд машины шил хагарах шиг чимээ гарсан. Тэгээд би машиндаа суугаад гэр рүүгээ харьсан. Миний чулуу шидэж байгаа нь машиных нь камерт бичигдсэн байсан. Би бусдын эд хөрөнгийг санаатай устгаж гэмтээсэн үйлдлээ бүрэн хүлээн зөвшөөрч байна ” гэх,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Би хариуцсан ахлах ажилтнаар ажилладаг. нь маркийн тээврийн хэрэгслийг жолооддог. 2024 оны 01 дүгээр сарын 03-04-ний шилжих шөнө 01 цагийн орчимд залгаад боомт руу орж ирж байхад замын хажууд байсан хүн замын хажуунаас чулуу шидээд машины салхины шил хагалчихлаа гэсэн. Би очиж үзэхэд улсын дугаартай тээврийн хэрэгслийн нүүрний урд талын шилийг хагалсан, мөн урагшаа Хятад улс руу гарахдаа Хятадын хилийн боомтон дээр уншуулдаг картыг нь гэмтээсэн байсан. Тухайн машины салхины шилийг танихгүй залуу чулуугаар шидэж хагалсан,яг хэн гэдгийг нь мэдээгүй, уулзах гээд очсон боловч зугтаагаад явсан гэж байсан. Тухайн машины арынх номерыг харсан, улсын дугаартай цэнхэр өнгийн Портер байсан гэсэн. Хагарсан гэх шилээ 1.200.000 мянган төгрөгөөр үнэлнэ. Улаанбаатар хотоос авчраад наалгах зардал орсон байгаа. Манай машины шилийг хагалснаас болж тухайн тээврийн хэрэгсэл одоо сул зогсолт хийгээд байна. Тэрний мөнгийг бас нэхэмжилмээр байна” гэх,
гэрч ийн “Би Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн нутаг боомтон дээр “Опен Девелопент” ХХК-нд тээврийн жолоочоор ажилладаг юм. 2025 оны 01 дүгээр сарын 04-ний шөнө 01 цагийн орчимд 19 цагийн орчимд маркийн тээврийн хэрэгсэлтэй боомт руу орж ирэхэд замын хойд талд цэнхэр өнгийн Портер гэрлээ асаасан зогсож байсан. хажууд жолооч нь бололтой нэг жижигхэн залуу зогсож байсан. Яг хажуугаар нь өнгөрөх үед миний машины нүүрний урд талын салхины шил рүү гэнэтхэн том чулуу ирээд оноод салхины шил хагалсан. Би машинаа зогсоогоод уг машин руу гүйгээд очих үед тухайн залуу машинаа асаагаад хойшоо яваад өгсөн. Би машины арын дугаарыг харахад урд талынх 2 тоо нь бүдэг цэнхэрдүү хуучин Портер байх шиг байсан. Тэгээд би араас нь явалгүй машины шил хагарсан талаараа кемп менежертээ хэлэхэд зургийг нь сайн аваарай гээд байсан.Тухайн тээврийн хэрэгслийн урд талын салхины шил яг дундаа хагарсан. Мөн салхины шилэн дээр байдаг улсын хилээр нэвтрэх зөвшөөрлийн карт гэмтсэн ” гэх,
гэрч “ улсын дугаартай цэнхэр өнгийн хөгшин Портер нь миний нэр дээр байдаг. Би болон манай хүү ******* жолооддог юм. Би 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод байсан” гэх мэдүүлгүүд,
“Болор үнэлгээ” ХХК-ийн 2502002 дугаартай “2024 онд үйлдвэрлэгдсэн маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 450,000 төгрөг ” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийн объектив шинжийг авч үзвэл “эд хөрөнгө устгах” гэж эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжгүй, өөрөөр хэлбэл сэргээн засварлахааргүй болсныг, харин “эд хөрөнгө гэмтээх” гэдэг нь эд хөрөнгөд гэмтэл учруулсан бөгөөд тухайн эд хөрөнгийг сэргээн засварласны дараагаар зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжтой байхыг тус тус ойлгох бөгөөд бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирсан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдох юм.
3. Хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг үндэслэвэл, 59-37 ӨМЕ улсын дугаартай маркийн цагаан өнгийн толгойтой тээврийн хэрэгслийн нүүрэн талын салхины шил нь голдоо хагарч цацарсан, ердийн байдлаар зориулалтын дагуу ашиглах, мөн сэргээн засварлахааргүй болсон байх тул тухайн эд хөрөнгийг устсан гэж үзэх үндэслэлтэй хийгээд үүний улмаас “Опен Девелопмент” ХХК-иас уг шилийг шинээр сольсон болохыг дурдъя.
4. Мөрдөн шалгах ажиллагаанд мөрдөгчөөс хохирогч “Опен Девелопент” ХХК-нд учирсан хохирлыг тогтоолгохоор шинжээчийн дүгнэлт гаргуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэх зохицуулалтад нийцсэн хийгээд хохирогч “Опен Девелопмент” ХХК-ийн өмчлөлийн загварын 59-37 ӨМЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан салхины шилний хохирлыг “Болор үнэлгээ” ХХК-ийн 2502002 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 450,000 төгрөгөөр тогтоосныг хохирогч, шүүгдэгч нараас маргаагүй байна.
Дээрх эд хөрөнгийн үнэлгээ нь тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх зэрэг хуулийн шаардлагад нийцсэн байгааг дурдъя.
5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирсан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдох юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3." бага хэмжээний хохирол" гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ” ойлгоно гэж заасан бөгөөд шүүгдэгч *******гийн бусдын эд хөрөнгийг устгасан үйлдлийн улмаас 450,000 төгрөгийн хохирол учирсан нь хуульд заасан бага хэмжээний хохирлоос дээш байх бөгөөд энэ нь түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байна.
6. Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч *******г дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасныг, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр, шүүгдэгч ******* нараас хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй байна.
6. Хэргийн баримтаар, шүүгдэгч ******* нь тухайн шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “ том тэрэгнүүд гэрийн өмнүүр явлаа” гэх шалтгаанаар ийн жолоодож явсан “Опен Девелопмент” ХХК-ийн эзэмшлийн загварын 59-37 ӨМЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн салхины шил рүү чулуу шидэж хагалан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж 450,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд түүний энэ үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
9. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгоно.
Тухайн хэргийн хувьд хохирогч “Опен Девелопмент” ХХК-ийн эд хөрөнгөд 450,000 төгрөгийн хохирол учирсан нь шүүгдэгч *******гийн тус компанийн эзэмшлийн “HOWO.ZZ4257V3441W” маркийн 59-37 ӨМЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн салхины шил рүү чулуу шидэж хагалж, устгасан дээрх үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болохыг дурдъя.
10. Шүүх шүүгдэгч *******г гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Учир нь шүүгдэгчийн хувьд бусдын эд хөрөнгийн эрхэд хууль бусаар халдах, эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээж болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа согтуурсан үедээ “Опен Девелопмент” ХХК-ийн эзэмшлийн машины салхины шилийг хагалж өмчлөгчийн эд хөрөнгийн эрхэд нь зориуд хохирол учруулсан байх буюу түүнийг хүсэж үйлджээ.
Гэмт хэргийн хохирлын талаар:
1. Монгол Улсын иргэн нь Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй билээ.
Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй тусгайлан зохицуулсан бөгөөд уг хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.
Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байхыг шаарддаг болно.
2. Шүүгдэгч *******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч “Опен Девелопмент” ХХК-ийн эзэмшлийн “HOWO.ZZ4257V3441W” маркийн 59-37 ӨМЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шил хагарч устгагдан шууд хохирол 300,000 төгрөг, шууд бус зардал буюу эд анги солих 50,000 төгрөг, тээврийн зардал 100,000 төгрөг, нийт 450,000 төгрөгийн хохирол учирсан гэж “Болор үнэлгээ” ХХК-ийн 2502002 дугаартай дүгнэлтээр тогтоожээ.
3. Хэргийн баримтаар тус компани нь “HOWO.ZZ4257V3441W” загварын тээврийн хэрэгслийн WG1642710001 кодтой 366 урд салхины шилийг 388,000 төгрөгөөр худалдан авсан болох нь холбогдох нэхэмжлэл, мөн уг шилийг Улаанбаатар хотоос Сүхбаатар аймагт ачуулж, ирүүлэхэд гэгч хүнд 200,000 төгрөгийн зардал төлсөн нь Голомт банкны дугаарын дансны 2025.01.11-ний өдрийн гүйлгээний баримтаар нотлогдох тул дээрх шууд болон шууд бус хохирол болох 588,000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гээс 588,000 төгрөгийг гаргуулж, хохирогч “Опен Девелопмент” ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Харин “Опен Девелопмент” ХХК өөрт учирсан хохиролтой холбоотойгоор Сүхбаатар аймгаас боомт хүртэл салхины шил тээврэлэсний хөлс 100,000 төгрөг, шилийг суулгах ажлын хөлсөнд 520,000 төгрөгийг тус тус зарцуулсан, мөн загварын 59-37 ӨМЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн сул зогсолтын 5 рейсийн үнэ 16,125,000 төгрөгийг нэхэмжилнэ гэх боловч энэ талаарх санхүүгийн болох холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй байх тул энэ тогтоолоор хангах боломжгүй гэж үзлээ.
Тодруулбал, хэрэгт салхины шилийг Сүхбаатар аймгаас боомт хүртэл ямар тээврийн хэрэгсэл, хэн гэдэг хүнээр тээвэрлүүлсэн, ямар хүмүүс шилийг суулгасан, үүнд хэнд ажлын хөлсөнд мөнгө төлсөн, мөн загварын 59-37 ӨМЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл сард улсын хилээр тогтмол, тодорхой рейс хийдэг, ямар үндэслэлээр 5 рейс гэж тогтоосон, рейс бүрийн жин хэмжээ адил, эсхүл өөр байдаг, үүний үнийг дүнг хэрхэн тогтоосон нь тодорхойгүй хийгээд энэ тохиолдолд шүүх нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах боломжгүй байгааг дурдъя.
4. Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу, мөн хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарах юм.
Иймд хохирогч “Опен Девелопмент” ХХК нь тухайн гэмт хэргийн улмаас өөрт учирсан шууд хохирол болон түүнтэй холбогдон гарсан гэм хорын хохирлыг д иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдъя.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагчаас “ Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ял оногдуулах”,
шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “******* нь мал маллаж амьдардаг залуу. Хохирогч нь малын бэлчээрээ зөвшөөрөөгүй замаар явсан, ингээд тухайн замаар явахад тоос шороо их босдог, мал хариулахад хүндрэлтэй байдаг тул түүнд дургүйцэн уурлан тухайн машины салхины шилийг хагалсан байгаа, ******* нь бичиг үсэг мэдэхгүй, сургуульд сураагүй, бага наснаасаа мал маллаж аав ээжийн хамт байдаг, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа зэрэг байдлыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж оногдуулсан ялыг хэсэгчлэн буюу 2 хувааж төлөхөөр тогтоож өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай
Шүүгдэгч *******гийн тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, анх удаа ял шийтгүүлж байгаа, хохирлыг нөхөн төлөхийг хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.
*******д оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоов.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг тус тус дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******г бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар ялтан *******д дээрх торгох ялыг энэ шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар *******д торгох ялыг хуулиар тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг сануулсугай.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гээс 588,000 төгрөгийг гаргуулж , 102/1-907 тоотод хаягтай “Опен Девелопмент” ХХК-д олгосугай.
7. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, хохирогч Опен Девелопмент” ХХК нь тухайн гэмт хэргийн учирсан хохирол гэм хорыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН