| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 101/2022/01668/И |
| Дугаар | 101/ШШ2022/01363 |
| Огноо | 2022-03-25 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 101/ШШ2022/01363
2022 03 25 101/ШШ2022/01363
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч- Баянзүрх дүүрэг,*******,*******,
хариуцагч- Баянзүрх дүүрэг,*******,*******,*******,*******,
гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Тэмүүлэн, хариуцагч Г.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамгарав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Тэмүүлэн нь хариуцагч Г.Энхбаярт холбогдуулан 2009 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр бүртгүүлсэн гэрлэлтийн баталгааг цуцлуулах, 2009 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, охин Э.Цасангоог өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн шаардлагын үндэслэлээ Г.Энхбаяртай 2006 онд танилцаж, хамтран амьдарч байгаад 2009 онд гэрлэлтээ батлуулж, 2009 оны 9 дүгээр сард охин Цасангоо төрсөн. Хүүхэд төрснөөс хойш хамт амьдарч байгаад 2011 оноос үл ойлголцол гарч тус тусдаа амьдрах болсноор 2015 онд гэрлэлт цуцлах өргөдлөө шүүхэд гаргасан боловч Турк улс руу явах шаардлага гарснаар нэхэмжлэлээ татан авсан. Ингээд саяхан эх орондоо ирсэн. Хариуцагч Г.Энхбаяр нь өөр бусадтай хамтын амьдралтай болж, хоёр хүүхэдтэй болсон байх тул цаашид хамтран амьдрах боломжгүй гэж тайлбарласан.
Хариуцагч хариу тайлбартаа Г.Тэмүүлэн 2015 онд гэрлэлтээ цуцлуулах өргөдлөө гаргаж байсан ч гадагшаа явах шаардлага гаргаад тухайн үед гэрлэлтээ цуцлуулж амжаагүй байсан. Би 2017 оноос өөр хүнтэй гэр бүлийн харилцаа үүсгэж 2 хүүхэдтэй болсон учраас цаашид нэхэмжлэгчтэй хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн асрамж дээр маргахгүй гэв.
Нэхэмжлэгчээс Э.Цасангоо эрүүл өсөн бойжиж байгаа тухай тодорхойлолт, Г.Энхбаяр, Г.Тэмүүлэн нарын 2009 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр батлуулсан гэрлэлтийн 0103238 Г-679 дугаартай гэрчилгээ, 2009 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр охин Э.Цасангоо төрсөн тухай төрсний гэрчилгээ, тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2022 оны 02-р сарын 28-ны өдрийн 135 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, Э.Цасангоо 7-р ангид суралцдаг тухай тодорхойлолт,
хариуцагчаас Э.Сүндэр, Э.Идэржавхлан нарын төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
Нэхэмжлэгч Г.Тэмүүлэн, хариуцагч Г.Энхбаяр нар 2009 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гэр бүл болсныг 2009 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр бүртгүүлсэн байх бөгөөд тэдний дундаас 2009 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр охин Э.Цасангоо төрсөн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан гэрлэлтийн 0103238 Г-679 дугаартай гэрчилгээ, 0324976 Г-2768 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн болох Э.Цасангоо эрүүл өсөн бойжиж байгаа болохыг Цэнгэл жаргал хайрхан өрхийн эрүүл мэндийн төв 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр, ерөнхий боловсролын 57 дугаар сургуульд суралцаж байгаа болохыг сургалтын менежер тус тус тодорхойлсон байна.
Гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа үндэслэлээ хоорондын үзэл бодол, харилцаа таардаггүй, 2011 оноос тусдаа амьдарч, хариуцагч өөр бусадтай хамтын амьдралтай болж, өөрөөр нь овоглосон хоёр хүүхэд төрсөн талаар тус тус тайлбарласан.
Гэрлэгчдийн хамтын амьдрал эхэлснээр тодорхой хугацаанд хамт амьдарсан боловч өөр хоорондын зан харьцааны таарамжгүй байдал, харилцаа хандлага, бие биенээ хүндэлдэггүй, ойлголцохгүй байгаа шалтгаан нөхцөлийн улмаас тодорхой хугацаанд тусдаа амьдарч, гэрлэгчдийн хэн аль нь гэр бүлийн амьдралаа үргэлжлүүлэх, эвлэрэх хүсэл сонирхолгүй, гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Г.Тэмүүлэн, Г.Энхбаяр нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Гэр бүлийн насанд хүрээгүй гишүүд болох Э.Цасангоо эхийн асрамжид байгаад зохигчид маргаагүй, хариуцагч хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, зохигчид дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.
Гэвч Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсдэг бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхдээ тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхээр заасан ба эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх тул мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1, 26.2.2-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй, хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг хамгаалах үүргийг эцэг, эх хүлээхээр, гэрлэлт цуцлагдсан ч эцэг байх эрх, үүрэг хүүхдийг насанд хүртэл хэвээр хадгалагдах болно.
Мөн хүүхдийн эцэг эх тусдаа амьдарсан ч үр хүүхдээ өсгөх, хүмүүжүүлэх эрх болон үүрэг хэн алинд нь хэвээр үлддэг бөгөөд эцэг, эх үр хүүхдийн харилцаа дуусгавар болдоггүй, гагцхүү хүүхдийг асрамжлах, тэжээн тэтгэх үүргийн хуваарилалт шүүхийн шийдвэрээр өөрчлөгдсөнөөр хүүхдийн хүмүүжил өсөн бойжилтод оруулах эцэг, эхийн хувь нэмэр оролцоо өөрчлөгддөг болохыг нэхэмжлэгч Г.Тэмүүлэн, хариуцагч Г.Энхбаяр нарт тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй.
Тиймээс Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй гэж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хуульд заасан эцэг, эх байх үүргээ биелүүлж, хэрэгжүүлэхэд хэн аль нь бие биедээ саад болохгүй байхыг нэхэмжлэгч Г.Тэмүүлэн, хариуцагч Г.Энхбаяр нарт даалгах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Тэмүүлэн нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагаас татгалзсан болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан Бүргэд овогт Ганболд Тэмүүлэн /УХ89031023/, Олхнууд овогт Ганбаатар Энхбаяр /ЦЗ87061477/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухайн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2009 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, охин Э.Цасангоог эх Г.Тэмүүлэнгийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар эцэг, эх байх үүргээ хэрэгжүүлэхэд хэн аль нь бие биедээ саад болохгүй байхыг нэхэмжлэгч нэхэмжлэгч Г.Тэмүүлэн, хариуцагч Г.Энхбаяр нарт үүрэг болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Тэмүүлэн нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагаас татгалзсан болохыг дурдсугай.
5. Хариуцагч Г.Энхбаяр хүүхдийн асрамжийн талаар маргахгүй гэснийг, зохигчид дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан Г.Энхбаяр, Г.Тэмүүлэн нарын гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Энхбаяраас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Тэмүүлэнд олгосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ