| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/0082/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/107 |
| Огноо | 2025-04-14 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Цэгмэд |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/107
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ
Улсын яллагч Б.Цэгмэд,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Цэгмэдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар *******т яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 2530000000081 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, ******* өдөр төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* сургуульд жижүүр ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *******,
*******.
Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтээр):
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Гэм буруугийн талаар:
1.Шүүгдэгч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ 2025 оны 02 дугаар сарын 21-ний орой 18 цагийн орчимд загварын тээврийн хэрэгслийг амьсгал дахь спиртийн агууламж 0.6 промиль спиртийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь:
шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн “ Би 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулж, 400.000 төгрөгөөр торгуулсан байсан. 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ******* сургуульд жижүүрээр ажилд орсон юм. 2025 оны 02 дугаар сарын 21-ний өглөөнөөс авхуулаад орой болтол сургуулийн гадна газар доогуур явсан ариун цэврийн шугам хөлдөөд түүнийг сургуулийн жижүүрүүд нийлээд тавуулаа гал тавьж гэсгээх арга хэмжээ авсан. Тухайн үед гадаа их хүйтэн байсан болохоор нь би дэлгүүр явган яваад 0.5 литрийн лаазтай пиво дөрвөн ширхгийг аваад хамт ажиллаж байсан хамт пивоо хоёр хоёроор нь хувааж уусан юм. Орой 18 цагийн орчимд ажил тараад өөрийн маркийн машинаа бариад гэр лүүгээ явж байтал Худалдааны гудамжинд аймгаас ирсэн цагдаа нар зам дээр хяналт шалгалт хийж ажиллаж байсантай нь таараад намайг зогсоож шалгасан. Намайг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй байна гээд надаас цусны шинжилгээнд дээж авна гэхээр нь би сайн дурын үндсэн дээр цусаа өгсөн. Шинжилгээний хариу 0.6 хувийн согтолттой, согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэсэн хариу ирсэн. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буруутай үйлдлээ бүрэн хүлээн зөвшөөрч гэм буруугаа ухамсарлаж гэмшиж байна ” гэх мэдүүлэг (хэргийн 44-46 дугаар хуудас),
гэрч “Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагчаар 4 дэх жилдээ ажиллаж байна. 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 18 цаг 20 минутад Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын төвд олон нийтийн цагдаа хамт тээврийн хэрэгслүүдэд хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж байх үед 1 дүгээр багийн Худалдааны гудамжнаас гарч ирсэн улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгслийг шалгахад тус сумын 5 дугаар багийн иргэн нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үед нь зогсоож шалган, тээврийн хэрэгслийг нь түр саатуулж, сумын Эрүүл мэндийн төвийн хүлээн авахын өрөөнд 18 цаг 50 минутад зориулалтын хуруун шилэнд 5 мл хэмжээтэй цусны дээж авсан. ******* гэх хүн тухайн үед надад ярихдаа сумын Ерөнхий боловсролын сургуулийн бохирын шугамыг засаж байхдаа гэх хүнтэй машинд пиво уусан гэж хэлж байсан” гэх мэдүүлэг ( хэргийн 7-8 дугаар хуудас),
гэрч Б.гийн “ Би ******* сургуульд жижүүрээр ажилладаг. Манай сургуулийн бохирын шугам хөдлөөд 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 09 цагаас орой 17 цаг хүртэл манай сургуулийн сантехникч , сургуулийн жижүүр,, нарын хамт бохирын шугамыг галлаж гэсгээх ажил хийсэн. Тухайн үед , хоёр бохирын худаг (цооног) дотор, харин, бид 3 гадна талд бохирын шугам галлаж гэсгэх ажил хийж байсан. Гадаа хүйтэн байсан болохоор “Сэрүүн” нэртэй 0.5 граммын лаазтай пиво аваад 2 лааз, би 2 лаазыг уусан. Бид нар бохирын шугамыг гэсгээчхээд орой 17 цагийн үед ажлаасаа буусан. ******* өглөө ажилдаа ирэхдээ өөрийн улсын дугаартай машинтайгаа ирээд, орой ажил дуусгаад тэр машинтай явсан. *******, нар бол хааяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Харин , нар архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглэдэггүй ” гэх мэдүүлэг ( хэргийн 11-12 дугаар хуудас),
гэрч “Би ******* сургуульд жижүүрээр 1 жил ажиллаж байна. Манай сургуулийн бохирын шугам хөлдөөд 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 09 цагаас орой 17 цаг хүртэл манай сургуулийн сантехникч сургуулийн жижүүр ,, нарын хамт бохирын шугамыг галлаж гэсгээх ажил хийсэн. Би Бат-Эрдэнийн хамт бохирын худаг (цооног) дотор ажиллаж,, , 3 гадна талд бохирын шугам галлаж гэсгээх ажил хийж байсан. Тухайн үедыг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхыг би хараагүй, мэдээгүй. Бид бохирын шугамыг гэсгээчхээд орой 17 цагийн үед ажлаасаа буусан. ******* ах өглөө ажилдаа ирэхдээ өөрийнхөө улсын дугаартай машинтайгаа ирээд орой ажил дуусгаад тэр машинтай явсан” гэх мэдүүлэг (хэргийн 23-24 дүгээр хуудас),
гэрч “ Би ******* сургуульд жижүүрээр ажилладаг. Манай сургуулийн бохирын шугам хөлдөөд 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 09 цагаас орой 17 цаг хүртэл сургуулийн сантехникч , жижүүр ,, нарын хамт бохирын шугамыг галлаж гэсгээх ажил хийсэн. ах, ах хоёр бохирын худаг (цооног) дотор, ах, ах бид 3 гадна талд бохирын шугам галлаж байсан. Тэр өдөр их хүйтэн өдөр байсан. Би гадаа дугуй зүсээд, шатааж байхад ахын машинд ах тэр хоёр лаазтай пиво уугаад сууж байсан. Бид нар бохирын шугамыг гэсгээчхээд орой 17 цагийн үед ажлаасаа буусан... ******* ах өглөө ажилдаа ирэхдээ өөрийнхөө улсын дугаартай машинтайгаа ирээд орой ажил дуусгаад тэр машинтай явсан” гэх мэдүүлэг (хэргийн 19-20 дугаар хуудас),
гэрч “ Би Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Ерөнхий боловсролын сургуульд сантехникчээр ажилладаг. Манай сургуулийн бохирын шугам хөлдөөд 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 09 цагаас орой 17 цаг хүртэл манай сургуулийн жижүүр ,,, нарын хамт бохирын шугамыг галлаж гэсгээх ажил хийсэн. Тухайн өдөр бид хоёр бохирын худаг /цооног/ дотор ажиллаж байсан. Гадна талд нь, , гурав ажиллаж байсан. Би бохирын худаг дотор байсан учирыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх талаар мэдэхгүй байна. ******* ах өглөө ажилдаа ирэхдээ өөрийнхөө улсын дугаартай машинтай ирээд ажил дуусгаад тэр машинтай явсан” гэх мэдүүлэг (хэргийн 15-16 дугаар хуудас),
Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл (хэргийн 3 дугаар хуудас),
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хэргийн 4 дүгээр хуудас),
61-73 УКР улсын дугаартай Тоёота Приус 41 загварын тээврийн хэрэгслийн 05733487 дугаартай гэрчилгээний хуулбар (хэргийн 63 дугаар хуудас)
Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад А.Болор-Эрдэнийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 31 дугаартай дүгнэлт (хэргийн 31-32 дугаар хуудас),
*******ын Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл зэрэг (хэргийн 54 дүгээр хуудас)
*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 52-53, 55-58 дугаар хуудас),
Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 5 дугаар багийн Засаг даргын 2025.02.25-ны өдрийн 07 дугаартай тодорхойлолт (хэргийн 61 дүгээр хуудас)
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.06.04-ний өдрийн 2024/ЗШ/462 дугаартай шийтгэвэр зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
2. Яллах дүгнэлтэд тусгагдсан, талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх үзсэн болно.
3. Прокуророос шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундаа хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж,
“Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно” гэж тус тус тодорхойлжээ.
5. Шүүгдэгч ******* нь тухайн гэмт хэргийг үйлдэх үеийн түүний цусан дахь спиртийн агууламж 0.6 промиль спиртийн агууламжтай байсан нь дээр дурдагдсан “согтуурсан” байдалд хамаарах бөгөөд энэ нь Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад А.Болор-Эрдэнийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 31 дугаартай дүгнэлтээр,
тэрээр 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн *******т холбогдох Жолоочийн лавлагаа, мэдээлэл, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.06.04-ний өдрийн 2024/ЗШ/462 дугаартай шийтгэвэр зэргээр тус тус нотлогдоно.
4. Хэргийн баримтаар, шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ 2025 оны 02 дугаар сарын 21-ний орой 18 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 1 дүгээр багийн Худалдааны гудамжинд 61-73 УКР улсын дугаартай Тоёота Приус-41 загварын тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэн цусан дахь спиртийн агууламж 0.6 промиль спиртийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь хэрэгт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд прокуророос түүний энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Т.Хүдэр нараас хэргийн дээрх үйл баримтыг үгүйсгээгүй, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
5. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгодог.
Тухайн хэргийн хувьд шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундаа хэрэглэн авто машин жолоодсон үйлдлийн улмаас хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчигдөж, үүний улмаас нийтийн аюулгүй байдалд хохирол учруулж болохуйц үр дагавар үүсэх боломжтой байжээ.
6. Шүүх шүүгдэгч *******ыг тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.
Учир нь тэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа байж согтууруулах ундааны зүйл хэрэглэн автомашин жолоодон замын хөдөлгөөнд зориуд оролцож байгаа нь санаатай үйлдэл бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэснээр тодорхойлогдоно.
Гэмт хэргийн хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас бусдад бодит хохирол учраагүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ” ялтай.
Прокуророос *******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзэв.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд түүний үйлдсэн уг хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэх, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхийг албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй хийгээд мөн тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон болохыг дурдъя.
Иймд прокурорын санал болгож, шүүгдэгч *******ын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах прокурорын санал нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******ыг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Дээрх тэнссэн хугацаанд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, 6 биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцсугай.
6. Шүүхийн шатанд шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хэргийн талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН