| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 316/2025/0051/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/67 |
| Огноо | 2025-03-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/67
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Индра,
Улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг,
Шүүгдэгч М.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .... овгийн М.Т-т холбогдох эрүүгийн 2.........8 дугаартай, 316/2025/00..../Э индекстэй хэргийг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр Сэлэнгэ аймгийн .... суманд төрсөн, эрэгтэй, ... настай, яс үндэс халх, дээд боловсролтой, .......... мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн ...... ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Сэлэнгэ аймаг, ............................ тоотод оршин суух, урьд ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, .... ургийн овогт М.Т., Регистрийн дугаар: .......
Хэргийн товч агуулга:
Яллагдагч М.Т. нь 2024 оны 11 дүгээр сарын 08-аас 09-нд шилжих шөнө Сэлэнгэ аймаг .....нэртэй шөнийн цэнгээний газрын гадна хэсэгт Я.М-тэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний биед зүүн нүдний дээд доод зовхи хамрын зүүн хажуу хэсэгт цус хуралт зүүн шуу, зүүн өвдгөнд цус зулгаралт, хоншоор ясанд цөмөрсөн хугарал, дагзны хуйх зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Т. нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “...мэдүүлэг өгөхгүй....” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан тайлбартаа: “...Залуу хүмүүс хоорондоо ярилцаж учир зүйгээ олсон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Миний үйлчлүүлэгч холбогдсон хэрэгтээ маш их харамсаж байгаа. Цаашдаа залуу хүний амьдралд энэхүү үйлдэл нөлөөлөх тухай их харамсаж байна. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл бүрдэж байна. Учир нь өмнө нь 2 жил тэнсэх хугацаандаа ямар нэгэн гэмт хэрэгт холбогдоогүй байдаг...” гэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Т. нь 2024 оны 11 дүгээр сарын 08-аас 09-нд шилжих шөнө Сэлэнгэ аймаг ............................... нэртэй шөнийн цэнгээний газрын гадна хэсэгт Я.М-тэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний биед зүүн нүдний дээд доод зовхи хамрын зүүн хажуу хэсэгт цус хуралт зүүн шуу, зүүн өвдгөнд цус зулгаралт, хоншоор ясанд цөмөрсөн хугарал, дагзны хуйх зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01 дүгээр хуудас/, хохирогчийн мэдүүлэг /хх-ийн 7-11 дүгээр хуудас/, гэрч Т.Б. мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-ийн 13 дугаар хуудас/, гэрч Г.Г. мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 15-16 дугаар хуудас/, гэрч Б.О. мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-ийн 23-24 дүгээр хуудас/, гэрч О.А. мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-ийн 26-27 дугаар хуудас/, гэрч М.Б. мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-ийн 29-30 дугаар хуудас/, гэрч Б.Т. мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-ийн 32 дугаар хуудас/, гэрч Ц.Б. мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-ийн 34 дүгээр хуудас/, гэрч А.У. мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-ийн 36 дугаар хуудас/, гэрч Г.Ө. мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-ийн 38 дугаар хуудас/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40-42 дугаар хуудас/, шинжээч эмч Д.Д. 14 дугаартай дүгнэлт /хх-ийн 52-54 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч М.Т. нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч М.Т. үйлдсэн гэмт хэрэгт 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан ба түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулах,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч М.Т-т мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч М.Т. нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч .... ургийн овогт М.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т- дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т-н хөрөнгө цалин хөлс орлого олох боломжийг нь харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 6.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ