Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 128/2022/0538/З |
Дугаар | 128/ШШ2022/0527 |
Огноо | 2022-06-29 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 128/ШШ2022/0527
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Оюунгэрэл би, П.Г*******ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Г******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгч П.Г******* миний бие тус шүүхэд Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна.
Учир нь тус шүүхэд ******* ХХК-ийн нэхэмжлэлээр үүссэн захиргааны хэрэгт хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга, нэхэмжлэгч ******* ХХК, гуравдагч этгээд П.Г******* миний бие болох талууд эвлэрч хэрэг маргаан бүрэн шийдвэрлэгдсэн болно.
Иймд миний хүсэлтийг хүлээн авна уу. Шүүх хуралдаанд оролцохгүй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх, 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ... гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч П.Г******* Баянгол дүүргийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/289 дүгээр захирамжийн биелэлтийг Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын алба биелүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, захирамжийн хэрэгжилтийг албадан биелүүлэхийг Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсанаа 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч П.Г*******оос Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй, 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй гэж заасныг тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаар ойлгож, хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан П.Г*******оос Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/289 дүгээр захирамжийн биелэлтийг Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын алба биелүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, захирамжийн хэрэгжилтийг албадан биелүүлэхийг Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, П.Г*******ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ