Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 141

 

                           А Ч Б З А албаны нэхэмжлэлтэй хариуцагч

                     М Ш У ХХК-д холбогдох иргэний

                      хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 142/ШШ2018/01084 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: А Ч Б З А албаны нэхэмжлэлтэй

Хариуцагч: М Ш У ХХК-д холбогдох,

“Газрын төлбөр 22.400.000 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй хариуцагч “М Ш У” ХХК-ийн “Газрын төлбөрт төлсөн 9.234.051 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.А гаргасан гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нарийн бичгийн дарга У.С нар оролцов.

Нэхэмжлэгч А Ч Бийн З А алба шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

А худалдааны Ч Б нь 2009 оны 10 дугаар сард М Ш У ХХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу Ч Бийн нутаг дэвсгэрт газар эзэмших эрх олгож улмаар 2009 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 116 дугаартай Эрх олгох тухай, 2009 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай 117 дугаартай захирамжаар 5 га газрыг худалдаа, үйлдвэрлэл, агуулахын барилга байгууламжийн зориулалтаар баталгаажуулсан захирамжийг тУ тУ гаргасан. Энэхүү захирамжуудыг үндэслэн 2009 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 09/94 дугаартай Газар эзэмшүүлэх гэрээ, 2009 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 127 дугаартай А худалдааны Ч Бийн хөрөнгө оруулалтын гэрээ-г тУ тУ байгуулсан. Гэвч 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр А/78 дугаартай захирамжаар Газар эзэмшүүлэх гэрээнд заасан газрын төлбөрийг газрын ашигт чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх, газар эзэмшүүлэгчээс газар эзэмшихтэй холбогдуулан тавьсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлэх зэрэг үүргээ биелүүлээгүй мөн эрхийн гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа эхлүүлээгүй үндэслэлээр хөрөнгө оруулалтын болон газар эзэмшүүлэх гэрээг цуцалсан. А Ч Б нь /2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Ч Бийн тухай хуулийн /Шчилсэн найруулга/-аар худалдааны гэдгийг хассан/ аж ахуйн нэгжийн газрын төлбөрөөр улсын төсвийн тодорхой хэсгийг бүрдүүлдэг бөгөөд 2017 оны 12 сарын байдлаар аж ахуйн нэгжүүдийн газрын төлбөрөөс нийт 756 789 400 төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр өр үүсээд байна. Иймд гэрээний үүргийг хангуулахын тулд М Ш У ХХК-иас Газар эзэмшүүлэх гэрээний 3.5-д Газрын төлбөрийг газрын ашигт чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх, 4.3-д Газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан аж ахуйн нэгж, байгууллага эрхийн гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн нэг жилийн хугацаанд Б дотор үйл ажиллагаа эхлээгүй, зохих хуваарийн дагуу газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, ... тухайн хугацаанд төлсөн газрын төлбөрийг буцаан олгохгүй гэж тУ тУ заасны газрын төлбөрийн хуваарийн дагуу 2010 онд 8 400 000, 2011 онд 8 129 300 төгрөг, 2012 онд 5 870 700-ийг төлөөгүй бөгөөд нийт 22 400 000 төгрөгийн төлбөрийг гаргуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд гаргаса хариу тайлбартаа:

М Ш У ХХК нь 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдөр А Ч Бэд 5 га газар эзэмших, тухайн газарт Оросын Холбооны Улсаас импортоор оруулж ирэх гуалин мод, модон бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах тухай А Ч Бийн З А албад өргөдөл гаргасны дагуу 2009 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 117 тоот захирамжийг гаргаж, 09/94 дугаартай Газар эзэмшүүлэх гэрээ, 127 дугаартай А худалдааны Ч Бийн хөрөнгө оруулалтын гэрээ-г тУ тУ байгуулсан. 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Газрын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйл Газрын төлбөрөөс чөлөөлөх", 8.1 дэх хэсэгт нэмэлтээр 9 дэх заалт үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлага, нэгжийг үйлдвэрлэл технологийн паркийн зориулалтаар эзэмшүүлсэн газрын гэж батлагдсан нь 2009 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан 09/94 дугаартай Газар эзэмшүүлэх гэрээ-ний 2 дугаар зүйлийн 2.4-өөс 2.8 дахь хэсгүүдэд заасан төлбөр төлүүлэх гэрээний зохицуулалт нь Газрын тухай хуулийн 8 дугаар зүйл 8.1 дэх хэсэг 9 дахь заалтад заасан хэм хэмжээг зөрчсөн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэсэн заалтын дагуу хүчин төгөлдөр бУ хэлцэлд тооцогдож байна.

М Ш У ХХК нь А Ч Бэд эзэмших 5 га газрыг үйлдвэрлэлийн зориулалттай ашиглах зөвшөөрлөөр авсан нь А худалдааны Ч Бийн 2009 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 54 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээнд үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмших гэж заасан мөн 2009 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 117 дугаартай Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай захирамжид ...А Ч Бийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлдвэрлэл, агуулахын барилга байгууламж барихад зориулан М Ш У ХХК-д 5 га газар эзэмших эрхийг баталгаажуулсугай. гэж зааснаар мөн хавтаст хэрэгт авагдсан бУад нотлох баримтаар нотлогдож байна. Нэхэмжлэгч тал Газар эзэмшүүлэх гэрээ-ний 4 дүгээр зүйл 4.4 дэх хэсэгт Газар эзэмших гэрээг жил бүр дүгнэх гэсэн заалтыг жил бүр хэрэгжүүлээгүй, Алтан булаг худалдааны Ч Бийн хөрөнгө оруулалтын гэрээ-ний 3 дугаар зүйл 3.1 дэх хэсэгт Ч Бийн үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардлагатай эхний ээлжийн дэд бүтцээр хангах, 3.2 дахь хэсэгт Хөрөнгө оруулалтын ажил саадгүй явагдах эрх зүйн нөхцөлийг хангах гэсэн тУ тУ заалтуудыг Гэрээ байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл бүрэн гүйцэтгээгүй, тухайн эзэмших, ашиглах зориулалтын газарт үйл ажиллагаа явуулахад дэд бүтэц, эрх зүйн нөхцөл бололцоог бүрэн хангаагүй нь Гэрээний үндсэн буюу суурь үүргийг гүйцэтгээгүй үйлдэл, эс үйлдлээс шалтгаалж М Ш У ХХК болон А худалдааны Ч Бэд газар эзэмшиж буй бУад аж ахуйн нэгжүүд өнөөдрийг хүртэл 9 жилийн хугацаанд тухайн газар дээр үйл ажиллагаа эрхэлж чадаагүй, ашиг орлогогүй үргүй зардал гаргасан хохиролтой байна. Нэхэмжлэгч нь Газар эзэмшүүлэх гэрээ байгуулснаас хойш 1 сарын дараа Газрын төлбөрийн тухай хууль-иар үйлдвэрлэл явуулах аж ахуйн нэгжүүдийг газрын төлбөрөөс чөлөөлсөн заалт нэмэлтээр орсон өөрчлөлтийг хэрэгжүүлэхгүй, мэдээлэхгүй байгаа нь хууль хэрэгжүүлэгч байгууллагын хувьд хариуцлагагүй хандаж хууль болон гэрээнд заасан хэм хэмжээг зөрчиж өнөөдрийг хүртэл мэдэгдээгүй үйлдэл эс үйлдлийн улмаас манай байгууллагыг хохироосон, 10.200.000 (Арван сая хоёр зуун мянган) төгрөгийн төлбөр төлүүлсэн, мөн 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр гаргасан А/78 дугаартай захирамжийг манайд гардуулж өгөөгүй, мэдэгдээгүй шууд шүүх байгууллагад хандаж нэхэмжилж байгаа нь үйлдэл эс үйлдэл нь эвийн журмаар шийдвэрлэх зарчмыг баримтлахгүй, өөрсдийн үүрэг хариуцлагыг биелүүлэхгүй илт шударга бУ, хууль бУ үйлдлээр манай компанийг хохироож байна. Иймд М Ш У ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эсэргүүцэж, Газар эзэмших гэрээг хүчин төгөлдөр бУ хэлцэлд тооцуулах хүсэл зоригийн илэрхийлэлтэй байх тул Иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч М Ш У ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Талууд 2009 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 09/94 дугаартай Газар эзэмшүүлэх гэрээг А худалдааны Ч Бэд газар эзэмшүүлэх, ашиглуулах түүний төлбөрийг төлөх зорилгын хүрээнд Гэрээний 2.6-д заасан 126,.000.000 төгрөгийг 15 жилийн хугацаатайгаар жилд 8,400,000 /Найман сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн төлбөрийг төлөх үүргийг хүлээж, 2009 оны 12 дугаар сарын 10-нд хариуцагч талын Төрийн сан банкны 900034010 тоот дансанд 8.400.000 төгрөг, 1.800.000 төгрөг, 2011 оны 02 дугаар сарын 24-ний өдөр тУ дансанд 270.700 төгрөгийг тУ тУ төлсөн. Газрын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлд 2009 оны 12 дугаар сарын 24- ний өдрийн нэмэлтээр тУ хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 9-т үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлага, нэгжийг үйлдвэрлэл технологийн паркийн зориулалтаар эзэмшүүлсэн газрын" гэж заасны дагуу М Ш У ХХК газарт мод модон бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалтаар ашиглах, эзэмших эрхийн хүрээнд газрын төлбөрөөс чөлөөлөгдөх хуулийн үндэслэл бий болсон байна. Иймд Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуУгавар болсон буюу хучин төгөлдөр бУ болсон; гэж заасны дагуу А Ч Бийн З албанд МШ У ХХК-иас нийт төлсөн 10.470.700 төгрөгөөс 2009 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэл тУ газрын төлбөр болох 1.236.649 төгрөгийг хасаж, 9.234.051 төгрөгийг хуульд заасан хэм хэмжээг зөрчиж үндэслэлгүйгээр авсан гэх үндэслэлээр А Ч Бийн З албанаас нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч А Ч Бийн З А алба сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

М Ш У ХХК нь тУ Ч Бэд 2009 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр газар эзэмших эрх олгож улмаар 2009 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 09/94 дугаартай Газар эзэмшүүлэх гэрээ-г байгуулсан. Энэхүү гэрээний дагуу 2009 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр бүртгэлийн хураамж 1.800.000 төгрөг, 2009 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр газрын төлбөр 8.400.000 төгрөг, 2011 оны 02 дугаар сарын 25-ны өдөр газрын төлбөр 270.700 төгрөгийг тУ тУ төлсөн. 2010, 2011, 2013 онуудад газрын төлбөрийг төлөөгүй. Газрын төлбөр төлөх үүрэг нь Газрын тухай хууль-ийн 7 дугаар зүйлийн 7.1-д Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө, Газрын төлбөрийн тухай хууль-ийн 9 дүгээр зүйлийн 2-д газрын төлбөр төлөгч нь газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд өөрөөр заагаагүй бол жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно" гэж тУ тУ заасан мөн Газар эзэмшүүлэх гэрээ-ний 3.5-д газрын төлбөрийг газрын ашигт чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх зэрэг хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Үүрэг гүйцэтгүүлэх талаар манай байгууллагын зүгээс 2011 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 02/72 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан тоот, мөн 2011 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 02/174 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай, 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 01/49 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг тУ тУ хүргүүлсэн билээ. Сөрөг нэхэмжлэлд дурдсан Газрын төлбөрийн тухай хууль-ийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 9-д үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлага, нэгжийг үйлдвэрлэл технологийн паркийн зориулалтаар эзэмшүүлсэн газрын гэж заасны дагуу газрын төлбөрөөс чөлөөлөгдөх хуулийн үндэслэл бий болсон гэжээ. Хэрэв дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлбэл М Ш У ХХК нь Ч Б өөрийн эзэмшлийн талбай дээрээ мод, модон бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлсний дараагаар дээрх хуулийн заалтын дагуу газрын төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл үүсэх юм. Гэтэл уг аж ахуйн нэгж өөрийн эзэмшил 5 га газар дээрээ ямар нэгэн байгууламж бариагүй, үйл ажиллагаагаа эхлүүлээгүй. 2002 онд батлагдсан А худалдааны Ч Бийн эрх зүйн байдлын тухай хуульд үйл ажиллагаагаа эхэлсэн өдрөөс эхлэн газрын төлбөрөөс чөлөөлж, хөнгөлнө гэж маш тодорхой заасан байдаг. Иймд Газрын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан газрын төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм. 3. Сөрөг нэхэмжлэлд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуУгавар болсон буюу хүчин төгөлдөр бУ болсон" тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж үзэж 2009-2011 онд төлсөн нийт 10.470.700 төгрөгийг манай байгууллагаас буцааж нэхэмжилсэн үндэслэлгүй юм. Учир нь энэхүү хуулийн заалтын ерөнхий агуулга нь БУдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэг" гэсэн бөгөөд манай байгууллага дээрх газрын төлбөрт төлсөн 10.470.700 төгрөгийг үндэслэлгүй олж авсан буюу эзэмшээгүй. Учир нь Ч Бийн захирагч өөрийн бүрэн эрхийн хүрээнд уг компанид 5 га газар эзэмшүүлсэн. Тухайн газрыг эзэмшиж буй этгээд нь Газрын тухай хууль болон Газрын төлбөрийн тухай хууль, Газар эзэмшүүлэх гэрээний дагуу газрын төлбөрийг тогтсон хугацаанд төлөх үүрэгтэй хэмээн хуульчилж өгсөн байна. М Ш У ХХК-ний гаргасан сөрөг нэхэмжлэлд дурдсан Иргэний хуулийн дээрх заалт нь одоо болж буй нөхцөл байдалд тохирохгүй хуулийн заалт бөгөөд энэхүү хуулийн заалтыг үндэслэж сөрөг нэхэмжлэл гаргаж буй нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй, 11.2-д Татвар, алданги, торгуулийн өрийг төлөхөд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж тУ тУ заасны ногдуулсан газрын төлбөрийг бүрэн барагдуулах үндэслэлтэй юм гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 142/ШШ2018/01084 дугаар шийдвэрээр:

Газрын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 9-д заасныг баримтлан нэхэмжлэгч А Ч Бийн З А албаны М Ш У ХХК-нд холбогдуулан гаргасан газрын төлбөрт 22 400 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Газрын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 9-д заасныг баримтлан А Ч Бийн З А албанаас 270 700 төгрөг гаргуулан М Ш У ХХК-нд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 8 963 351 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 162 694 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, А Ч Бийн З А албанаас 8 771 төгрөгийг гаргуулан М Ш У ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Амаржаргал давж заалдсан гомдолдоо:

 “М Ш У” ХХК нь газрын төлбөр төлөх үүрэг нь дараах хууль болон газар эзэмшүүлэх гэрээний үүргээр тогтоогдож байна. Үүнд:

“М Ш У” ХХК нь тУ Ч Бэд 2009 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр газар эзэмших эрх олгож улмаар 2009 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 09/94 дугаартай “Газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулсан. Энэхүү гэрээний дагуу 2009 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр бүртгэлийн хураамж 1.800.000 төгрөг, 2009 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр газрын төлбөр 8.400.000 төгрөг, 2011 оны 02 дугаар сарын 25-ны өдөр газрын төлбөр 270.700 төгрөгийг тУ тУ төлсөн бөгөөд 2010 онд 8.400.000 төгрөг, 2011 онд 8.129.300 төгрөг, 2013 онд 5.870.700 төгрөгийн газрын төлбөрийг тУ тУ төлөөгүй.

Газрын төлбөр төлөх үүрэг нь “Газрын тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 7.1-д Тазар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө", “Газрын төлбөрийн тухай хууль”-ийн 9 дүгээр зүйлийн 2-д Тазрын төлбөр төлөгч нь газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд өөрөөр заагаагүй бол жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно" гэж тУ тУ заасан мөн “Газар эзэмшүүлэх гэрээ”-ний 3.5-д ‘Тазрын төлбөрийг газрын ашигт чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх” зэрэг хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой.

Үүрэг гүйцэтгүүлэх талаар манай байгууллагын зүгээс 2011 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 02/72 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан тоот, 2011 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 02/174 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай”, 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 01/49 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг тУ тУ хүргүүлсэн билээ. Мөн “Татварын ерөнхий хууль"-ийн 11.1.Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй”, 11 дүгээр зүйлийн 11.2-д “Татвар, алданги, торгуулийн өрийгтөлөхөд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй" гэж тУ тУ заасан бөгөөд тухайн эзэмшиж байсан газрын төлбөрийг хууль тогтоомжид заасан дээрх заалтуудын дагуу заавал төлөхөөр тУгагдсан байна.

Шийдвэрийн тогтоох хэсгийн 2-д: Газрын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 9-д заасныг баримтлан А Ч Бийн З А албанаас 270.700 төгрөгийг гаргуулан “М Ш У” ХХК-д олгох гэсэн заалтын тухайд дараах тайлбарыг гаргаж үндэслэлгүй гэж үзэж байна. “Газрын төлбөрийн тухай хууль”-ийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 9-д “үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлага, нэгжийг үйлдвэрлэл технологийн паркийн зориулалтаар эзэмшүүлсэн газрын" гэж заасны дагуу газрын төлбөрөөс чөлөөлөгдөх хуулийн үндэслэл бий болсон гэжээ. Хэрэв дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлбэл “М Ш У” ХХК нь Ч Б өөрийн эзэмшлийн талбай дээрээ мод, модон бүтээгдэхүүний үйлдвэрЛэлийн үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлсэний дараагаар дээрх хуулийн заалтын дагуу газрын төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл үүсэх юм. Гэтэл уг ажахуйн нэгж өөрийн эзэмшил 5 га газар дээрээ ямар нэгэн байгууламж бариагүй, үйл ажиллагаагаа эхлүүлээгүй.

2002 онд батлагдсан “А” худалдааны Ч Бийн эрх зүйн байдлын тухай хуульд үйл ажиллагаагаа эхэлсэн өдрөөс эхлэн газрын төлбөрөөс чөлөөлж, хөнгөлнө” гэж маш тодорхой заасан байдаг. Иймд Газрын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 9-д заасны дагуу газрын төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм. Энэ үндэслэлийн дагуу манай байгууллага газрын төлбөрт төлсөн төлбөрийг буцаан олгохгүй бөгөөд энэталаарТазар эзэмшүүлэх гэрээ”-ний 4.3-д “... тухайн хугацаанд төлсөн газрын төлбөрийг буцаан олгохгүй" гэж заасан.

Иймд манай байгууллагын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, мөн хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул Иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 142/ШШ2018/01084 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                  ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч А Ч Бийн З А алба нь хариуцагч “М Ш У” ХХК-иас газрын төлбөрт 22.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч М Ш У ХХК шаардлагыг зөвшөөрөхгүй маргаж А Ч Бийн З А албанаас газрын төлбөрт төлсөн 9.234.051 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч А Ч Бийн З А алба нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2009 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 09/94 дугаартай газар эзэмшүүлэх гэрээ мөн өдрийн 127 дугаартай “А” худалдааны Ч Бийн хөрөнгө оруулалтын гэрээ зэрэгт үндэслэн тодорхойлжээ.

Хариуцагч “М Ш У” ХХК нь “А” худалдааны Ч Бийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ агуулахын барилга байгууламж барих зориулалтаар А Ч Бийн З А албанд хандаж хүсэлт гаргаснаар А Ч Бийн З 2009 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 117 дугаар захирамжаар “М Ш У” ХХК-д А Ч Бийн нутаг дэвсгэрт 5 га газар эзэмшүүлэхээр шийдвэрлэж уг захирамжийг үндэслэн А Ч Бийн З А алба “М Ш У” ХХК-ийн хооронд газар эзэмшүүлэх гэрээг 2009 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан, А Ч Бийн З мөн өдрийн 116 дугаар захирамжаар “М Ш У” ХХК нь А худалдааны Ч Бэд хөрөнгө оруулахаар хүсэлт гаргасныг үндэслэн хөрөнгө оруулалт хийх эрхийг баталгаажуулсан. Үүний үндсэн дээр А худалдааны Ч Бийн хөрөнгө оруулалтын гэрээг тУ тУ байгуулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

ТУ гэрээнүүдийн үндсэн дээр хариуцагч “М Ш У” ХХК нь А худалдааны Ч Бийн нутаг дэвсгэр дээр 5 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмших, газрын төлбөрийг жил бүр төлөх , төлбөрийн хэмжээ төлбөрийн хөнгөлөлт төлөх хугацаа мөн тухайн газар дээр худалдаа үйлчилгээ эрхлэх зориулалтаар барилга байгууламж агуулах барьж хөрөнгө оруулалт хийхээр тУ тУ тохиролцсон байна.

Хариуцагч “М Ш У” ХХК нь А Ч Бийн З А албатай байгуулсан газар эзэмшүүлэх болон хөрөнгө оруулалтын гэрээний дагуу эрхийн гэрчилгээ олгосноос эхлэн 1 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа эхлүүлээгүй гэрээний үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогджээ.

А Ч Бийн З 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/78 дугаар захирамжаар газар эзэмшүүлэх гэрээнд заасан газрын төлбөрийг газрын ашигт чанарыг ашигласан эсэхээс үл хамаарч хугацаанд нь төлөх, газар эзэмшүүлэгчээс газар эзэмшүүлэхтэй холбоотой асуудлаар тавьсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлээгүй, эрхийн гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа эхлүүлээгүй үндэслэлээр “М Ш У” ХХК-ийн газар эзэмшүүлэх болон хөрөнгө оруулалтын гэрээг цуцалж, газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.

Хариуцагч “М Ш У” ХХК нь газар эзэмшүүлэх болон хөрөнгө оруулалтын гэрээнд зааснаар газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамаарч хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй учраас нэхэмжлэгч А Ч Бийн З А алба гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагч “М Ш У” ХХК-иас шаардах эрхтэй болно.

Монгол улсын газрын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.9 дэх заалтыг 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн байх бөгөөд үйлдвэрлэл технологийн паркийн удирдлага, нэгжийг үйлдвэрлэл технологийн паркийн зориулалтаар эзэмшүүлсэн газрыг газрын төлбөрөөс чөлөөлөхөөр заасан тул “М Ш У” ХХК нь ОХУ-аас импортоор гуалин мод оруулж ирэн модон бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлдвэрлэлийн зориулалтаар агуулах барих үйл ажиллагаа эрхлэхээр 5 га газрыг эзэмшихээр гэрээ байгуулсан нь энэхүү хуулийн зохицуулалтаар 2010 оноос хойшхи газрын төлбөр төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэлтэй байна.

Шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны 142/ШШ2018/01084 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

         ШҮҮГЧИД                                                   Б.БАТТӨР

                                                                             С.УРАНЧИМЭГ