Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2022/00365

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

*******,*******,*******,*******,*******,*******,*******,*******,*******,

хариуцагч- Төв аймгийн*******ын*******,,*******,*******,,,, Шарууд овогт Бы Ө //-д холбогдох,

гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Батзаяа, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунбилэг, хариуцагч Д.Ө, түүний өмгөөлөгч Б.Анхбаяр /ӨҮ-2288/шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Үүрийнцолмон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Батзаяа нь хариуцагч Б.Өод холбогдуулан 2006 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр бүртгүүлсэн гэрлэлтийн баталгааг цуцлуулах, 2005 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, охин,, нарыг өөрийн асрамжид авч, тэдгээрт тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ /хх-1/.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа гэр бүлийн дундын эд хөрөнгө болох Төв аймаг, Зуун мод сум, 1 дүгээр баг, 2-р сургуулийн хойно байрлах гэрчилгээний дугаар , улсын бүртгэлийн дугаартай 3 өрөө 2 давхар 99 м.кв хувийн сууц, үйлчилгээ, 3-н машины дулаан гарааштай, эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 90,000,000 төгрөг, дээрх амины орон сууцны өргөтгөл нийт 48 м.кв, эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 20,000,000 төгрөг, үхэр /нас холимог/ 35 ширхэг, зах зээлийн үнэлгээ 35,000,000 төгрөг, нийт 145,000,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгөөс өөрт болон охин, нарт ногдох хэсгийг гаргуулахаар нэмэгдүүлсэн байна /хх-25/.

 

Нэхэмжлэгч дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлон тайлбарласан. Үүнд:

Бид 2003 оноос хамтран амьдраад 2005 онд охин төрсөн. 2006 онд Төв аймгийн Сэргэлэн суманд гэрлэлтээ бүртгүүлсэн. 2007 онд Төв аймаг руу шилжин очоод 2008 онд төрсөн.

Гэр бүлийн хувьд асуудалгүй сайхан амьдарч байсан боловч сүүлийн 2 жилийн хугацаанд зан харилцааны таарамжгүй байдлаас болж бидний хоорондын харилцаа хөндийрч, 2019 оноос нөхөр өөр эмэгтэйтэй харилцаа тогтоосон болохыг олсныг мэдснээр харилцан ярилцаад, уучлаад өнгөрөөсөн боловч дахин давтагдсан. Үүнээс шалтгаалан нэг гэрт байгаа ч тусдаа хүмүүс шиг байх болсон.

2020 оны 08 сард хоёр хүүхдээ авч Улаанбаатар хотод ирснээр тусдаа амьдарч эхэлсэн ба буцаж нийлэх асуудал яригдаагүй өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч цаашид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдийг өөрийн асрамжид авч, тэтгэлэг тогтоолгох хүсэлттэй байна. Дундын эд хөрөнгийн талаар маргаан байхгүй, бид харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулснаар шүүхээр шийдвэрлүүлэх эд хөрөнгийн маргаан байхгүй гэж тайлбарласан.

 

Хариуцагч хариу тайлбартаа Э.Батзяатай танилцсан, хамт амьдарсан, хүүхэд төрсөн, маргаан гарсан цаг хугацаанд маргахгүй. Бидний хоорондын маргаан 2019 оноос гарсан нь үнэн. Нэг гэрт байгаа ч гэр бүлийн маргаантай, хоорондын нандин харилцаагүй болсноор цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул хоорондоо ярилцаад цаашид хамт амьдрах боломжгүй гэсэн шийдэлд хүрсэн. Бид анх 2000 онд танилцсан, түүнээс хойш 20 жил хамт амьдарсан байна. Энэ хугацаанд гэр бүлийн маргаан гарч байсан.

Миний нэг удаагийн үйлдлийг яриад байх шиг байна. Э.Батзаяа 2007 онд өөр хүнтэй болж байснаар бид байнгын л маргаантай байж, сүүлдээ хэрэлдэж, зодолдох болж энэ байдал хүүхдэд хүртэл дарамттай байдал үүсгэж, өөрсдөд ч хэцүү, ажил хийхэд ч хүндрэлтэй байдаг байсан. Би Төв аймагт мэс заслын эмчээр 13 жил ажилласан. Эмнэлгийн ажил хүнд, гэр бүл тогтворгүй байх нь өөрт болон ажилд нөлөөлдөг. Маргааныг бид өөрсдөө шийдвэрлэх боломжгүй болсон. Миний хувьд гэр бүлээ цуцлуулах гэж байгаадаа харамсаж байгаа. Салах болсон үндэслэл нь гэр бүлийн нандин холбоо гэж байхгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байгаа.

Хүүхдийн асрамжийн хувьд маргаан байхгүй. 2020 оноос хойш 2 жил гаруйн хугацаанд тусдаа амьдарч, хүүхдүүдтэйгээ уулзах, утсаар ярих хүндрэлтэй байгаа. Хэсэг хугацаанд утсаар ярьж болдог байсан ч сүүлдээ миний дугаарыг блок хийгээд холбогдож чадахгүй, фэйсбүүкээр ч холбогдож болохгүй байгаа. Хамгийн сүүлд 2021 оны 12 сард хүүхдүүдтэйгээ уулзсан. Эд хөрөнгийн талаар маргаан байхгүй, бид харилцан тохиролцоод эвлэрлийн гэрээ байгуулсан, шүүхээр шийдвэрлүүлэх эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

Нэхэмжлэгчээс Ө.Бат-Орших, нарын эрүүл бойжиж байгаа талаар тодорхойлолт /хх-5/, 7-р ангид суралцдаг тухай тодорхойлолт /хх-5/, охин 10-р ангид суралцдаг тухай тодорхойлолт /хх-6/, Э.Батзаяа Ачтан клиникийн эмнэлэгт ажилладаг тухай огноогүй тодорхойлолт /хх-7/, Э.Батзаяа хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, 4Б байрн 28Б тоотод амьдардаг тухай тодорхойлолт /хх-8/, Б.Ө, Э.Батзаяа нарын гэрлэлтийг бүртгэсэн дугаартай гэрчилгээний хуулбар /хх-9/, Э.Батзаяагийн 2021-7-23-ны өдрийн огноотой иргэний үнэмлэхний лавлагаа /хх-10/, 2005-9-9-ний өдөр төрснийг бүртгэсэн 2845 дугаартай гэрчилгээний хуулбар /хх-11/, Ө.Бат-Орших 2008-11-21-ний өдөр төрснийг бүртгэсэн дугаартай гэрчилгээний хуулбар /хх-12/, Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2021-9-28-ны өдрийн 00154 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хх-13-14/, Төв аймаг, Зуун мод сум, 1 дүгээр баг, 2-р сургуулийн хойно байршилтай, хувийн сууц, үйлчилгээний зориулалттай, 99 метр сууцны талбай бүхий 2 давхар үйлчилгээтэй хувийн сууцны өмчлөгчөөр Б.Ө, Э.Батзаяа нар бүртгэгдсэн гэрчилгээний хуулбар /хх-27/, Төв аймаг, Зуун мод сум, 1 дүгээр баг, 2-р сургуулийн хойно, нэг талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 78 м.кв газрын өмчлөгчөөр Б.Ө, Э.Батзаяа нар бүртгэгдсэн гэрчилгээний хуулбар /хх-28/, Э.Батзаяагийн Хас банкны дансны хуулга /хх-29/, Э.Батзаяа, Б.Ө нарын Хас банктай 2018-12-5-ны өдөр байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-30-36/, Э.Батзаяа зээлийн эргэн төлөлтөд 7,140,324.11 төгрөг төлсөн тухай Хас банкны төлбөрийн баримт /хх-55/, Э.Батзаяагийн Хас банкны дансны хуулга /хх-56/, Э.Батзаяа, Б.Ө нарын 2022-1-11-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ зэрэг баримтуудыг /хх-59/,

хариуцагчаас Баянзүрх дүүрэг,ны засаг даргын тодорхойлолт /хх-24/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Э.Батзаяа, хариуцагч Б.Ө нар гэрлэсний бүртгэлийг 2006 оны 9-р сарын 14-ний өдөр бүртгүүлсэн байх бөгөөд тэдний дундаас 2005 оны 9-р сарын 9-ний өдөр охин, 2008 оны 11-р сарын 21-ний өдөр нар төрсөн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар 2845, дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн болох, Ө.Бат-Орших нар эрүүл өсөн бойжиж байгаа болохыг тодорхойлсон 2021-9-8-ны өдрийн тодорхойлолтод Э.Чулуунханд гэх хүний эмчийн тэмдэг дарагдсан байна.

 

Нэхэмжлэгч гэрлэлт цуцлуулах шаардлагын үндэслэл, хариуцагчаас гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч тайлбарласан үндэслэлээ хэн аль нь гэр бүлээс гадуур өөр бусадтай харилцаа тогтоосныг мэдсэнээр бие биетэйгээ ярилцаж, ойлголцсон боловч хоорондын харилцаа таарамжгүй болж, маргаан, үйл ойлголцол гарч, энэ байдал нь удаан үргэлжилснээр хүүхдүүдийн өсөлт, хүмүүжилд нөлөөлөх болсон шалтгаанаар 2020 оны 08 сараас тусдаа амьдарсан гэж тайлбарласан.

 

Гэрлэгчдийн хамтын амьдрал 2003 оноос эхэлсэн талаар зохигчид тайлбарлаж, өөр хоорондын зан харьцааны таарамжгүй байдал, харилцаа хандлага, бие биенээ хүндэлдэггүй, ойлголцохгүй байдал зэргээр тодорхой хугацаанд тусдаа амьдарч, гэрлэгчдийн хэн аль нь гэр бүлийн амьдралаа үргэлжлүүлэх, эвлэрэх хүсэл сонирхолгүй, гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Б.Ө, Э.Батзаяа нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Зохигчид тусдаа амьдарсан хугацаанд гэр бүлийн насанд хүрээгүй гишүүд болох охин, хүү Ө.Бат-Орших нар ээжийнхээ асрамжид байсан үйл баримтад талууд маргаагүй ба хариуцагч Б.Ө эдгээр хүүхдүүдийн асрамжийн талаар маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн болох 2005 оны 9-р сарын 9-ний өдөр төрсөн, охин, 2008 оны 11-р сарын 21-ний өдөр төрсөн, нарыг эх Э.Батзаяагийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг Б.Өоос тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсдэг бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхдээ тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхээр заасан ба эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх тул мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1, 26.2.2-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй, хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг хамгаалах үүргийг эцэг, эх хүлээхээр, гэрлэлт цуцлагдсан ч эцэг байх эрх, үүрэг хүүхдийг насанд хүртэл хэвээр хадгалагдах болно.

 

Мөн хүүхдийн эцэг эх тусдаа амьдарсан ч үр хүүхдээ өсгөх, хүмүүжүүлэх эрх болон үүрэг хэн алинд нь хэвээр үлддэг бөгөөд эцэг, эх үр хүүхдийн харилцаа дуусгавар болдоггүй, гагцхүү хүүхдийг асрамжлах, тэжээн тэтгэх үүргийн хуваарилалт шүүхийн шийдвэрээр өөрчлөгдсөнөөр хүүхдийн хүмүүжил өсөн бойжилтод оруулах эцэг, эхийн хувь нэмэр оролцоо өөрчлөгддөг болохыг нэхэмжлэгч Э.Батзаяа, хариуцагч Б.Ө нарт тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй.

 

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй гэж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хуульд заасан эцэг, эх байх үүргээ биелүүлж, хэрэгжүүлэхэд хэн аль нь бие биедээ саад болохгүй байхыг нэхэмжлэгч Э.Батзаяа, хариуцагч Б.Ө нарт даалгав.

 

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Э.Батзаяад даалгаж, хариуцагч Б.Ө нь мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулуулахаар, 38.7-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээг багасгаж, өөрчлүүлэх, хүүхдүүдийн асрамжийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болохыг мөн дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Э.Батзаяа нь гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон охин, нарт ногдох хэсэгт 145,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн боловч уг нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд хариуцагч Б.Өтой эвлэрсэн болохыг, дундын өмчийн эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг шүүхэд бичгээр гаргасан /хх-69/.

 

Хариуцагч Б.Ө нь гэр бүлийн дундын эд хөрөнгийн асуудлаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулснаар тохиролцож, эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хэн аль нь биелүүлснээр эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг шүүхэд бичгээр гаргасан /хх-70/.

 

Зохигчийн шүүхэд ирүүлсэн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн огноотой эвлэрлийн гэрээнд:

- нэхэмжлэлийн шаардлага дахь 35 толгой үхрийг Б.Өын өмчлөлд үлдээж,

- Б.Ө нь 16,500,000 төгрөгийг Э.Батзаяад 2021-12-09-ний өдөр шилжүүлэн өгсөн. Үүнийг Төв аймгийн*******анд байрлах үл хөдлөх эд хөрөнгийн , Ү1427000049 дугаартай, 3 өрөө, 2 давхар, 99 м.кв хувийн сууц, 3 машины дулаан гражтай эд хөрөнгө, уг орон сууцны өргөтгөл 48 м.кв эд хөрөнгийг барьцаалан Хас банкнаас Э.Батзаяагийн авсан цалингийн зээлийн үлдэгдлийн хэмжээгээр буюу 7,140,324 төгрөгийг Э.Батзаяагийн эзэмшлийн Хас банкны зээл авсан дансанд шилжүүлэн зээлийг хаалгасан, үлдэгдэл 9,360,000 төгрөгийг Э.Батзаяагийн эзэмшлийн Хаан банкин дахь 5000630911 тоот дансанд шилжүүлсэн.

- Төв аймгийн*******анд байрлах дээрх үл хөдлөх эд хөрөнгийг Э.Батзаяа, Б.Ө нар Б.Түвшинжаргалд худалдаж, төлбөрийг 2019 оноос хойш бүрэн төлсөн тул цалингийн зээлээ төлж дуусгасны дараа худалдах, худалдан авах гэрээг баталгаажуулан үл хөдлөх эд хөрөнгүүдийг Б.Түвшинжаргалын нэр дээр шилжүүлсэн болно.

- дундын эд хөрөнгийн маргаангүй болно.

- энэхүү гэрээгээр талууд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд учирсан хохирлоо нөгөө талаас шаардах авах эрхтэй уг заалт бүрэн биелэгдсэн шаардлага гаргахгүй гэжээ /хх-59/.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэх эрхтэй бөгөөд зохигчид гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаар эвлэрч, нэхэмжлэгч Э.Батзаяа нэхэмжилсэн 145,000,000 төгрөгийн 128,500,000 төгрөгийн шаардлагаас татгалзаж, үлдэх 16,500,000 төгрөгийг хариуцагч Б.Ө нь нэхэмжлэгч Э.Батзаяад 2021-12-09-ний өдөр шилжүүлэн өгснийг Хас банкны Э.Батзаяагийн цалингийн зээлийн үлдэгдэл 7,140,324 төгрөгийг төлж, Э.Батзаяагийн цалингийн зээлийг хаалгаж, үлдэгдэл 9,360,000 төгрөгийг Э.Батзаяагийн эзэмшлийн Хаан банкин дахь 5000630911 тоот дансанд шилжүүлсэн болохыг, зохигч дундын эд хөрөнгө болох Төв аймгийн*******анд байрлах дээрх үл хөдлөх эд хөрөнгөө 2019 онд иргэн Б.Түвшинжаргалд худалдаж, төлбөрийг 2019 оноос хойш бүрэн төлсөн тул цалингийн зээлээ төлж дуусгасны дараа худалдах, худалдан авах гэрээг баталгаажуулан үл хөдлөх эд хөрөнгүүдийг Б.Түвшинжаргалын нэр дээр шилжүүлэхээр харилцан тохиролцсон эвлэрсэн, энэхүү тохиролцоо бүрэн биелэгдсэн, өөр дундын эд хөрөнгийн талаар маргаан байхгүй болохыг зохигчид шүүх хуралдаанд тайлбарласан тул зохигчийн эвлэрлийг батлах үндэслэлтэй гэж үзэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс урьдчилан 2021-7-23-ны өдөр төлсөн 70,200 төгрөг /хх-4/, 2021-9-8-ны өдөр хоёр баримтаар төлсөн 109,540 төгрөгийг, нэмэгдүүлсэн шаардлагад 2021-10-01-ний өдөр төлсөн 882,950 төгрөгийн тал хувь болох 441,475 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 441,475 төгрөгийг, хариуцагчаас 179,740 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан Шарууд овогт Бы Ө //, Боржигон овогт Эрдэнэдалай Батзаяа /ФБ77082006/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухайн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2005 оны 9-р сарын 9-ний өдөр төрсөн, охин, 2008 оны 11-р сарын 21-ний өдөр төрсөн, нарыг эх Э.Батзаяагийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан 2005 оны 9-р сарын 9-ний өдөр төрсөн,, 2008 оны 11-р сарын 21-ний өдөр төрсөн Ө.Бат-Орших нарыг 11-16 нас /хэрэв суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Ө-с нь тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд захиран зарцуулахыг эх Э.Батзаяад даалгасугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулуулахаар, хуулийн 38.7-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээг багасгаж, өөрчлүүлэх болон хүүхдүүдийн асрамжийн талаар хариуцагч Б.Ө шүүхэд нэхэмжлэл гаргах нь нээлттэй болохыг дурдсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар эцэг, эх байх үүргээ хэрэгжүүлэхэд хэн аль нь бие биедээ саад болохгүй байхыг нэхэмжлэгч Э.Батзаяа, хариуцагч Б.Ө нарт үүрэг болгосугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан Э.Батзаяа, хариуцагч Б.Ө нарын гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Батзаяа нь нэхэмжилсэн 145,000,000 төгрөгийн 128,500,000 төгрөгийн хэсгээс татгалзаж, үлдэх 16,500,000 төгрөгийг хариуцагч Б.Ө нь нэхэмжлэгч Э.Батзаяад 2021-12-09-ний өдөр шилжүүлэн өгснийг Хас банкны Э.Батзаяагийн цалингийн зээлийн үлдэгдэл 7,140,324 төгрөгийг төлж, Э.Батзаяагийн цалингийн зээлийг хаалгаж, үлдэгдэл 9,360,000 төгрөгийг Э.Батзаяагийн эзэмшлийн Хаан банкин дахь 5000630911 тоот дансанд шилжүүлсэн,

35 толгой үхрийг Б.Өын өмчлөлд үлдээж,

Төв аймгийн*******анд байрлах үл хөдлөх эд хөрөнгийн , Ү1427000049 дугаартай, 3 өрөө, 2 давхар, 99 м.кв хувийн сууц, 3 машины дулаан гражтай эд хөрөнгө, уг орон сууцны өргөтгөл 48 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 2019 онд иргэн Б.Түвшинжаргалд худалдаж, төлбөрийг 2019 оноос хойш бүрэн төлсөн тул Э.Батзаяагийн цалингийн зээлийг төлж дуусгасны дараа худалдах, худалдан авах гэрээг баталгаажуулан дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг Б.Түвшинжаргалын нэр дээр шилжүүлэхээр харилцан тохиролцож, эдгээр тохиролцоо бүрэн биелэгдсэнээр зохигчид эвлэрснийг баталсугай.

 

9. Хариуцагч Б.Ө хүүхдүүдийн асрамжийн талаар болон зохигчид дундын эд хөрөнгийн өөр маргаангүй гэснийг дурдсугай.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан дөрвөн баримтаар 621,215 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 441,475 төгрөгийг, хариуцагч Б.Өоос 179,740 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Э.Батзаяад олгосугай.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ