Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/77

 

 

 

                                   Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,                                                                                       

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энэрэл,

улсын яллагч А.Эрдэнэдэлгэр

иргэний нэхэмжлэгч Б.Х

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх,

шинжээч А.Е /цахим/,

шинжээч Г.А/цахим/,

шүүгдэгч Г.О,

шүүгдэгч Л.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн шүүгдэгч ... овогт Г.О., ... овогт  Л.Г. нарт холбогдох эрүүгийн 2...2 дугаартай, 316/2025/0.../Э индекстэй хэргийг 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч энэ өдөр хэлэлцэв.

 

                                               Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, 19.. оны 0.. дугаар сарын ..-ны өдөр  Улаанбаатар хот, ... дүүрэгт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ******* бүл-4, эхнэр, 2 хүүхдийн х*******т, Сэлэнгэ аймгийн .... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, .. овогт Г.О. регистрийн дугаар:...,

2.Монгол Улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр  Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, шат угсрагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ******* бүл-7, эхнэр, 5 хүүхдийн х*******т, Улаанбаатар хот, ...тоотод  оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ... овогт Л.Г. регистрийн дугаар:...,

                                           Хэргийн товч агуулга:

Яллагдагч Г.О., Л.Г. нар бүлэглэн 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 29-ий өдөр хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар баг, ******* тосгоны нутаг дэвсгэр ... гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигт малмтал олборлох зорилгоор газрын хэвлийд халдсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Г.О, Л.Г нар бүлэглэн 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 29-ий өдөр хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар баг, ******* тосгоны нутаг дэвсгэр ******* ******* гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигт малмтал олборлох зорилгоор газрын хэвлийд халдсан үйл баримт нотлогдон тогтоогдов. 

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э "... Нэршил бүхий газруудад манай аймаг, сум, тосгоны байгаль орчны чиглэлийн албан тушаалтнууд нь цагдаагийн байгууллагатай х*******тран удаа дараа хяналт шалгалтыг зохион байгуулсан эдгээр газруудад ашигт малтмалын ямар нэгэн зөвшөөрөлгүй иргэд буюу бидний хэлдгээр нинжа нар байнга цуглаж гар аргаар алт олборлох гээд байдаг газрууд юм. Шалгалтаар илэрсэн зөрчлийг тухай бүрт нь эрх бүхий албан тушаалтнууд нь хуулийн дагуу шалгаж шийдвэрлэдэг би нарийн тоо баримтыг хэлж мэдэхгүй байна. Байгаль орчны хохирлын үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлтэд гарсан хохирлын хэмжээг хуульд заасны дагуу нэхэмжилнэ, хохирол төлбөрийг барагдуулж төрийн сангийн дансанд байршуулсан тохиолдолд миний хувийн зүгээс болон төрийг төлөөлсөн хууль ёсны төлөөлөгчийн хувьд гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй." гэсэн мэдүүлэг, /хх- ийн 1-р хавтас 36-37-р хуудас

Гэрч Б.. Э 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...О бид 2 багийн найзууд надад энэ оны 01 дүгзэр сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын "*******”-ын ******* гэх газрын "******* *******" гэх газраас миний болон өөр нэг экскаваторыг аваад тэр *******андаа ажил хийе гэж хэлсэн. Тэгээд надад 1 өдрийн 80,000 төгрөгийн цалин өгье гэж хэлсэн. Би 01 дүгээр сарын 20-ны өдөр "*******"-ын *******наас 2 экскаваторыг аваад танцийн дүгээр урагшаа уул өгсүүлээд 2 километр яваад алт олборлох зорилгоор “*******"-ын *******ны Залаат гэх газарт хөрс хуулж, газрын хэвлийд халдсан. Би О экскаваторыг, харин Г экскаваторыг Г барьж газрын хэвлийд халдсан. Г бид 2 хуучин ухсан нүхний хажуу талд эрүүл газар ухсан. Надад тэр газрыг ух гэж О хэлсэн. Тухайн 2 экскаваторыг дээр хэлсэнчлэн би *******-ын *******наас дээш нь өгсүүлж аваачсан. Гитаран бууг Г экскаватороор алт олборлосон газарт Г авч ирсэн. 1 экскаватор нь *******гийнх, нөгөөх нь Г, 1 гитаран буу, усны помп зэрэг нь мөн Г. Б гээд цагдаа 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдер ирсэн. Тухайн үед Ж, Г, М бид 4 байсан. Цагдаа биднийг экскаватороо доош нь буулгаад ******* тосгонд авч ир гэж хэлээд явсан. Тухайн үед цагдаа ирээд буух шаардлага тавьсан талаар би О хэлсэн. Тэгэхэд О тоохгүй ажилчихаад бууя гэж хэлсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хх-ийн 40-41-р хуудас/

Гэрч Г.Г 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Бид 6 2024 оны 01 дүгээр сарын 26-ны шөнө Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* тосгоны *******-ын ******* гэх газарт очсон. Тухайн газарт анх очихдоо Г ах туслах ажилтны хэрэг байна яваад ирээ гэсэн. Яг ямар ажилд явж байгаагаа мэдээгүй. Тэгээд яваад очсоны дараа алт олборлох ажил болж таарсан. Надад өдрийн 60,000 төгрөгийн цалин өгнө гэж бас гайгүй гарвал дээр нь нэмнэ гэж Г ах хэлсэн болохоор би тэнд туслахаар ажиллахаар болсон. М бид 2 помпчин буюу туслах ажилтнаар, Г бид нарыг хүргэж өгөх, сэлбэг хэрэгсэлд явах, өөрийнхөө экскаваторыг жолоодох зэрэг ажлыг Жавхлантөгс тогоочоор, Э, О ахын экскаваторыг жолоодож байсан. Бид 01 дүгээр сарын 26-ны өдөр очиж хоноод 27-ны өглөө алт олборлох зорилгоор хөрс хуулж, газрын хэвлийд халдаж нүх ухсан. Нүх ухахад 2 экскаватор 2-лаа ажилласан. Тухайн өдөр ухсан ухаш нүх нь ойролцоогоор 5*6 метрийн харьцаатай 2 метрийн гүнтэй ухсан. Дараа нь 29-нд дахин нэг ухаш ухаж байгаад баригдсан. Ямартай ч О, Г гэдэг хүмүүс 2 экскаватор авч ирсэн. Усан буу 1, помп 2 зэрэг байсан. Би хэний эзэмшил гэдгийг нь мэдэхгүй. Энэ техник хэрэгслүүдийг хэн хэзээ авч ирсэн талаар би мэдэхгүй. Н*******айг очиход тэнд байсан. Би очсоноос хойш 1 удаа угаасан. Г ах алт гаргаад авч байсныг харсан, хэдэн гр*******м гарсныг нь мэдээгүй. Б гэдэг цагдаа 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ирсэн. Тухайн үед би цагдаатай таараагүй дээр экскаватороо галлаад байж байсан. Н*******айг бусад дээрээ очиход цагдаа ирээд явлаа техник хэрэгслээ буулгаад ******* яв гэсэн шаардлага тавьсан гэж хэлсэн. Тухайн үед биднийг ахалж байсан Г******* ах буухгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 50-51-р хуудас/

Гэрч Б.Ж 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Бид 6 2024 оны 01 дүгээр сарын 26-ны шөнө Сэлэнгэ аймгийн ******* сумын тосгоны *******-ын ******* гэх газарт очсон., ....******* над руу яриад *******-ын ******* гэх газарт дүү нь хэдэн хүн авч яваад алт олборлох гэж байна та тогооч хийгээд өгөөч би танд нэг өдрийн 50,000 төгрөг өгнө гэжхэлсэн. Тухайн үед би Г*******, О, Г, Э, М нар байсан. М ажиллалгүй буцаад явсан. Би 01 дүгээр сарын 26-ны өдөр очиж хоноод 27-ны өглөө надаас бусад нь алт олборлох ажилдаа гарцгаасан. Яг хэр хэмжээтэй, хэдэн ухаш нүх ухсан талаар би мэдэхгүй. Миний гал тогоо барьж байсан газар нүх ухаж байсан газраас 600-700 метрийн зайтай байсан. Одоогоор би цалин хөлс авсан зүйл байхгүй. Би хэний эзэмшил гэдгийг нь мэдэхгүй байна. Ямартай ч О, Г гэдэг хүмүүс 2 экскаватор авч ирсэн. Усан буу-1, помп-2 зэрэг байсан. Би хэний эзэмшил гэдгийг мэдэхгүй. Энэ техник хэрэгслүүдийг хэн хэзээ авч ирсэн талаар би мэдэхгүй н*******айг очиход тэнд байсан. Билгүүнд гэдэг цагдаа 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ирсэн гэж мэдсэн. Түүнээс би цагдаатай таараагүй. Билгүүн гэдэг цагдаа ирээд техник хэрэгслээ буулгаад ******* яв гэсэн шаардлага тавьсан гэж хэлж байсан. Тухайн газраасаа яагаад буухгүй байгаа талаар би мэдэхгүй, энэ талаар тодруулж асуугаагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 1-р хх-ийн 54-55-р хуудас/,

Гэрч Э.Г 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “....2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Дархан-Уул аймагт гэртээ байж байхад өглөө Г *******-д хүрээд ирээ би алт ухах гэсэн юм. Чи экскаваторын оператораар ажиллах уу? Ажиллах бол ирээ, ч*******д өдрийн 60,000 төгрөг өгье гэж хэлсэн. Тэгээд би тэр өдрөө Дархан-Уул аймгаас ******* тосгон руу тендерийн унаанд суугаад шөнө нь *******ад ирсэн. Н*******айг *******ад ирэхэд Г тосож аваад бид 2 Г*******ийн жижиг машинтай шууд Сэлэнгэ аймгийн Ерөе сумын ******* тосгоны *******-ын *******анд газарт очсон. Би өөрөө энд төрж өссөн болохоор *******-ын *******ыг сайн мэднэ. Би 01 дүгээр сарын 29-ны шөнө очоод шууд Г зааж өгсөн экскаватороор тухайн газарт 1 нүх ухаж эхэлсэн. Миний ухсан нүх нь ойролцоогоор 6*6 метр орчим харьцаатай 2-3 метрийн гүнтэй л байсан байх...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 1-р хавтас 63-64-р хуудас/,

Гэрч Ц.А 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Г.О 20 гр*******м алт 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр өрөндөө авсан юм. Тухайн алтыг 28-ны өдөр Дархан-Уул аймагт тушаалгахаар өөрийн төрсөн дүү М-д өгч явуулсан. Тухайн өдрөө М тушаачихсан байсан. Өмнө нь Г.О надад үрээ худалдаж авах гэсэн юм 6,000,000 төгрөг зээлээч гэж гуйсан юм. Тэгээд би байгаа нь энэ байна гээд 5,750,0000 төгрөгийг өөрийнхөө8 дугаарын данснаас 2024 оны 01 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд байхаа Г.О-д шилжүүлж өгсөн юм" гэсэн мэдүүлэг, /хх-ийн 1-р хавтас 66-р хуудас/,

Гэрч Б.Х-н 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний нэр дээр Хюндай Лс-3 загварын 2900 маркийн 1 ширхэг экскаватор байдаг. Энэ экскаваторыг би 2020 онд Улаанбаатар хотын Био комбинат”-ын тэндээс нэг хүнээс авсан юм. Тухайн үед миний авсан экскаватор мотор болон зарим эд анги байхгүй байсан болохоор би 14,500,000 төгрөгөөр худалдаж авсан. Одоо зах зээлийн үнэлгээ 20 гаруй сая төгрөгтэй байгаа. Миний экскаваторыг дүүгийн нөхөр Г 2024 оны 01 дүгээр сарын дундуур надтай холбогдоод экскаватороо түр хэрэглүүлээч газар үзээд алт угаагаад ирье гээд гуйхаар нь би тодорхой төлбөр төлөөрэй гэж хэлсэн. Яг тохирсон юм бол байхгүй. Түүнээс хаана очиж ашигт малтмал олборлох гэж байгаа талаар би мэдээгүй...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 1-р хавтас 69-71-р хуудас/,

 

Шинжээч А.Е 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн "... Шүүх шинжилгээний тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар хохирлын үнэлгээг шинжээчийн бүрэлдэхүүнтэй хийнэ гэж заасны дагуу тус үнэлгээг хийсэн болно. Хохирлын үнэлгээ нь хөрс, ус, газрын хэвлий эдэлбэр газар, ург*******ал, *******ьтан, ой гэсэн бүрэлдэхүүн тус бүрээр үнэлгээ нэгтгэгдэн хохирлын үнэлгээний нийт төлбөрийн хэмжээ гардаг. Тус шинжилгээний хувьд манайд хөрс, усны мэргэжилтэн байхгүй учир хөрс, усны хохирлын үнэлгээг усны газар, Гео-Экологийн хүрээлэнгийн мэргэжилтэн томилуулж хийлгэсэн болно. “ гэсэн мэдүүлэг, /2-р хх-ийн 81-82-р хуудас/

 

Шинжээч А.Е 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн ”... Тус хэргийн газар нь хөхтний газар зүйн муж тойргоороо Хэнтийн тойрогт х*******аарна. Хандгай, монгол тарвага, хярс, үнэг, зэрлэг гахай , зэрлэг *******ьтдын *******ьдрах орчин болдог газар юм. Амьтны аймагт учирсан хохирол нь *******ьтны аймгийг хөнөөж устгасан эсвэл *******ьтдын *******ьдрах орчныг сүйтгэснийг хохиролд тооцдог. Иймд дээрх газарт ямар нэгэн *******ьтныг устгаагүй боловч *******ьтдын *******ьдрах орчныг сүйтгэснээр дээрх *******ьтдад учирсан хохирлыг тооцоолсон болно.” гэсэн мэдүүлэг, /2-р хх-ийн 107-108-р хуудас/,

Гэрч Б.А 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:“... Хохирлын үнэлгээг байгаль орчин аялал жуулчлалын сайдын аргачлал батлах тухай А59 журмын дагуу хохирлыг тооцсон экологи эдийн засгийн үнэлгээг засгийн газрын 302 тогтоолд заасны дагуу ерөө газрын сав газарт х*******аарах гадаргын усны экологи эдийн засгийн үнэлгээг 1424 төгрөгөөр тооцдог болно. Өвлийн улиралд буюу жилийн 1, 2 дугаар сард байгалийн усыг ашиглан ашигт малтмал олборлох боломжгүй буюу гадаргын ус хөлдсөн байдаг” гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 84-85-р хуудас/,

Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 01/29-01/068/06 дугаартай “...******* сумын *******, 3 дугаар багийн нутаг "******* ******* гэх газраас хууль бусаар ашигт малтмал олборлосны улмаас учруулсан хохирлын БОАЖЯ-ны сайдын 2010.05.27-ны өдрийн А-156 тоот тушаалаар баталсан "Байгаль орчны хохирол тооцох аргачлал", мен сайдын 2020.02.06-ны өдрийн А/59 дүгээр тогтоолоор баталсан "Усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлалыг үндэслэн гаргасан "Эко инженеринг" ХХК-ийн шинжээчийн дүгнэлт. Монгол Улсын Байгаль орчныг х*******гаалах тухай хуулийн 49 дугаар зүйлийн 494.4. 49 4.5. 49.5.1 дахь заалтыг тус тус үндэслэн тооцоход газрын хэвлийд учруулсан хохирол 2.012.520*2-4.025.040 төгрөг, газарт учруулсан хохирол 881*3=2043 төгрөг, усан орчинд учруулсан хохирол 12.827.508*3=38.482.524 төгрөг буюу нийт хохирол 42.507.564 төгрөг болж байна…” гэх улсын байцаагчийн акт /1-р хх-ийн 150-р хуудас/,

Шинжээч Г.Лхагвасүрэнгийн “...0,6597 гр алтны зах зээлийн үнэлгээ 110,000 төгрөг байна... гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 78-83-р хуудас/,

Үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгийн үнэлгээний “Капитал зууч” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “...Хьюндай 2900 LC-3" маркийн улсын дугааргүй, Е 904GD11188 серийн дугаартай, шар өнгийн экскаватор /1997 он/ 9,000,000 төгрөг, Хьюндай 2900 LC-3" маркийн улсын дугааргүй, Е 904DC10079 серийн дугаартай, шар өнгийн экскаватор /1997 он/ 9,000,000 төгрөг, Алт угаах төхөөрөмж 3 /гитаран буу/ (хуучирсан, гар хийцийн, урт нь 2.3м, өндөр нь 2м) 1,000,000 төгрөг, Алт хэмжих зориулалт бүхий хар 4 өнгийн "GHL" "POCKET SCALE" гэх бичигтэй жин /дэнс/ 250,000 төгрөг, "KOSHIN" гэх бичиглэлтэй ус 5 соруулах насос /помп/ (хуучирсан, шланктай 600,000 төгрөг нийт 19,850,000 төгрөг ...” гэх шинжээчийн дүгнэлт /1 хх-ийн 87-99-р хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн Физикийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1271 дугаартай”...Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металл нь 0,6597 гр*******м жинтэй алтны металл байна. Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металлын гол элементийн найрлагад алт /Аи-78.161%/, төмөр /Ре-11.441%/, цахиур /3|-4.733%/, мөнгө /Ад-1.337%/ зэрэг элементүүдийн агуул*******жтай байна.” гэсэн дүгнэлт, /1-р хх-ийн 104-109-р хуудас/

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээний лабораторийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2424 дугаартай”.. Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар баг “*******” тосгоны “******* *******” гэх газарт ашигт малтмалын эрэл хайгуул, олборлох үйл ажиллагаа явуулсны улмаас эвдэгдсэн талбай мөрдөгчийн тогтоолд ирүүлсэн цэгүүдийн хэмжилтээс 0.18 га байна.

-Эдэлбэр газарт учруулсан хохирлын үнэлгээ 1.747.872 төгрөг,

-Ург*******алан нөмрөгт учруулсан хохирлын үнэлгээ 143,464 төгрөг,

-*******ьтны аймагт учруулсан хохирлын үнэлгээ 67,800,240 төгрөг,

-ойн санд учруулсан хохирлын үнэлгээ 20,840,080 төгрөг нийт хохирлын үнэлгээ 90,531,656 төгрөг байна,

 

Шинжлэн Ухааны академи Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1/311 дугаартай "... Тус эвдэрсэн газрын хөрсний хохирлын үнэлгээ 1.624.110 төгрөг гарч байна.

 

Хөрсний хохирлын тооцоог 1 метр зузаан хөрсөнд хийсэн болно”, Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт хууль бусаар ашигт малтмал олборлосны нөлөөгөөр эвдрэлд орсон газрын хөрсний хохирлын үнэлгээ тооцсон дүгнэлт,

 

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 01/771 дугаартай Усны нөөцөд учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээ 976.903 төгрөг” / хх-ийн 2-р хавтас 43-73-р хуудас/,

 

Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01/29-01/068/01 дугаартай “...Дээрх иргэдэд холбогдох ******* сумын ******* тосгоны нутаг "******* *******" гэх газарт үзлэг, хэмжилт хийж гаргасан 2024.10.28-ны өдрийн 2424 дугаартай "Шүүх шинжилгээний ерөнхий газар"-ын шинжээчийн дүгнэлт, Монгол Улсын Байгаль орчныг х*******гаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4 1, 49.4.2, 49.4.3, 49.4.5 дахь заалтуудыг тус тус үндэслэн тооцоход

газарт учруулсан хохирлын үнэлгээ 1747872*3=5243616 төгрөг,

ург*******лан нөмрөгт учруулсан хохирлын үнэлгээ 143464*5=717320 төгрөг,

*******ьтны аймагт учруулсан хохирлын үнэлгээ 67.800240*2=1*******600480 төгрөг,

ойн санд учруулсан хохирлын үнэлгээ 20840080*3= 62520240 төгрөг,

хөрсөнд учруулсан хохирлын үнэлгээ 1624110*3=4872330 төгрөг,

усан орчинд учруулсан хохирлын үнэлгээ 976903*3=2930709 төгрөг, буюу нийт хохирлын үнэлгээ 211884695 төгрөг болж байна...” улсын байцаагчийн акт /2-р хх-ийн 110-р хуудас/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 06-10-р хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл /хх-ийн 15-17-р хуудас/,

Эд зүйлд үзлэг хийж битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн х*******т /хх-ийн 18-27-р хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 28-р хуудас/,

Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 160-161-р хуудас/,

Шүүгдэгч нарын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 171-172-р хуудас/,

 

Ашигт малтмал газрын тосны газрын 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 10/621 дугаартай”... “Кадастрын бүртгэлийн системд 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар шүүлт хийж үзэхэд хүчин төгөлдөр ашигт малтмалын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй, бичил уурхайн дүгнэлт гараагүй байна. Харин Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор батлагдсан ойн сан бүхий газрын хилийн зааг, гол мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагтай тус тус бүхэлдээ давхцалтай байна...” гэх албан бичиг /1-р хх-ийн 174-р хуудас/,

Шүүгдэгч нарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн  талаарх тодорхойлолт /1-р хх-ийн 177-179-р хуудас/,

Шүүгдэгч Л.Г*******ийн байнга оршин суугаа хаягийн лавлагаа /1-р хх-ийн 180-р хуудас/,

Шүүгдэгч нарын Хаан банкан дахь дансны хуулга /1-р хх-ийн 181-184-р хуудас/,

Шүүгдэгч нарын болон гэр бүлийн гишүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 187-204-р хуудас/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт х*******аарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад “...ашигт малтмал гэж геологийн хувьсал өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсэж бий болсон аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг...”, 4.1.7 дахь заалтад “...ашигт малтмал ашиглах гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг...” гэж, 4.1.15 дахь заалтад “...хайгуулын тусгай зөвшөөрөл гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг...”, 7 дугаар зүйлийн 7.3 дахь заалтад “...Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно...”,  

Мөн Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын х*******гаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад “...Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын х*******гаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно...” гэж тус тус хуульчилжээ.

Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг нь байгаль орчин, байгаль х*******гаалах болон ашигт малтмал хайх, ашиглах, олборлох хууль, жур*******д гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нийгэмд аюултай үйлдэл юм.

Шүүгдэгч Г.О, Л.Г нар нь бүлэглэн 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 29-ий өдөр хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар баг, ******* тосгоны нутаг дэвсгэр ******* ******* гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигт малмтал олборлох зорилгоор газрын хэвлийд халдсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах зорилгоор газрын хэвлийд халдсан” гэмт хэргийн шинжийг хангасан тул, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцов.

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ ижил үүрэг оролцоотой оролцсон байх тул гэмт хэрэг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч Г.О, Л.Г нарын холбогдсон гэмт хэргийн улмаас байгаль орчинд 211.884.695 төгрөгийн экологи эдийн засгийн хохирол учирсан болох нь:

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээний лабораторийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2424 дугаартай дүгнэлтээр:

 

“...Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар баг “*******” тосгоны “******* *******” гэх газарт ашигт малтмалын эрэл хайгуул, олборлох үйл ажиллагаа явуулсны улмаас эвдэгдсэн талбай мөрдөгчийн тогтоолд ирүүлсэн цэгүүдийн хэмжилтээс 0.18 метр куб байна.

-Эдэлбэр газарт учруулсан хохирлын үнэлгээ 1.747.872 төгрөг,

-Ург*******алан нөмрөгт учруулсан хохирлын үнэлгээ 143,464 төгрөг,

-*******ьтны аймагт учруулсан хохирлын үнэлгээ 67,800,240 төгрөг,

-ойн санд учруулсан хохирлын үнэлгээ 20,840,080 төгрөг нийт хохирлын үнэлгээ 90,531,656 төгрөг байна,

 

Шинжлэн Ухааны академи Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1/311 дугаартай "...Тус эвдэрсэн газрын хөрсний хохирлын үнэлгээ 1.624.110 төгрөг гарч байна.

 

Хөрсний хохирлын тооцоог 1 метр зузаан хөрсөнд хийсэн болно”, Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт хууль бусаар ашигт малтмал олборлосны нөлөөгөөр эвдрэлд орсон газрын хөрсний хохирлын үнэлгээ тооцсон дүгнэлт,

 

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 01/771 дугаартай Усны нөөцөд учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээ 976.903 төгрөг...” тогтоогдсон байна.

 

Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01/29-01/068/01 дугаартай “...Дээрх иргэдэд холбогдох ******* сумын ******* тосгоны нутаг "******* *******" гэх газарт үзлэг, хэмжилт хийж гаргасан 2024.10.28-ны өдрийн 2424 дугаартай "Шүүх шинжилгээний ерөнхий газар"-ын шинжээчийн дүгнэлт, Монгол Улсын Байгаль орчныг х*******гаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4 1, 49.4.2, 49.4.3, 49.4.5 дахь заалтуудыг тус тус үндэслэн тооцоход

газарт учруулсан хохирлын үнэлгээ 1747872*3=5243616 төгрөг,

ург*******лан нөмрөгт учруулсан хохирлын үнэлгээ 143464*5=717320 төгрөг,

*******ьтны аймагт учруулсан хохирлын үнэлгээ 67.800240*2=1*******600480 төгрөг,

ойн санд учруулсан хохирлын үнэлгээ 20840080*3= 62520240 төгрөг,

хөрсөнд учруулсан хохирлын үнэлгээ 1624110*3=4872330 төгрөг,

усан орчинд учруулсан хохирлын үнэлгээ 976903*3=2930709 төгрөг, буюу нийт хохирлын үнэлгээ 211884695 төгрөг болж байна...” улсын байцаагчийн акт /2-р хх-ийн 110-р хуудас/...” гэх Улсын байцаагчийн актаар экологи эдийн засгийн хохирлын хэмжээг тогтоосон байна.

Улсын яллагчаас “...Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтээс *******ьтаны аймагт учирсан хохирлын хэмжээ 67.800.240 төгрөг гэх үнэлгээ нь байгаль орчинд буюу *******ьтаны аймагт шууд учирсан хохирол биш, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн улмааv шууд учирсан хохироl болох нь тогтоогдохгүй байна. Мөн тухайн 0.18 га талбайд урьд өмнө нь эвдэгдсэн газар учир нарс модны төрлийн ойн санд 20.840.080 төгрөгийн хохирол учирсан гэх хэсгийг баримтлах үндэслэл тогтоогдохгүй байна...” гэж дүгнэж байна гэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс “...Г.О, Л.Г нарын үйлдлийн улмаас *******ьтан устаагүй, ой мод унагаасан устгасан болох нь тогтоогдоогүй тул дээрх хохирлын дүнг гаргуулах үндэслэлгүй. Урьд өмнө ухагдсан байсан талбай..” гэх байр суурийг илэрхийлсэн.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч А.Е, Г.А нараас “...Тухайн 0.18 метр куб талбай нь ойн сан бүхий газарт х*******аарч байна. Тухайн газарт нарс төрлийн мод зонхилон ургадаг, иймд ойн санд учруулсан хохирлыг журмын дагуу тооцсон. Амьтны аймагт учирсан хохирлыг тухайн бүс нутагт байх зонхилон *******ьдардаг *******ьтны ангиллаар хохирлыг тооцон гаргасан. Дүгнэлтийг хууль болон холбогдох хохирол тооцох аргачлал журмын дагуу тооцон гаргасан...” гэх агуулга бүхий мэдүүлгийг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн.

 

Шүүх шүүгдэгч Г.О, Л.Г нарын хууль бус үйлдлийн улмаас байгаль орчинд 211.884.695 төгрөгийн экологи эдийн засгийн хохирол учирсан нь үндэслэлтэй гэж үзсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний *******ь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно...” гэж зааснаар шүүгдэгч Г.О, Л.Г нарын үйлдлийн улмаас *******ьтны аймаг, ойн санд хохирол учирсныг шууд учирсан хохирол гэж үзнэ. Өөрөөр хэлбэл газрын хэвлийд халдаж буй үйлдэл нь *******ьтны аймагт буюу *******ьтны *******ьдрах орчин болох газар түүний хэвлий, ург*******ал, хөрс, усан орчинд чиглэсэн шууд хохирол учруулж байна гэж үзнэ.

Харин *******ьтны *******ьдрах орчинд хохирол учруулснаас шалтгаалж *******ьтны тоо толгой цөөрөх, үхэж үрэгдсэн тохиолдолд үүнийг хор уршиг гэнэ.

Шүүгдэгч нарын хууль бусаар үйл ажиллагаа явуулсан Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар баг ******* тосгоны “******* *******” гэх газар нь ойн сан бүхий газрын хилийн зааг болон гол мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагтай тус тус давхцалтай болох нь тогтоогдсон.

******* ******* гэх газар нь урьд өмнө ухагдсан газар мөн болох нь шинжээчийн дүгнэлт гэрэл зургийн үзүүлэлтээр тогтоогдсон боловч түүний хүрээг тэлэх байдлаар эрүүл эвдэгдээгүй газарт шинээр ухсан болох нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон. Тиймээс ойн санд хохирол учирсан гэх дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын бүрэлдэхүүнтэй шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй эрхийн акт болох Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалаар баталсан “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал, тус я*******ны сайдын 2020 оны А/176 дугаар тушаал зэргийг үндэслэн дүгнэлт гаргасан нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт гаргасныг шүүх үнэн зөв гэж үзэв. Түүнчлэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын бүрэлдэхүүнтэй шинжээч нар байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээг гаргасан нь нотолгооны эх сурвалжийн хувьд ач холбогдолтой, үндэслэл бүхий байгааг дурьдах нь зүйтэй.

Шинжээч нарын мэдүүлгээр ой мод устгасан, *******ьтан агнасан учраас уг хохирол гараагүй. Харин шүүгдэгч нарын хууль бус үйлдлийн улмаас ойн сан болон, *******ьтны аймагт учирсан хохирлыг тооцон гаргасан болохыг мэдүүлсэн.

 

Иймд шүүгдэгч Г.О, Л.Г нараас шинжээчийн дүгнэлт, улсын байцаагчийн актаар тогтоосон байгаль орчинд учруулсан хохирол болох 211.884.695  төгрөгөөс 13.765.000 төгрөгийг төлж барагдуулсныг хасаж, үлдэх 198.119.695 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Байгаль орчин уур *******ьсгалын санд оруулахаар шийдвэрлэв.

Гурав. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.О, Л.Г нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хохирол тодорхой хэмжээнд төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч дүгнэлт хийсэн байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар  тус бүр есөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу төгрөгөөр буюу 9,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгуулийн ялыг 12 /арван хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг мэдэгдэв.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, гэмт үйлдэлдээ дүгнэлт хийсэн байдал, хохирлын зарим хэсгийг төлсөн байдал зэргийг харгалзан хохироос өөр төрлийн ял болох торгох ял оногдуулж, торгох ялын хэмжээг есөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тогтоох нь зүйтэй гэж дүгнэсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ...гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг нөхөн төлүүлнэ...гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч Г.О, Л.Г нар нь гэмт хэрэг үйлдэхдээ тус бүр нь 9.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий Г.О өмчлөлийн гэх 52-15 УБ улсын дугаартай Хьюндай 2900 LC-3" маркийн 21448834 хөдөлгүүрийн дугаартай Е904GD11188 серийн дугаартай, шар өнгийн экскаватор 1 ширхэг, иргэний нэхэмжлэгч Б.Х өмчлөлийн гэх Хьюндай 2900 LC-3" маркийн улсын дугааргүй, Е 904DC10079 серийн дугаартай, шар өнгийн экскаватор 1 ширхэг, ус татах насос помп 2 ширхэг, алт угаах төхөөрөмж /гитаран буу/ 1 ширхэг, Алт хэмжих зориулалт бүхий хар өнгийн "GHL" "POCKET SCALE" гэх бичигтэй жин /дэнс/ зэрэг техник тоног төхөөрөмж ашигласан болох нь хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, хөрөнгийн үнэлгээ, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогджээ.

Дээрх Хьюндай 2900 LC-3" маркийн 21448834 хөдөлгүүрийн дугаартай Е904GD11188 серийн дугаартай, шар өнгийн экскаватор, Хьюндай 2900 LC-3" маркийн улсын дугааргүй, Е 904DC10079 серийн дугаартай, шар өнгийн экскаватор нь шүүгдэгч Г.О,  иргэний нэхэмжлэгч Б.Х нарын өмч гэх боловч  нэгдүгээр хавтаст хэргийн 99 дүгээр хуудсын ар хэсэгт авагдсан техникийн тодорхойлолт, 165-166 дугаар хуудаст авагдсан техникийн тодорхойлолт гэх бичиг баримтын арлын дугаар /Е903НС11333, Е904DC10088/-тай тохирохгүй байх тул тэдгээрийг хууль ёсны өмчлөгч гэх үндэслэлгүй байна.

Иймд дээрх техник, тоног төхөөрөмжүүдийг битүүмжлэлээс чөлөөлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэмт хэрэг үйлдэж олсон 0.5156 гр*******м жинтэй алтны металл, хэмжих зориулалт бүхий хар өнгийн "GHL" "POCKET SCALE" гэх бичигтэй жин /дэнс/ зэргийн х*******т шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулж, ус татах насос помп 2 ширхэг, алт угаах төхөөрөмж /гитаран буу/ 1 ширхэгийг тус тус устгахыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Б.Хүрэлсүх нь тухайн экскаваторын жинхэнэ эзэмшигч мөн эсэх талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар тухайн техникийн үнийг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Шүүгдэгч Г., Л.Г нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэвэл зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ... овогт Г.О., ... овогт Л.Г нарыг Эрүүгийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг жур*******лан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах зорилгоор газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг жур*******лан мөн хуулийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.О, Л.Г нарыг тус бүр есөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 9,000,000 /есөн сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О, Л.Г нарыг шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг тус бүр 12 /арван хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчныг х*******гаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О, Л.Г нараас 198.119.695 /нэг зуун ерөн найман сая нэг зуун арван есөн мянга зургаан зуун ерөн тав/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Байгаль орчин уур *******ьсгалын санд оруулсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4-т зааснаар шүүгдэгч Г.О, Л.Г нарыг гэмт хэрэг үйлдлээ ашигласан Хьюндай 2900 LC-3" маркийн 21448834 хөдөлгүүрийн дугаартай Е904GD11188 серийн дугаартай, шар өнгийн экскаватор, Хьюндай 2900 LC-3" маркийн улсын дугааргүй, Е 904DC10079 серийн дугаартай, шар өнгийн экскаватор, 0.5156 гр алт, хэмжих зориулалт бүхий хар өнгийн "GHL" "POCKET SCALE" гэх бичигтэй жин /дэнс/ зэргийг битүүмжлэлээс чөлөөлж улсын орлогод оруулж, алт угаах төхөөрөмж гитаран буу 1 ширхэг, ус шахах насос 2 ширхгийг шүүгдэгч нараас гаргуулж устгахыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Б.Х нь тухайн экскаваторын жинхэнэ эзэмшигч мөн эсэх талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар тухайн техникийн үнийг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

9. Шүүгдэгч Г.О, Л.Г нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийн уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Р.БАЯРХҮҮ