| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 194/2025/0184/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/611 |
| Огноо | 2025-02-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.1.1., 17.7.1., |
| Улсын яллагч | Г.Хурмандах |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/611
2025 02 28 2025/ШЦТ/611
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Г.Х,
шүүгдэгч Н.Д,
шүүгдэгчийн өмгөөлөгч Л.М,
нарийн бичгийн даргаар О.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н.Дд холбогдох эрүүгийн 2410 01638 0861 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Б овогт Н.Д,
Монгол Улсын иргэн, бүрэн дунд боловсролтой,
-урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.5, 96.2.6, 96.2.8, 96.2.9 дэх хэсэгт зааснаар 07 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан,
- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 375 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байранд хорих ялаар,
- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 184 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг багасгаж, 6 сарын хорих ялаар тогтоож, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Н.Д нь 2024 оны 4 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө .......... хороололын байрнуудын дундах тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн зам дээр хохирогч Ц.Сийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
улмаар хохирогч Ц.Сий эзэмшлийн .... УЕУ улсын дугаартай “Тоёота приус 30” загварын автомашиныг хүч хэрэглэн дээрэмдэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,
мөн 2024 оны 4 дүгээр сараас 9 дүгээр сарын 02-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 20 удаагийн үргэлжилсэн үйлдлээр Улаанбаатар хотын Хан-Уул, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрүүдэд нэр бүхий 20 хохирогчийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
I. Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Дг 2024 оны 04 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .... УЕУ улсын дугаартай “Тоёота приус” 30 загварын тээврийн хэрэгслээр .......... хороололд хүргүүлэхдээ Ц.Сд хүч хэрэглэж, түүний эзэмшлийн тээврийн хэрэгслийг илээр, хууль бусаар авсны улмаас хохирогчид 18,000,000 төгрөгийн хохирол, 1,975,000 төгрөгийн хор уршиг учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбар болон шинжлэн судалсан бичгийн дараах:
- шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд,
- хохирогч Ц.Сы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “............. хороолол дээр би ирээд тухайн сууж явсан залуу унтаж байхаар нь би ирчихлээ гээд сэрээгээд мөнгөө өгөөд буугаарай гэхэд тухайн залуу огт сэрэхгүй байсан яагаад гэвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан би тухайн залууг сэрээх гээд хацар руу нь зөөлхөн сэргээх зорилгоор алгадаад янз бүрээр оролдож байгаад арай гэж сэрээсэн бараг 30 минут орчим сэрхийг нь хүлээсэн. Тэгээд нөгөө залуу сэрээд намайг шууд чи ямар даварсан хулгайч вэ гээд шууд миний нүүр рүү гараараа цохихоор нь би гарыг бариад чи зүгээр буугаад явчих би чамтай зодолдмооргүй байна гээд хэлсэн чинь өвдгөөрөө миний хамар руу өвдөглөсөн, миний хамраас цус гараад цусаа арчаад байж байтал тухайн залуу машинаас буугаад явсан. Би хойшоо ухраад байж байсан чинь нөгөө залуу гартаа нэг чулуу барьсан ирж байхыг нь би хараад шууд машинаасаа буугаад зугтаасан тэгээд тэр хавиар хөөцөлдөж байгаад явчихлаа гэж бодоод машин дээр иртэл миний яг хойд талаас гарч ирээд толгойны дагз хэсэг руу чулуу мэт хатуу зүйлээр цохихоор нь би нөгөө залуутай зууралдсан, дахиад гартаа барьсан чулуу мэт зүйлээрээ толгойны дагз хэсэг рүү цохиод би ухаан алдаад уначихсан. Ухаан ороод харсан чинь миний машиныг унаад яваад өгсөн байсан. Машин дотор миний “Ай фоне 15 про макс”, “Элжи Ви 40” загварын гар утаснууд байсан. Би тэр хавиар хүний гар утас гуйж цагдаа дуудсан нэг таксины жолооч ах надад цагдаа дуудаж өгсөн тэгээд цагдаа хэзээ ирэхийг хүлээж байтал нөгөө залуу тэр хавиар тамхи хайгаад явж байхыг би харсан, би хойноос нь дагах гэсэн боловч миний толгой эргээд байсан учир дагаж чадаагүй. Цагдаа нар ирээд миний машиныг хайгаад .......... хорооллын ......... дугаар байрны ойролцоо төмөр саарал өнгийн хашааны хажууд талаас олсон, би машин дээрээ очтол миний машины зүүн талын урд гэрэл хагарсан, урд гупер зурагдсан бас хагалсан байсан, урд талын хоёр хаалганууд бүгд гажаад хаагдахаа больсон байсан,...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 28-29, 31 дүгээр хуудас/,
- Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Шуурхай удирдлагын тасагт 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “таксинд суусан согтуу эрэгтэй намайг чулуугаар цохиж унагаад миний .... УЕУ машиныг аваад явсан байна” гэх дуудлага лавлагааны хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тухай 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “...хэргийн газраас эд мөрийн баримтаар 1 гэж тэмдэглэсэн хүрэн өнгийн малгай 1 ширхэг, 2 гэж дугаарласан саарал өнгийн тоосго хэлбэртэй бетон 1 ширхгийг тус тус эд мөрийн баримтаар хураан авав...хэргийн газрын үзлэгийг үргэлжлүүлэхэд .......... хорооллын ертөнцийн зүгээр ард байрлах ногоон өнгийн 16 давхар Хөх мандал хотхоны ертөнцийн зүгээр ард байрлах ногоон өнгийн 16 давхар Хөх мандал хотхоны ертөнцийн зүүн талд байрлах авто зогсоол дээр хохирогч Ц.Сгийн унаж байсан гэх саарал Тоёота приус 30 маркийн .... УЕМ улсын дугаартай авто машиныг хойд зүг рүү чиглүүлэн тавьсан, баруун талын урд хаалга хагас онгорхой, кабений гэрэл тус тус асаалттай байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч үзлэгийг үргэлжлүүлэн хийхэд зүүн урд их гэрэл хагарсан, зүүн урд гупер дээр 50 см урт сэв зураас, залгаа гупер дээр 55 см урдаас хойш чиглэсэн сэв зураас тус тус үүссэн, урд баруун зүүн хаалга гажсан байдалтайг тэмдэглэлд тусган гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав...” гэх тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 10-14 дүгээр хуудас/,
- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “...СД бичлэгийн тоглуулахад дараах зүйлүүд тогтоогдсон болно. СД-нд дээрэм 1, дээрэм 2, дээрэм 3, дээрэм 4, дээрэм 5, дээрэм 6 гэсэн бичлэгүүд байв. Дээрэм 1 гэсэн бичлэгийг тоглуулахад камерын цагаар 2024 оны 04 дүгээр сарын 21-ний 02 цаг 54 минут 35 секундэд хэргийн газар дээрэмдүүлсэн гэх машин ирж зогсож байгааг харуулав...02 цаг 59 минут 31 секундэд тээврийн хэрэгсэл зогсож байгаа газар 2 хүн явж байгааг...03 цаг 01 минут 36 секундэд тээврийн хэрэгсэл ухардаг араандаа хийх мөчид тухайн машины цаана нэг хүн явж байгааг харуулав... 03 цаг 02 минут 47 секундэд тээврийн хэрэгсэл хөдлөөд явахад ард нь нэг хүн явган үлдэж байгааг харуулав...дээрэм 2 гэсэн бичлэгийг тодруулахад камерын цагаар 02 цаг 51 минут 41 секундэд дээрэмдсэн тээврийн хэрэгсэл байсан гэх газрын баруун талд хүн явж байгааг харуулав... дээрэм 4 гэсэн бичлэгийг тодруулахад, ...02 цаг 48 минут 55 секундэд цэнхэр өнгийн куртик, улаан өнгийн цүнх үүрсэн хүн төв зам руу алхаж байгааг харуулав...дээрэм 3 гэсэн бичлэгийг тоглуулахад, камерын цагаар 2024 оны 04 дүгээр сарын 21-ний 02 цаг 49 минут 12 секундэд дээрх этгээд төв зам руу алхаж байгааг харуулав... 02 цаг 50 минут 09 секундэд дээрх этгээд нь төв замын цаад талд явж байгааг харуулав... дээрэм 6 гэсэн бичлэгийг тоглуулахад,...03 цаг 08 минут 25 секундэд эд зүйл дээрэмдсэн гэх этгээд нь 1036 дугаар байрны нэг давхарт орж ирж байгааг харуулав...дээрэм 5 гэсэн бичлэгийг тоглуулахад, ...03 цаг 08 минут 25 секундэд эд зүйл дээрэмдсэн гэх этгээд нь 1036 дугаар байрны нэг давхарт орж ирж байгааг харуулав...” гэх мөрдөгчийн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 23-25 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудад тулгуурлан хэргийн үйл баримтыг сэргээн дүрслэв.
Шүүгдэгч Н.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн оршин суух газар болох Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “.........” хороололд хүргүүлэх зорилгоор такси үйлчилгээнд явж байсан хохирогч Ц.Сы тээврийн хэрэгсэлд зам дээрээс гар өргөн суусан байна. Улмаар үйлчлүүлэн явж байхдаа хэрэглэсэн архи согтууруулах ундааны зүйлдээ согтож унтан явсаар хүргүүлэх газраа ирэхэд сэрээгүйн улмаас хохирогч Ц.С нь шүүгдэгчийг сэрээх зорилгоор нүүрэн тус газар руу нь зөөлхөн алгадаж биед нь хүрэхэд Н.Д нь сэрээд уурлан хохирогчтой маргалдан, цохиж зодон биед нь халдаж хөнгөн гэмтэл санаатай учруулсан байна. Түүнчлэн шүүгдэгч нь хохирогчтой зодолдсон газраасаа холдож явах зорилгоор тээврийн хэрэгслийг нь унаж тус хорооллын байрны дундуур хэсэг газрыг туулан явж, хохирогчийн автомашиныг нь байрнуудын дундах автомашины зогсоолд орхиж явах явцдаа хулгайлах гэмт хэргийн сэдэлт санаа төрж автомашин дотор байсан хохирогчийн эзэмшлийн 2 ширхэг гар утсыг авч явсан үйл баримт тус тус тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан дээрэмдэх гэмт хэргийг тодорхойлбол: гэмт этгээд нь шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдын эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг нь өөртөө шилжүүлэн авч завших зорилгоор илээр, хүч хэрэглэхгүйгээр эсхүл хүч хэрэглэж хийсэн аливаа хууль бус гэмт үйлдэл хийсэн байхыг ойлгоно.
Шүүгдэгч Н.Д нь хохирогч Ц.Сы автомашиныг бүхэлд нь эсхүл эд ангиар нь салгаж бусдад худалдан борлуулах зэргээр амар хялбар аргаар мөнгө олох зорилготой шунахайн сэдэлт, санаатай байсан гэх дээрмийн гэмт хэргийн субьектив талын шинж тогтоогдохгүй байна. Харин тэрбээр хохирогч Ц.Сы автомашиныг завших зорилгогүйгээр, зөвшөөрөлгүйгээр авч яван тээврийн хэрэгсэлд гэмтэл учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна.
Тиймээс Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
- шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,
- хохирогч Ц.Сы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “............. хороолол дээр би ирээд тухайн сууж явсан залуу унтаж байхаар нь би ирчихлээ гээд сэрээгээд мөнгөө өгөөд буугаарай гэхэд тухайн залуу огт сэрэхгүй байсан яагаад гэвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан би тухайн залууг сэрээх гээд хацар руу нь зөөлхөн сэргээх зорилгоор алгадаад янз бүрээр оролдож байгаад арай гэж сэрээсэн бараг 30 минут орчим сэрхийг нь хүлээсэн. Тэгээд нөгөө залуу сэрээд намайг шууд чи ямар даварсан хулгайч вэ гээд шууд миний нүүр рүү гараараа цохихоор нь би гарыг бариад чи зүгээр буугаад явчих би чамтай зодолдмооргүй байна гээд хэлсэн чинь өвдгөөрөө миний хамар руу өвдөглөсөн, миний хамраас цус гараад цусаа арчаад байж байтал тухайн залуу машинаас буугаад явсан. Би хойшоо ухраад байж байсан чинь нөгөө залуу гартаа нэг чулуу барьсан ирж байхыг нь би хараад шууд машинаасаа буугаад зугтаасан тэгээд тэр хавиар хөөцөлдөж байгаад явчихлаа гэж бодоод машин дээр иртэл миний яг хойд талаас гарч ирээд толгойны дагз хэсэг руу чулуу мэт хатуу зүйлээр цохихоор нь би нөгөө залуутай зууралдсан, дахиад гартаа барьсан чулуу мэт зүйлээрээ толгойны дагз хэсэг рүү цохиод би ухаан алдаад уначихсан. Ухаан ороод харсан чинь миний машиныг унаад яваад өгсөн байсан. Машин дотор миний гар Ай фоне 15 про макс, Элжи Ви 40 загварын гар утаснууд байсан. Би тэр хавиар хүний гар утас гуйж цагдаа дуудсан нэг таксины жолооч ах надад цагдаа дуудаж өгсөн тэгээд цагдаа хэзээ ирэхийг хүлээж байтал нөгөө залуу тэр хавиар тамхи хайгаад явж байхыг би харсан, би хойноос нь дагах гэсэн боловч миний толгой эргээд байсан учир дагаж чадаагүй. Цагдаа нар ирээд миний машиныг хайгаад .......... хорооллын .......... дугаар байрны ойролцоо төмөр саарал өнгийн хашааны хажууд талаас олсон, би машин дээрээ очтол миний машины зүүн талын урд гэрэл хагарсан, урд гупер зурагдсан бас хагалсан байсан, урд талын хоёр хаалганууд бүгд гажаад хаагдахаа больсон байсан, миний машин дотор байсан гар утаснуудыг бас аваад явсан байсан. Гар утас руугаа залгахад холбогдох боломжгүй байсан. Миний машинд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй тухайн залуу согтуу байсан учир юм мөргөж эвдсэн гэж бодож байна...тухайн залуу нь 20-25 насны 165-170 см өндөртэй, цэнхэр өнгийн куртиктэй, улаан өнгийн үүрдэг цүнхтэй, доогуураа бараан өнгийн өмдтэй, бараан өнгийн кеттэй байсан. тухайн залууг би харвал танина...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 28-29, 31 дүгээр хуудас/,
- Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Шуурхай удирдлагын тасагт 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “таксинд суусан согтуу эрэгтэй намайг чулуугаар цохиж унагаад миний ............... УЕУ машиныг аваад явсан байна” гэх дуудлага лавлагааны хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тухай 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “...хэргийн газраас эд мөрийн баримтаар 1 гэж тэмдэглэсэн хүрэн өнгийн малгай 1 ширхэг, 2 гэж дугаарласан саарал өнгийн тоосго хэлбэртэй бетон 1 ширхгийг тус тус эд мөрийн баримтаар хураан авав...хэргийн газрын үзлэгийг үргэлжлүүлэхэд .......... хорооллын ертөнцийн зүгээр ард байрлах ногоон өнгийн 16 давхар Хөх мандал хотхоны ертөнцийн зүгээр ард байрлах ногоон өнгийн 16 давхар Хөх мандал хотхоны ертөнцийн зүүн талд байрлах авто зогсоол дээр хохирогч Ц.Сгийн унаж байсан гэх саарал Тоёота приус 30 маркийн .... УЕМ улсын дугаартай авто машиныг хойд зүг рүү чиглүүлэн тавьсан, баруун талын урд хаалга хагас онгорхой, кабений гэрэл тус тус асаалттай байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч үзлэгийг үргэлжлүүлэн хийхэд зүүн урд их гэрэл хагарсан, зүүн урд гупер дээр 50 см урт сэв зураас, залгаа гупер дээр 55 см урдаас хойш чиглэсэн сэв зураас тус тус үүссэн, урд баруун зүүн хаалга гажсан байдалтайг тэмдэглэлд тусган гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав...” гэх тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 10-14 дүгээр хуудас/,
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “...үзлэг хийж буй автомашин нь .............. УЕУ улсын дугаартай Тоёота приус 3 маркийн цагаан саарал өнгийн автомашин байх бөгөөд 4 хаалга нь онгорхой, зүүн урд гэрэл хагарсан, зүүн урд гупер урдаас хойш чиглэсэн 50 см урт сэв зураастай, зүүн урд кралан дээр урдаас хойш чиглэсэн 38 см гүн сэв зураас тогтсон, урд баруун зүүн талын хаалга нээгдэж хаахдаа карланд хавирч байсныг тус тус тэмдэглэлд тусган гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Тус автомашины эзэмшигч гэх Ц.С машин дотор байсан гар утас байхгүй болсон байна гэх газрыг өөрөөр нь заалгаж 3,4 гэж ус тус тэмдэглэн гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл байгаа эсэхийг шалгаж үзэхэд баруун гуперний доод буланд урдаас хойш чиглэсэн 13 см сэв зураас, 7 см урагдалт шинээр үүссэн мэт байдалтай байна. Өөр шинээр үүссэн гэмтэлгүй...” гэх тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 15-18 дугаар хуудас/,
- “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “...Ifone 15 promax гар утас 4,300,000...LGV-40 гар утас 250,000...2024 оны 04 дүгээр сарын байдлаар 4,550,000 төгрөг байх боломжтойг тодорхойллоо...” гэсэн ТХҮ-024/9593 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 45-50 дугаар хуудас/,
- “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “...нийт 1,975,000...” гэх 1191 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 52-54 дүгээр хуудас/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “...Ц.Сы биед зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн 5452 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас/,
- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “...СД бичлэгийн тоглуулахад дараах зүйлүүд тогтоогдсон болно. СД-нд дээрэм 1, дээрэм 2, дээрэм 3, дээрэм 4, дээрэм 5, дээрэм 6 гэсэн бичлэгүүд байв. Дээрэм 1 гэсэн бичлэгийг тоглуулахад камерын цагаар 2024 оны 04 дүгээр сарын 21-ний 02 цаг 54 минут 35 секундэд хэргийн газар дээрэмдүүлсэн гэх машин ирж зогсож байгааг харуулав...02 цаг 59 минут 31 секундэд тээврийн хэрэгсэл зогсож байгаа газар 2 хүн явж байгааг...03 цаг 01 минут 36 секундэд тээврийн хэрэгсэл ухардаг араандаа хийх мөчид тухайн машины цаана нэг хүн явж байгааг харуулав... 03 цаг 02 минут 47 секундэд тээврийн хэрэгсэл хөдлөөд явахад ард нь нэг хүн явган үлдэж байгааг харуулав...дээрэм 2 гэсэн бичлэгийг тодруулахад камерын цагаар 02 цаг 51 минут 41 секундэд дээрэмдсэн тээврийн хэрэгсэл байсан гэх газрын баруун талд хүн явж байгааг харуулав... дээрэм 4 гэсэн бичлэгийг тодруулахад, ...02 цаг 48 минут 55 секундэд цэнхэр өнгийн куртик, улаан өнгийн цүнх үүрсэн хүн төв зам руу алхаж байгааг харуулав...дээрэм 3 гэсэн бичлэгийг тоглуулахад, камерын цагаар 2024 оны 04 дүгээр сарын 21-ний 02 цаг 49 минут 12 секундэд дээрх этгээд төв зам руу алхаж байгааг харуулав... 02 цаг 50 минут 09 секундэд дээрх этгээд нь төв замын цаад талд явж байгааг харуулав... дээрэм 6 гэсэн бичлэгийг тоглуулахад,...03 цаг 08 минут 25 секундэд эд зүйл дээрэмдсэн гэх этгээд нь 1036 дугаар байрны нэг давхарт орж ирж байгааг харуулав...дээрэм 5 гэсэн бичлэгийг тоглуулахад, ...03 цаг 08 минут 25 секундэд эд зүйл дээрэмдсэн гэх этгээд нь 1036 дугаар байрны нэг давхарт орж ирж байгааг харуулав...” гэх мөрдөгчийн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 23-25 дугаар хуудас/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Б. 2. Шүүгдэгч Н.Д нь 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүүхээ” төвийн автобусны буудал орчимд хохирогч Б.Сн эзэмшлийн нийт 2.825.000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне 14 про макс” загварын гар утсыг хулгайлан авсан гэмт үйлдэл хийсэн үйл баримт нь дараах:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- хохирогч Б.Сн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 30-ны өглөө гэрээсээ гараад 07 цагийн үед Дүүхээ төвийн урд талын автобусны буудал дээр очоод 58 номерын автобусанд суугаад халаасаа үзтэл миний гар утас байхгүй байсан...”Ай фоне 14 про макс загварын чернилийн ягаан өнгийн, 256 гега бет багтаамжтай, гадуураа гялтганасан, хар цагаан өнгийн утас байсан. 2024 оны 02 дугаар сард Америкаас 3,980,000 төгрөгөөр захиж авч байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 113 дугаар хуудас/,
- “Дамно” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “...2,825,000...” гэсэн шинжээчийн НЦГУ-24-123 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 139-142 дугаар хуудас/,
- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “...бичлэг 1 нэртэй дүрс бичлэгийг тоглуулахад нийт 1 минут 33 секундийн бичлэг байх бөгөөд бичлэгийн 40 секундэд Баянгол дүүргийн 32 дугаар хорооны 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дүүхээ төвийн автобусны буудлаас автобусны буудлаас автобусанд суух үедээ хохирогч Б.С /шаргал өнгийн урт куртиктэй, цагаан гар цүнхтэй, хар өнгийн өмдтэй/ зүүн талаас хар өнгийн куртиктэй, цагаан маск зүүсэн, шаргал өнгийн малгайтай цамцтай, цагаан пүүзтэй, хохирогчийг нь дагаж байгааг дүрс бичлэгт улаан өнгөөр дүрслэв...” гэх тэмдэглэл /1хх-ийн 145-146 дүгээр хуудас/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
3. Шүүгдэгч Н.Д нь 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны барилгын орчимд насанд хүрээгүй хохирогч А.Мгийн эзэмшлийн нийт 1.850.000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне 14 плас” загварын гар утсыг хулгайлан авсан гэмт үйлдэл хийсэн үйл баримт нь дараах:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- насанд хүрээгүй хохирогч А.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 13 цагийн үед хичээлээ тараад найзуудтайгаа Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны хажуу талын “Жи Эс 25” түргэн үйлчилгээ сүлжээ дэлгүүрийн дотор байрлах Хаан банкны АТМ ороод гар утсаараа хүнтэй ярих гэж байсан чинь миний утас хулгайд алдсан байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 225 дугаар хуудас/,
- “Дамно” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “...1,850,000...” гэсэн шинжээчийн НЦУГ-24-108 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 233-236 дугаар хуудас/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна..
4. Шүүгдэгч Н.Д нь 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт 3,4 дүгээр хорооллын автобусны эцсийн буудлын орчимд хохирогч Б.Бгийн эзэмшлийн нийт 3.037.500 төгрөгийн үнэ бүхий “Ай фоне 15 про” загварын гар утсыг хулгайлан авсан гэмт үйлдэл хийсэн үйл баримт нь дараах:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- хохирогч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн “...миний бие өнөөдөр өглөө өөрийн гэрээс гараад Баянгол дүүргийн 3,4 дүгээр хорооллын автобус хүлээгээд зогсож байхад автобусны буудал дээр цөөхөн хүн зогсож байсан яагаад гэвэл өглөө эрт байсан. Мөн тухайн автобусны буудал дээр надаас гадна 2-3 хүн зогсож байсан бөгөөд 07 цаг орчимд миний суух 58 дугаарын автобус ирээд тухайн автобусанд би хамгийн эхлээд орсон. Харин миний араас нэг л хүн орох гэж байсан бөгөөд араад шахаж байгаад автобусанд суухгүйгээр эргээд буугаад яваад өгсөн. Харин би автобусанд ороод суудал дээр суух үедээ өөрийн гар утас алга болсон талаараа мэдсэн. Тухайн үед миний араас шахаж байсан нэг л хүн бөгөөд тухайн би харвал таних бөгөөд уг хүн л миний утсыг авах боломжтой учир нь уг хүнээс өөр хүн миний биед ойртож шахаагүй. Би тухайн хүнийг миний гар утсыг хулгайлсан гэж бодож байна... миний хулгайд алдсан гэх гар утас бол “Ай фоне 15 про” загварын гар утас бөгөөд миний гар утас биет сим ашиглагдахгүй е-сим ашигладаг гар утас байгаа. Би өөрийн гар утсаа 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Америк улсаас 3,700,000 төгрөгөөр худалдан авч байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 46 дугаар хуудас/,
- Таньж олуулах ажиллагаа явуулсан 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн “...1-4 хүртэл дугаарласан хүмүүсийн зургуудаас 4 гэж дугаарласан хүний зураг тухайн үед автобусанд миний араас шахаад зогсож байсан хүнтэй маш адилхан байна. Бараг мөн байх шиг байна...4 гэж дугаарласан Н овогтой Д гэгчийг зааж байна...би 4 гэж дугаарласан хүнийг нүүрний хэлбэр, алаг нүд болон царайг нь хараад таньж байна...” гэх мөрдөгчийн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 55-63 дугаар хуудас/,
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн “...Шаргал өнгийн саравчтай малгайтай малгайн дээрээ хар өнгийн шил тавьсан, цэнхэр өнгийн масктай, бие хэсгээрээ хар өнгийн куртиктэй Н.Дтай төстэй этгээдийн бичлэг тусгагдсан байна...” гэх мөрдөгчийн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 64 дүгээр хуудас/,
- “Дамно” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “...3,037,500...” гэсэн шинжээчийн НЦУГ-24-279 дугаартай дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 67-70 дугаар хуудас/,
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай 2025 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн “...хохирогч Б.Бд Ай фоне 15 про загварын гар утас 1 ширхгийг хүлээлгэн өгөв...” гэх мөрдөгчийн тэмдэглэл /6 дугаар хавтаст хэргийн 123 дугаар хуудас/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
5. Шүүгдэгч Н.Д нь 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Зүүн 4 замын автобусны буудлаас Ч:32 номерын чиглэлийн тээврийн хэрэгсэлд хохирогч Э.Бын эзэмшлийн нийт 950.000 төгрөгийн үнэ бүхий “Ай фоны 11 про макс” загварын гар утсыг хулгайлан авсан гэмт үйлдэл хийсэн үйл баримт нь дараах:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- хохирогч Э.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “...би тухайн автобусанд суухдаа картаар үйлчлүүлсэн. Тэгээд картаа уншуулаад цувныхаа зүүн талын халаасанд хийхэд миний гар утас байсан. Тэгээд бариулаас бариад зогсоод утсаа үзтэл миний утас байхгүй байсан. Тэгэхээр нь би цагнаасаа эйр таг дуугаргах гээд утас руугаа залгатал миний утас болохгүй байсан...миний алдагдсан гэх утас ногоон өнгийн гэртэй камер хэсэг нь цагаан хүрээтэй утас байгаа юм. Ямар нэгэн гэмтэл байхгүй. Миний утсыг 2021 онд манай нөхөр бэлэглэж байсан...намайг автобусанд сууж байхад уг автобусны буудал дээр миний ардаас автобусанд суух гээд явж байсан 20-25 орчим насны 165-170 см орчим нуруутай хар өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн цамцтай эрэгтэй байсан суух гэж байгаад араас орж ирээд суулгүй буцаад буучихсан. Тэр хүнийг сэжиглэж байна...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 114 дүгээр хуудас/,
- “Дамно” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “...950,000...” гэх шинжээчийн НЦУГ-24-157 дугаартай дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 120-123 дугаар хуудас/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
6. Шүүгдэгч Н.Д нь 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Х.Бын эзэмшлийн нийт 2.125.000 төгрөгийн үнэ бүхий “Ай фоне 13 про макс” загварын гар утсыг хулгайлан авсан гэмт үйлдэл хийсэн үйл баримт нь дараах:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- хохирогч Х.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “...Би өнөөдөр буюу 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 17 цаг 10 минутын орчимд ажлаасаа тараад гэр рүүгээ явж байсан. Би ажлаасаа гарахаасаа өмнө өөрийн “айфоне 13 про макс” загварын гар утсаар нөхөртэйгөө ярьчхаад цүнхэндээ хийгээд гарсан. Тэгээд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо Нарны зам дагуу байрлах Миний дэлгүүрийн баруун талын гарц дээр гэрлэн дохио хүлээгээд зогсож байсан. Гарц дээр их олон хүн гэрлэн дохио хүлээгээд зогсож байсан. Гарцаар гараад гэр рүүгээ явдаг замаар хэсэг алхаж байгаад цүнх гэнэт хөнгөн санагдаад байсан болохоор нь цүнхээ үзтэл цүнхний цахилгаан онгойсон байсан тэгээд цүнхээ шалгатал миний гар утас байхгүй болчихсон байсан. Би айфоне 13 про макс загварын гар утсаа 2022 онд таньдаг утас зардаг хүнээс 3,600,000 төгрөгөөр хайрцаг савтай нь худалдаж авч байсан. Би өөрийн алдсан гар утсаа олж авахыг хүсэж байна, гомдолтой байна..." гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 162-163 дугаар хуудас/,
- “Дамно” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “...айфоне 13 про макс загварын гар утас /2022 онд худалдан авсан/ 1 ширхэг 2,125,000 төгрөг...” гэх шинжээчийн НЦУГ-24-50 дугаартай дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 182-187 дугаар хуудас/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
7. Шүүгдэгч Н.Д нь 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 16 дугаар хорооллын хойд талын автобусны буудлын орчимд хохирогч Б.Н эзэмшлийн нийт 725.000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне 11” загварын гар утсыг хулгайлан авсан гэмт үйлдэл хийсэн үйл баримт нь дараах:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- хохирогч Б.Ны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “...2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 08 цагийн орчимд гэрээсээ гараад Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар хорооллын хойд талын автобусны буудал руу замынхаа хойд талаар алхаад “Си Юу” дэлгүүрийн урд талд явж байхдаа утсаа шалгатал миний өмсөж байсан малгайтай цамцны зүүн талын халаасанд хийсэн гар утас алга болчихсон байсан. Тэгээд тухай өдрөөс хойш утасгүй байж байгаад шинэ утас аваад өөрийнхөө “Icloud”-ийг хийгээд үзтэл миний утсанд ... гэсэн дугаар ашиглаж байсан тул тухай дугаар руу нь залгаад ярьсан чинь эмэгтэй хүн аваад би энэ гар утсыг ломбардад байхад нь худалдаж авсан гээд өөр тодорхой зүйл ярилгүй утсаа тасалчихсан. Цэнхэр өнгийн резин кейстэй, хар өнгийн “Айфоне 11” загварын гар утас байсан. 2021 онд 1,400,000 төгрөгөөр худалдаж авч байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 210 дугаар хуудас/,
- “Дамно” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “...725,000...” гэх шинжээчийн НЦУГ-24-329 дугаартай дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 216-221 дүгээр хуудас/,
- Эд зүйл хүлээн авсан тухай 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “...Иргэн ........... оршин суух РД: бичиг баримттай М.Даас дараах эд зүйлийг хүлээн авч, тэмдэглэл үйлдэв...хар өнгийн “Ай фоне 11” загварын ямар нэгэн сэв зураас содон шинж тэмдэггүй, имэй: 352989118825965 гар утас 1 ширхэг...” гэх мөрдөгчийн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 228 дугаар хуудас/,
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “...хохирогч Б.Н Ай фоне 11 загварын хар өнгийн гар утас 1 ширхэг Имэй код 352989118825965 кодтой гар утсыг хүлээлгэн өгөв...” гэх мөрдөгчийн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 229 дугаар хуудас/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
8. Шүүгдэгч Н.Д нь 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Си Юу” сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлж байсан хохирогч М.Сгийн нийт 1.025.000 төгрөгийн үнэ бүхий “Ай фоне 13” загварын гар утсыг хулгайлан авсан гэмт үйлдэл хийсэн үйл баримт нь дараах:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- насанд хүрээгүй хохирогч М.Сгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “...Би 2024 оны 06 дугаар сарын 03-ны өглөө 08 цаг 40 минутад Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 нэрийн бараа дэлгүүрийн хажуу талд байх “Си Юу” дэлгүүрт үйлчлүүлж байгаад халааснаасаа өөрийн эзэмшлийн айфоне 13 мини загварын гар утсаа алдсан учир цагдаагийн байгууллагад хандсан...ягаан өнгийн айфоне 13 мини гар утас байсан. Өнгөгүй муурын зурагтай гэртэй гар утас байсан...би гар утсаа алдсаныхаа дараа тухайн Си Юу дэлгүүрийн хяналтын камер шалгаж үзэхэд миний халааснаас нэг ах авч байгаа нь харагдаж байсан. Тэр хүнийг авсан байсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/,
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “...Н.Дтай төстэй цэнхэр өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн куртиктэй, амны цагаан өнгийн масктай этгээд...хар өнгийн цүнх биеийн завсраар хийж гар утсыг хулгай хийж байгаа дүрс нь 51 секундэд авч байгаа нь тусгагдсан байна...хулгайлж авсан гэр утсаа унтрааж байгаа талаар тусгагдсан байна...” гэх мөрдөгчийн тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/,
- “Дамно” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “...1,025,000...” гэсэн шинжээчийн НЦУГ-24-218 дугаартай шинжээчийн дүгнэлт /3хх-ийн 23-26 дугаар хуудас/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
9. Шүүгдэгч Н.Д нь 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Чингүүнжавын хөшөөний орчим хохирогч О.Аын халааснаас нийт 2.475.000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне 14 про” загварын гар утсыг хулгайлан авсан гэмт үйлдэл хийсэн үйл баримт нь дараах:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- хохирогч О.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “...Би 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 20 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, Чингүнжавын хөшөөний орчимд Айфоне 14 про загварын гар утсаа алдсан...хар өнгийн сэв зураасгүй, ягаан кейстэй...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 64 дүгээр хуудас/,
- “Дамно” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “...2,475,000...” гэсэн НЦУГ-24-395 дугаартай шинжээчийн дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 72-77 дугаар хуудас/,
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “...хохирогч О.Ад Айфоне 14 про загварын хар өнгийн гар утас 1 ширхэг \ гар утсыг хүлээлгэн өгөв...” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 69 дугаар хуудас/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
10. Шүүгдэгч Н.Д нь 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэрмо тэх” нэртэй дэлгүүрийн хойд талд явж байсан хохирогч Г.Сийн эзэмшлийн нийт 480.000 төгрөгийн үнэ бүхий “Рэдми Нөүт 12 про плас” загварын гар утсыг хулгайлан авсан гэмт үйлдэл хийсэн үйл баримт нь дараах:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- насанд хүрээгүй хохирогч Г.Сийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “...Термо Тех дэлгүүрийн орчимд явж байхад миний ард эрэгтэй хүн яваад байхаар нь эргээд харсан чинь нэг эрэгтэй хүн газар суучихсан гартаа ногоон өнгийн утас барьчихсан гутлаа үдэж байсан. Тэгэхээр нь би богино юбктэй явж байсан болохоор утсаараа зураг дараад байгаа юм болов уу гэж айгаад булан тойроод өөрийн утсаа цүнхэндээ үзсэн чинь миний утас байхгүй болчихсон байсан... миний ард явж байсан эрэгтэй хүн миний гар утсыг авсан байх гэж сэжиглэж байна. Тухайн эрэгтэй хүний гарт миний утасны өнгөтэй адилхан өнгөтэй гар утас байсныг харсан юм..." гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 113-114 дүгээр хуудас/,
- “Дамно” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн "... Redmi note 12 pro plus загварын.. гар утас... 480,000 төгрөг..." гэсэн НЦУГ-24-221 дугаартай шинжээчийн дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 122-125 дугаар хуудас/,
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн "...тухайн бичлэгийн 5 дахь секундээс эхлэн цагаан өнгийн футболка ханцуй нь цэнхэр, хар өнгийн өмд, цагаан өнгийн пүүзэн гуталтай эрэгтэй цагаан өнгийн цамц, хар өнгийн өмд, цагаан өнгийн гутал, цагаан цүнх, хар өнгийн пиджак, хар өнгийн юбка, цагаан өнгийн гуталтай 2 эмэгтэйн араас дагаж байгаад 7 секундэд бага зэрэг доошоо сууж байгаад халааснаас нь нэг зүйл аваад 11 секундэд доош нь унагаж байгаа бичлэг бичигдсэн байв..." гэх мөрдөгчийн тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 128-130 дугаар хуудас/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
11. Шүүгдэгч Н.Д нь 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол 3 дугаар сургуулийн урд байрлах автобусны буудлаас нийтийн тээврийн хэрэгсэлд суусан хохирогч М.Оын эзэмшлийн нийт 2.125.000 төгрөгийн үнэ бүхий “Ай фоне 13 про макс” загварын гар утсыг хулгайлан авсан гэмт үйлдэл хийсэн үйл баримт нь дараах:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- насанд хүрээгүй хохирогч М.Оын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 100 айлд байдаг Монгол найрамдлын Хятад нэртэй сургуулиасаа 13 цаг өнгөрч байхад найзтайгаа хамт "Сандэй" худалдааны төв явахаар гараад 14 цагийн орчимд Монгол 3 дугаар сургуулийн урд талын автобусны буудал дээр очоод 17-6 дугаартай Халдвартын чиглэлд явдаг автобусанд урд хаалгаар орж суухаар ороход миний араас нэг зүйл татах шиг болохоор нь манай найзын зоонтогны бариулд татагдсан байх гэж бодсон бөгөөд автобусанд ороод хамгийн хойд суудал дээр суугаад автобусны буудлаас автобус хөдлөөд гэрлэн тохион дээр зогсоход би өөрийн баруун талын гадуур хувцасны халаасанд байсан өөрийн эзэмшлийн "айфоне 13 про макс" загварын ногоон өнгийн, ягаан өнгийн барби гэсэн бичиглэлтэй гар утсаа авах гэхэд миний гар утас хулгайд алдагдсан байсан..." гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 221-222 дугаар хуудас/,
- “Дамно” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн "... 2,125,000..." гэсэн шинжээчийн НЦУГ-24-183 дугаартай дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 230-232 дугаар хуудас/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
12. Шүүгдэгч Н.Д нь 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Офицеруудын ордны нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолын хажууд байрлах явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан хохирогч Ч.Хы халааснаас нийт 1.775.000 төгрөгийн үнэ бүхий “Ай фоне 13 про макс” загварын гар утсыг хулгайлан авсан гэмт үйлдэл хийсэн үйл баримт нь дараах:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- хохирогч Ч.Хны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “...Би 2024 оны 06 дугаар сарын 20-ны оройн 21:30 цагийн үед найзтайгаа уулзчихаад автобусанд суугаад Офицеруудын ордны урд талд буусан ба буугаад явган хүний гарц руу явж байсан чинь чихэвчээр явж байсан дуу гэнэт салчихсан тэгэхээр нь хантаазны зүүн халаасанд хийсэн байсан гар утсаа шалгахад алга болсон байсан 2023 оны 11 дүгээр сард "Монтел" худалдааны төвөөс 2 сая гаруй төгрөгөөр худалдан авч байсан цэнхэр өнгөтэй, тунгалаг өнгөтэй ардаа олон зурагтай гэртэй, 128 гб багтаамжтай "Айфоне-13 про" загварын гар утас байсан. Одоо зах зээлийн үнээр нь үнэлнэ. Хамгийн сүүлд Мобикомын дугаарт ашиглаж байсан имэй кодыг нь хараад хэлж өгнө. Би өөрийн гар утсаа имэй кодоор нь хайлгах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/,
- Хөрөнгийн үнэлгээний "Дамно" ХХК-ийн “...1,775,000...” гэсэн НЦУГ-24-317 дугаартай шинжээчийн дүгнэлт /4 дүгээр хавтаст хэргийн 25-30 дугаар хуудас/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
13. Шүүгдэгч Н.Д нь 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр “Натур” худалдааны төвөөс Халдварт орох замд хохирогч Т.Уын халааснаас нийт 1.825.000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне 14 плас” загварын гар утсыг хулгайлан авсан гэмт үйлдэл хийсэн үйл баримт нь дараах:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- хохирогч Т.Уын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 22 цаг 20 минутын орчимд Натур худалдааны төвөөс Халдварт орох замд замынхаа урд талаар алхаж байгаад өөрийн гар утсаа өмсөж байсан цувныхаа зүүн талын халаасанд хийсэн бөгөөд...удалгүй халааснаасаа гар утсаа үзэхэд алга болчихсон байсан...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 87 дугаар хуудас/,
- гэрч Н.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би тухайн өдөр “Тэди” гар утас худалдааны төвийн 2 давхарт байрлах 10 дугаар лангууны О гэх хүнээс 1,900,000 төгрөгөөр худалдан авсан...би цагдаа дээр ирэхдээ анх худалдан авсан О гэх хүндээ тухайн Ай фоне 14 плас загварын гар утсыг буцааж өгөөд оронд нь ай фоне 13 про загварын утас сольж аваад ирсэн...би мэднэ. Гар утас худалдан авсан баталгааны хуудсан дээр дугаар нь бичээстэй байсан. 99095171...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 91 дүгээр хуудас/,
- “Дамно” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “...1,825,000...” гэсэн шинжээчийн НЦУГ-24-315 дугаартай дүгнэлт /4 дүгээр хавтаст хэргийн 101-106 дугаар хуудас/,
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “...хохирогч Т.У Айфоне 14 плас загварын хар өнгийн гар утас 1 ширхэг \ гар утсыг хүлээлгэн өгөв...” гэх мөрдөгчийн тэмдэглэл /6 дугаар хавтаст хэргийн 124 дүгээр хуудас/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
14. Шүүгдэгч Н.Д нь 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Хан-Ул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 120 мянгатын автобусны буудал дээр үйл ажиллагаа явуулдаг зайрмагийн дэлгүүрт үйлчлүүлж байсан хохирогч Б.Мийн халааснаас нийт 1.800.000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне 14 плас” загварын гар утсыг хулгайлан авсан гэмт үйлдэл хийсэн үйл баримт нь дараах:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- хохирогч Б.Мийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Наадам центрийн гадаа зогсоол дээр өөрийн ........ УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг байршуулчхаад дүү О, хүү Х нарын хамтаар 120 мянгатын гүүр даваад Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудал дээр байдаг зайрмаг худалдан борлуулдаг газраас зайрмаг худалдан авч гар утсаа шалгах гэхэд байхгүй болчихсон байсан...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 141 дүгээр хуудас/,
- “Дамно” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “...1,800,000...” гэсэн шинжээчийн ХУ1-24-149 дугаартай дүгнэлт /4 дүгээр хавтаст хэргийн 153-158 дугаар хуудас/,
- Камерын бичлэгт үзлэг хийсэн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “...Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгатын гүүрэн гарцын харалдаа автобусны буудал дээр үйл ажиллагаа явуулдаг Зайрмагийн дэлгүүрийн дотор ертөнцийн зүгээр зүүн тийш автобусны буудал тал руу тусгалтай хяналтын камерын 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 16 цаг 34 минут 48 секундийн хяналтын камерын бичлэгийг тоглуулахад: хохирогч нь хар өнгийн хүрэмтэй бор өнгийн үстэй, үсээ задгай тавьсан эмэгтэй. Алдагдсан гар утсаа өмсөж явсан хар өнгийн хүрмийн зүүн талын халаасанд хийсэн байна...хохирогчийн хойд талд зогсож байсан цэнхэр өнгийн цахилгаантай цамцтай эрэгтэй урагш алхан хохирогчийн зүүн гар талд зогсоод зүүн гараараа халаасанд байсан гар утсыг хулгайлж байгаа бичлэг бичигдсэн байна. Сэжигтэй этгээд нь цагаан өнгийн саравчтай малгайтай, цэнхэр өнгийн цахилгаантай, малгайтай цамцтай, дотуураа цагаан өнгийн фудволк өмссөн, баруун гартаа улаан өнгийн эд зүйл барьсан байна...” гэх мөрдөгчийн тэмдэглэл,
- Эд зүйл хүлээлгэн хүлээн авсан талаар хохирогчийн бичгээр гаргасан хүсэлт /4 дүгээр хавтаст хэргийн 196 дугаар хуудас/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
15. Шүүгдэгч Н.Д нь 2024 оны 07 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “айлофт” шөнийн цэнгээний газраар үйлчлүүлж байсан хохирогч Г.Эийн нийт 2.200.000 төгрөгийн үнэ бүхий “айфоне 14 про” загварын гар утсыг хулгайлан авсан гэмт үйлдэл хийсэн үйл баримт нь дараах:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- хохирогч Г.Эийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Би 2024 оны 07 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө найзуудын хамт “Айлофт” баар орсон. Тэгээд ороод ширээ аваад сууж байхад үл таних эрэгтэй хүн үнэртэй ус үзэх үү гээд ирсэн. Тэгээд авахгүй гээд явуулсан. Тухайн үед миний гар утас ширээн дээр байж байсан. Тэгээд нөгөө үнэртэй ус авах уу гээд ирсэн хүн явсан. Тэгээд 5-10 минутын дараа миний гар утас байхгүй байсан. Тэгээд би шууд тухайн баарны хамгаалагчид хандсан. Тэгсэн хамгаалагч нь цагдаа дуудсан. Тэгээд цагдаа ирэхээс өмнө хамгаалагч нар нь миний гар утас авсан хүнийг олоод авсан байсан...би алдсан гар утсаа авсан байгаа...." гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 215 дугаар хуудас/,
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн “...хяналтын камерын бичлэгийг шалгахад хар өнгийн гадуур хүрэм, бараан өнгийн өмд, цагаан өнгийн гутал өмссөн, 21-25 орчим насны эрэгтэй хохирогчийн хажууд нүүр хэсэгт нь үнэртэй ус авах уу тулгаж байгаад зүүн гартаа байсан хар өнгийн саравчтай малгай барьж байсан малгайгаараа дараад тухайн хохирогчийн гар утсыг аваад явж байгаа дүрс бичлэг бичигдсэн байна...” гэх мөрдөгчийн тэмдэглэл /4 дүгээр хавтаст хэргийн 219-220 дугаар хуудас/,
- Мөрдөгчийн 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн “...Айфоне-14 про загварын гар утсыг цахим орчин болон гар утас худалдааны төвүүдэд очиж судлахад зах зээлийн үнэлгээ нь 2.200.000 төгрөг, мөн гомдол гаргагчийн мэдүүлснээр хуучин удаан хугацаанд хэрэглэж байгаа зэрэг нөхцөл байдлын хүрээнд тогтоогдож байгаа нь заавал эд зүйлийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар хийлгэх шаардлагагүй...” гэх магадалгаа /4 дүгээр хавтаст хэргийн 224-225 дугаар хуудас/,
- Эд зүйл хүлээлгэн хүлээн авсан талаар хохирогч харилцаа холбооны хэрэгслээр гаргасан хүсэлт /6 дугаар хавтаст хэргийн 125 дугаар хуудас/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
16. Шүүгдэгч Н.Д нь 2024 оны 07 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэ” үйлчилгээний газраар үйлчлүүлж байсан хохирогч Б.Эийн эзэмшлийн нийт 1.375.000 төгрөгийн үнэ бүхий “айфоне 13” загварын гар утсыг хулгайлан авсан гэмт үйлдэл хийсэн үйл баримт нь дараах:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- хохирогч Б.Эийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “...Би 2024 оны 07 сарын 25-ний 23 цаг өнгөрч байхад 2 найзын хамт Цэ хоолны газар юм яриад сууж байсан тэгсэн гаднаас үл таних эрэгтэй хүн орж ирээд юм сонирхох уу гээд асуусан. Тэгэхээр нь авахгүй та яваарай гэж хэлээд явуулсан. Тэгээд 10-15 минутын дараа тооцоогоо хийх гээд зөөгчөө дуудаад тооцоогоо аваад гар утсаа үзэхэд миний гар утас байхгүй байсан. Тэгээд хяналтын камер шүүхэд юм авах уу гээд асуусан эрэгтэй малгайгаа гар утас дээр тавиад малгайгаа авахдаа миний гар утсыг аваад гарсан байсан...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 243-244 дүгээр хуудас/,
- гэрч Н.Сийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн “...Би 2024 оны 07 дугаар сарын 25-ны шөнө ажил дээрээ буюу Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ай лофт” баарны хамгаалалтыг хариуцаж байсан. Тухайн 07 дугаар сарын 25-ны шөнө 23 цагийн үед 21-25 орчим насны 2 эмэгтэй 6 эрэгтэй хүмүүс бөөндөө орж ирээд заалны зүүн жигүүрт сууж үйлчлүүлсэн. Тэгж байх үед нэг цагаан фудболк өмссөн, цэнхэр өмд, саравчтай малгай, цагаан пүүзтэй, орж ирэхдээ нимгэн хар цамц өмссөн байсан залуу ширээ дамжаад яваад байсан. Тэгээд удалгүй гараад араас нь тухайн залуугийн хэлсэн нэг залуу үнэртэй ус үзүүлээд байсан. Тэр хүн авчихсан гээд хэлэхээр нь тухайн баарны хяналтын камерыг шүүж үзэхэд тухайн сэжигтэй эрэгтэй хүн хулгайлсан байсан...гарт нь байсан өлгүүрийн дугаараар өмсөж явсан цамц болон хар цүнхийг үзэхэд, тухайн цүнх дотор 3 ширхэг утас байсан. Тэр дунд манай бааранд гар утсаа алдсан гэх эмэгтэйн утас байсан...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 6 дугаар хуудас/,
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “...цагаан өнгийн ай фоне 13 загварын, гадуураа өнгөгүй кейстэй гар утсыг 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 02 цаг 06 минутад хохирогч Б.Эд хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв” гэх мөрдөгчийн тэмдэглэл /4 дүгээр хавтаст хэргийн 244 дүгээр хуудас/,
- “Дамно” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “...1,375,000...” гэх шинжээчийн СБ1-24-1381 дугаартай дүгнэлт /5 дугаар хавтаст хэргийн 1-3 дугаар хуудас/,
- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай “...Б.Э нь гаргасан 2024 оны 07 дугаар сарын 25-ний өдөр 23 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Цэ" паб дотор үйлчлүүлж байх үедээ гар утсаа хулгайд алдсан гэх хэрэгт ач холбогдол бүхий хяналтын камерын бичлэгийг шалгахад дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд: Иргэн Б.Э нь гаргасан 2024 оны 07 дугаар сарын 25-ний өдөр 23 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Цэ" паб дотор үйлчлүүлж байх үедээ гар утсаа хулгайд алдсан гэх мэдүүлэг дээр үндэслэн суусан газрын хяналтын камерын бичлэг шалгахад Хар өнгийн гадуур хүрэм, бараан өнгийн өмд, цагаан өнгийн гутал өмссөн, 21-25 орчим насны эрэгтэй хохирогчийн хажууд нүүр хэсэгт нь үнэртэй ус авах уу гээд тулгаад байгаа дүрс бичлэг бичигдсэн байна...” гэх мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5 дугаар хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
17. Шүүгдэгч Н.Д нь 2024 оны 07 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 505 нэртэй шөнийн цэнгээний газраар үйлчлүүлж байсан хохирогч Н.Аийн эзэмшлийн нийт 700.000 төгрөгийн үнэ бүхий “айфоне 11” загварын гар утсыг хулгайлан авсан гэмт үйлдэл хийсэн үйл баримт нь дараах:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- хохирогч Н.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Би 2024 оны 07 дугаар сарын 25-ны орой 22 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "505" гэх газрын гадаа зааланд найз Н хамт үйлчлүүлж байсан. Тухайн үед үл таних 25 орчим насны эрэгтэй байсан. Би яг сайн хэлж мэдэхгүй байна. Манай хамт сууж байсан Н нь харвал танина гэж байсан. Тухайн хүн бид хоёрын сууж байсан ширээн дээр ирээд үнэртэй ус авах уу гээд нүүрэн дээр тулгаж ирээд үнэртэй ус харуулаад байсан. Тухайн үед би үгүй баярлалаа гэж хэлсэн чинь шууд яваад өгсөн. Тэгээд удалгүй 30 орчим минутын дараа өөрийн гар утсаа байхгүй байгааг мэдсэн. Тухайн газрын менежер гэх хүнд утсаа алдсан талаараа хэлээд камер шүүх гэсэн боловч өнөөдөр шүүх боломжгүй байна..." гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 28 дугаар хуудас/,
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн “...Иргэн Н.А нь гаргасан 2024 оны 07 дугаар сарын 25-ний өдөр 22 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "505" паб дотор үйлчлүүлж байх үедээ гар утсаа хулгайд алдсан гэх мэдүүлэг дээр үндэслэн суусан газрын хяналтын камерын бичлэг шалгахад Хар өнгийн гадуур хүрэм, бараан өнгийн өмд, цагаан өнгийн гутал өмссөн, 21-25 орчим насны эрэгтэй хохирогчийн хажууд нүүр хэсэгт нь үнэртэй ус авах уу гээд тулгаад байгаа дүрс бичлэг бичигдсэн байна. Уг бичлэгийг цааш үргэлжлүүлэн үзэхэд: Иргэн Н.А нь гаргасан 2024 оны 07 дугаар сарын 25-ний өдөр 22 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "505" паб дотор үйлчлүүлж байх үедээ гар утсаа хулгайд алдсан гэх мэдүүлэг дээр үндэслэн суусан газрын хяналтын камерын бичлэг шалгахад Хар өнгийн гадуур хүрэм, бараан өнгийн өмд, цагаан өнгийн гутал өмссөн, 21-25 орчим насны эрэгтэй хохирогчийн хажууд нүүр хэсэгт нь үнэртэй ус авах уу гээд тулгаж байгаад зүүн гартаа байсан хар өнгийн саравчтай малгай барьж байсан малгайгаараа дараад тухайн хохирогчийн гар утсыг аваад явж байгаа дүрс бичлэг бичигдсэн байна...” гэх мөрдөгчийн тэмдэглэл /5 дугаар хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас/,
- Мөрдөгчийн 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн “...Айфоне-11 загварын гар утсыг цахим орчин болон гар утас худалдааны төвүүдэд очиж судлахад зах зээлийн үнэлгээ нь 700.000 төгрөг мөн гомдол гаргагчийн мэдүүлснээр хуучин удаан хугацаанд хэрэглэж байгаа зэрэг нөхцөл байдлын хүрээнд тогтоогдож байгаа нь заавал эд зүйлийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар хийлгэх шаардлагагүй...” гэх магадалгаа /5 дугаар хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/,
- Эд зүйл хүлээлгэн хүлээн авсан талаар хохирогч харилцаа холбооны хэрэгслээр гаргасан хүсэлт, /6хх-ийн 126 дугаар хуудас/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
18. Шүүгдэгч Н.Д нь 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Авто Молл” худалдааны төвөөс Монгол 3 дугаар сургууль орох замд явсан хоихрогч Э.Сын халааснаас нийт 1.375.000 төгрөгийн үнэ бүхий “Ай фоне 13” загварын гар утсыг хулгайлан авсан гэмт үйлдэл хийсэн үйл баримт нь дараах:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- хохирогч Э.Сын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “... Би 2023 оны 07 дугаар сард Айфоне 13 загварын Номин ногоон өнгийн 128 гбт багтаамжтай гар утсыг худалдан авч байсан. Имей дугаараа мэдэхгүй байна. Гар утсыг шууд ашиглах боломжгүй кодтой. Миний гар утасны арын шил нь хагарсан ба миний өөрийн зураг наалттай байгаа. Өөр ямар нэгэн содон шинж тэмдэг байхгүй...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 72 дугаар хуудас/,
- “Дамно” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн “...1,375,000...” гэх шинжээчийн НЦУГ-24-420 дугаартай дүгнэлт /5 дугаар хавтаст хэргийн 77-80 дугаар хуудас/,
- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн “...Дүрс бичлэгийн 7 дахь секундэд хохирогч Э.С нь цагаан өнгийн шүхэр, цайвар өнгийн цамцтай, цэнхэр өнгийн өмдтэй хүний ардаас хар саарал шүхэр, хар куртик, хар өмд, тавчиктай эрэгтэй хүн гүйж байгааг харуулав... тавчиктай эрэгтэй хүн баруун тийш тонгойж баруун халаас руу баруун гараа явуулж буйг харуулав...” гэх мөрдөгчийн тэмдэглэл /5 дугаар хавтаст хэргийн 67-69 дүгээр хуудас/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
19. Шүүгдэгч Н.Д нь 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Новотел” зочид буудлын урд зам дээр хохирогч Д.Уын халааснаас нийт 1.175.000 төгрөгийн үнэ бүхий “Ай фоне 12 про” загварын гар утсыг хулгайлан авсан гэмт үйлдэл хийсэн үйл баримт нь дараах:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- хохирогч Д.Уын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “...Би 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 17 цаг 30 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Новотел зочид буудлын урд явган хүний замаар явж байхдаа Айфоне 12 про загварын гар утсаа халааснаасаа алдсан. Би гар утсаа пиджакны зүүн халаасандаа хийсэн байсан...намайг Новотел зочид буудлын урд талд явган хүний зам дээр явж байхад хар малгайтай цамцтай, цамцныхаа малгайг өмссөн, маск зүүсэн эрэгтэй хүн араас дагаж байсан. Тэр хүнийг сэжиглэж байна...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 115-116 дугаар хуудас/,
- “Дамно” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “...1,175,000...” гэх шинжээчийн дүгнэлт /5 дугаар хавтаст хэргийн 123-126 дугаар хуудас/,
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “...хар үүргэвчтэй, цайвар пиджактай, цэнхэр жинсэн өмдтэй эмэгтэй хүний араас хар малгайтай цамц, цамцны малгайгаа өмссөн, хар өмдтэй, тавчиктай эрэгтэй хүн алхаж буйг харуулав...” гэх мөрдөгчийн тэмдэглэл /5 дугаар хавтаст хэргийн 107-109 дүгээр хуудас/,
- Эрүүгийн мөрдөгчийн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “...хяналтын камерын бичлэг дээр алхаж буй хар цамцтай эрэгтэй хүний царай гарсан зургийг өмнө авхуулж байсан зурагтай харьцуулсныг эрүүгийн мөрдөгчийн тэмдэглэл болгон бичив...” гэх мөрдөгчийн тэмдэглэл /5 дугаар хавтаст хэргийн 110 дугаар хуудас/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
20. Шүүгдэгч Н.Д нь 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Интер ном” дэлгүүрийн дэргэд явж байсан хохирогч Г.Нгийн халааснаас нийт 2.350.000 төгрөгийн үнэ бүхий “Ай фоне 14” загварын гар утсыг хулгайлан авсан гэмт үйлдэл хийсэн үйл баримт нь дараах:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- хохирогч Б.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “...Би 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн ажил болох ТБД андууд дээр байдаг оюуны хөгжлийг дэмжих академи-с 18 цагийн үед гараад .... нэртэй паб-д өөрийн найзууд болох У, Б нарийн хамтаар үйлчлүүлээд тухайн газраасаа 21 цагийн үед гараад харих гээд 2 найзынхаа хамтаар алхаж байсан. Тэгээд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах интерном дэлгүүрийн хажуу талаар алхаад явж байтал нэг хүн намайг мөрлөөд цүнх цохиод гарах шиг болсон ба би шууд юм аа тэмтрээд эд зүйлсээ шалгатал миний өмсөж явсан пиджакийн зүүн талын халаасандаа хийсэн байсан гар утас байхгүй байсан..." гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 170-171 дүгээр хуудас/,
- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн “...дүрс бичлэгийн 10 дах секундэд цагаан пудболктой эрэгтэй хүн алхаж байгаа саарал пиджак, цагаан цамц, хар өмдтэй, хар гуталтай эмэгтэй зүүн халаас руу баруун гараа явуулж буйг харуулав... зүүн халааснаас ямар нэгэн эд зүйл авч буйг харуулав...” гэх мөрдөгчийн тэмдэглэл /5 дугаар хавтаст хэргийн 181-182 дугаар хуудас/,
- “Дамно” ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн “...2,350,000...” гэсэн шинжээчийн НЦУГ-24-599 дугаартай дүгнэлт /5 дугаар хавтаст хэргийн 185-189 дүгээр хуудас/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Н.Ды 2024 оны 04 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .......... хороололд хүргүүлэхдээ такси үйлчилгээнд явж байсан хохирогч Ц.Сыг тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас шууд санаатайгаар нүүр рүү нь гараараа цохих, өвдөглөх, толгойн тус газарт нь чулуугаар цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, улмаар Ц.Сы өмчлөлийн .... УЕУ улсын дугаартай “Тоёота приус-30” загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр хохирогчийн зөвшөөрөлгүйгээр авч явж 1,975,000 төгрөгийн гэмтэл буюу хор уршиг учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, түүнчлэн нийт 20 удаагийн үргэлжилсэн үйлдлээр буюу 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр хүртэл хугацаанд Улаанбаатар хотын Хан-Уул, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрүүдэд хохирогч Ц.С, Б.С зэрэг нэр бүхий 20 хохирогч нарын эзэмшлийн нийт 36.742.500 төгрөгийн үнэ бүхий гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шинжийг тус тус бүрэн агуулсан тул түүнийг гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч Н.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, зарим хохирогч нарын хохирлыг барагдуулсан, үлдэх хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй зэрэг хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулж шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасан журмаар шүүгдэгч Н.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын зорчих эрх хязгаарлах ялыг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялуудыг мөн хугацааны хорих ялд шилжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялд нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 3 жилийн хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Н.Д нь дараах нэр бүхий хохирогчдын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан ба хохирогч Б.Б, Б.Н, О.А, Т.У, Б.М, Г.Э, Б.Э, Н.А нарын гар утсыг мөрдөн шалгах ажиллагааны үед биет байдлаар буцаан өгсөн. Мөн шүүгдэгчийн зүгээс хохирол төлбөр төлөх зорилгоор 5 хоногийн завсарлага авч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын 100900005406 тоот дансанд 1 сая төгрөгийг байршуулсан ба шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарыг зүгээс хохирогч Э.Бийн хохирлыг төлөх, хохирогч Г.Сийн хохирлоос үлдэх 50.000 төгрөгийг хасуулах санал гаргасныг шүүх хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Одоо шүүгдэгч Н.Даас 21.605.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Сд 2.825.000 төгрөг, А.Мд 1.850.000 төгрөг, Х.Бд 2.125.000 төгрөг, М.Сд 1.025.000 төгрөг, Г.Сд 430.000 төгрөг, М.Од 2.125.000 төгрөг, Ч.Хд 1.775.000 төгрөг, Э.Сад 1.375.000 төгрөг, Д.Ут 1.175.000 төгрөг, Б.Нд 2.350.000 төгрөг, Ц.Сд 4.550.000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны үед зөвшөөрөлгүй авч явсан автотээврийн хэрэгслийг биет байдлаар буцаан өгсөн, харин түүнд учруулсан автомашины гэмтэл учруулсан хор уршиг болох 1.975.000 төгрөгийг шүүгдэгч Н.Даас гаргуулах хохирогч Ц.Сд олгуулах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 12 ширхэгт тус хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий дүрс бичлэг хийгдсэн тул хэрэгт нь үлдээж шүүх шийдвэрлэв.
Энэ хэрэг битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс уг шийтгэх тогтоол гарах өдрийг хүртэл нийт 171 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт Нийн Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, “автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Боржигон овогт Нийн Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Нийн Дд 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг журамлан Н.Дд шүүхээс оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын зорчих эрх хязгаарлах ялуудыг мөн хугацааны хорих ялд шилжүүлэн нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар Н.Ды энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 171 /нэг зуун далан нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Дд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
7. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын Төрийн сангийн 100900005406 тоот дансанд байршуулсан Н.Ды байршуулсан 1.000.000 /нэг сая/ төгрөгөөс хохирогч Э.Б-д 950.000 /есөн тавин мянган/ төгрөг, хохирогч Г.С-д 50.000 /тавин мянган/ төгрөгийг тус тус олгосугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Даас нийт 21.605.000 /хорин нэгэн сая зургаан зуун таван мянга/ төгрөгийг гаргуулж, Б.С -д 2.825.000 /хоёр сая найман зуун хорин таван мянган/ төгрөг, А.М -д 1.850.000 /нэг сая найман зуун тавин мянган/ төгрөг, Х.Б -д 2.125.000 /хоёр сая нэг зуун хорин таван мянган/ төгрөг, М.С -д 1.025.000 /нэг сая хорин таван мянган/ төгрөг, Г.С -д 430.000 /дөрвөн зуун гучин мянган/ төгрөг, М.О-д 2.125.000 /хоёр сая нэг зуун хорин таван мянган/ төгрөг, Ч.Х -д 1.775.000 /нэг сая долоон зуун далан таван мянган/ төгрөг, Э.С -д 1.375.000 /нэг сая гурван зуун далан таван мянган/ төгрөг, Д.У -т 1.175.000 /нэг сая нэг зуун далан таван мянган/ төгрөг, Б.Н -д 2.350.000 /хоёо сая гурван зуун тавин мянган/ төгрөг, Ц.С -д 4.550.000 /дөрвөн сая таван зуун тавин мянган/ төгрөгийг тус тус олгосугай.
9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Даас 1.975.000 /нэг сая есөн зуун далан таван мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Ц.С -д олгосугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 12 ширхгийг хэрэгт үлдээсүгэй.
11. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
12. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
13. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Дд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ