2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1142

   2025          04          24                                    2025/ШЦТ/1142

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Ө

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Энхзул,

улсын яллагч Б.Энхбаяр, /СХД/

шүүгдэгч *************, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч ************* овогт *************ын *************д холбогдох эрүүгийн 2408010500351 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ******************* төрсөн, 29 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, **************** инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, ************* дүүргийн ************ дугаар хороо, **************** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ************* овогт *************ын ************* /РД:**************/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ************* нь 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд ****************дүүргийн ************дүгээр хорооны ************** тоотод оршин суух хохирогч *************т мэдэгдэлгүйгээр, нууцаар түүний эзэмшлийн Хаан банкны *************, *************, *************дугаартай дансны системд хууль бусаар нэвтэрч, өөрийн гар утасны дугаарыг системд бүртгүүлэн хохирогчийн болон түүний системд бүртгэлтэй бусад данснуудаас зээл авах хүсэлтийг банк руу илгээж, улмаар 10 удаагийн гүйлгээгээр тэтгэврийн болон хадгаламж барьцаалсан 6,977,000 төгрөгийн зээл авсан, түүнчлэн  хохирогчид мэдэгдэлгүйгээр түүний эзэмшлийн Хаан банкны ************* тоот данснаас 200,000 төгрөгийг АТМ-ээс бэлнээр гарган авсан буюу бусдад нийт 7,177,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2023 оны 08 дугаар сарын 31-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хугацаанд хохирогч *************ын эзэмшлийн Хаан банкны системд хууль бусаар нэвтэрч өөрийн гар утасны дугаарыг системд бүртгүүлэн мэдээллийг өөрчилсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч ************* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй. Учир нь өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа учир” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

            Нэг: Гэм буруугийн талаар:

            Шүүх хуралдаанд улсын яллагч нь “...Шүүгдэгч *************ыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах” тухай дүгнэлтийг,

            Шүүгдэгч *************ы өмгөөлөгч Н.Одонтуяа нь: “...гэм буруу дээр маргахгүй байгаа тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцож байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж оролцов.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *************д холбогдох хэргийг хянан хэлэлцээд хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан үзэхэд:

Шүүгдэгч ************* нь 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд **************дүүргийн *********** дүгээр хорооны *************** тоотод оршин суух хохирогч *************т мэдэгдэлгүйгээр, нууцаар түүний эзэмшлийн Хаан банкны *************, *************, *************дугаартай дансны системд хууль бусаар нэвтэрч, өөрийн гар утасны дугаарыг системд бүртгүүлэн хохирогчийн нэрээр дээрх данснуудыг ашиглан зээл авах хүсэлтийг банк руу илгээж, улмаар 10 удаагийн гүйлгээгээр тэтгэврийн болон хадгаламж барьцаалсан 6,977,000 төгрөгийн зээл авсан, түүнчлэн  хохирогчид мэдэгдэлгүйгээр түүний эзэмшлийн Хаан банкны ************* тоот данснаас 200,000 төгрөгийг АТМ-ээс бэлнээр гарган авсан буюу бусдад нийт 7,177,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2023 оны 08 дугаар сарын 31-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хугацаанд хохирогч *************ын эзэмшлийн Хаан банкны системд хууль бусаар нэвтэрч өөрийн гар утасны дугаарыг системд бүртгүүлэн кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн үйл баримт нь:

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл: “...иргэн *************ын 2023 оны 08 дугаар сараас 2024 оны 01 дүгээр сарыг хүртэл хугацаанд миний Хаан банкны ************* тоот данснаас хэд хэдэн удаагийн гүйлгээгээр мөнгө гарсан байна” гэх (хавтаст хэргийн 10 дахь тал),

2. Хохирогч *************ын: “...Би 2023 оны 06 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо Орбитын тойргийн тунгалаг төвийн ойролцоо бэлэн хувцасны худалдаа хийж байхдаа ************* гэх нэртэй /өнчин, бие муутай гэж өөрийгөө танилцуулсан/ залуутай танилцсан ба би тэр залууг миний хүүхдээс ялгаа юу байх вэ гэж өрөвдөх сэтгэлээр ханддаг байсан бөгөөд 2023 оны 07 дугаар сард ************* гэдэг залуу "Би хүнд 3.000.000 төгрөгийн өртэй юм аа, та тэтгэврийн зээл аваад өгөөч, би танд сар сард нь хувааж өгье" гэж надаас гуйхаар нь би 3.000.000 төгрөгийн тэтгэврийн зээл авахаар бичиг баримтаа бүрдүүлээд Хаан банкны теллертэй уулзаад зээл авах бичиг дээр гарын үсгээ зураад байж байх үед ************* надаас миний хаан банкны тэтгэврийн ************* тоот дансны виза картыг авсан бөгөөд теллер ажилтан надад хандаад "та АТМ дээр очоод картаа уншуулаад мөнгөө авчхаарай" гэхээр нь АТМ дээр очтол ************* аль хэзээний миний виза картыг уншуулаад мөнгө авчихсан байсан ба "Чи хэдэн төгрөг авсан бэ" гэж би асуухад би 3.000.000 төгрөг авсан гэж надад хэлсэн ба бүх үйл явдал дуусаж хамгийн сүүлд би *************д луйвардуулснаа мэдсэнийхээ дараа дансныхаа хуулгыг харахад ************* тухайн үед 3.200.000 төгрөгийг миний данснаас авчихсан байсан. Мөн ************* миний гар утсыг надаас зөвшөөрөл авч оролддог байсан ба миний хаан банкны тэтгэврийн ************* тоот дансанд интернэт болон мобайл банк нээж түүн дээрээ өөрийнхөө *************дугаарыг бүртгүүлсэн байсан бөгөөд миний тэтгэврийн данснаас 2023 оны 09 сарын 12-ны өдөр 2.800.000, 2023 оны 10 сарын 23-ны өдөр 490.000, 2023 оны 12 сарын 06-ны өдөр 472.000 төгрөг, 2024 оны 01 сарын 05-ны өдөр 470.000 төгрөгүүдийг тус тус зээлж авч хаан банкны АТМ буюу мөнгөний машинаас авсан байсан. Тэгээд тэтгэврээс гарах боломжтой зээлүүдийг бүгдийг нь авсны дараа манай бүтэн өнчин хоёр *************,  ************* нарын хүүхдийн хадгаламж барьцаалсан зээлээс 2023 оны 08 сарын 31-ны өдөр 1.972.000,1.969.000 төгрөг 2 удаа, 2023 оны 11 сарын 01-ны өдөр 104.000, 104.000 төгрөг 2 удаа, 2023 оны 12 сарын 06-ны орой 46.000, 46,000 төгрөг 2 удаа тус тус зээлж авсан байсан. Тэгээд би эдгээр зээлүүд авагдсан байсныг 2024 оны 02 сард мэдсэн. Тэгээд би хаан банк-д хандаж теллертэй нь уулзахад "Таны ************* тоот дансны дугаар дээр интернэт банк нээгдсэн байна, тухайн интернэт банк нь *************дугаар дээр бүртгэлтэй байна" гэхээр нь би тэр дугаар руу нь залгахад ************* авч байсан. Тэгээд би *************тэй яриад "Чи миний тэтгэврийн данснаас болон хүүхдийн мөнгөний данснаас мөнгө авсан уу?" гэж асуухад эхлээд аваагүй гэж байсан ба дахин яриад тулгаж асуухад миний данснаас зээл авснаа хүлээн зөвшөөрч байсан.  Тэгээд бас ************* гэдэг залуугийн жинхэнэ нэр нь ************* овогтой ************* байсан болохыг мэдсэн. Миний хаан банкны ************* дугаартай данснаас 11 удаагийн гүйлгээгээр нийт 10.800.000 төгрөг гарсан байсан ба би үүнийг өөрөө ч мэдээгүй. Би Хаан банкны ************* тоот тэтгэврийн данс ашигладаг, миний уг дансанд манай зээ хүүхдүүд буюу *************, ************* нарын *************, *************тоот данснууд холбоотой байдаг. Би асран хамгаалагч нь учир тухайн данснуудыг удирддаг. Харин *************тоот данс нь *************ы данс бөгөөд миний данснаас авсан зээлээ энэ данс руугаа ихэвчлэн авч байсан, *************тоот дансыг хэнийх гэдгийг мэдэхгүй. ************* эхлээд 4.000.000 орчим төгрөгийг надад төлсөн. ************* нь миний данс руу нэвтэрч миний дансыг захиран зарцуулах эрхгүй.

************* нь намайг 3.000.000 төгрөг зээлээч гээд байхаар нь би тэтгэврийн зээл авч өгөхөөр *************ы хамт Хаан банк руу явсан ба тухайн үед надад Хаан банкны ажилтан интернэт банк нээж өгч, нэвтрэх нэр, нууц үгийг цаасан дээр бичиж өгсөн. Тэр үед миний бүрдүүлж өгч байсан материалыг ************* үзээд бас Хаан банкны ажилтны бичиж өгсөн миний Хаан банкны интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг хараад байсан, би тухайн үедээ юу ч бодоогүй юм. Ингээд банкны ажилтан намайг үүдний машинаас өөрөө зээлээ аваарай гэхээр нь би чадахгүй болохоор *************д картаа өгөөд явуулсан ба ************* миний данснаас 3.000.000 төгрөг авчихлаа, танд зээл авч өгсөнд баярлалаа гэж хэлээд 100.000 төгрөгийг өгсөн. Үүний дараа ************* намайг хамтарч ажиллая гэж хэлээд намайг 1.972.000 төгрөгийн зээлийг аваад өгөөч гэхээр нь би хүүхдийн хадгаламж барьцаалсан зээлийг *************аар утсаа ашиглуулж авсан, ингээд ************* бараа авчирч өгсөн ба би тухайн бараануудыг бүгдийг нь зараад *************д мөнгийг нь нэг ч төгрөг дутаалгүй өгсөн. Миний утсанд данснаас зарлага гарсан гэж ямар нэгэн мэдэгдэл ирэхгүй байсан. Тэгээд би хаан банк руу очиж уулзахад та утасны дугаараа сольсон байна гэхээр нь би гайхаад ямар дугаар байна гэхэд *************дугаар солигдсон байна гэж хэлж байсан. Одоо бодоход уг дугаар *************ы дугаар байсан байна. Миний хаан банкны интернэт банкны код, нууц үгийг надаас өөр хүн мэдэхгүй, ************* л тухайн үед банкны ажилтан бичиж өгч байсан миний хаан банкны интернэт банкны код, нууц үгийг харж байсан. Мөн би *************аар интернэт банкаараа нэг удаа зээл авхуулахаар хамт утсаараа орж байхдаа хаан банкны интернэт банкны код, нууц үгийг хэлж өгч байсан. Надад хохирлын үнэлгээнд маргах зүйл байхгүй. Уг хэрэг 2 жилийн өмнө болсон болохоор би зарим зүйлийг мартаад байна. Надад сэтгэл санааны хохирол учраагүй, ШШЕГ-т үзүүлж сэтгэл санааны хохирлоо тогтоолгохгүй, нэхэмжлэхгүй. ....Миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Надад ямар нэгэн санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг хөнгөн шийдэж өгнө үү. Би шүүх хуралд оролцохгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-19, 22-24, 27-28 дахь тал),

3. Гэрч Г.*************ийн: “...Би Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо Сонор Плаза төвийн 3 давхарт 303 тоотод үйл ажиллагаа явуулдаг гар утас, цахилгаан бараа худалдан борлуулах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг *************ХХК-ийн үйл ажиллагааны захирал албан тушаалтай ажилладаг. *************ийн ************* нь манай байгууллагад 2019 оноос хойш тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд 2019 оноос хойш нярав албан тушаалтай ажиллаж байгаа. Манай байгууллага нь цахилгаан бараа, гар утсаа лизингээр худалдах тохиолдолд байгууллагынхаа *************тоот *************ХХК гэсэн дансыг ашигладаг, харин иргэд манай барааг лизингээр биш бэлнээр худалдаж авч байгаа тохиолдолд орлогын мэдээллийг түргэн шуурхай харахын тулд *************ийн ************* буюу манай нярвын эзэмшлийн Хаан банкны *************тоот дансыг ашигладаг.  Н.************* нярав энэ дансаа өөрийн хувийн хэрэгцээндээ биш манай байгууллагын үйл ажиллагаанд ашигладаг.  2023 оны 09 сарын 12-ны өдөр ************* тоот данснаас Н.*************ын Хаан банкны *************тоот данс руу 3.690.000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн байсан, энэ ямар учиртай мөнгө эсэх талаар Н.*************ын хэлснээр ажлынхаа Телеграмм группийг үзэхэд 2023 оны 09 сарын 12-ны өдөр ************* гэдэг хүн манай байгууллагаас Айфоне 12 Про макс загварын, цагаан өнгөтэй, 256гб багтаамжтай, ************* дугаартай гар утсыг тухайн үед манай байгууллагад ажиллаж байсан *************гэх ажилтантай уулзаж лизинггүйгээр, бэлэн мөнгөөр худалдан авсан байсан бүртгэл гарч ирсэн. Гэхдээ тухайн үеийн хяналтын камерын бичлэг одоо байхгүй тул яг ямар хүн манайхаас худалдан авалт хийсэн нь тодорхойгүй ба манай ажилтан *************худалдан борлуулалтын мэдээгээ бүртгэхдээ ************* гэдэг хүний нэрийг бичсэн байсан. Тэгэхээр тухайн өдөр Н.*************ын данс руу орсон 3.690.000 төгрөгийн орлогын гүйлгээ нь гар утас худалдан авалтын гүйлгээ болж таарсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31-33 дахь тал),

4. Хохирогч *************ын эзэмшлийн Хаан банкны ************* тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл: “…Хаан банкны ************* дугаартай ************* овогтой *************ын эзэмшлийн дансанд *************, *************, *************тоот данснуудаас “ЗЭЭЛ ОЛГОЛТ” гэсэн утгаар 12 удаагийн гүйлгээгээр нийт 12.149.000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн байна. Хаан банкны ************* дугаартай ************* овогтой *************ын эзэмшлийн данснаас *************тоот данс руу 6 удаагийн гүйлгээгээр нийт 6.150.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн байна. Хаан банкны ************* дугаартай ************* овогтой *************ын эзэмшлийн данснаас “ТРР=005209281025-949628ХХХХХХ6245-АТМ957>Ulaanbaat гэсэн утгатай 1 удаагийн гүйлгээгээр нийт 3.200.000 төгрөгийн зарлага гарсан байна. Хаан банкны ************* дугаартай ************* овогтой *************ын эзэмшлийн данс руу *************тоот данснаас 1 удаагийн гүйлгээгээр 890.000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн байна. Хаан банкны ************* дугаартай ************* овогтой *************ын эзэмшлийн данснаас *************тоот данс руу 1 удаагийн гүйлгээгээр нийт 3.690.000 төгрөгийн зарлага гарсан байна. Хаан банкны интернэт банкны аппликейшн ашиглаж *************тоот дансыг бичихэд ************* ************* гэх хэрэглэгчийн нэр илэрч байна. Хаан банкны интернэт банкны аппликейшн ашиглаж *************тоот дансыг бичихэд ************* ************* гэх хэрэглэгчийн нэр илэрч байна” гэх (хавтаст хэргийн 41-50 дахь тал),

5. *************ы эзэмшлийн Голомт банкны *************тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл: “…************* ************* гэсэн данснаас ************* овогтой *************ы эзэмшлийн Голомт банкны *************дугаартай данс руу 6 удаагийн гүйлгээгээр нийт 6.150.000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн байна. ************* овогтой *************ы эзэмшлийн Голомт банкны *************дугаартай данснаас ************* ************* гэсэн данс руу 1 удаагийн гүйлгээгээр 890.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн байна. ************* овогтой *************ы эзэмшлийн Голомт банкны *************дугаартай данснаас ************* ************* гэсэн данс руу хийгдсэн нийт гүйлгээнүүд нь ВАРАА, Social Рау гүйлгээ, Н, В, N гэсэн утгуудтай байна” гэх (хавтаст хэргийн 53-66 дахь тал),

6. Шүүгдэгч *************ы: “...Манай найзууд ойр дотнын хүмүүс намайг ************* гэх нэрээр биш, ************* гэх хоч нэрээр минь дууддаг юмаа. Тиймээс ************* эгчид би өөрийгөө ************* гэж танилцуулсан, сүүлд өөрийн нэрийг ************* гэдгийг хэлсэн. Би 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр санагдаж байна, ************* эгчтэй хамтарч бараа авахаар болоод ************* эгч хадгаламжаасаа зээл авах эрхээ нээлгэхээр хаан банк дээр очсон, тэр үед нь хаан банкны теллер эмэгтэй ************* эгчид ************* дугаартай дансны интернэт банкны нэвтрэх нэр, нууц цаасан дээр бичиж өгсөн. Ингээд хадгаламж барьцаалсан зээл, тэтгэврийн зээл, мөн ************* эгчийн нэр дээр байдаг данснууд нь хаан банкны ************* дугаартай үндсэн данстай холбоотой болгож өгсөн. Тэгээд тухайн хаан банкны ажилтан хэлэхдээ та хадгаламж барьцаалсан зээл, тэтгэврийн зээл гэх мэт зээлүүдийг киоск машин ашиглаж, эсвэл хаан банкны интернэт банкаараа нэвтэрч холбогдсон данснуудаасаа төрөл бүрийн зээл авч болно шүү гэж хэлж байсан. Би тухайн үед нь ************* эгчийн хаан банкны ************* дугаартай дансны интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг мэдэж авсан. Би 2023 оноос хойш *************дугаарыг ашиглаж байгаа ба миний нэр дээр байдаг миний эзэмшлийн дугаар байгаа юм. Би *************ын хаан банкны ************* дугаартай данснаас зөвшөөрөлгүй зээл авахдаа өөрийн утсыг ашиглаж хаан банкны аппликэйшн руугаа ороод ************* эгчийн хаан банкны нэвтрэх нэр, нууц үгийг хийж оруулан нэвтэрч ороод зээл авахдаа эхний удаа ************* эгчийн дугаар дээр ирсэн нэг удаагийн кодыг ************* эгчийн утсан дээр ирэхээр нь өөрөөс нь утсан дээр нь код ирвэл надад хэлээрэй гээд авсан.  /тухайн үед хамт нэг газарт ажилладаг байсан/  Тэрнээс хойш *************ын хаан банкны ************* дугаартай дансны бүртгэлтэй дугаарыг өөрийн *************дүгээр дээр бүртгэсэн тул ************* эгчийн данснаас өөрийн гар утсаараа орж зээл авах болгонд миний дугаар дээр нэг удаагийн код ирдэг болсон. Хаан банкны интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг мэдэж байхад өөрийн утсаараа ороод бүртгэлтэй дугаарыг солиход ямар нэгэн код шаардаад байдаггүй. Би одоо хувиараа гутал зардаг, мөн Оюуны Ундраа Группийн туслах ажилтан хийдэг, сардаа 1,500,000 төгрөгийн орлоготой. Би харамсаж байна, дахин ийм үйлдэл гаргахгүй.Би ************* эгчээс зээлсэн авсан мөнгөө бүгдийг нь буцааж өгсөн” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 91-92 дахь тал) зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иргэн *************ын хохирсон асуудлын тухайд, шүүгдэгч ************* нь бусдаас авсан өөрийн өр төлбөрийг  барагдуулах зорилгоор иргэн *************ыг гуйж түүний тэтгэврийг барьцаалж 3000,000 төгрөгийн зээл авахаар хамтдаа Хаан банкны салбарт үйлчлүүлж байхдаа банкны ажилтнаас иргэн *************т бичиж өгсөн Хаан банкны интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг шүүгдэгч ************* нь тухайн үед мэдэж авсан ба энэ үедээ хохирогчид мэдэгдэлгүйгээр дээрх мөнгө дээр нэмж 200,000 төгрөгийг авсан байна.

Улмаар шүүгдэгч ************* эхэндээ хохирогч *************ын интернет банк руу нэвтрэх гэж оролдох бүртээ хохирогчоос гар утсыг гуйж авч тухайн утас дээр ирсэн нууц кодыг ашиглаж нэвтэрч хохирогч *************ын данснаас мөнгө авах, бага хэмжээний үнийн дүнтэй зээл авч байсан бол сүүлдээ өөрийнхөө бүртгэлтэй дугаарыг нэмж хохирогчийн данстай холбож бүртгэснээр хохирогчид гүйлгээний мэдээлэл нь очихгүй, харагдахгүй болж хохирогч нь хэдийд ямар хэмжээний гүйлгээнүүд хийгдсэнийг хянах боломжгүй байдалд хүргэсэн байна.

Мэдээллийг ингэж өөрчилснөөр шүүгдэгчийн утсанд нэвтрэх код ирдэг болж шүүгдэгч нь өөрийн дураар хохирогч *************ын бүртгэлтэй данс, түүнтэй холбосон бусад данс руу нэвтэрч, тухайн данснуудыг ашиглан банкнаас удаа дараагийн үйлдлээр данс барьцаалсан зээл авч, өөрийн эзэмшлийн данс руу шилжүүлэх, эсхүл худалдан авалт хийсэн байх бөгөөд энэ байдал нь хохирогчийн мэдүүлэг болон гэрч Г.*************ийн мэдүүлэг, дээрх хүмүүсийн дансны хуулга зэргээр хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч *************ы энэхүү хууль бус үйлдэл нь дараах нийлмэл гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэхээр байна. Тодруулбал,

Цахим аюулгүй байдал нь нууцлал,  бүрэн бүтэн байдал, хүртээмжтэй байдал гэсэн 3 элементээс бүрддэг. Нууцлал гэдэг нь хамгаалагдсан мэдээллийг зөвшөөрөлгүйгээр олж авахаас сэргийлэх тухай ойлголт бол бүрэн бүтэн байдал гэдэг нь нууц өгөгдөл, мэдээллийн бүрэн бүтэн байдал болон мэдээллийг зөвшөөрөлгүй этгээд өөрчлөхөөс хамгаалахыг  хэлнэ.

Цахим орчин гэдэг нь мэдээлэлд хандах, нэвтрэх, цуглуулах, түүнийг боловсруулах, хадгалах, ашиглах боломжийг олгож буй мэдээллийн систем, мэдээллийн сүлжээний орчныг хэлнэ гэж тодорхойлжээ.

Интернэт банк нь мэдээллийн системд хамаарах ба үүнд тусгай арга хэрэгслээр, нууцаар халдлага хийж нэвтэрсэн тохиолдолд кибер орчинд хууль бусаар халдсан, түүнд нэвтрэх нууц үгийг засварлаж өөр болгосон бол мэдээллийн агуулгыг хувиргаж өөрчилсөн гэж ойлгоно.

Интернэт банк хэрэглэгч нь тухайн мэдээллийн системд агуулагдсан хувийн мэдээлэл, орон зайг эзэмших эрхтэй бөгөөд кибер орчинд мэдээлэл эзэмших эрх, мэдээллийн сүлжээний аюулгүй байдалд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн, засварласан, нуусан, мэдээлэл нэмж оруулсан, сүлжээг ашиглах боломжгүй болгосон, хуулбарлаж авсан идэвхтэй үйлдэл хийгдсэнээр тухайн гэмт хэрэг төгссөн.

Шүүгдэгч ************* нь бусдын интернэт банк руу хууль бусаар халдаж, мэдээллийг өөрчилж буй үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр атлаа хүсэж үйлдсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.

Дээрх байдлаас үзвэл, шүүгдэгч *************ы бусдын интернэт банк руу хууль бусаар халдаж, мэдээллийг өөрчилж буй үйлдлийг хулгайлах гэмт хэргийн нэг үндсэн шинж болох “нууцаар үйлдсэн” гэдэгт хамааруулан үзэх боломжгүй, харин тухайн үйлдэл нь  бие даасан өөр гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Иймд прокуророос шүүгдэгч *************д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн тухайд,

Өмчлөгч, эзэмшигч нь хуулиар тогтоосон хэм хэмжээ хязгаарын дотор өөрийн эд хөрөнгөө чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах эрхтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг тусган хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан...” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.

“Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгч ************* нь хохирогч *************ын интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг ашиглан нэвтэрч хохирогчийн данс болон түүнтэй холбосон насанд хүрээгүй хүүхдүүдийн дансыг барьцаалж нийт 7.177.000 төгрөгийг цувуулан авч  өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулсан байна.

 Өөрөөр хэлбэл, шүүгдэгч *************ы үйлдэл нь хохирогч *************ын эзэмшлийн данстай өөрийнхөө гар утасны дугаарыг холбож интернэт банк руу нь  дуртай үедээ нэвтэрч шунахай сэдэлтээр, хохирогчид мэдэгдэлгүйгээр нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр дээрх нийн дүн бүхий мөнгийг шилжүүлэн авсан үйлдэл нь бусдын өмчлөх эрхэд халдсан, хохирлын хэмжээ нь гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймд шүүгдэгч *************ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”, энэ хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршгийн тухайд:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа  гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь  сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр  нөхөн төлнө” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

Гэмт хэргийн улмаас хохирогч *************т нийт 7.177.000 төгрөгийн хохирол учирсан байх ба хохирогч *************т хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон тул шүүгдэгч *************ыг бусдад төлөх төлбөргүйд тооцож шийдвэрлэв.

Мөн хохирогч ************* нь сэтгэцэд учирсан гэм хорын зардлыг нэхэмжлэхээс татгалзсан байхыг дурдах нь зүйтэй.

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч нь “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн эдлэх ялыг 1 жил 1 сар 5 хоногийн хугацаагаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэх тухай” дүгнэлтийг,

Шүүгдэгч *************ы өмгөөлөгч Н.Одонтуяа: “...************* нь гэм буруу дээр маргаагүй, бусдад төлөх хохиролгүй байгаа. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр хэлэх тайлбаргүй, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хамгийн доод хэмжээгээр нь зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, хүрээг нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоож өгнө үү ” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

            Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой байна.

Шүүгдэгч *************ы үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1.2-т заасан “учруулсан хохирлоо төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн байдал, мөн шүүгдэгч *************ы хувийн байдал /өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй/ зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан  6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар тогтоов.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой ба дээрх байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж, улмаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн хүрээгээр тогтоосон тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “Зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоож өгнө үү” гэсэн дүгнэлтийг хүлээн аваагүй болохыг дурдав.

Шүүгдэгч ************* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг  хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *************д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч ************* овогт *************ын *************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч *************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан  6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих  эрхийг хязгаарлах  ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг  хорих ялын нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Г.АЛТАНЦЭЦЭГ

   2025          04          24                                    2025/ШЦТ/1142

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Ө

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Энхзул,

улсын яллагч Б.Энхбаяр, /СХД/

шүүгдэгч *************, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч ************* овогт *************ын *************д холбогдох эрүүгийн 2408010500351 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ******************* төрсөн, 29 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, **************** инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, ************* дүүргийн ************ дугаар хороо, **************** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ************* овогт *************ын ************* /РД:**************/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ************* нь 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны Хилчиний 110-24 тоотод оршин суух хохирогч *************т мэдэгдэлгүйгээр, нууцаар түүний эзэмшлийн Хаан банкны *************, *************, *************дугаартай дансны системд хууль бусаар нэвтэрч, өөрийн гар утасны дугаарыг системд бүртгүүлэн хохирогчийн болон түүний системд бүртгэлтэй бусад данснуудаас зээл авах хүсэлтийг банк руу илгээж, улмаар 10 удаагийн гүйлгээгээр тэтгэврийн болон хадгаламж барьцаалсан 6,977,000 төгрөгийн зээл авсан, түүнчлэн  хохирогчид мэдэгдэлгүйгээр түүний эзэмшлийн Хаан банкны ************* тоот данснаас 200,000 төгрөгийг АТМ-ээс бэлнээр гарган авсан буюу бусдад нийт 7,177,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2023 оны 08 дугаар сарын 31-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хугацаанд хохирогч *************ын эзэмшлийн Хаан банкны системд хууль бусаар нэвтэрч өөрийн гар утасны дугаарыг системд бүртгүүлэн мэдээллийг өөрчилсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч ************* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй. Учир нь өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа учир” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

            Нэг: Гэм буруугийн талаар:

            Шүүх хуралдаанд улсын яллагч нь “...Шүүгдэгч *************ыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах” тухай дүгнэлтийг,

            Шүүгдэгч *************ы өмгөөлөгч Н.Одонтуяа нь: “...гэм буруу дээр маргахгүй байгаа тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцож байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж оролцов.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *************д холбогдох хэргийг хянан хэлэлцээд хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан үзэхэд:

Шүүгдэгч ************* нь 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны Хилчиний 110-24 тоотод оршин суух хохирогч *************т мэдэгдэлгүйгээр, нууцаар түүний эзэмшлийн Хаан банкны *************, *************, *************дугаартай дансны системд хууль бусаар нэвтэрч, өөрийн гар утасны дугаарыг системд бүртгүүлэн хохирогчийн нэрээр дээрх данснуудыг ашиглан зээл авах хүсэлтийг банк руу илгээж, улмаар 10 удаагийн гүйлгээгээр тэтгэврийн болон хадгаламж барьцаалсан 6,977,000 төгрөгийн зээл авсан, түүнчлэн  хохирогчид мэдэгдэлгүйгээр түүний эзэмшлийн Хаан банкны ************* тоот данснаас 200,000 төгрөгийг АТМ-ээс бэлнээр гарган авсан буюу бусдад нийт 7,177,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2023 оны 08 дугаар сарын 31-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хугацаанд хохирогч *************ын эзэмшлийн Хаан банкны системд хууль бусаар нэвтэрч өөрийн гар утасны дугаарыг системд бүртгүүлэн кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн үйл баримт нь:

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл: “...иргэн *************ын 2023 оны 08 дугаар сараас 2024 оны 01 дүгээр сарыг хүртэл хугацаанд миний Хаан банкны ************* тоот данснаас хэд хэдэн удаагийн гүйлгээгээр мөнгө гарсан байна” гэх (хавтаст хэргийн 10 дахь тал),

2. Хохирогч *************ын: “...Би 2023 оны 06 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо Орбитын тойргийн тунгалаг төвийн ойролцоо бэлэн хувцасны худалдаа хийж байхдаа ************* гэх нэртэй /өнчин, бие муутай гэж өөрийгөө танилцуулсан/ залуутай танилцсан ба би тэр залууг миний хүүхдээс ялгаа юу байх вэ гэж өрөвдөх сэтгэлээр ханддаг байсан бөгөөд 2023 оны 07 дугаар сард ************* гэдэг залуу "Би хүнд 3.000.000 төгрөгийн өртэй юм аа, та тэтгэврийн зээл аваад өгөөч, би танд сар сард нь хувааж өгье" гэж надаас гуйхаар нь би 3.000.000 төгрөгийн тэтгэврийн зээл авахаар бичиг баримтаа бүрдүүлээд Хаан банкны теллертэй уулзаад зээл авах бичиг дээр гарын үсгээ зураад байж байх үед ************* надаас миний хаан банкны тэтгэврийн ************* тоот дансны виза картыг авсан бөгөөд теллер ажилтан надад хандаад "та АТМ дээр очоод картаа уншуулаад мөнгөө авчхаарай" гэхээр нь АТМ дээр очтол ************* аль хэзээний миний виза картыг уншуулаад мөнгө авчихсан байсан ба "Чи хэдэн төгрөг авсан бэ" гэж би асуухад би 3.000.000 төгрөг авсан гэж надад хэлсэн ба бүх үйл явдал дуусаж хамгийн сүүлд би *************д луйвардуулснаа мэдсэнийхээ дараа дансныхаа хуулгыг харахад ************* тухайн үед 3.200.000 төгрөгийг миний данснаас авчихсан байсан. Мөн ************* миний гар утсыг надаас зөвшөөрөл авч оролддог байсан ба миний хаан банкны тэтгэврийн ************* тоот дансанд интернэт болон мобайл банк нээж түүн дээрээ өөрийнхөө *************дугаарыг бүртгүүлсэн байсан бөгөөд миний тэтгэврийн данснаас 2023 оны 09 сарын 12-ны өдөр 2.800.000, 2023 оны 10 сарын 23-ны өдөр 490.000, 2023 оны 12 сарын 06-ны өдөр 472.000 төгрөг, 2024 оны 01 сарын 05-ны өдөр 470.000 төгрөгүүдийг тус тус зээлж авч хаан банкны АТМ буюу мөнгөний машинаас авсан байсан. Тэгээд тэтгэврээс гарах боломжтой зээлүүдийг бүгдийг нь авсны дараа манай бүтэн өнчин хоёр зээ болох Пүрэвдоржийн *************, Пүрэвдоржийн ************* нарын хүүхдийн хадгаламж барьцаалсан зээлээс 2023 оны 08 сарын 31-ны өдөр 1.972.000,1.969.000 төгрөг 2 удаа, 2023 оны 11 сарын 01-ны өдөр 104.000, 104.000 төгрөг 2 удаа, 2023 оны 12 сарын 06-ны орой 46.000, 46,000 төгрөг 2 удаа тус тус зээлж авсан байсан. Тэгээд би эдгээр зээлүүд авагдсан байсныг 2024 оны 02 сард мэдсэн. Тэгээд би хаан банк-д хандаж теллертэй нь уулзахад "Таны ************* тоот дансны дугаар дээр интернэт банк нээгдсэн байна, тухайн интернэт банк нь *************дугаар дээр бүртгэлтэй байна" гэхээр нь би тэр дугаар руу нь залгахад ************* авч байсан. Тэгээд би *************тэй яриад "Чи миний тэтгэврийн данснаас болон хүүхдийн мөнгөний данснаас мөнгө авсан уу?" гэж асуухад эхлээд аваагүй гэж байсан ба дахин яриад тулгаж асуухад миний данснаас зээл авснаа хүлээн зөвшөөрч байсан.  Тэгээд бас ************* гэдэг залуугийн жинхэнэ нэр нь ************* овогтой ************* байсан болохыг мэдсэн. Миний хаан банкны ************* дугаартай данснаас 11 удаагийн гүйлгээгээр нийт 10.800.000 төгрөг гарсан байсан ба би үүнийг өөрөө ч мэдээгүй. Би Хаан банкны ************* тоот тэтгэврийн данс ашигладаг, миний уг дансанд манай зээ хүүхдүүд буюу *************, ************* нарын *************, *************тоот данснууд холбоотой байдаг. Би асран хамгаалагч нь учир тухайн данснуудыг удирддаг. Харин *************тоот данс нь *************ы данс бөгөөд миний данснаас авсан зээлээ энэ данс руугаа ихэвчлэн авч байсан, *************тоот дансыг хэнийх гэдгийг мэдэхгүй. ************* эхлээд 4.000.000 орчим төгрөгийг надад төлсөн. ************* нь миний данс руу нэвтэрч миний дансыг захиран зарцуулах эрхгүй.