Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 139/ШШ2019/00491

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 139/ШШ2019/00491

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.******* даргалж тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

******* аймгийн ******* сумын Мандал 9-р баг 11-р гудамж 12 тоотод оршин суух, ******* ******* овогт *******ийн Шинэжаргал /ЗЮ*******/-ын нэхэмжлэлтэй,

******* аймгийн ******* сумын 8-р баг 4-р гудамж 15 тоотод оршин суух, овогт гийн /ЗФ/-т холбогдох гэрлэлт цуцлуулах, хоёр хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 7 сарын 17-ны өдөр хүлээн авч, 2019 оны 7 сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Шинэжаргал, хариуцагч П., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С. оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Шинэжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие П.тай 2007 онд танилцаж, 2015 онд гэр бүл болж, хоёр хүүхэдтэй болсон. Бид 2018 оны 7 сараас тусдаа амьдарч байна. Эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрэхгүй, гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа болно. Шүүхээс эвлэрэх хугацаа олгосон боловч хариуцагч эвлэрэх оролдлого хийгээгүй, хугацаа авах бодолтой ийм хүсэлт гаргасан гэж бодож байна. Тиймээс гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулна гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Эвлэрэн хэлэлцэх хугацаанд би хөдөө ажлаар явж байсан, эвлэрч чадаагүй. Цаашид эвлэрэн хэлэлцэх боломжгүй болсон учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Шинэжаргал П.т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, 2 хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ. Зохигч нь 2013 оны 4 сарын 17-ны өдөр гэр бүл болж, 2015 оны 4 сарын 17-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлд бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаа, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

О.Шинэжаргал П. нар нь 2015 онд гэр бүлээ батлуулж, тэдний дундаас 2015 оны 5 сарын 13-ны өдөр охин овогт ын , 2018 оны 5 сарын 4-нд хүү овогт ын Содбилэгт нар төрсөн болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хүүхдүүд надтай хамт амьдардаг гэж дурдсан бөгөөд хариуцагч нь П. хүүхдүүдийг эхийн асрамжинд үлдээхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж, дээрх асуудлаар маргаагүй тул охин П., хүү П.Содбилэгт нарыг эх О.Шинэжаргалын асрамжинд үлдээхээр шийдвэрлэсэн болно.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт шүүх шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авна. Шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэхэд авах бүх талын арга хэмжээг эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан хэрэгжүүлнэ гэж, мөн хуулийн 14.3 дахь хэсэгт гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална гэж хуульчилсан бөгөөд зохигч эвлэрүүлэн зуучлагчид 2 удаа хандаж, талууд эвлэрээгүй эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон нь хэргийн материалд байгаа /хх-8, хх-40/ гэрлэгчид тус тусдаа амьдраад удаж байгаа, цаашид хамт амьдрах боломжгүй гэсэн тайлбар гаргаж байх тул зохигчийн гэрлэлтийг цуцалж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч О.Шинэжаргал нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133184 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 133184 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзээд

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар овогт гийн /ЗФ/, ******* ******* овогт *******ийн Шинэжаргал /ЗЮ*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2015 оны 5 сарын 13-ны өдөр төрсөн охин овогт ын /ЗЮ/,

2018 оны 5 сарын 4-ний өдөр төрсөн хүү овогт ын Содбилэгт /ЗЮ/ нарыг эх О.Шинэжаргалын асрамжинд үлдээсүгүй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин П., хүү П.Содбилэгт нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тайд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг овогт гийн /ЗФ/-аас сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч О.Шинэжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133184 /нэг зуун гучин гурван мянга нэг зуун наян дөрөв/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.аас 133184 /нэг зуун гучин гурван мянга нэг зуун наян дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Шинэжаргалд олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.