| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 195/2025/0104/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1135 |
| Огноо | 2025-04-23 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Н.Халиунаа |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1135
2025 04 23 2025/ШЦТ/1135
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,
улсын яллагч Н.Халиунаа,
шүүгдэгч *****нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны 12 дугаар сарын 24-ний өдөр *** суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа сүү, цагаан идээ худалдан борлуулдаг гэх, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдүүдийн хамт, ***** тоотод оршин суух, урьд:
- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2019/ШЦТ/25 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, *****, /РД: *********/,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
2. фейсбүүк цахим орчинд *****нэртэй групп чатад “дизель моторын захиалга авна” гэх талаар хуурамч зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, уг зарын дагуу холбогдсон***** ХААН банк дахь түүний эзэмшлийн *****дугаартай данснаас 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,600,000 төгрөг, Төрийн банкны ***** данснаас 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 400,000 төгрөгийг Хаан банкны ***** дугаартай данс руу шилжүүлэн авсан буюу үргэлжилсэн үйлдлээр нийт 2,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
3. *****нэртэй групп чатад “майхан хямдарсан” гэх талаар хуурамч зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, уг зарын дагуу холбогдсон *****ХААН банк дахь түүний эзэмшлийн ***** дугаартай данснаас 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 500,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 1,280,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 800,000 төгрөгийг Хаан банкны ***** дугаартай данс руу шилжүүлэн авсан буюу үргэлжилсэн үйлдлээр нийт 2,580,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
4. фейсбүүк цахим орчинд *****нэртэй групп чатад “бензин мотоцикл хямдарсан” гэх талаар хуурамч зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, уг зарын дагуу холбогдсон *****ХААН банк дахь түүний эзэмшлийн ***** дугаартай данснаас 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 1,000,000 төгрөг, мөн Хаан банкны ***** дугаарын данснаас 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 300,000 төгрөгийг, Хаан банкны ***** дугаартай данс руу шилжүүлэн авсан буюу үргэлжилсэн үйлдлээр нийт 1,300,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
5. фейсбүүк цахим орчинд *****нэртэй групп чатад “ширээ сандал хямдарсан” гэх хуурамч зар байршуулж, тус зарын дагуу өөртэй нь фейсбүүк зурвасаар холбогдсон иргэн итгэл төрүүлэн, цахим хэрэгсэл ашиглан бодит байдлыг нуух, төөрөгдөлд оруулах замаар 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдөр *****300,000 төгрөгийг Хаан банкны ***** дансаар шилжүүлэн авч бага хэмжээний хохирол учруулан залилсан,
6. фейсбүүк цахим орчинд *****нэртэй групп чатад “унадаг дугуй” гэх хуурамч зар байршуулж, тус зарын дагуу өөртэй нь фейсбүүк зурвасаар холбогдсон иргэн *****итгэл төрүүлэн, цахим хэрэгсэл ашиглан бодит байдлыг нуух, төөрөгдөлд оруулах замаар 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр *****110,000 төгрөгийг Хаан банкны ***** дансаар шилжүүлэн авч бага хэмжээний хохирол учруулан залилсан,
7. фейсбүүк цахим орчинд *****нэртэй групп чатад “бензин мотоцикл хямдарсан” гэх талаар хуурамч зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, уг зарын дагуу холбогдсон *****Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Баянхошууны нутаг дэвсгэрт явж байх үед ХААН банк дахь түүний эзэмшлийн ***** дугаартай данснаас 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 1,600,000 төгрөг, Мон пэй аппликейшний ***** дугаарын данснаас 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 800,000 төгрөг, Мон пэй аппликейшний ***** дугаарын данснаас 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 130,000 төгрөгийг Хаан банкны ***** дугаартай данс руу шилжүүлэн авсан буюу үргэлжилсэн үйлдлээр нийт 2,530,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
8. Иргэн *****фейсбүүкээр бараа захиалахаар холбогдоход нь барааг захиаллаа гэж хуурч төөрөгдөлд оруулж 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,100,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 190,000 төгрөг 100,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 400,000 төгрөг, 1300,000 төгрөг, 80,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 248,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ***** тоот дансаар нийт 7 удаагийн шилжүүлгээр 3,418,000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *****мэдүүлэхдээ: “...мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирогч нарт учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлж байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
1/ Эрүүгийн ***** дугаартай /Үндсэн хэрэг/ хэргийн талаарх нотлох баримтууд:
“...2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр би фейсбүүк цахим орчинд “*****бараа захиалга” гэсэн групп чатад ороод байж байтал тухайн чат дээр гар утасны хямдарсан зар байсан юм. Тэгээд айфоне 13 про макс загварын гар утас худалдаж авахаар *****гэх хаягтай хүн рүү чат бичтэл “манай гар утас өнөөдрийн дотор хямдрал зарласан байна. 13 про макс загварын гар утас 500,000 төгрөг болж хямдарсан байна авах уу” гэж асуухаар нь би итгээд Хаан банкны ***** дугаарын данснаас Хаан банкны ***** дугаарын данс руу 500,000 төгрөг /гүйлгээний утга *****/ гэж бичээд шилжүүлсэн юм. Үүний дараа “таны гар утасны захиалга хийчихлээ, яаралтайгаар авах бол дахиад 20,00 төгрөг нэмж шилжүүл” гэсний дагуу би тухайн үед нь хөдөө явахаар болчхоод 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Хаан банкны***** данснаас Хаан банкны ***** дугаарын данс руу 20,000 төгрөг шилжүүлсэн боловч захиалсан бараагаа авч чадаагүй юм. Үүнээс хойш чатаар намайг “бараагаа ав” гэж худлаа яриад Улаанбаатар хотоор хий дэмий явуулсан юм. Ер нь холбоо барилгүй алга болсон., ...Би 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Баянхайрханы ***** тоот гэртээ байх үедээ Хаан банкны ***** дугаарын данснаас Хаан банкны ***** дугаарын данс руу 500,000 төгрөг, дараа нь 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны***** данснаас Хаан банкны ***** дугаарын данс руу 20,000 төгрөг шилжүүлсэн юм. Нийт 520,000 төгрөг шилжүүлсэн. Хаан банкны ***** дугаарын данс нь манай нөхөр *****нэх дээр байдаг данс боловч нөхөр бид 2 хамтран ашигладаг юм. Би тухайн үед интернэт банкаар өөрөө орж шилжүүлсэн. Тухайн шилжүүлсэн 520,000 төгрөг нь миний эзэмшлийн мөнгө байсан юм., ...Би “*****бараа захиалга” гэсэн дундын групп чат дотор ороод юм үзээд байж байтал гар утас хямдарсан байна гэсэн зар байхаар нь *****гэх хүнтэй холбогдож гар утас худалдаж авахаар захиалсан боловч бараагаа аваагүй мөн 520.000 төгрөг шилжүүлж хохирсон...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 5 дахь тал/,
- Шүүгдэгч Х.*****цэцэгийн сэжигтнээр өгсөн:
“...Би Хаан банкны ***** дугаарын дансыг 2016 оноос хойш эзэмшиж, ашиглаж байгаа., ...Би *****гэх нэртэй фейсбүүк хаягийг ашиглан 2024 оны 01 дүгээр сараас эхлэн 2024 оны 06 дугаар cap хүртэл групп чат үүсгэж хүмүүст онлайнаар бараа захиалж өгдөг байсан юм. 2024 оны 06 дугаар сараас хойш 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд би хүмүүсийн барааг захиалж өгөх нэрийдлээр бусдаас урьдчилгаа мөнгийг нь авч барааг нь захиалж өгөлгүй хуурч мэхэлсэн. Нийтдээ 10 гаруй хүнээс онлайн бараа захиалга авч хуурч мэхлэн мөнгийг нь авсан. Онлайнаар гэр ахуйн бараа болон тавилга, хүүхдийн тоглоом, гар утас, мотоцикл, хувцас зэрэг эд зүйлс захиалж өгнө гэж групп чат дотроо зар оруулдаг байсан. Би “бараа захиалга” гэх нэртэй групп чат дотор байдаг хүмүүст бараа захиалж өгнө гэж зар оруулдаг байсан. 2024 оны 01 дүгээр сараас 2024 оны 06 дугаар cap хүртэл ямар ч асуудалгүй байсан, 2024 оны 06 дугаар сараас эхлээд зээл болон өрөнд ороод тэгээд хүмүүсийг хуурч мэхлэн бараа захиалга авч урьдчилгаа мөнгийг нь авчихдаг байсан юм. Мөн онлайнаар покер тоглож өрөнд ороод тэгээд бараа захиалъя гэж хандсан хүмүүсийг хуурч мэхлэн урьдчилгаа мөнгийг нь аваад барааг нь захиалж өгдөггүй байсан юм., ...Би *****гэх фейсбүүк хаягийг ашигладаг байсан. Одоо тухайн хаягийг ашиглаж чадахгүй болсон, бүртгэлтэй гар утасны дугаараа хаячихсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 7 дахь тал/,
-Хохирогч ***** нь “*****” гэх хаягийн эзэмшигчтэй харилцсан зурвасын хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 16-17 дахь тал/,
-ХААН банк дахь ***** эзэмшлийн***** дугаартай данснаас 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 20,000 төгрөгийг ***** дугаартай данс руу шилжүүлсэн мэдээлэл бүхий дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 10 дахь тал/,
-ХААН банк дахь *****эзэмшлийн ***** дугаартай данснаас 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 500,000 төгрөгийг ***** дугаартай данс руу шилжүүлсэн мэдээлэл бүхий дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 13 дахь тал/,
-ХААН банк дахь Х.*****цэцэгийн эзэмшлийн ***** дугаартай данснаас дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 20-65 дахь тал/,
2/ Эрүүгийн 2508000000117 дугаартай хэргийн талаарх нотлох баримтууд:
Хохирогч*****:
“...2024 оны 06-р сарын 30-ны өдөр би фейсбүүк цахим орчинд “*****бараа захиалга” гэсэн групп чатад ороод байж байтал тухайн чат дээр Дизель моторын захиалга авна гэсэн байхаар нь хөдөө 380V тог гаргах зорилгоор *****гэх хаягтай хүн рүү чат бичээд урьдчилгаа болох1.600.0 төгрөгийг өөрийн эзэмшлийн хаан банкны *****дугаарын данснаас хаан банкны ***** дугаарын данс руу хийсэн юм. /гүйлгээний утга: Мотор бараа / гэж бичээд шилжүүлсэн юм. Үүний дараа би 2024 оны 08-р сарын 02-ны өдөр дахиад Ширээ сандал худалдаж авахаар болоод өөрийн төрийн банкны ***** дугаарын данснаас 400,000 төгрөг / гүйлгээний утга Ширээ сандал / гэж шилжүүлсэн боловч захиалсан бараагаа авч чадаагүй юм. Үүнээс хойш чатаар удахгүй таны захиалсан бараа ирнэ гэж хэлж аргацааж байгаад сүүлдээ холбоогүй алга болсон юм., ...Би 2024 оны 06-р сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн **-р хорооны нутаг дэвсгэрт явж байхдаа өөрийн эзэмшлийн хаан банкны *****дугаарын данснаас хаан банкны ***** дугаарын данс руу 1.600.000 төгрөг, мөн 2024 оны 08-р сарын 02-ны өдөр Ширээ сандал худалдаж авахаар болоод өөрийн төрийн банкны ***** дугаарын данснаас 400,000 төгрөг, Нийт: 2 удаагийн гүйлгээгээр 2,000,000 төгрөгийн хохирол учирсан би бараагаа авч чадаагүй юм....” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 99-100 дахь тал/,
Д.Рэгзэдмаагийн эзэмшлийн Хаан банкны *****дугаартай дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 103 дахь тал/,
Д.Рэгзэдмаагийн эзэмшлийн Төрийн банкны ***** дугаартай дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 106-107 дахь тал/,
3/ Эрүүгийн 2508000000118 дугаартай хэргийн талаарх нотлох баримтууд:
Хохирогч *****:
“...2024 оны 05-р сарын 31-ний өдөр би фейсбүүк цахим орчинд “*****бараа захиалга” гэсэн групп чатад ороод байж байтал тухайн чат дээр майхан хямдарсан зар байсан юм. Тэгээд майхан захиалж авах зорилгоор *****гэх хаягтай хүн рүү чат бичээд урьдчилгаа болох 500,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн хаан банкны ***** дугаарын данснаас хаан банкны ***** дугаарын данс руу хийсэн юм. /гүйлгээний утга: майхан захиалга *****/ гэж бичээд шилжүүлсэн юм. Үүний дараа би 2024 оны 06-р сарын 04-ний өдөр бензин хөдөлгүүртэй мотоцикл худалдан авахаар болоод захиалга өгөөд хаан банкны ***** дугаарын данснаас хаан банкны ***** дугаарын данс руу 1,280,000 төгрөг хийсэн юм. / гүйлгээний утга: Бензин мото Дорнод *****/ гэж бичээд шилжүүлсэн юм. 2024 оны 06-р сарын 05-ний өдөр хүүхдийн модон гурван давхар ор захиалж авахаар болоод хаан банкны ***** дугаарын данснаас хаан банкны ***** дугаарын данс руу 800.000 төгрөг хийсэн юм. / гүйлгээний утга: хүүхдийн 3-н давхар ор *****/ гэж бичээд шилжүүлсэн юм. Нийт 2,580,000 төгрөг шилжүүлсэн боловч захиалсан бараагаа огт аваагүй. Үүнээс хойш чатаар удахгүй таны захиалсан бараа ирнэ гэж хэлж аргацааж байгаад сүүлдээ холбоогүй алга болсон юм., ...Би Дорнод аймагт ажил дээрээ байх үедээ 2024 оны 05-р сарын 31-ний өдөр өөрийн эзэмшлийн хаан банкны ***** дугаарын данснаас хаан банкны ***** дугаарын данс руу 500.000 төгрөг хийсэн юм. / гүйлгээний утга: майхан захиалга *****/ гэж бичээд шилжүүлсэн юм. Үүний дараа би 2024 оны 06-р сарын 04-ний өдөр бензин хөдөлгүүртэй мотоцикл худалдан авахаар болоод захиалга өгөөд хаан банкны ***** дугаарын данснаас хаан банкны ***** дугаарын данс руу 1.280.000 төгрөг хийсэн юм. / гүйлгээний утга: Бензин мото Дорнод *****/ гэж бичээд шилжүүлсэн юм. 2024 оны 06-р сарын 05-ний өдөр хүүхдийн модон гурван давхар ор захиалж авахаар болоод хаан банкны ***** дугаарын данснаас хаан банкны ***** дугаарын данс руу 800,000 төгрөг хийсэн юм. / гүйлгээний утга: хүүхдийн 3-н давхар ор *****/ гэж бичээд шилжүүлсэн юм. Нийт 2,580,000 төгрөг шилжүүлсэн боловч захиалсан бараагаа огт аваагүй....” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 122 дахь тал/,
***** эзэмшлийн Хаан банкны ***** дугаартай дансны 2024 оны 05 дугаар сарын 31, мөн оны 06 дугаар сарын 04, 05-ны өдрүүд Хаан банкны ***** дугаартай дансанд мөнгө шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл /1 дүгээр хавтаст хэргийн 125-127 дахь тал/,
4/ Эрүүгийн 25080000000119 дугаартай хэргийн талаарх нотлох баримтууд:
Хохирогч *****:
“...2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр би фейсбүүк цахим орчинд “*****бараа захиалга” гэсэн групп чатад ороод байж байтал тухайн чат дээр бензин мотоцикл хямдарсан зар байсан. Тэгээд бензин мотоцикл зээ хүүдээ авч өгье гэж бодоод *****гэх хаягтай хүн рүү чат бичээд урьдчилгаа болох 1,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ***** дугаарын данснаас Хаан банкны ***** дугаарын данс руу хийсэн. Гүйлгээний утга 85206200 гэж бичээд шилжүүлсэн. Үүний дараа би 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр дахиад майхан худалдаж авахаар болоод өөрийн Хаан банкны ***** дугаарын данснаас 300,000 төгрөг гүйлгээний утга майхан ***** гэж шилжүүлсэн боловч захиалсан бараагаа авч чадаагүй. Үүнээс хойш чатаар удахгүй таны захиалсан бараа ирнэ гэж хэлж аргацааж байгаад сүүлдээ холбоогүй алга болсон., ...Би 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт Баянхошуунд явж байхдаа өөрийн эзэмшлийн Хаан банкны ***** дугаарын данснаас Хаан банкны ***** дугаарын данс руу 1,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр дахиад майхан худалдаж авахаар болоод өөрийн Хаан банкны ***** дугаарын данснаас 300,000 төгрөг гүйлгээний утга ***** гэж шилжүүлсэн юм. Нийт надад 1,300,000 төгрөгийн хохирол учирсан. Би бараагаа авч чадаагүй юм...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 143 дахь тал/,
***** эзэмшлийн Хаан банкны ***** дугаартай дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 146 дахь тал/,
***** эзэмшлийн Хаан банкны ***** дугаартай дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 147-151 дэх тал/,
5/ Эрүүгийн 25080000000120 дугаартай хэргийн талаарх нотлох баримтууд:
Хохирогч *****:
“...2024 оны 07 дугаар сарын 07-ны өдөр би фейсбүүк цахим орчинд “*****бараа захиалга” гэсэн групп чатад ороод байж байтал тухайн чат дээр гал тогооны ширээ сандал хямдарсан зар байсан юм. Тэгээд сандал, ширээ захиалж авах зорилгоор *****гэх хаягтай хүн рүү чат бичээд урьдчилгаа болох 300,000төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ***** дугаарын данснаас Хаан банкны ***** дугаарын данс руу хийсэн юм. Гүйлгээний утга ***** гэж өөрийн утасны дугаарыг бичээд шилжүүлсэн. Тэгээд бараагаа асууж тухайн хүн рүү чат бичихэд “таны захиалсан бараа замдаа эвдэрсэн байна. та хүлээж байгаарай дахиж захиалж өгнө” гээд цаг авч байгаад сүүлдээ холбоо барихгүй, хариу өгөхгүй болсон. Тэгээд тухайн чатад хүмүүс залилуулсан талаараа бичээд байхаар нь цагдаагийн байгууллагад хандаж байна., ...Би Улаанбаатар хотод орж ирээд зуслангийн байшиндаа материал авах гээд явж байх үедээ ширээ сандал хямдарсан гэхээр нь 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны ***** дугаарын данснаас хаан банкны ***** дугаарын данс руу 300,000 төгрөг хийсэн юм. Гүйлгээний утга ***** гэж бичээд шилжүүлсэн боловч захиалсан бараагаа огт аваагүй...” гэсэн мэдүүлэг/1 дүгээр хавтаст хэргийн 166 дахь тал/,
*****эзэмшлийн Хаан банкны ***** дугаартай депозит дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 169 дэх тал/,
6/ Эрүүгийн 25080000000121 дугаартай хэргийн талаарх нотлох баримтууд:
Хохирогч*****:
“...2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр би фейсбүүк цахим орчинд “*****бараа захиалга” гэсэн групп чатад ороод байж байтал тухайн чат дээр унадаг дугуй хямдарсан зар байсан. Тэгээд унадаг дугуй захиалж авах зорилгоор *****гэх хаягтай хүн рүү чат бичээд урьдчилгаа болох 110,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Голомт банкны ***** дугаарын данснаас Хаан банкны ***** дугаарын данс руу хийсэн юм. Гүйлгээний утга ***** хүү дугуй гэж бичээд шилжүүлсэн. Үүнээс хойш чатаар удахгүй таны захиалсан бараа ирнэ, баяр болоод хил хаагдсан байна гэж хэлж аргацааж байгаад сүүлдээ чат бичихгүй холбоо барихгүй алга болсон., ...Би *****бараа захиалга гэсэн дундын групп чат дотроос *****гэх хүнтэй холбогдож хүүхдийн унадаг дугуй худалдаж авахаар захиалсан боловч бараагаа аваагүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 183 дахь тал/,
Д.Сэлэнгийн эзэмшлийн Голомт банкны цахим гүйлгээний баримт /1 дүгээр хавтаст хэргийн 186 дахь тал/,
7/ Эрүүгийн 25080000000122 дугаартай хэргийн талаарх нотлох баримтууд:
Хохирогч *****“...2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр би фейсбүүк цахим орчинд “*****бараа захиалга” гэсэн групп чатад ороод байж байтал тухайн чат дээр бензин мотоцикп хямдарсан зар байсан. Тэгээд бензин мотоцикл захиалж авах зорилгоор *****гэх хаягтай хүн рүү чат бичээд урьдчилгаа болох 1,600,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ***** дугаарын данснаас Хаан банкны ***** дугаарын данс руу хийсэн. Гүйлгээний утга ***** Шинн /Xinn/ гэж бичээд шилжүүлсэн. Үүний дараа би 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдөр дахиад хувцасны шүүгээ худалдаж авахаар болоод өөрийн Мон пэй аппликейшний ***** дугаарын данснаасаа Хаан банкны ***** дугаарын данс руу 800,000 төгрөг, гүйлгээний утга Шинн /Xinn/ гэж шилжүүлсэн. Мөн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр дахин обжур буюу том өрөөний гэрэл худалдаж авахаар өөрийн Мон пэй аппликейшний ***** дугаарын данснаасаа Хаан банкны ***** дугаарын данс руу 130,000 төгрөг шилжүүлсэн. Нийт 2,530,000 төгрөг шилжүүлсэн боловч захиалсан бараагаа авч чадаагүй. Үүнээс хойш чатаар удахгүй таны захиалсан бараа ирнэ гэж хэлж аргацааж байгаад сүүлдээ холбоогүй алга болсон., ...Би *****бараа захиалга гэсэн дундын групп чат дотроос *****гэх хүнтэй холбогдож мотоцикл, гэрлийн обжур, хувцасны шүүгээ зэрэг эд зүйлс худалдаж авахаар захиалсан боловч бараагаа аваагүй...” гэсэн мэдүүлэг/1 дүгээр хавтаст хэргийн 200 дахь тал/,
*****эзэмшлийн Хаан банкны ***** дугаартай дансны 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн шилжүүлгийн мэдээлэл /1 дүгээр хавтаст хэргийн 203 дахь тал/,
*****эзэмшлийн ***** дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 206-208 дахь тал/,
8/ Эрүүгийн 2514000630074 дугаартай хэргийн талаарх нотлох баримтууд:
-Хохирогч***** 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн:
“...Би 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдрүүдэд *****гэх хүнтэй фейсбүүк чатаар харилцан холбогдож Хятад улсаас онлайнаар гар утас 1,100,000 төгрөгөөр, ширээ сандал 160,000 төгрөгөөр, толь 30.000 төгрөгөөр, гоо сайхны ширээ, сандал 100,000 төгрөгөөр, үүдний гутлын тавиур, шкаф 400,000 төгрөгөөр, камин зуух болон 2 ширхэг стик ачааны зардал гээд 1,300,000 төгрөг, камер болон үүдний цоож 248,000 төгрөгөөр захиалж нийт 3.418.000 төгрөгийг *****гэх хүний Хаан банкны ***** гэх данс руу цувуулж шилжүүлсэн юм. *****нь надаас захиалга авахдаа бараа захиалсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Монголд ирнэ гэж хэлж байсан, авхуулах хүн байгаа юу гэж хэлэхээр нь би хүүхдийнхээ дугаарыг өгч байсан, гэтэл миний захиалсан бараа огт ирээгүй бөгөөд Х.*****цэцэгээс асуухад эхэндээ удахгүй ирнэ гэж хэлж байсан сүүлдээ бараа ирэхээргүй болсон хохирлыг чинь буцааж өгөх болно гэж хэлж байсан тэгээд сүүлдээ ор сураггүй холбоогүй алга болсон юм. Би Солонгос улс руу 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр яваад Монголд 2024 оны 08 дугар сарын 26-ны өдөр ирсэн юм. Би Солонгос улсад байх үедээ Х.*****цэцэгт мөнгөө шилжүүлсэн юм. Би өмнө авч байгаагүй. Солонгос улсад байсан манай найз эмэгтэй *****гэх хүнд бараа захиалж авч байсан. Хөөрхөн найдвартай ирдэг гэж хэлж байсан юм...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 243 дахь тал/,
-Хохирогч***** Хаан банкны ***** тоот депозит дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 237 дахь тал/,
-Иргэн Х.*****цэцэгийн Хаан банкны ***** тоот депозит дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 11-19 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “шүүгдэгч *****нь нэр бүхий хохирогч нарыг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” шүүгдэгчээс нийт 12.758.000 төгрөгийг гаргуулж нэр бүхий хохирогч нар олгуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч *****нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.*****цэцэгийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч *****нь:
1. “фейсбүүк цахим орчинд *****нэртэй групп чатад “13 про макс загварын гар утас 500,000 төгрөг болж хямдарсан” гэх хуурамч зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, уг зарын дагуу холбогдсон *****Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Баянхайрханы ***** тоот гэртээ байх үед түүний нөхрийн эзэмшлийн хамтран ашигладаг, ХААН банк дахь ***** дугаартай данснаас 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 500,000 төгрөгийг ***** дугаартай данс руу, ***** эзэмшлийн***** дугаартай данснаас 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 20,000 төгрөгийг ***** дугаартай данс руу шилжүүлэн авсан буюу үргэлжилсэн үйлдлээр нийт 520,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2. фейсбүүк цахим орчинд *****нэртэй групп чатад “дизель моторын захиалга авна” гэх талаар хуурамч зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, уг зарын дагуу холбогдсон***** ХААН банк дахь түүний эзэмшлийн *****дугаартай данснаас 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,600,000 төгрөг, Төрийн банкны ***** данснаас 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 400,000 төгрөгийг Хаан банкны ***** дугаартай данс руу шилжүүлэн авсан буюу үргэлжилсэн үйлдлээр нийт 2,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
3. *****нэртэй групп чатад “майхан хямдарсан” гэх талаар хуурамч зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, уг зарын дагуу холбогдсон *****ХААН банк дахь түүний эзэмшлийн ***** дугаартай данснаас 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 500,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 1,280,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 800,000 төгрөгийг Хаан банкны ***** дугаартай данс руу шилжүүлэн авсан буюу үргэлжилсэн үйлдлээр нийт 2,580,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
4. фейсбүүк цахим орчинд *****нэртэй групп чатад “бензин мотоцикл хямдарсан” гэх талаар хуурамч зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, уг зарын дагуу холбогдсон *****ХААН банк дахь түүний эзэмшлийн ***** дугаартай данснаас 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 1,000,000 төгрөг, мөн Хаан банкны ***** дугаарын данснаас 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 300,000 төгрөгийг, Хаан банкны ***** дугаартай данс руу шилжүүлэн авсан буюу үргэлжилсэн үйлдлээр нийт 1,300,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
5. фейсбүүк цахим орчинд *****нэртэй групп чатад “ширээ сандал хямдарсан” гэх хуурамч зар байршуулж, тус зарын дагуу өөртэй нь фейсбүүк зурвасаар холбогдсон иргэн *****итгэл төрүүлэн, цахим хэрэгсэл ашиглан бодит байдлыг нуух, төөрөгдөлд оруулах замаар 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдөр *****300,000 төгрөгийг Хаан банкны ***** дансаар шилжүүлэн авч бага хэмжээний хохирол учруулан залилсан,
6. фейсбүүк цахим орчинд *****нэртэй групп чатад “унадаг дугуй” гэх хуурамч зар байршуулж, тус зарын дагуу өөртэй нь фейсбүүк зурвасаар холбогдсон иргэн *****итгэл төрүүлэн, цахим хэрэгсэл ашиглан бодит байдлыг нуух, төөрөгдөлд оруулах замаар 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр *****110,000 төгрөгийг Хаан банкны ***** дансаар шилжүүлэн авч бага хэмжээний хохирол учруулан залилсан,
7. фейсбүүк цахим орчинд *****нэртэй групп чатад “бензин мотоцикл хямдарсан” гэх талаар хуурамч зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, уг зарын дагуу холбогдсон *****Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Баянхошууны нутаг дэвсгэрт явж байх үед ХААН банк дахь түүний эзэмшлийн ***** дугаартай данснаас 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 1,600,000 төгрөг, Мон пэй аппликейшний ***** дугаарын данснаас 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 800,000 төгрөг, Мон пэй аппликейшний ***** дугаарын данснаас 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 130,000 төгрөгийг Хаан банкны ***** дугаартай данс руу шилжүүлэн авсан буюу үргэлжилсэн үйлдлээр нийт 2,530,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
8. Иргэн *****фейсбүүкээр бараа захиалахаар холбогдоход нь барааг захиаллаа гэж хуурч төөрөгдөлд оруулж 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,100,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 190,000 төгрөг 100,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 400,000 төгрөг, 1300,000 төгрөг, 80,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 248,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ***** тоот дансаар нийт 7 удаагийн шилжүүлгээр 3,418,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь :
- Хохирогч ***** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хохирогч ***** нь “*****” гэх хаягийн эзэмшигчтэй харилцсан зурвасын хуулбар, Хаан банк дахь ***** эзэмшлийн***** дугаартай дансны мэдээлэл бүхий дэлгэрэнгүй хуулга, Хаан банк дахь *****эзэмшлийн ***** дугаартай данснаас 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 500,000 төгрөгийг ***** дугаартай данс руу шилжүүлсэн мэдээлэл бүхий дэлгэрэнгүй хуулга, Хаан дахь Х.*****цэцэгийн эзэмшлийн ***** дугаартай данснаас дэлгэрэнгүй хуулга, хохирогч***** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг,***** эзэмшлийн Хаан банкны *****дугаартай дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, ***** эзэмшлийн Төрийн банкны ***** дугаартай дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хохирогч ***** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, ***** эзэмшлийн Хаан банкны ***** дугаартай дансны 2024 оны 05 дугаар сарын 31, мөн оны 06 дугаар сарын 04, 05-ны өдрүүд Хаан банкны ***** дугаартай дансанд мөнгө шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл, хохирогч ***** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, ***** эзэмшлийн Хаан банкны ***** дугаартай дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, ***** эзэмшлийн Хаан банкны ***** дугаартай дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хохирогч *****мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, *****эзэмшлийн Хаан банкны ***** дугаартай депозит дансны хуулга, хохирогч***** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг,***** эзэмшлийн Голомт банкны цахим гүйлгээний баримт, хохирогч *****мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн мэдүүлэг, *****эзэмшлийн Хаан банкны ***** дугаартай дансны 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн шилжүүлгийн мэдээлэл,
*****эзэмшлийн ***** дансны хуулга, хохирогч***** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Х.*****цэцэгийн Хаан банкны ***** тоот депозит дансны хуулга болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Х.*****цэцэгийг Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *****, Д.Рэгзэдмаа, М.Гандолгор, Н.Алтантогос, Б.Бат-Орших, Д.Сэлэнгэ, Д.Хадбаатар, Л.Батбилэг нарт нийт 12.758.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгчээс мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Х.*****цэцэгээс 12.758.000 төгрөгийг гаргуулж, хохирогч *****т 520.000 төгрөг, хохирогч Д.Рэгзэдмаад 2.000.000 төгрөг, хохирогч М.Гандолгорт 2.580.000 төгрөг, хохирогч Н.Алтантогост 1.300.000 төгрөг, хохирогч *****300.000 төгрөг, хохирогч *****110.000 төгрөг, хохирогч Д.Хадбаатарт 2.530.000 төгрөг, хохирогч Л.Батбилэгт 3.418.000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй гэж үзлээ.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас “шүүгдэгч Х.*****цэцэгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Иймд шүүхээс шүүгдэгч Х.*****цэцэгийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргаагүй, хохирогч нарт учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн зэрэг шүүгдэгчийн хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Нийслэлийн Хан-Уул дүүргээс явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэв.
Шүүгдэгч Х.*****цэцэгт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн ***** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *****нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *****ийг Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Х.*****цэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Нийслэлийн Хан-Уул дүүргээс явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*****цэцэгээс нийт 12.758.000 төгрөгийг гаргуулж,
хохирогч *****т 520.000 төгрөг,
хохирогч Д.Рэгзэдмаад 2.000.000 төгрөг,
хохирогч М.Гандолгорт 2.580.000 төгрөг,
хохирогч Н.Алтантогост 1.300.000 төгрөг,
хохирогч *****300.000 төгрөг,
хохирогч *****110.000 төгрөг,
хохирогч Д.Хадбаатарт 2.530.000 төгрөг,
хохирогч Л.Батбилэгт 3.418.000 төгрөг тус тус олгосугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *****нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Х.*****т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч нар, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.*****цэцэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ