Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2022/00274

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Оюунгэрэл би, Р.Н*******ы гомдолтой, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Н*******, Э.Э******* нарт холбогдох зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Р.Н******* шүүхэд гаргасан гомдлын шаардлагаа: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Н*******, Э.Э******* нарын 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гэж тодорхойлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүхэд Р.Н*******аас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Н*******, Э.Э******* нарт холбогдуулан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Н*******, Э.Э******* нарын 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдол гаргасан.

Гомдлын шаардлагын хүрээнд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ю.С*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө******* нарын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан эвлэрлийн гэрээг тус шүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нараас тус шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа иргэн Р.Н*******ы гомдолтой, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Н*******, Э.Э******* нарт холбогдох захиргааны хэрэгт 2102000108 дугаартай зөрчлийн хэрэг нээж, ******* дугаар шийтгэлийн хуудсаар 2,000,000 төгрөгөөр торгож, 30,000,000 төгрөгийн хууль бус орлогыг хураахаар шийтгэл оногдуулсан бөгөөд хууль бус орлого болох 30,000,000 төгрөгөөс 3,000,000 төгрөг хасч 27,000,000 төгрөгийн хууль бус орлого хурааж нийт 29,000,000 төгрөгийг төрийн сангийн холбогдох дансанд тушаахаар талууд харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав гэжээ.

Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар тус гэрээ нь хуульд харшилсан, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэх үндэслэл, үйл баримт тогтоогдохгүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ю.С*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө******* нарын хооронд байгуулагдсан 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан эвлэрлийн гэрээ нь хуульд харшилсан, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т заасныг баримтлан Р.Н*******ы гомдолтой, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Н*******, Э.Э******* нарт холбогдох Р Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Н*******, Э.Э******* нарын 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Энэхүү захирамжийн хувийг нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Сайханзаяад даалгасугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ